18. А Ми (Төгсгөл)

Start from the beginning
                                    

"Бид даван туулна аа, битгий санаа зов. Тэд хэзээ ч эцэг эхээ алдахгүй." тэр эхнэрээ чангаар тэвэрнэ. Хэри нулимсаа арчин түүн рүү харан толгой дохилоо.

"Чиний бие чинь яаж байна?" Тэр түүнд дэлбэрэлтийн нөлөө өөрөөс нь илүү их үйлчилсэн гэдгийг мэдэж байв.

"Би зүгээр ээ, яг л чам шиг урт насална." И Фан түүний нүд рүү ширтсээр хэлэхэд Хэри толгой дохих аж.

Олон удаагийн орголт, зугталтын дараа түүнийг нөхрөө хэмээн хүлээж авсан байтал хувь заяа тэднээр тохуурхаж буй мэт гаслантай, түгшүүртэй ирээдүйг бүтээж өгчээ. Тэр зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө илүү удаан амьдарна гэж найдаж, залбирахаас өөр сонголтгүй.

Хаалганы ойролцоо хэн нэгэн хий ханиалган тэдний анхаарлыг өөр дээрээ татлаа. Хэри, И Фан хоёр тэврэлтээ салган харвал авга эгч Пэй, асрагч эмэгтэйн хамт зогсож байв. Хүүхдүүдийг хооллох цаг болсон бололтой.

Настан удалгүй ирж, тэднийг сүмд очихыг хүсэв.

Хэриг сүмийн хаалгаар орох мөчид маш олон эрчүүд, эмэгтэйчүүд өвдөг сөгдөн ёслох нь тэр. Хэри настан руу будлисан шинжтэй харах бол И Фан гайхширсан харагдана.

Настан түүний зүг алхан өмнө нь бөхийн "Эрхэм дээдсээ, бид луугийн овгийн хаан болон хатны цорын ганц охиныг хүлээн зөвшөөрөх гэж хуран цуглаад байна. Таныг гэртээ ирж, хаан ширээгээ залгамжлан аваасай хэмээн хүсэж байна."

Хэри ямар хариу хэлэхээ мэдэхгүй эргэлзэн зогсоход И Фан "Бид хамт явна, чи хаашаа ч явсан би цуг байх болно."

"Гэхдээ чиний хувьд..." И Фан хуруугаа түүний уруул дээр тавин үгийг нь таслав.

"Чиний төлөө би бүхнийг хийнэ гэж хэлсэн шүү дээ." И Фан ийн хэлээд түүний духан дээр үнсэнэ.

Хэри ийм зүйл болно гэдгийг таамаглаж байсан, тэр юу ч хийсэн биелүүлэх ёстой үүрэг хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Луугийн овог удирдагчтай байхаас зогсохгүй бүх овог аймгуудын энх тайвны төлөө тэднийг захирах ёстой. Мөн ирээдүйд түүнийг орлох дараагийн хаан хатныг сургах нь түүний чухал үүрэг билээ. Нухацтай ярилцлага, шийдвэр гаргах хуралдааны үеэр гэнэт авга эгч Пэй танхимын хаалга саван сандран орж ирснээр бүхний анхаарлыг татав.

"Хүүхдүүд..." авга эгч Пэй яарч ирсэн нь ойлгомжтой амьсгалахад бэрх харагдана.

Дотор нь палхийж, зүрх хурдтай цохилон Хэри, И Фан хоёр тэр даруй хуралдааны сүмийг орхиж, нялх хүүхдүүд рүүгээ яаран зүглэлээ. Түүний зүрх хэзээ ч зогсож мэдэхээр аюултай хурдан цохилно. Бусад овгийн өндөр албан тушаалтнууд ч юу болсныг гайхаж ядан тэднийг дагах аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now