6. Сүүлчийн даалгавар

Почніть із самого початку
                                    

"Эмээгийнхээ дуудлагыг авсан чинь дээр байх. Харин би энэ сонирхолтой хатагтайг хайх ажилдаа орлоо." Жэжүүн мушилзсаар ийн хэлээд өрөөг орхин явлаа.

Шөнө дунд айлчилж, барилга эзэнгүйрэх нам гүм харанхуйд Юнхо оффисийн өрөөнд ганцаар сууна. Эмээ нь түүн рүү олон удаа залгасан боловч тэр нарийн бичигтээ завгүй байна хэмээн эмээгийнхээ дуудлагаас цааргалсан ажээ.

Харанхуйд түүний нүүрэн дээр гэрэл тусгах компьютерын дэлгэцнээс Хэригийн зургийг ширтсээр тэр тамхи нэрэн бодолхийлж байв. Түүний толгойд тоолж баршгүй олон бодлууд хөврөх бөгөөд тэр сандлаа налсаар хүнд оргих зовхио дийлэлгүй дуг хийж орхилоо. Тамхи хурууны завсраас унаж шалан дээр ойн унтарна. Сүүлийн үед тэр цаг үргэлж тамхи татах болжээ. Үнэндээ тамхинд донтогч нэгэн биш боловч бодолд автах бүрдээ бодлоо цэгцлэхийн тулд өөрийн эрхгүй тамхи амандаа зуух болсон хэрэг.

"Хэрвээ би түрүүлээд явчихвал чи дахин намайг хайх уу?" Зүүд нойрыг нь ангуучлах эмэгтэй хүний танил хоолой. Юнхо энэ хоолойн эзнийг олохын тулд дороо эргэлдэн эргэн тойрноосоо хайх боловч юу ч олж харж чадсангүй. Хоосон бараан орчинд түүнээс өөр хэн ч, юу ч байсангүй.

"Хэрвээ би түрүүлээд явчихвал чи дахин намайг хайх уу?" Хоолой давтан түүнээс асуулаа.

"Хэн бэ?" Бачимдал, уур хилэн, бас айдаст автсаар Юнхо ширүүн дуугаар эргэн тойрноо гүйлгэн харахдаа асуув.

"Хэрвээ би түрүүлээд явчихвал чи дахин намайг хайх уу?" Гэвч өнөөх хоолой асуултаа давтсаар.

"Тийм ээ, тэгнэ! Гэхдээ чи хэн бэ?" Түүнийг хариулсны дараа хоолой удаанаар туугдан алга болж эхэллээ.

"Хүлээ, хэн гэдгээ хэлээч!?" Юнхог орилоход гэнэтхэн хол зайд инээмсэглэж буй эмэгтэйн дүр гарч ирээд бага багаар сарниж эхлэх нь тэр. Юнхо түүн рүү хөлийн хурдаараа гүйсэн ч яг өмнө нь алга болчхов. Юнхо хоосон гараа харлаа. Тэр бараг л тэр эмэгтэйд хүрэх гэж байсан шүү дээ.

"Чи хэн юм бэ?" Тэр шивнэн гараа зангидах аж.

Утасны чанга хангинах дуу түүнийг нойрноос нь татаж босгоход тэр дугаарыг харалгүй утсаа чихэн дээрээ тавивал,

"Чи ирж байна уу?" гэх Жинагийн уйлсаар асуух сонсогдов.

Юнхо нойрноосоо тэр дороо сэргэн минутын турш чимээгүй болов. Жина түүн рүү залгаж байхад тэр одоо ч зүүдээ эргэцүүлж байх шиг. Сүйт бүсгүй нь хоосон гэрт ганцаараа шаналж байхад тэр өөр бүсгүйг мөрөөдөн зүүдэлж байгаадаа түүний өмнө буруутай санагдаж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now