3

18 3 0
                                    

Анги руугаа орвол баахан бужигнасан хүүхдүүд л байлаа. Багш нь ч алга. Би ч нүдээрээ хоосон суудал хайсаар цонхон талын салааны хамгийн хойноосоо урдах ширээнд очиж суулаа. Учир нь энэ тэгээд энэний ард байх суудал хоёр л хүнгүй байна.
Удалгүй нэг намирсан үстэй ганган эмэгтэй орж ирлээ. Багш байх нь.

Багш "Заа хүүхдүүд ээ! Шинэ сурагч шилжиж ирсэн. Хаана сууж байна?" гэсээр намайг нүдээрээ хайна.

Би гараа өргөлөө.

Багш инээн "Заа хүүхдүүдээ танилцаарай. Өөрийгөө танилцуулаарай"

Би босон "У Мисү гэдэг. Тусалж дэмжиж байгаарай" гэж хэлчхээд буцаад суулаа.

Багш "Заа багш нь завгүй байгаа учраас явлаа. Удахгүй хичээл орох багш нь орж ирэх байх" гээд гараад явлаа.

....."Хөөе" гэж хажууд гэнэт дуу гарахад би цочин суудлаасаа дээш харвал нөгөө хүйтэн царайт байлаа.

Би "Яасан?"

....."Наадах чинь миний суудал" гэхэд нь би цүнхээ аваад хойд талд нь байх ширээнд суулаа. Гэнэт нөгөө үлгэрийн номнууд нь бодогдон инээд хүрэн сууж байтал тэр надруу хойш ширүүн харлаа.

....."Би ангийн дарга. Тэмдгээ авмаар байна уу?" гэхэд бүх хүүхдийн анхаарал бидэн дээр туслаа. Би эргэлзсэн ч толгой дохивол тэр жуумалзан "Хичээл тараад дээвэр дээр уулзъя" гээд урагшаа харлаа.

Удалгүй багш нь ч орж ирж хичээлээ орж эхэллээ. Мундаг багш нартай юм. Энэ мэтээр 3 цаг хичээл орж завсарлах боллоо.

Цайны газар орж ирэн нүдээрээ гүйлгэн харж байтал Хэжи цаахан талд явж байв.
Би "Хэжи!" гэхэд тэр наашаа инээн ирлээ.

Хэжи "За тэгээд хичээл нь ямар байна даа?"

Би "Давгүй ээ. Хөөе нэг юм асуух гэсэн юм. Тэр тэмдгийг авахын тулд хэцүү юм хийлгэх үү?"

Хэжи "Хэцүү. Чиний бодож байгаагаас ч хэцүү. Би өөрийнхийгөө авахдаа лав их зовж байсан. Гэхдээ хэнд ч хэлж болдоггүй юм. Хэлвэл чи шийтгүүлнэ" гэлээ. Бурхан минь би яг хаана ороод ирчхэв ээ?

Бид хоёрыг ярьж суух хооронд завсарлагааны цаг дуусч дахиад хоёрхон цаг ороод л тарчихав. Битгий тараасай гэж залбирсан юмсан. Бүтээгүй бололтой.

Тэр залуугийн хэлснээр дээвэр лүү гарвал их цэлгэр том талбайтай тайван газар байлаа.

....."Ирчихэв үү? Заа байз чамаар юу хийлгэдэг юм билээ? Аан олчихлоо.....Үсэр"

Би "Чи чинь солиороо юу? Долоон давхраас үсрээд намайг амьд үлдэнэ гэж бодоо юу?"

....."Тэмдэггүй чи энэ сургуульд амьд үлдэнэ гэж бодоо юу?"

Би "Би амиа хорлох тэнэг бишээ. Наад тэмдгээ өөртөө үлдээ" гээд дээврээс буугаад гэр лүүгээ явлаа. Хачин залуу вэ?

....."Эргээд ирэхгүй байхыг чинь харж л байя" тэр ч бас гүрийхээр шийдсэн бололтой.

His soft sideWhere stories live. Discover now