8

12 4 0
                                    

Би "Тэмдэг тийм хүчтэй юм уу?"

Тэхён "Тийм ээ. Тэгэхээр битгий тэр охидтой орооцолдоорой. Тэмдэггүй хүмүүс тэмдэгтэй хүмүүсийг зодож болдоггүй юм"

Би "Яагаад?"

Тэхён "Тэгэх юм бол тэд бүлгээрээ чам руу дайрна"

Би "Чи яагаад зүгээр л тэр тэмдгээ өгчихөж болохгүй гэж?"

Тэхён "Үгүй"

Би "Би заавал амиа хорлож байж тэрийг чинь авах юм уу?"

Тэхён "Би чамайг амиа хорло гээгүй үсэр л гэсэн"

Би "Тэр чинь амиа хорлохтой ямар ч ялгаагүй"

Тэхён "Ингэж хэлчихээд бүгд л үсэрдэг юм"

Би "Чи тийм олон хүн алчихсан юм уу?"

Тэхён "Би алаагүй, тэд тэмдэгний төлөө л үхсэн"

Би "Би тэгэхгүй гэж бодож байна"

Тэхён "Зза өнөөдөртөө ингээд дуусгая. Маргааш амралтын өдөр, манайд ирээрэй" гээд юмнуудаа хураана.

Би "Чи миний дугаар , хаягийг хаанаас олсон юм?"

Тэхён "Би чинь ангийн дарга" гээд нүдээ ирмэчихээд гараад явлаа.

Түүнийг явснаас хойш надад хийх олигтой зүйл байгаагүй учраас нэмэлт онооныхоо даалгаврыг хийхээр шийдлээ. Хачирхалтай сонин содон мэдээллүүдийг хайх. Нээх сонин содон юм байсангүй ээ. Гэхдээ манай ангийнхан мэдэхгүй учраас энийг сонирхолтой л гэж бодох биз гэж бодоод хэдэн мэдээлэл цуглууллаа.

Хийх юмгүй утсаа ухаж хэвтсээр байтал орой болчих шив. Хоол хийхээс дээ. Өлсчихлөө байна. Аа нээрээ нэг юм хэлэхэд би чинь өөрөө өөртөө тогооч л гэсэн үг. Хэр баргийн хүмүүс миний хоолыг голно гэж байхгүй дээ.

Хоол хийчхээд идээд сууж байтал утас дугарлаа.

"Хачин амьтан"

Би "Яах гээв?"

Тэхён "Т...туслаач"

Би "Айн?"

Тэхён "Өдөр миний өгсөн хаягаар хүрээд ир. Хурдлаарай" гээд утсаа тасалчихлаа.

Очих хэрэгтэй юу?
Зүгээр л сонсоогүй юм шиг дүр эсгэчихдэг юм бил үү?

His soft sideWhere stories live. Discover now