5. Сүүлчийн даалгавар

En başından başla
                                    

Эцэст нь тэр их хэмжээний мөнгөөр шинэ нэр худалдаж авсан бөгөөд Чүэ Коллин гэх Солонгос иргэншилтэй Англи Солонгос эрлийз гуч гаран насны эмэгтэй байв.

Хотын нөгөө талд орших Юнхог дурдвал тэр гурван долоо хоногийн өмнөөс эрчүүдээ шамдуулан дайчилж эхэлсэн юм. Тэр ч байтугай улсын төв цагдаагийн хэлтэстэй хамтран Хэригийн зургийг эрэн сурвалжилж байгаагаар хотын булан тохой бүрд байршуулсан байв. Түүний царай улс даяар тарсан учир олон тэнүүлч, бадарчин, наймаачид биесээсээ өрсөн түүнийг уралдан хайж эхэлжээ. Интернетээс харахад түүнийг барьж авсан хүнд оногдох мөнгөн дүнгийн хэмжээ хэдэн долоо хоногийн дотор 1 саяас 5 сая доллар хүртэл өссөн үзүүлэлт үзэгдэнэ. Энэ нь Хэрид сэтгэгдэлд төрүүлсэн аж.

Хэригийн хувьд түүнийг улсаараа эрэн сурвалжилж гишгэх газаргүй болгоно гэдгийг эртнээс гадарлаж байсан нь мэдээж. Харин одоо тэр үсээ бор шаргал өнгөөр будаж, өнгөт линз зүүн нүүр будалтгүйгээр гадаад төрхөө танигдахын аргагүй өөрчлөв. Ихэвчлэн тэр гадаад төрхөө нуухын тулд готик хэв маягаар хувирна. Түүний царай зүсээс болж хэн болохыг нь хэн ч танихгүй гэдэгт зуун хувь итгэж болно. Өмнө нь тэр тансаг нүүр будалт, дэгжин үзэсгэлэнтэй бүсгүй шиг хувцасладаг байсан бол одоо 180 градус өөрчлөгджээ. Мөн тэр олон хүн цугларсан газар эсвэл гудамжны жижиг мухлаг руу орох бүрдээ өөр өөр хэв маяг руу шилжин гарна. Нэг буудалдаа удаан буудаллалгүй, яг л аялагч мэт өөр дэн буудал, хоног төөрүүлэх байр луу дүрвэж байв.

Хэдэн долоо хоногийн турш Хэри гол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хийн түрээслэх байшин хайж байхдаа Чанмин, Юнхо нарын үйл хөдлөл, хөдөлгөөн бүрийг хялбархан хянаж чадах байршилд ойрхон байшин сонгохыг эрмэлзсээр байв. Түүнд болгоомжтой хандах олон зүйлс бий. Наад зах нь улсын нөлөө бүхий хүчирхэг залуус шударга эсвэл бохир аргыг үл тоон ямар ч хамаагүй үнээр түүний гэр бүлийг хайж байгаа. Тиймээс гэр бүлийн гишүүдээ аюулгүй байлгахын тулд тэр сэрэмж алдаж болохгүй гэдгээ сайн мэдэж байлаа.

Эцэст нь Хэригийн сонгосон байршил нь Чанмины гэрийн ойролцоо орших хотхон дахь гэмгүй жижиг байшин. Нэгэн хэллэг шиг анд нөхөдтэйгөө ойр байхтай адил дайсантайгаа ойр бай гэж. Юнхогийн оромж хотын төвд орших өндөр хамгаалалттай цогцолбор бүхий вилла тул тэр Чанминтай ойрхон байхаар шийдсэн хэрэг. Тэр өнгөрөгч долоо хоногуудад зөвхөн байршилд цагаа зарцуулсангүй, Чанминыг дагаж мөшгөсөөр бүх хуваарийг нь мэдэж чадсан гавьяатай. Шинэхэн гэртээ нүүж очоод дахин нягталж, Чанминыг тандсан бөгөөд хуваарь нь өөрчлөгдөшгүй болохыг нь мэдэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin