5

14 2 0
                                    

Гэртээ очоод Жонгүгийн өгсөн эмийг уугаад шархнуудаа цэвэрлээд дээр нь лент наалаа. Яасан хөөрхөн зурагтай лентнүүд вэ?
Ингэж тэгсээр орой болж би ч унтлаа. Ээж аав хоёр гадаад явчихсан. Хэзээ ирэх нь тодорхойгүй. Тэгэхээр ганцаараа ,өвчтэй тэгээд уйтгартай байна гэсэн үг.

Өглөө боллоо

Энэ сургуульд дүрэм байхгүй учраас дүрэмт хувцас ч бас байхгүй нь ямар аз юм. Хэрвээ байсан бол өчигдөр хэдэн хэсэг тасарчихсан өнөөдөр юу өмсөхөө мэдэхгүй байх байлаа.
Энгийн л нэг саарал цамц хар өмд өмсөөд кетээ углаад гарлаа. Тэр сургууль руу явахыг хүсэхгүй байна. Гэхдээ явахгүй бол болохгүй. Аль болох өөртөө итгэлтэй сургууль руу яваад орлоо. Яг орвол өчигдрийн намайг дээрэлхдэг 4 охин зогсож байсан газраасаа наашаа аймар харж байгаад гүйх нь холгүй явчихав.
Анги руугаа орвол ардаас яг Тэхён орж ирж байлаа. Тийм л байх. Тэр охидууд намайг хараад зугтана ч гэж юу байхав. Тэрийг л харж.

Тэхён "Шархны лент чинь хөөрхөн юмаа. Надад нэгийг өгч болох уу?"

Би "Үгүй" гэж ширүүхэн хэлчихээд хичээлээ хийлээ. Одоо бол хичээлдээ л анхаарах цаг.

Багш "Заа тэгэхээр хүүхдүүд ээ, өнөөдрөөс багаараа ажиллах байгаа. Тэгэхээр нэг баг болох хүүхдүүдээ сонгоцгоо"

Би "Ганцаараа байж болох уу?"

Багш "Хүсвэл болно оо. Бас чадна гэвэл"

Би "Тэгвэл би ганцаараа болмоор байна" 

Тэхён "Би энэнтэй болчихъё"

Би "ҮГ......" гээд хэлж дуусаагүй байтал тэр амыг минь таглан багш руу харан инээмсэглэвэл багш бидний нэрийг бичиж авч байлаа.

Би түүний гарыг хүчтэй саван "Энэ хичээл дээр сайн гарахгүй нь л дээ" гэсээр муухай харна.

Багш "Заа ямар сэдэв бэ гэхээр энэ нь байгалийн гамшгийн талаар байх ёстой. Ямар ч байж болно тэрийг өөрсдөө сонго. Юу хийх вэ гэхээр эссэ бичнэ дор хаяж 700 үгтэй, ватум цаасан дээр зурна битгий цэцэрлэгийн хүүхэд шиг юм хийчихээрэй, тэгээд түүнийхээ талаар сонирхолтой мэдээлэл авчирч болно. Энэ нь нэмэлт оноо. Заа тэгээд дараа долоо хоногт уулзацгаая" гээд гараад явчихлаа. Ахх биологийн хичээл......

Цайны цаг боллоо. Гэхдээ би гарвал зодуур болж дуусах биз. Тэгэхээр дээвэр лүү л гаръя даа гэж бодсоор дээвэр дээр гарч ирвэл тэнд байх ганц сандал дээр Тэхён нүдээ анин дээш хараад сууж байлаа.

Би түүнийг харчхаад буцаад буух гэтэл тэр намайг дуудах нь сонсогдов.

Тэхён "Бодвол нэг зорилготой л гарч ирсэн байлгүй. Үсрэхдээ бэлэн болчхоо юу?" гээд намайг ёжилж байлаа.

Би "Наад тэмдэгний чинь төлөө бол үхэхгүй ээ, харин чамтай хамт үх гэвэл бусад хүүхдүүдийн төлөө үхэх байлаа"

Тэхён наашаа дөхөн эрхий болон долоовор хуруугаараа эрүүнээс минь бариад өөр лүүгээ харуулан "Хэр удаан ингэж явахыг чинь харж л байя, хатуу самар минь" гэж хэлчхээд дотогш орлоо. Тэр явчихсан болохоор би эндээ үлдэхэд асуудалгүй байх. Түүний сууж байсан сандал дээр суухад нилээн их юм бодогдоно.

Бараг цагийн дараа хонх дугарч би буцаад хичээл рүүгээ орохоор зүглэлээ.
Одоо бол математик орох цаг. Эцэст нь дуртай хичээл минь.

Багш "Заа бүгдээрээ 199 дүгээр хуудсыг гаргачих. Эхнээс нь эхлэе" гээд эхнээс нь бодож эхэллээ. Би л ганцаараа идэвхтэй бодоод байх шиг. Бусад нь зүгээр л хойшоо сандлаа налан үл тооно.

Багш нар нь бүгд сайн ч , харилцааны соёлгүй хүүхдүүд болоод энэ сургуулийн дүрэм гээд байх юмгүй нь надад үнэхээр таалагдсангүй. Гэхдээ тийм тулдаа л багш нар надад сайн ханддаг. Хичээлдээ анхаардаг хүүхдэд л багш нар дуртай. Их сургууль нь энэ байх юм чинь багш нартай эвтэй байх хэрэгтэй.

Ашгүй хичээл тарлаа. Ангиас гарвал ахиад л нөгөө охид. Аххх ёстой ядаргаатай юмаа. Хэрвээ эд нарыг алчихвал би энэ сургуулиас явах болов уу? Явна гэвэл алчихсан ч яахав.

His soft sideWhere stories live. Discover now