𖦹5𖦹

1.5K 145 4
                                    

Чамд хэтэрхий муухай аашилчихсан байсан

••••

10 жилийн өмнө•

Тэр нэгэн зуны халуун өдөр би таарч тохирдоггүй үеэлтэйгээ хамт ээж нартайгаа хамт зуслангын байшинруугаа явцгаасан юм.

Нэг машинд ард талын суудал дээр нэг нэгэнтэйгээ зодолдож байгаад Мин эгчид загнуулж билээ.

Зуслангийн байрандаа очсон чинь Юнги намайг гомдоогоод, гомдсон би уйлсаар зуслангийн хашаанаасаа гараад гудамжаар гүйгээд л байсан.

Нулимс минь гарахаа больж сэтгэл минь арай тайвширах үед би зогссон юм. Буцаад байрлуугаа явмаар байсан ч уучлалт гуйхаас нааш явахгүй гэх бардам зангаасаа болоод нэг газраа нилээн удаан сууж билээ.

Гэтэл хажуу талын хашаанаас том аймаар царайтай нохой гарч ирэхэд би уйлаагүй ч дотроо маш их айж байсансан.

Тэр нохой шүдээ гаргасаар архирч байхад зугтмаар санагдсан ч тэр нохой араас нь төвөггүй дагаад хазчихна гэх бодолтой би тэндээ тэр нохойг өөртөө ойртуулахгүйгээр бариад байж байсан юм.

Гэтэл нөгөө нохой гэнэт чангаар хуцахад би цочсондоо гарт байсан урт модоо тавиад чихээ дараад доошоо суучихсан.

Гэтэл урд гэнэт л Юнги зогсчихсон байсан. Надаас хоёр насаар ах болохоор намайг хамгаалах гэсэн байх.

"Ханна! Намайг ингэж байх хойгуур зугт"

Түүнийг ингэж хэлэхэд би түүнд санаа зовсондоо "Чи яах юм бэ, Юнги" хэмээн орилоход тэр надруу хараад зүгээр л инээмсэглэсэн.

"Араас чинь аюулгүй очих болохоор одоохон зугт"

Түүнийг ийн хэлэхэд би хамаг эрчээрээ хашааруугаа гүйж явахдаа хальт арагшаа харвал Юнги ард гүйж байх бөгөөд нөгөө нохой ч хөөгөөстэй байсан юм.

Бид хоёр амжиж хашаандаа орж ирэхэд нөгөө нохой ч үзэгдэхээ болиход би тэр үед Юнгиг бараг л баатар мэтээр төсөөлж байсан.

Чи тэгээд л шууд хашааны хаалга налаад доош суухад би чамруу харсан юм.

Гарны чинь бугуйны ойролцоо нохойны хоёр соёоны ором гарч тэндээс нь цус урсахыг харсан би шууд л уйлаад эхэлчихсэн.

"Юнги!"

Би түүний нэрийг ийн хэлэн орилох ч тэр амьсгаадсаар юу ч дугарахгүй байсан болохоор би шууд л орилж эхлэсэн.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now