Тагнуул ✖️?

3.3K 185 5
                                    

~~Сура~~ P.O.V

Жексон. Чи хаана байгаа юм бэ? Би яаж байгаад ийм байдалтай болчихвоо? Марк намайг энд явч ирсэн. Чи бидний найз Марк аль хэдийн өөрчлөгдсөн. Марк миний ч найз байсан байтал тэр одоо намайг дэргэдээ байлгахыг хүсэж байна.   Чи яагаад намайг хайж ирэхгүй байгаа юм? Би яах ёстой юм бэ? Гэхдээ энэ чамд минь олдож байгаа боломж ч байж мэднэ. Би энэ нөхцөл байдалд ухаантай хандах хэрэгтэй тийм биздээ?

Би эмнэлэгт сэрэн ухаан орохдоо бүх зүйлээ саначихсан байсан. Уйлж, уурлаж энэ бүхнийг хаяад чамруугаа шууд л гүйгээд очмоор байна. Жексон. Эсвэл хоёулаа дуусчихсан уу? Гэсэн ч би чамдаа хайртай. Би дахиад жаахан тэсэх хэрэгтэй тийм биз. Багахаан жүжиг байхад л  болно биздээ?

Орон дээрээ сууж байтал өрөөний хаалга онгойн Туан орж ирлээ.

Туан: Сура?

Сура: Марк? Яагаад ийм үйлдэл хийж байгаа юм?

Жүжиг?!

Туан: Сура би чамд тайлбарлая тэгэх үү? Намайг сонс л доо гуйя?

Тэр яахаа мэдэхгүй байгаа бололтой сандран үглэсээр гүйж ирээд хажууд суув. Уур минь хүрж хажуугаар нь бага зэрэг өрөвдөх сэтгэл төрж байлаа.

Сура: Би сонсмооргүй байна.... Би айгаад байна Туан.

Би ингэж хэлээд түүний энгэрт наалдан уйллаа. Би алдартай жүжигчин болох байсан байх даа?

Туан: Уучлаарай гуйя намайг уучлаарай Би чамд хайр....

Сура: Би үнэхээр Жексонг хуурчихлаа Туан. Ча-чамайг хайрлахгүй байя гэж хичээсэн ч хайрлачихсан байна. Одоо хоёулаа яах юм бэ? Жүүн ирсэн тэр бүгдийг хэлнэ. Бүх зүйл дуусна.

Туан над руу гайхан харж байв.

Сура: Би 2 хоногийн өмнө ой санамжаа олчихсон. Яах вэ? Одоо явах хэрэгтэй юу? гэж бодсон ч аль хэдийнээ чи миний сэтгэлд байр суурь эзэлчихсэн байсан.....т-тэгээд.....

Туан: Баярлалаа. Би чамайг надаас явах нь гэж бодоод үнэхээр их айсан.

Тэр намайг тэврэн аваад мөрөнд минь толгойгоо түшин мэгшиж эхлэлээ.

Чи намайг хайртай хүнээс минь салгасан байхад би чамайг хайрлах юм шиг байна уу??

Удалгүй би Туанаас гуйсаар байгаад эмнэлгээс гарав.  Гэртээ орж ирмэгц Туан "Ядарч байгаа биздээ" гээд өрөөнд минь оруулж өгөөд өөрөө ажлаа хийхээр ажлын өрөөрүүгээ явсан юм.
------------------------------------------------------
Туан: Сура? Хонгор минь?Хичээлдээ явах уу?

Сура: Хайраа би ядраад байна. Явахгүй байж болно биздээ?

Тэр ч их юм ярьсангүй духан дээр үнсчихээд гараад явлаа. Гэртээ ганцаараа үлдэхээр төлөвлөсөн минь амжилттай. Бүх зүйл минь шинэ, утас маань ч хүртэл шинэ. Жексоны дугаарыг цээжээр мэдэх учраас би түүнийг дугаараа солиогүй байгаасай хэмээн залбираад залгав. Зүрх минь дэлбэрэхнүү л гэлтэй хурдан цохилж байна.

Жексоны талаас

Энэ их ажлыг ганцаараа хийх хэцүү байна. Хэцүү ч гэж зүгээр Сураг хайх цаг гарахгүй байсанд үнэхээр их стресстэж бухимдаж байна. Намжүүн маргааш өглөө ирэх байх. Хамгийн хачин нь Намжүүн надад юм хэлэх гээд байгаа ч юм шиг эсвэл хэрэг хийчихсэн юм шиг хачин авирлаад байх юм. Ийнхүү бодсоор бичиг цаастай зууралдан сууж байтал удалгүй танихгүй дугаараас дуудлага ирж байна. Гайхсаар автал

Жексон: Байна уу?

Х: .......

Жексон: Хэн бэ?

Х: Б-би байна. Ж-жексон би байна......

Хоолойг нь сонсмогц би түүнийгээ байна гэдгийг төвөггүй танисан юм. Цус гэнэтхэн хүчтэй судсаар минь урсаад эхлэв үү гэмээр бас зүрхэн дотор минь мянган хүн орчихсон дотроос нь нүдээд байнуудаа гэлтэй өвдөж бас хурдан цохилж байв.

Жексон: Су-сурa!!!! Чи яг одоо Хаана байна? Утсаа тасалж болохгүй шүү. Бүх зүйл зүгээрүү? Би-би одоохон чамайг олоод очих болохоор утсаа л тасалж болохгүй шүү

Сура: Жексон! Тайван бай. Намайг сонс мм?

Сура утасны цаанаас уйлж байгаа нь хангалттай мэдэгдэж байсан юм. Дуу нь сул мөн хүндээр амьсгалж нусаа татаж байгаагаас нь бүгдийг мэдэж болохоор байсан юм.

Жексон: Намайг уучлаарай. би чамдаа маш их хайртай. Намайг муухай хандсан болохоор гомдоод явчихсан юм уу? Тийм бол намайг уучлаарай уучлаарай... Над дээр хүрээд ир л дээ гуйя. Би дахиж тийм аймшигтай үйлдэл ааш гаргахгүй чамайгаа зовоохгүй. Амлаж байна Сура.. Намайг уучилаач дээ. Би ямар ааш гаргаж байснаа мэднээ тийм болохо.....
Жексон уйлаад эхэлсэн болохоор хүндээр амьсгалж амьсгаа нь давхцаж ярихад улам л хэцүү болж байлаа.

Сура: Хайртай !
Сура гэнэтхэн чангаар орилон хэлсэн үг нь энэ байсан юм.

******************************************************

З\ү: Сайн уу? ххэ уншдаг хүн байдаг эсэхийг мэдэхгүй ч Дараагийн хэсэг ээ оруулахдаа Жексоныг Сураг тагнуул хийхийг зөвшөөрүүлэх үү байх уу гэж бодоод? Яах вэ?

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Where stories live. Discover now