𖦹18𖦹

1.3K 124 5
                                    

Удахгүй төгсөх гээд байхад Тэхёний байдал улам л доройтсоор л...

Тэхёний эмээ дээр бид өдөр болгон очдог бөгөөд өнөөдрийн ирэлт дээр эмээгийн бие улам доройтож, нүдээ ч нээж чадхааргүй болсон билээ.

Үнэхээр хэцүү...

Хэдхэн хоногийн өмнө бид хоёроор доог тохуу хийж инээмсэглэлийн харц нүүрэнд мишээдэг байсан ч одоо бол тэр яг гундсан цэцэг шиг байх бөгөөд нүүрнийх нь үрчлээ ихссэн мэт санагдаж, уруул омголдон хатаж, буурал үс нь улам цагаарсан харагдана.

Гараа атгуулан эмээрүүгээ гунигтай ширтэх Тэхён ч бас адилгүй болжээ.

Сэтгэл татам харагдахын тулд үсээ хойш нь самнадаг байсан ч одоо бол урт бор үс нь нүдийг нь таглан урдуур нь орсон байх бөгөөд нүд нь бус доогуур татсан бараан зураас нь л харагдана.

"Орой болчихлоо. Явцгаая, Тэхён?"

Тэхён гунигтай гэгч нь боссоор хаалгаруу зүглэх бөгөөд би ухаангүй хэвтэх эмээг харсаар өрөөний хаалгыг гаднаас нь зөөлөн хаав.

Гадаа нар жаргасан ч гэгээтэй байх бөгөөд гүн хөх тэнгэрт эхнээсээ одод түгээд эхэлчихсэн байв.

Би Тэхёний гараас хөтлөсөөр эмнэлгийн ард байдаг намхан уулан дээр гардаг шатаар өгсөх бөгөөд нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулсан нь би л байв.

Тэхён улам л том саарал цамцандаа шигдэх бөгөөд аль түрүүнээс юу ч дугарахгүй байсаар л байв.

Түүнтэй ярилцмаар байгаа ч ийм үед юу ярихаа үнэхээр мэдэхгүй нь...

Түүнийг ийм байгааг харах надад яг л дотроосоо шатаж байгаа юм шиг санагдана.

••••

Энэ өдрөөс долоон хоног өнгөрөхөд ер ухаан ороогүй эмээ чимээгүйхэнээр тэнгэрийн оронруу үзэсгэлэнт далавчаа дэрвүүлсээр явчихсан бөгөөд нөгөөдөр нь гэхэд бид бүгд эмээгийн оршуулган дээр ирсэн байв.

Саарал үүлээр хучигдсан тэнгэрээс ч бараан гунигт өнгөтэй чулуун дээр өнгө нэмэх шиг эмээгийн нэр бичигдсэн байв.

Оршуулган дээр олон хүмүүс ирсэн байх бөгөөд Юнги болон бусад маань бүгд байх бөгөөд Тэхёний эцэг, эх хоёр ч ирсэн байв.

Түүнийхээ эцэг эхийн царайг анх уулзахдаа ийм үед харахыг хүсээгүй юмсан.

Энд байх хүмүүсийн зарим нь уйлж, нулимсаа тэвчин гар зангидах хүмүүс, бүр уйлахгүй хоосон царайгаар булшруу ширтэх хүмүүс ч байв.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now