Эргээд хэвэндээ орох нь ээ.....??💛↩️🎊

2.8K 155 1
                                    

~~Туан~~ P.O.V

Миний амьдрал хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй. Асрамжийн газар өссөн би гэр бүлийн халуун дулааныг мэдэхгүй.

Ажлаас орж ирэхэд намайг угтдаг түүний инээмсэглэл, түүний гараа гарган хийсэн хоол гээд л.... үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай💓
Миний өдийг хүртэл хийж ирсэн аймшигтай гэмт хэрэг.... мэдэхгүй юм даа муу муухай үйл хэргүүд минь их гэвч үүнийхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт төлөх л байх. Тэр минь л дэргэд минь байвал би бүгдийг давж гараад дахин өөрийгөө шинэчлэж ч чадна. Хүүхэдтэй болоод аз жаргалтайгаар түүнтэйгээ хөгширмөөр байна. Түүнийг амьсгаатаж гиншихийг сонсмоор байна...... Гэхдээ ойрын үед ажил ихтэй дээрээс заримдаа үнэхээр ядраад байгаа бололтой гэрт ормогц л нойр хүрээд байх юм?

Орой нь

Сура: Хайраа? Хүрээд ирснүү?

Туан: Тиймээ Хайрт минь! Ямар хоол хийж байгаа юм?

Туан Сурагийн хойно ирэн түүнийг тэврэхэд Сурад эвгүй санагдан эвтэйхнээр түүнээс холдоод

Сура: За болчихлоо! Хоолоо идэцгээе!

Туан шууд л Сураг хананд шахан үнсэж эхэллээ. Яг л ангаж цангасан бар мэт..... Туан амьсгаа аван түүнлүү зөвшөөрөл хүсэх мэт харахад

Сура: Х-хайраа хоолоо эхлээд идэцгээе л дээ энэ сэтгэлийг минь хий дэмий орхих гээгүй биздээ? Тэрний дараа үргэлжлүүлцгээе?

Сура алгадаад авмаар байсан ч тэвчин түүний чихэнд ийн шивнэв.

Сура өнөөдрийн хоолонд илүү их хэмжээгээр унтуулах эм хийжээ. Юу ч болж мэдэхээр нөхцөл байдал. Ингэх цаг нь угаасаа болоод байсан юм. Гэвч Туан үүнийг нь мэдэхгүй шүү дээ хайртай бүсгүйнхээ сэтгэл гаргаж хийсэн хоолыг хий дэмий орхичихож болохгүй гээд хоолыг нь амтархан идэж сууна. Дараа нь тэр бусад өдрүүдийн адил түрүүлэн өрөөндөө орон унтжээ. Тэр хичээгээд ч нойроо дийлэхгүй.

Сура түүнийг унтсаны дараа хараал урсгасаар амаа цус гартал нь үрэн угаажээ. Тэрний хувьд хайртай хүнээсээ өөр хүнтэй үнсэлцэнэ гэдэг бузар хэрэг. Хальт шүргээд өнгөрөхийг бол тэвчих ч энэ бол арай хэтэрсэн хэрэг. Зарим талаар Туан тэрнийг хүндэлдэгт бурхандаа баярлаж байв. Хэрвээ Туан Сураг хүндэлдэггүй байсан бол Сура өнөөдөр түүний гарт бузарлагдчихсан байх ч юм билүү?
Сура сүүлчийн ажлаа гүйцээхээр Туаны компьютерийг асаахад код нэхэх ажээ. Сура хамгийн түрүүнд түүний төрсөн өдрийг хийсэн боловч буруу байв. Яаж ч тийм амархан кодтой байх билээдээ? Сура Туаны талаар сайн мэдэх ч тийм чухалчилаад байх тоо он сар түүнд байхгүй. Тийм ч учраас илүү сайн асууж мэдэж байгаагүйдээ өөрийгээ зүхэн сууна. Юмыг яаж мэдхэв гээд өөрийн төрсөн өдрийг хийж үзжээ. Энэ зөв байсан юм.
Код нь Сурагийн төрсөн өдөр байсанд тэр бага зэрэг гэмшив. Марк түүнд дэндүү их хайртай. Харин Сура түүнийг бүр мөсөн үгүй хийх гэж байна.

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Where stories live. Discover now