17

11 4 0
                                    

Тэхёны талаас

Мисүтэй жижигхэн хэлэлцээрт хүрч гэр лүүгээ очиж тэмдэг авахаар боллоо. Гэртээ орвол ус шажигнан дугарах бөгөөд угаалгын өрөөнд орвол ус алдаж байлаа. Тэр хавиар битүү ус байх бөгөөд би бушуухан ус алдаж байгаа газрыг нь очиж бөглөлөө. Хальт бөглөсөн учраас тэр хоорондоо засварчин дуудах шаардлагатай болов. Хурдхан дуудчихаад тэрүүгээр асгарсан усыг цэвэрлэж буцаж ирсэндээ баярлана. Хэрэв ирээгүй бол бүр балрах байж шүү дээ. Удалгүй засварчин ирж усны хагарсан хоолойг солилоо. Энэ нь тийм ч хурдан болчих зүйл биш байсан юм. Би ч мөн адил хажууд нь тусалж хувин савыг нь барьж өгч байв. Хоолойгоо солиод тэр хавийг цэвэрлэсээр цаг харвал 12 болох гэж байлаа.
Гутлаа өмсөөд яг гарч байтал Мисү залгаж байв. Тэвчээргүй гэж.

Би "Тэмдгийг чинь аваад очиж ба-"

Мисүгийн амьсгаа нь дээрдсэн байх бөгөөд "Тэхён аа тус..лаарай. Амьсгалж чадахаа болих нь. Жижигхэн өрө-" гээд утас тасарчихав. Эргээд залгавал түүний утас холбогдохгүй байлаа. Сургууль руу хамаг хурдаараа явж таарсан хүмүүсээс түүнийг асууна. Харамсалтай нь мэдэж байгаа хүн алга. Зарим нь бүр түүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй байлаа. Арга баран түүний жижигхэн өрөө гэснийг санаад сургуульд байх булан тохойн жижигхэн өрөөнүүд рүү ээлжлэн гүйж эхэллээ.

Агуулах , заалны хувцас солих өрөө, засвартай анги, шатны мухрын анги гээд бүгдэнгээр нь явсан ч олдсонгүй. Гэнэт дээвэр санаанд орон дээвэр лүү гарвал цэвэрлэгээний бараа хадгалдаг жижигхэн өрөө байв. Хаалга нь онгорхой байх бөгөөд ойртон очвол цоож нь эвдэрчихсэн, цементэн шалан дээр нь хэдэн дусал цус харагдана.
Энд л байсан байх...

Дээврээс яаран буух гэтэл шатан дээр зогсох охидын яриа чих татаад амжив.

..."Түрүүн тэр нэг юмыг авч явах гэж байгаад хумсаа хугалчихсан байна аа. Бүр цус нь хумсан дотор орчихсон заваан юм" гэхэд нь агуулахын шалан дээр байсан цусыг санан доошоо буугаад хэн байгааг хартал өнөөх Мисүд зодуулдаг хэдэн охид байв.

Би тулж очин "Түүнийг яаснаа нэгд нэгэнгүй тооч" гэхэд тэдний нүд нь бүлтэлзэн

..."Биднийг дорд үзээд байсан болохоор шанг нь хүртээе гэж бодсон юм. 1 цаг байлгая гэж бодсон ч гаргахаа мартчихаж..."

Би "Худлаа ярихдаа ядаж нүдээ цавчих хэрэгтэй шдээ. Дахиж түүнийг оролдох юм бол тэмдэггүй болно гэж мэдээрэй" гэхэд тэд уучлал эрэн уралдан гарцгаалаа.

Тэд эргэж гаргаагүй гэхээр өөр хүн гаргасан байх гэж гадарлаад эмчийн өрөөг зүглэн гүйлээ.

His soft sideWhere stories live. Discover now