12

14 3 0
                                    

Миний талаас

Гэртээ ирээд эхлээд усанд орохоор шийдлээ. Бодох юм ч их байна....
Тэхёнд эцэг эх байхгүй. Бас найзууд.
Сургууль дээр бол тэр хөгийн амьтан. Харин гэртээ бол дүүгийнхээ хамгийн хайртай ах. Яг алийг нь Тэхён гэж харахаа мэдэхгүй нь.

Миний хувьд тэр новш

байсан......

Өчигдрийг хүртэл. Үнэндээ Миёныг харах хүртэл. Ахх мэдэхгүй ээ. Гэр орноо цэвэрлээд цаг орой болохоос өмнө очихоор шийдлээ.

Хичээл номоо авчихъя. Аа бас Миёнд өгөх үлгэрийн ном. Намайг бага байхад л байсан юм. Одоо би хэрэглэхгүй учраас бяцханаад өгнө өө.
Дан цамц , шорт тэгээд кетээ өмсөөд гарлаа.
Тэднийд орохоосоо өмнө дэлгүүр орж гурван зайрмаг авлаа. Ямар сонин залуу ээж болчихсон юм шиг мэдрэмж вэ? Миён л хөөрхөн бодогдоод байх юм.

Тог тог

Хаалга тогшиход наашаа нэг нь хамаг хурдаараа гүйж байлаа. Яалт ч үгүй Миён байх даа гэж бодоод хүлээж байтал яг мөн байлаа.

Миён "Онни" гээд надад зүүгдчихлээ.

Би "Бяцханаа ахх уулзаагүй нэг хоноо ч үгүй байж чамайг зөндөө саначихаж шүү" гээд түүнийг тэврээд зогсож байтал

Тэхён тэндээс шилэн хүзүүгээ маажсаар "Цүнхээ өгчих" гэлээ.

Би "Айн?"

Тэхён "Хүнд юм шиг харагдаад, юун их юм авчихсан юм?"

Би "Аа нээрээ Миёндоо үлгэрийн ном авчирсан шүү" гэхэд Миён алгаа ташин номоо хүлээнэ. Би түүнд зөндөө их ном авчирсан учраас түүнийг тэвэрсэн чигтээ авчирсан зайрмагаа Тэхёнд бариулаад өрөө рүү нь орлоо. Тэхён ч ардаас цүнх барьсаар орж ирлээ.

Би түүнээс цүнхээ аваад Миёны сууж буй орон дээр суугаад номнуудаа эхнээс нь гаргаж ирлээ. Зөндөө их байлаа.

Би "Заа эцэст нь. Энэ аниагынх нь хамгийн дуртай ном байсан юм. Энэ" гээд ягаан өнгөтэй "Бяцхан гүнж" гэсэн нэртэй үлгэрийн номоо түүнд өглөө.

Миён "Хөөх надтай ижилхэн нэртэй юм уу?"

Би "Мхм. Дотроо зөндөө гоё зурагтай бас ханхүү нь зүүдэнд ордог" гээд түүний чихэнд гялс шивнэвэл Миён жиг жуг хэмээн айлгүйтэн инээж байлаа.

Тэхён "Та хоёр надаас юу нуугаад байгаа юм?"

Миён "Юу ч иш" гэж гялс хэлчихээд "Зааза та хоёр явж юмаа хий. Би номнуудаа уншлаа" гээд бид хоёрыг хөөгөөд гаргачихлаа.

Тэхён "Зааза хоёулаа миний өрөөнд хийх үү?"

Би "Тэгье дээ" гээд түүний араас даган явлаа.

Би "Ээее өрөөгөө цэвэрлэчихээ юу?"

Тэхён "Кхм, үгүй"

Би "Худлаа яриад л. Өчигдөр орой новширсон л өрөө байсан шд хха" гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн ширээнийхээ ард суулаа.

Би "Өчигдөр чамайг явснаас хойш хийх юм олдоогүй болохоор нэмэлт онооныхоо даалгаврыг хийчихсэн"

Тэхён "Явуулмааргүй байсан гээд шууд л хэл л дээ" гээд над руу нүдээ ирмэлээ.

Би "Тлл хэн тэгсэн юм? Ээж аав хоёр байхгүй болохоор л уйдсан за" гэхэд тэр хальт инээх нь нүдэнд харагдлаа.

Тэхён "Зааза би зургаа зурлаа"

Би "Надад ер нь хийх юм байхгүй юм байна. Чи наадхаа ганцаараа зурна биз дээ. Би яршиг буцаад явлаа"

Тэхён "Хөөе, чамайг явчихаар би зурахгүй аягүй бол залхуураад хэвтчихнэ байх"

Би "Тэгээд би чамайг манаад сууж байх юм уу?"

Тэхён "Тэг" гээд зургаа зурж эхэллээ.

Хэсэг хугацаа өнгөрлөө.

Би уйдаад байсан учраас босоод өрөөг нь хэсэг сонирхлоо. Олигтой юм нээх байсангүй хэдэн шургуулга байхаар нь очиж онгойлготол нэг жаазтай зураг байлаа. Гэр бүлийн......
Тэхёны багадаа ээж аавтайгаа авхуулсан зураг байв. Тэр их өхөөрдөм байжээ. Яг Миён шиг харагдаж байна. Тэр зургийг нь харан тоосыг нь хуруугаараа арчиж байтал гэнэт гарнаас татлаа. Цочин хажуу тийш харвал Тэхёны уруул миний уруултай нэг миллемитрийн л зайд байгааг анзаарлаа. Би хурдхан шиг буцан урагшаа харж хоолойгоо заслаа.

His soft sideWhere stories live. Discover now