Жимин.

1.8K 123 98
                                    

Сура: Би чамтай хамт байж болох уу Жимин?

Жимин: Айн?

Жимин сонссон зүйлдээ итгэж ядан Сура луу харлаа.

Сура: Битгий ингэж хараад бай л даа. Дахиж итгэж чадахгүй юм шиг санагдаад байна. Итгэхийг ч хүсэхгүй байна. Тэр хүнийг хэдэн мянган удаа ойлгож уучилсан.

Жимин: Тэгвэл явцгаая.

Сура: Юу?? Нээрээ юу?

Сура саяхан гуниг тээсэн харцаар шал гөлрөн ярьж байсан бол Жиминий хэлсэн үгийг сонсоод нүд нь гэрэлтэн Жиминлүү харлаа. Жимин зүгээр л инээмсэглэн аав нь охиндоо энэ чихрийг авч болноо гэсэн зөвшөөрөл өгөх аятай толгой дохив.

Сура: Yesss. Би хувцасаа бэлдчихээд ирье удахгүй ээ.
Сура маш хурдан өрөөрүүгээ гүйгээд орчихов.
~~~~
Жимин: Байр бэлд. Хамгийн тухлаг том бас өндөрт байвал зүгээр..... Аан тийм бас нэг тал нь тэр чигтээ цонх байвал зүгээр. Тавилга хэрэггүй. Би өөрөө авах болхоор зүгээр жижиг сажиг зүйлсийг нь бэлдчих.

Туслах: Хаана байршилтай байвал зүгээр вэ? Захирлаа.

Жимин: IT корпрацийн ойролцоо байсан нь зүгээр байх. Бас битгий захирал гээд бай. Аав минь одоохондоо байгаа шүү. Тэр үүрд захирал байх болно. Түүнд тийм эрх байгаа гэж бодож байна.

Туслах: Мэдлээ за- .. Бага ноёнтоон.
~~~~
Сура: Болчихлоо! Явцгаая! Жимин! Let's go go!
Сура хувцасаа бэлдчихээд гарч ирэхдээ орилсоор гарч ирлээ.

Жимин: Сура? Хоёулаа аав дээр очих уу?

Сура: Ю-юу чи аавыг уучилчихсан юм уу?

Жимин: Тийм ээ....

Сура: Чи одоо суудлыг авах уу?

Жимин: Авчихсан....

Сура: Юу! Хэзээ!

Жимин: Өнөөдөр..... Хэлээгүйд уучлаарай.

Сура: Үгүй ээ миний буруу ярих ч зав өгөлгүй уйлж унжаад. Хэцүү байна уу?

Жимин: Би аавыг хараад өөрийнхөө тэнэг гэдгээ л ухаарсан.

Сура: Аав зүгээр байгаа юу?

Жимин: Үгүй гэж бодож байна... Тэр сүүлчийн амьсгалаа өгөхөд тийм ч удахгүй болчихсон байсан.
Сура амаа дарав. Жимин хэзээ ч аавыгаа ярихдаа ийм гунигтай гэмшсэн царай гаргадаггүй байсан. Жигшиж ундууцсан дургүй л төрх гаргаж аль болох ярихаас зугтдаг байж.

Жимин: Чиний ийм байдалтай байгаа, аавын тийм байдалтай байгаа бүгд миний буруу. Би тэр үед ааваас тусламж авахаас дургүйцээгүй бол чи Жексонтой учрахгүй байх байсан. Аав корпрацыг өгөх гэж өвдөг сөгдөн барин гуйхад их зан гаргаж яваагүй байсан бол аав минь үхлүүт байдалтай биш инээгээд сууж байх байсан юм.

Сура: Чамд буруу байхгүй ээ Жимин. Зүгээр л мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хаясан зориг байсан ш дээ. Одоо зүгээр л тайвшираад бүхнийг хамтдаа шинээр эхлье. Аав дээр очицгооё. Мм?

Жимин Сура луу хараад яаж энэ бүхэнд ийм тэвчээртэйгээр инээмсэглээд байгааг нь гайхан зүгээр л түүнийг үнэхээр ухаалаг гэдгийг нь хүлээн зөвшөөрөн инээмсэглэлээ.
*************************************
Жимин: Аав аа? Сура ирлээ.

Аав нь аажуухан нүдээ нээж харахдаа Сураг хараад дорхноо жаахан хүүхэд шиг инээмсэглэл тодрууллаа.

Сура: Аав аа би ирлээ.

Сура уйлчихгүйг хичээн инэээмсэглэн хэлэхэд

Аав: Одоог хүртэл хамтдаа байгаа хэрэг үү? Сайн юм болжээ. Та хоёрыгоо салгачихсан байхвий гэж би үгүй ээ мөн их айдаг байсан шүү.

Жимин: Аав....

Сура: Бид салахгүй ээ хэзээ ч. Би Жиминийгээ хэзээ ч орхихгүй.

Жимин ичингүйрэн толгой гудайлгаад хуруугаараа тоглохыг харсан аав нь хүүхэд мэт баярлан инээгээд

Аав: Би та хоёрыг аль багаасаа л үерхэдэг байсан гэж мэдээд байсан юм аа хэхэхэ

Жимин: Аав аа! Боль л доо..

Сура: Хэхэ тийм үү?

Сура инээмсэглэн Жиминий гараас хөтлөн зогслоо. Жимин үнэхээр гайхах ба зүрх нь цээжийг нь нэвтлээд гараад ирэх нь үү гэлтэй нүднэ.

Аав: За болж дээ миний хүү. Би одоо ч унтахгүй бол болохгүй нь бололтой. Амархан ядардаг болчихож.

Энэ үгсийг сонсоод л Жиминий царай барайж байгааг хараад

Сура: Бид байнга ирж байх болно оо. Аав аа.

Аав нь аль хэдийн жигд амьсгалан унтсан байх ба Сура Жиминлүү хараад хөтлөн өрөөнөөс гарав.
~Жексон~
Жексон зочид буудлаас гаран компани дээрээ очиж ажлын өрөөний хойно байрлах хувцасны өрөөнөөсөө цэвэрхэн хувцас олж өмсөв. Замдаа баглаатай цэцэг аван яаж тайлбарлаж хэлэх ээ мэдэхгүй баахан будилсаар гэртээ орж ирлээ.

Жексон: Сура? Хайрт минь?
Хэн ч хариулсангүй. Жексон гарт байх цэцэгнүүдээ газарт алдан өрөөлүүгээ хамаг хурдаараа гүйн орвол Сурагийн энд байсан гэх нэг ч ул мөр үлдээгүй байлаа. Хүний урманд ядаж ганц ч захиагүй шүү.
*************************************
A/N: Жимин+Сура=Жису хос уу?
Жексон+Сура=Сусон хос уу?
Аль нь илүү хөөрхөн юм шиг байна?

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Where stories live. Discover now