6

13 4 0
                                    

Өчигдөр юу болоод байгааг мэдэж ч амжаагүй байсан юм. Өнөөдөр бол өөр хэрэг шүү.

....."Хөөе г*чий минь , дагаад яв" гээд тэр охид дээвэр лүү зүглэлээ. Дээвэр гэвэл дуртайяа шүү гэж бодсоор дээвэр дээр гарлаа.

....."Танай бүлгийнхэн ч ёстой гайнууд юмаа. Өдөр болгон л орж ирэх юм. Муусайн хараал идмэрүүд" гэсээр тэнд байх сандлыг өшиглөв.

Би "Тэгээд юу та нарыг над дээр зорьж ирэхэд хүргэв? Атаа жөтөө юу?"

....."Хэлд орчихсон юм биз дээ? За яахав. Чи хүссэн хүсээгүй Б бүлэг. Нэг бодлын азтай ч нэг бодлын азгүй хэрэг. Учир нь сүүлийн 2 жилд Б бүлэгт хуваарилагдсан хүүхдүүд бүгд тэмдгээ авж чадаагүй үхэх нь үхэж , зугтах нь зугтсан"

Би "Надтай хамааралгүй юм шиг сонсогдож байх чинь?"

....."Чи тэмдэггүй учраас хэн ч чамайг хамгаалахгүй шүү дээ. Чи тэглээ ч тэмдгээ авч чадах ч үгүй! Бас чи бидэнд хүрч болохгүй. Яагаад гэвэл бид ядаж л Г гэсэн тэмдэгтэй"

Би "Хэн тэгж байгаа юм? Энэ сургуульд дүрэм байхгүй шд" гээд тэдэн рүү хөмсгөө өргөн харна.

....."Тэгсэн ч чи чадахгүй" гээд дахиад намайг өшиглөх гэхэд нь хөлнөөс нь татаж унагачихаад нөгөө хоёр дээр нь очлоо. Нүүр амандаа анхаарсан , өсгийтэй гутал өмсчихсөн тэгээд урт хумстай байж худлаа өөдөөс сарваганаад л. Өчүүхэн бодолтой учраас л Г байгаа юм. Бас дээрэлхүүлэхдээ таарсан амьтад. Хамаг уураа тэдэнд гаргахаар шийдэн үстэхийг нь үстээд , цохихыг нь цохиж босч ирсэнийг нь буцааж өшиглөж унагаасаар тэр гурав ч босох тэнхэлгүй боллоо.

Дандаа голд нь явдаг нэг дээр нь очиход тэр нүүрээ шархдуулахгүй гэсэндээ хамгаалан дарна.

Би "Би тэмдгээ авчихвал та нар дараа нь яаж зовохоо мэдэж байгаа гэж найдъя"

....."Хээее, одоо болох юм бишүү? Наад хэдээ аллаа шдээ бяцхан аа" гэсээр Тэхён гараад ирлээ.

Би "Тонил цаашаа" гээд тэр хэдийг орхин сургуулиас гарлаа. Аххх одоо л сэтгэл уужирч байна. Би хүн зодох тийм ч дуртай биш. Зүгээр л ийм хөгийн зантай хүмүүст дургүй. Тэгээд л болоо.

....."Хөөе" гэж хүн дуудахад нь эргэж харвал Жонгүг байлаа.

Би "сайн уу" гэхэд тэр инээмсэглэсээр ирлээ.

Жонгүг "Бие нь гайгүй юу?"

Би "Гайгүй ээ. Баярлалаа"

Жонгүг "Наад лент чинь чамд хөөрхөн зохиж байна" гээд хацар дээр байх лент рүү заан инээхэд нь би ч бас дагаж инээлээ.

Жонгүг "Бас чи хөөрхөн инээдэг юм байна"

Би "Өө нээрээ цамцыг чинь аваад ирсэн"

Жонгүг "Ммм чамд бэлэглэчихвэл яаж байна?"

Би "Айн?"

Жонгүг "Өчигдөр чамд ёстой хөөрхөн харагдаж байсан" гээд инээлээ. Тэр намайг жижигхэн гэж шоолох бол би харин түүнийг шонгийн мод шиг хэмээн шоолно.

His soft sideWhere stories live. Discover now