11

13 4 0
                                    

Тэхёны талаас

Бороонд удаан алхсанаас болж өвдчих шиг боллоо. Яах гэж бороонд алхав аа? Босох ч тэнхэл байхгүй толгой эргэж байна. Дүүгээ авах ёстой ч босч чадахгүй учраас дүү уйлаад л байлаа.
Таньдаг олигтой хүн байхгүй учраас яах аргаа олохгүй байлаа. Аан нээрээ Мисү. Тэр ирэх болов уу? Түүнд итгэж болох болов уу? Үзээд л алдахаас биш гэж бодоод түүн рүү залгалаа. Тэрний юу бодож байгааг мэдэхгүй ч ирэх байх гэсэн горьдлого тээн хэвтэнэ.

Би"Миён аа битгий уйл. Агаа нь удахгүй авна заа?"

Миён "Убба та үхэх үү?"

Би "Үгүй ээ агаа нь үхэхгүй. Зүгээр л ядраад ингэж байгаа юм" гээд хоорондоо ярьж байхад хаалга тогшлоо. Мисү байх гэж бодоод онгорхой гэтэл тэр мөн байлаа.

Түүнийг өрөөндөө дуудан дүүгээ ямар  ч байсан тайвшруулах хэрэгтэй гэж үзээд өгөөд явуулчихлаа. Тэр удалгүй Миёныг тэврээд унтуулчихсан өрөөнд нь оруулахаар явлаа. Уг нь ингэж хурдан унтдаггүй юм даа.

Миён удалгүй орж ирээд нилээн юм лавлаж байгаад халуун үзээд "Эм авчихаад ирье" гээд гарлаа. Тэр үнэхээр сайн охин бололтой. Баахан юм бодож байгаад халуундаа дарагдаад унтчихлаа.

Мисү "Тэхён аа" гэж намуухнаар намайг сэрээн эм өгчихөөд буцаад унт гээд хөнжлөөр минь битүүллээ. Унтаж байгаад дүүгийн уйлахыг сонсон нүдээ нээвэл Мисү тийшээ гүйчихлээ. Хэсэг чимээ чагнавал удалгүй гэр Миёны инээдээр дүүрнэ. Би ч санаа амран буцаад унтлаа.

Гэхдээ нөгөө л нэг зүүд. Аав ээжтэйгээ хамт машинд явж байгаад осолд орж буй муухай зүүд. Гэхдээ удалгүй би Мисүгийн хоолойг сонссон. Түүний "бүх зүйл зүгээр болно" гэх үг л толгойд цуурайтаж байлаа. Ингээд би тэр муухай зүүднээс ангижирсан юм....

Би орой болгон тасралтгүй зүүдэлдэг шүү дээ. Гэхдээ өнөөдөр дундаасаа зогсчихлоо. Анх удаа.
Өглөө сэртэл Мисү гарнаас минь атгачихсан орон дээр толгойгоо тавиад унтаж байлаа. Их тухгүй харагдсаны дээр миний бие зүгээр болчихсон учраас түүнийг тэврээд орон дээрээ зөөлөн тавьчихаад галын өрөө орж хоол хийхээр боллоо.

Миён "Агаааа" гэж орилоход нь би очиж түүнийг авлаа. Тэр дандаа ингэж босдог. Өөрийгөө гүнж гэдэг нь бараг л үнэн болчихсон шүү.

Би "Зиаа сайхан амарсан уу?"

Миён "Мхнн"

Би "Өчигдөр тэр эгчтэйгээ юу хийсэн?"

Миён "Үлгэр ярьж өгсөн. Гүнж ханхүүтэй. Тэгээд би ханхүү зүүдлэсэн"

Би "Тийм үү яасан гоё юм бэ?"

Миён "Агаа дуулаарай. Би нойл ормоор байна" гэхэд нь би дуулж эхэллээ. Миён нойл орохдоо дандаа надаар дуулуулдаг. Тэгэхгүй бол айгаад байдаг юм. Мангас гарч ирнэ гээд.

Удалгүй тэр гарч ирээд надтай хамт дууллаа. Тэр ч үнэхээр сайн дуулдаг шүү. Цэцэрлэгээс нь очоод авахаар багш нь дандаа магтана гээч.

Миён "Онни" гэж орилоход нь би эргэж харвал Мисү инээсээр наашаа ирж байлаа. Миён Мисүд үнэхээр дуртай. Тэр миний авчирсан охидод үргэлж дургүй байдаг. Бүр нэгэнд нь ч дуртай байгаагүй. Өөдөөс нь нэг ч үг цухуйлгадаггүй байсан. Гэтэл Мисүд бүр надад дуртайгаасаа ч илүү дуртай. Ганцхан шөнийн дотор.

Мисү надаас мэр сэр асуулт асууж байгаад явахаар болоход Миён явуулахгүй гээд бараг л уйлах гэж байлаа.

Би "Тэр буцаад ирнэ ээ" гэхэд хоёулаа гайхан надруу харлаа.

Би "Даалгавраа хийнэ биз дээ" гэхэд

Мисү "Аа нээрээ тийм л дээ. За тэгвэл аниа нь буцаад ирнэ ээ. Миён томоотой байна гэвэл бүр ч хурдан ирнэ" гээд Миёныг өхөөрдөж байгаад явлаа.

Хамгийн хачин нь Миён одоо маш томоотой байна. Бүр маш томоотой.
Зүгээр л зурагтай номоо эргүүлж тойруулан зургыг нь харан инээж сууна. Амьд яваа насандаа их юм үзэх нь шив дээ.

Би "Миён аа, тогломоор байна уу?"

Миён "Үгүй ээ. Би томоотой байна гээд амлачихсан"

Би "Чи тэр аниадаа тийм сайн юм уу?"

Миён "Тиймээ , зөндөө сайн"

Би "Яагаад?"

Миён "Онни их хөөрхөн, намайг дандаа гүнж ингэж дууддаг , гоё инээдэг , надад үлгэр ярьж өгдөг, бас бүүвэйлдэг ,тэгээд таниас илүү надад сайн болохоор"

Би "Угаасаа тэр аниа чинь надад сайн биш шдээ"

Миён "Таны гарыг атгачихсан унтаж байхыг нь харсан шүү"

Би "Яаа! жоохон юм байж"

Миён "Та ч гэсэн сайн биз дээ"

Би "Үгүй ээ. Агаа нь чамд л сайн" гэхэд Миён инээн надад ирэн зүүгдлээ. Жоохон юм байж бас их юм ярина аа.

His soft sideWhere stories live. Discover now