Надгүйгээр....

2.1K 121 0
                                    

~~Сура~~ P.O.V

Сура: Юу гэнээ? Чи сая юу гэсэн бэ!

Жексон: Сонсоогүй юм уу? Дахиад хэлэх үү! Бузар байнаа гэж байна.

Тэр ингэж хэлсээр над руу хорсолтойгоор инээж байлаа.
Би ямар буруутай гэж намайг ингээд байгаа юм бэ?... Хэрвээ миний хайрласан хайр буруу зүйл юм бол тиймээ би буруутай...
Хэрвээ тэрнийг уучилсан уучлал минь буруу зүйл юм бол би буруутай...
Тэрний төлөө гэж гомдол цөхрөлөө залгиж тэвчсэн цаг хугацаа минь буруу зүйл юм бол би буруутай...

ГЭХДЭЭ би хэзээ ч энэ бүхэнд тэрнийг буруутгаж байгаагүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ түүнд итгэсэн минь итгэл минь буруу...
Түүнийг эргээд хэвэндээ орно гэж хүлээсэн хүлээлт минь буруу...
Тэрнийг надад итгэдэг гэж бодсон нь буруу...
Тэрнийг намайг хайрладаг гэж бодсон нь буруу байж.

Сура: Ойлголоо. Би чамд бузар санагдаад байгаа юм байж. Уучлаарай.
Гэхдээ би өөрийгөө бузар байгаад чамаас уучлалт гуйгаагүй шүү! Би чамайг хайрласан тэнэг хайраасаа, тэвчсэн тэвчээрээсээ уучлалт гуйж байгаа юм! Бузарласан нь гэвэл чи л намайг бузарласан ойлгов уу! Хараал идсэн би хэний ч доор ороогүй хөгийн амьтан минь.

Би хаалга саван машинаас бууж гэрийн зүг алхаж эхэллээ. Үнэндээ тэрнийг ямар байдалтай орхисноо ч санахгүй байна. Би гомдож байна. Цөхөрч байна. Би хэзээ ч тэрний намайг гэсэн хайранд нь эргэлзэж байгаагүй гэвч одоо бол эргэлзэж төөрөлдөж бас цөхөрч байна. Намайг тэвчсэн нулимсаа сул тавьж уйлж эхлэхэд бороо ч бас асгарч эхэллээ. Яг л миний дотор бөглөрчихөөд гарж өгөхгүй байсан нулимсыг тэнгэр надтай хамт хуваалцаж байгаа юм шиг.

Би гэртээ орж ирэн хувцасаа бэлдэж бүх бичиг баримтаа авахдаа IT корпрацийн гэсэн бичиг баримтуудыг түүний ажлын ширээн дээр тавьж орхилоо. Одоо энэ надад хэрэггүй. Тэр надаас энийг л хүсэж байсан байх. Тиймдээ ашиглаад дуусчихсан юм чинь хаях нь байдаг л зүйл шүүдээ. Хувцас минь нойтон, үс минь биенд наалдан хайрж байгаа ч энэ гэрээс явж дахиж тэрний царайг л харахгүй байвал хамаагүй мэт санагдан чимоданаа чирсээр гарах гэж байтал Жексон ороод ирлээ.

Гэхдээ надад хамаагүй. Би хэлсэн шүү дээ цөхөрч байна.

Гарахаар хаалга руу алхаж эхэллээ. Жексоны хажуугаар зөрөхөд хамаг амьсгаа минь түгжрэн нулимс урсчих гээд байсан ч би явах ёстой учраас чадах ядахаараа хөлөө зөөн алхав.

Жексон: Сура...

Тэр гараас минь татаж зогсоогоод миний нэрийг аяархан шивнэсэн юм.

Сура: Аан. IT гийн бичиг баримтуудыг ширээн дээр чинь тавьчихсан байгаа.

Түүний атгасан байх өөрийн гар луугаа харахдаа анх намайг гуйх үед өгч байсан алмазан шигтгээтэй бөгжийг олж харлаа. Тэр үед би санаа зовж билээ. Гэхдээ итгэсэн. Хайранд байр суурь зэрэг зиндаа хамаагүй гэж. Би түүнийг багаасаа мэдэх учраас бидний дунд түвшин байхгүй гэж. Итгэсэн...

Сура: Өө нээрээ. Май

гээд гараа түүнээс аван бөгжийг нь авж өглөө.

Жексон: Сура.. Битгий ингэ л дээ

Сура: Наад бөгж чинь бас бузар болчихсон юм шиг санагдаад байвал хэлээрэй. Би яаж ийж байгаад төлөх болохоор гээд түүнийг орхин хаалга руу зүглэлээ.

Жексон: Сура.... Гуйя миний буруу. Битгий яв л даа. Би үнэхээр тэнэг юм... Чамайг тэр үед.чамайг хангалттай их шархлуулчихаад ахиад л тийм авир гаргадаг би үнэхээр тэнэг юм...

Тэр уйлж байсан юм. Үнэндээ би түүний нулимсыг өмнө нь өөрийнхөө амьнаас ч илүү үзэж нандигнадаг байж. Гэвч түүний надад хэлсэн үг хийсэн үйлдэл нь миний зүрхийг хэдэнтээ сийчиж сэтгэлийг минь юу ч үгүй хоосолчихсон бололтой

Сура: Би зүгээр л тэр үед үхчихсэн байсан бол миний амьнаасаа илүү үздэг нулимсыг ингэж дуслуулахыг чинь харахгүй байх байсан юм. Бүр бузар гэж боддог эмэгтэйнхээ төлөө шүү. Урам хугарч байна. Wang Jackson. Сайхан амьдраарай.

Би дахин алхалаа. Яаж ч байсан түүний өмнө уйлахгүй юм шүү гэсээр хөлөө зөөж ядан алхалаа.
Араас минь чангаар тэврэх тэврэлт мэдрэгдэж мөн хүзүүнд минь нүүрээ наан мэгших түүний амьсгал бас үнэр. Надад үнэхээр агаар ус мэт санагддаг байсан.

"Гуйя битгий"

Би зүгээр л түүний яриаг сонсохоор шийдлээ. Яагаад ч юм энийг сонсчихоод явахад чи оройтохгүй шүү дээ гэсэн далдын татах хүч байгаад байх шиг.

"Би чамгүйгээр яах юм бэ"

Чи бодитоор оршин тогтнож минийх юм шиг байх хэрнээ хэзээ ч нийлэхгүй параллель шулуун шиг сэмхэн гунигийг тээлгэх юм.

"Би чамд яаж хайртайгаа илэрхийлэхээ мэддэггүй"

"Үргэлж хийе гэж бодоогүй үйлдэл, хэлье гэж бодоогүй үгсээ нэг л мэдэхэд хэлчихсэн байдаг"

Тэвчье гээд ч чадахгүй болсон миний нулимс одоо ямар ч жолоодлогогүйгээр урсана. Би түүнлүүгээ эргэж харлаа. Уйлсанаас болж түүнийхээ нүд рүү харахад ч хэцүү байна. Амьсгаа давчдаж ярихад ч хүндрэлтэй байна. Гэхдээ би түүнд хэлсэн юм.
"Би эргэлзэж байна Жексон."

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang