< End >

637 62 23
                                    

Юнги хайртай бүсгүй, сайн найз хоёрынхоо байгаа байдлыг харан шоолсоор гарч ирсэн ч түүний харцан дахь гуниг байсаар л. Залуу гүн санаа алдсаар машиндаа суун хаа нэг тийш явна. Тэрээр нэгэн барилга руу баглаатай цэцэг барьсаар орох бөгөөд олон шилэн ханан дундуур явсаар танил шар үстийн зурагны өмнө ирэн зогсов.

"Тэнэг золиг, эцэг эхээ зөрөөд Тэхёнтой хамт амьдрахгүй яаж байгаа юм. Чи над шиг л зориг муутай хүүхэд байж. Гэхдээ чиний үхэх шийдвэр хэтэрхий мунхаг үйлдэл байлаа, Жиминаа. Имбёл эгч нь охиноо бас хайртай залуутайгаа сайхан амьдрах бололтой. Харин би...удахгүй амар амгаланг мэдрэх байх гэж найдаж байна. Ах нь чамд маш их баярлаж явсан шүү! Надаас илүү түүнийг минь халамжилж, хань болж байсанд чинь. Одоо би явахгүй бол болохгүй нь...дараа илүү сайхан цэцэг авчирч тавих болноо. Баяртай...удахгүй уулзацгаая."

Юнги тасралтгүй чичирхийлэх утсаа чандар хадгалах газраас холдсоны эцэст аван ширүүхэн үгс хаясаар тасдаж орхив. Тэрээр хэсэгхэн хугацааны дараа онгоцны буудлын гадаа нүдээ анин гүнзгий амьсгаа аван зогсоно.

"Охинтойгоо уулзахаар заавал эргэж ирнээ." Залуу ийн амандаа бувтнан хэлээд цүнхээ чирэн цааш явлаа.

2 сарын дараа:

Хусог өрөөнд нь өмнөхөөсөө дотно харьцаатай болсон эртний найз нь орж ирээгүйд бодол болсоор туслахаа дагуулан хурлаа эхлүүлэхээр явлаа. Юнгиг хурлын том зааланд түрүүлэн ирээд хүлээж байгаа гэж бодсон Хусог хаалгаар орж ирмэгцээ хөмсгөө өргөсөөр хүмүүсийг эхнээс нь нүдээ гүйлгэн ажиглав. Гэвч хүлээж байсан хүнээ олж харсангүй. Залуу Юнгиг хүлээж болох ч бусад хүмүүст тийм бодол байхгүй нь мэдээж. Тиймээс ажилдаа анхаарч өрөөний гэрлийг бүдэгрүүлэн хурлаа эхлүүллээ. Загварын багийн тайланг Имбёл танилцуулан зогсох бөгөөд түүний дараа Юнги болон ажилчид нь тайлангаа илтгэх байв. Гэвч захирал нь ирээгүй компаний ажилчид хий л сандралдана.

Бүсгүй ажлаа тайлагнан дуусаад суудалдаа суухад хамтран байгууллагын ажилтан индэр дээр гарлаа. Өнөөх ажилтан дэлгэц дээр бэлтгэсэн мэдээгээ томоор харуулан тайлбарлаж эхлээд байтал хаална онгойн хэн нэгэн орж ирэв. Хурлын зааланд суух бүх хүмүүс орж ирсэн бүсгүйн зүг харахад түүнийг таних хоёр л хүн олон дунд сууна. Зүс таних төдий бүсгүйн өсгийтэй гуталны чимээ гарсаар Хусог дээр очин дугтуйтай зүйл өгөв.

"Юнги үүнийг та болон таны сүйт бүсгүйд дамжуулж өгөөрэй гэсэн юм."

"Өөрөө яагаад ирээгүй...."

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now