Сура&Жимин

2.6K 146 8
                                    

+2 жилийн дараа+
~~Сура P.O.V~~
Сайн уу? Сайн сууцгааж байна уу?
Би сайн байгаа ххи. Миний дэргэд миний хайртай залуу намайг 0,0001% ч хайраар дутаалгүй хамтдаа байгаа учраас... Бас түүний минь нэг бяцхан хувилбар >•< Кк за энэ бичлэгийг бид хөгшин болчихоод үзнэ ээ. Дурсамжтай хихихи.

Өдөр хоног өнгөрсөөр энэ хүртэл ирэх гэж багагүй хугацааг зарцуулжээ. Удаан хугацааны турш хэн нэгнийг гэх сэтгэлээ ойлгох гэж төөрч будилж явсаар өөрийн хайртай залуугаа алдахаа дөхсөн нь ч үнэн. Гэвч тэр минь одоо миний дэргэд намайг хайрласаар ирсэн хайр нь одоо ч хөрөөгүй хамтдаа байна. Тэрний минь хайр одоог хүртэл шантраагүйд нь би баяртай байдаг.

Түүнд минь хэцүү үе дайраад өнгөрсөөн... Аав нас барчихсан. Түүнийг минь орхиод, хэвлийд минь байсан бяцхан ачаа орхиод одсон. Хааяа архи үнэртүүлэн орж ирэхдээ уйлдаг байсан үеүүд бий ч бид хамтдаа дайраад гарсан. Юу гээч хайр гэдэг агуу зүйлийг надад гүнээс гүн мэдрүүлж өгсөн миний мундаг залуу.

Тэр минь үнэхээр тэвчээртэй. Намайг яаж ч уурлаж, аашилж байсан үргэлж дэргэд минь байж ойлгодог. Мөн үнэхээр халамжтай, романтик❤ бидний анхны болзоо, анхны үнсэлт, сүйн өдөр, хуримын өдөр, гэх мэт өдрүүдийг ямар ч завгүй байсан марталгүй хийж өгдөг юм. Үг үйлдэл бүртээ хайрыг мэдрүүлдэг гэх үү дээ. Түүндээ хийж өгсөн юм надад байхгүй. Тэр минь хариу нэхэлгүй хайрлаж түүнийхээ өгсөн хайраар л би гэрэлтэж байна даа.

Бас тэр минь үнэхээр мундаг аав. Ажлаасаа ядарч орж ирчихээд хүүгээ хараад л нүд нь сэргэж хүүтэйгээ адилхан насанд оччихдог. Унттал нь тоглож цагийг өнгөрөөнө. Учир нь олдохгүй харь гаригийн яриагаар ярьж өхөөрдөнө. Газар тэнгэр нураах нь уу гэлтэй инээж гүйнэ. Дөнгөж хөлд ороод удаагүй бяцхан үрээ тэврээд гүйж өгнө шүү дээ. Хүүгийн минь инээнэ гэж найгүй. Яг л аав. Нүдээ алга болтол инээнэ. Барагтай бол уйлж ээжийгээ зовоохгүй. Аав шигээ тайван. Хайр татам хоёр хүн нийлчихээр бүр ч хайр татна гээч. Амьдрах утга учир минь Пак Жимин❤ Пак Жинсу❤

Ван Жексон. Энэ хүн одоо миний сайн найзуудын нэг. Тэрнийг өөрчилсөн агуу хүн нь Миа-ши. Тэр үнэхээр хайр татам эмэгтэй. Мөн түүнийг дагаад хариуцлагатай, халамжтай нэгэн болж өөрчлөгдсөн Жексон. Миа руу хайр дүүрэн харцаар харж эхнэрээ ядрахвий гэсэн дээ байнга санаа тавьж охиноо харна. Бие биендээ заяагдсан хүмүүс гэж байдаг юм билээ. Жексон бид хоёр яг л бие биедээ заяагдсан гэж бодож байсан гэвч үгүй. Яагаад бүтдэггүй, яагаад ойлголцдоггүй байснаа одоо л нэг ухаарч байх шиг . Би Жексонд гомдож бас үзэн ядахгүй ээ. Бидний хувь тавилан ийм л байсан. Өөрсөддөө ирэх хайрыг хүлээгээд л хэсэг хугацаанд хамтдаа байсан төдий. Жаахан эрсдэлтэй хүнд үеүүдтэй тулгарсан л болохоос биш.

Жексон шиг хүн ингэтлээ өөрчлөгдөх гэж.

Харин Марк Туан? Харин л дээ өөрөөс нь сонссон нь дээр юм болов уу?

Жимин: Яаа хайраа, Одоо би л дээ!

Сура: Хүүгээ хаачуулчихаад хүрээд ирж байгаа юм бэ чи чинь?

Жимин: Унтчихсан.

Сура: Аан заза. кхм. Заа одоо миний хайр сэтгэлийн үгээ хэлнэ гэнээ...

Жимин: Хайраа! Ингээд хэлчихээр чинь би ичээд байна ш дээ. Алив гарч бай! Гарч бай!

~~Жимин P.O.V~~
Заа сайн уу? Жимин байна... Заа ингэх нь ч хаашаа юм.... ашшш.... ямар эвгүй юм бэ?... сүүлд нь ичиж үхэх нь дээ... зза хамаагүй

За өнөөдөр 2019 оны 7 сарын 28. Би одоогоос 2 жилийн өмнө хайртай эмэгтэйгээ өөрийн болгоод одоо хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Зөвхөн мөрөөдөл, хэзээ ч бүтэхгүй гэж боддог байсан ч одоо ингээд хамт байгаа нь миний хувьд би бараг л хамгийн аз жаргалтай хүн шиг санагдаад... үнэхээр гоё байна.

Сайн ээж, сайн эзэгтэй, сайн ч захирал. Тэр минь миний хувьд хамгийн төгс эмэгтэй. Хүүгээ тэврээд, хүүтэйгээ тоглох нь дэндүү хайр татам. Би бараг хүүгээсээ эхнэрээ харамламаар болдог шүү. Бүх л цагаа хүүдээ, бүх хайраа хүүдээ зарцуулаад намайг бүр тоохоо больсон...

Ммм... миний бүхий л хэцүү зовлонтой цаг үеүүдэд дэргэд минь байж өгсөнд баярлалаа. Пак Сура❤ Би чамд хайртай.

Сура: Кккккк

Жимин: Юу вээээ? Хайраа!! Чи сонсож байсан юм уу?!

Сура: Үгүй эээ......хахаха

Жимин: Хайрааааа шудрага бус байна. Арай ч дээ...
Заза баяртай.

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Where stories live. Discover now