Бүх зүйл дуусах уу?

1.8K 106 3
                                    

Жексоны талаас
Өглөө болсоныг илтгэн нарны элч нүүрийг минь төөнөн сэрээлээ. Нүдээ нээхэд гэрээс минь арай л өөр орчин угтаж авах ба хаана байгаагаа төвөггүйхэн санана. Миний бэлхүүсээр тэврэн унтах өндөр хамар, булбарай зөөлөн уруул, бүх зүйл нь төгс гэмээр хайр татам эмэгтэй. Тиймээ, энэ бүхэн нэг л орой болоод өнгөрчихсөн. Хэдхэн минутын дотор миний сэтгэл зүрх тэрнийх болоход хангалттай байсан бололтой. Энэ хувь тавилан байх. Миа яагаад надад тэр нандин бүхнээ өгөхөөс айгаагүйгээ өнгөрсөн шөнө надад ярьсан. Тэр үнэхээр өхөөрдөм тайлбарласан.
Өнгөрсөн шөнө
Миа миний цээжийг дэрлэн хэвтэх ба тэр хангалттай ядарч амьсгаадсан байлаа. Нүдээ анин амьсгаагаа даран хэвтэх тэр надад хосгүй үзэсгэлэн шиг харагдсан. Түүний талаар мэдэж түүнийг хайрлахыг хүссэн.

Жексон: Чи яагаад энэ нандин зүйлээ нэрнээс нь өөр юу ч мэдэхгүй надад өгчихөж байгаа юм? Айгаагүй бас харамсахгүй байна уу?

Миа: Үгүй ээ. Огтхон ч харамсахгүй байна. Чи гэхдээ намайг шоолохгүй шүү... Би үнэнээ хэлье.

Жексон: Шоолохгүй ээ. За хэл хэл.

Миа: Үнэнийг хэлэхэд би үзмэрч дээр очсон юмаа.....

Жексон: Юу??? Хахаха үзмэрч ээ?

Миа: Тээээр! Чи шоолоод л байна шд!

Жексон: Зазаза шоолоогүй ээ шоолоогүй цаашаа ярь ярь

Миа: Тэгээд үзмэрч намайг хайртай хүнтэйгээ учрана гэсэн юм л даа. Тэгээд хараад хамгийн таалагдсан эрэгтэй чинь ирээдүйг хамтдаа өнгөрүүлэх эрэгтэй гэсэн.

Жексон: Хахахх зааааа чи одоо

Миа: Шоолохгүй гээ биздээ хнннн!

Жексон: Үгүэ шоолоогүй. Хайр хүрээд байна.
Би түүнийг татан энгэртээ тэвэрлээ. Анхилам үнэр үнэртэж, түүний жигдхэн амьсгалах амьсгал намайг яг л тайвшруулан бүүвэйлж байгаа юм шиг санагдан нэг л мэдэхэд унтчихсан байсан юм.
*************************************
Хүмүүс дууг гоё үгтэй эсвэл гоё аятай байхаас нь шалтгаалж дуртай болох эсэхээ шийддэг. Гэвч үг ая хоёр нь хоёул төгс зохицсон дуу маш ховор. Миний сэтгэлд төгс хөг аялгуу болж сүндэрлэх хайртай эмэгтэй минь Миа.

Сурагийн талаас
Өглөө сэрэхэд хажууд минь хоосон зай. Нэг л эвгүй. Магадгүй найзуудтайгаа хоносон байх. Яадаг ч байсан ирэхэд нь өглөөний цай бэлдээд тавьчихъя. Би босоод гэрээ цэвэрлэж өглөөнийхөө цайгаа бэлтгэчихээд шүршүүрт орлоо. Өчигдрөөс хойш мэдрэгдэх түгшүүр одоо хүртэл цээжинд минь хөндүүрлэсээр. Элдэв бус зүйлд санаа зоволгүй зүгээр л тайван байя.
Миний хайр
...
...
: Байна уу?

Яагаад эмэгтэй хүн авдаг билээ.

Би: Жексон хаана байна? Яриулаад өгөөч?

Би яагаад зүгээр л нэг танидаг хүнтэйгээ ярих гэж байгаа юм шиг үг хэлчихвээ..

: Усанд орж байна л даа. Өөрөө хэн бэ?

Усандаа?? Бас тэр намайг утсан дээрээ хадгалдаггүй хэрэг үү?

Би: Аан найз нь байгаа юмаа. Яаралтай ажил болохоор яриулаад өгөөч.

: Хайраа? Хайрааа? Яанаа сонсохгүй байх шиг байна.

Хайраа? гэсэн үү?

Би: Өө тийм үү? Намайг ярьсан гээд дамжуулчихаарай. Баярлалаа.

Зүрх минь хэдэн хэсэг болон бутарч унахыг л би мэдэрч байна. Яагаад тэр намайг ингэж байгаа юм бэ?. Би бүх л саадыг давж гараад түүн дээр ирсэн байхад яаж энэ хэн гэдэг нь мэдэгдэхгүй эмэгтэйг надаас илүү үнэлж чадаж байгаа юм бэ?
ЧимЧим

Жимин: Байна уу?

Сура: Жиминаааа
Би тэсэлгүй уйлж эхэллээ.

Жимин: Сура? Сура! Яасан бэ? Юу болсон?

Сура: Жэксон...... хэтэрхий их уйлаад байгаа болохоор ярьж ч чадахгүй байна.

Жимин: Жэксон яасан гэж! Хэлээдэх!

Сура: Т-тэр өөр эмэгтэйтэй....

Жимин: Тэр миний гарт үхэх болно!
Дииид

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Where stories live. Discover now