✔️Битгий намайг орхи✔️

9.8K 267 4
                                    

~~Сура~~ P.O.V( Сура-гын бодол буюу зүгээс)

Хxx: Сайхан байсан уу? Хариулаач!

Би энэ үед юу ч хийж чадалгүй айж зогсоно. Бараг л дасал болчихож дээ... Хүчиндэх бас хашгичиж уурлах. Сүүлийн 2 сарын турш тэрний өдөр болгон шахам хийж байгаа үйлдэл.

Тэр надруу ойртсоор гэнэтхэн үснээс минь зулгааж

Хxx: Чи хэд хэлүүлж байж ойлгох юм? Мм? Өдөр болгон шийтгүүлэх сайхан байгаа юм уу? Эсвэл тэр нэг хараал идсэн эрэгчингүүдтэй үг солихгүй байж чадахгүй байгаа юм уу?

Би энэ хачин уур амьсгалыг 2 сарын турш тэвчсэн. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байгаа ч зовлон жаргалаа хуваалцсаар ирсэн бид гэнэт л ийм байдалтай болчихсон. Би ээж аавыгаа 1 жилийн өмнө авто ослоор алдаж Тэр минь надад эцэг эхээс минь өөрцгүй ганц байгаа түшиг тулгуур минь болсон юм. Би 18тай ахлах сургуулийн төгсөх анги. Харин найз залуу маань надаас 2 ах. Хэдийгээр 2хон л ах боловч тэр улсдаа нэр бүхий Wang кропрацийн захирал. Кропраци нь маш сайн үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч юунаас болж ингэж өөрчлөгдөөд надад ингэж хатуурхаад байгааг нь ойлгохгүй юм. Ажлын ачааллаас эсвэл ямар нэгэн шаналгасан асуудал байгаад байгаа юм болов уу? гэж бодоод зүгээр болчих байх больчих байх ухаарах байх гээд энэ байж боломгүй үйлдлүүдийг нь тэвчсэн ч одоо хэтэрч байна!

2 сарын турш тэвчиж нууж ирсэн гомдол, цөхрөлөө өнөөдөр ил гаргахаар шийдлээ....

Би: Одоо хангалттай! Хэдий хүртэл энэ ойлгомжгүй байдлыг чинь тэвчих ёстой юм? Би түүнлүү хашгичсаар гарыг нь цохин холдууллаа.

Тэр хийсэн үйлдэлд минь цочирдсон бололтой хөмсөгөө зангидан харж байв.

Би: Яасан? Уйдчихаа юу? Баян том кропрацийн захиралд ямар ч эмэгтэй олдож болох юм байнаа гэдгийг одоо л мэдрээд надаас холдох аргаа олж ядаад байгаа юм уу? Чамайг над шиг хайрлах эмэгтэй хэр их олдох бол? Үгүй ээ олдох зөндөө байх ,зөндөө олдого! Тэгээд тэд нарыгаа олж аваад жарга за юу!! Хүссэнээр чинь би яваад өгөх болохоор... Хүний хайрыг ингэж хүндэлдэггүй юмаа Жексон!

Тэр хөмсөгөө зангидан харж байснаа гэнэт ёжтой нь аргагүй хөхрөөд эхлэх нь тэр.

Жексон: Санасныг бодоход их тэвчлээ. Биширч байлаа.

Тэр ингэж хэлсээр над руу харж байсан юм.

Түүнийг түлхэн өөрөөсөө холдуулаад өрөөндөө орж ирлээ. Нулимс минь захирагдах янзгүй асгарч эхэлсэн ч алив болох хурдан хувцсаа бэлдэв. Уйлахаа арай ядан зогсоогоод хувцасаа чирсээр өрөөнөөс гарахад Жексон буйдан дээр үснээсээ зулгаагаад базчихсан доошоо хараад сууж байсан юм.

Ядаж битгий яв үгүй ээ Уучлаарай гэдэг үгийг хэлээсэй гэж их горьдсон юмсан. Хүлээлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй учраас гэдгийг мэдэж байсан болохоор чимээгүйхэн гарлаа.

Жексонтой үерхэснээсээ хойш очоогүй өөрийн гэртээ очихоор шийдэн явж байхдаа замаараа дэлгүүр орон амттан, зайрмаг, сөжү аван гэр лүүгээ зүглэлээ. Зурагт асаан суугаад сөжүгээ задлан уувал  надад яг л энэ л дутагдаж байсан юм шиг дотрыг минь зурж дотроос минь халуу дүүгэх нь тайвширал өгч байв. Хэр ихийг ууснаа мэдэхгүй ч нэг л мэдэхэд согтоод ирлээ.........

~~Жексон~~ P.O.V(Жексоны бодол буюу зүгээс)

Марк Туан. Муу хүний үнэргүй гөлөг. Хайртай хүнээр минь намайг сүрдүүлээд 2 сар боллоо. Түүнийг минь ална эсвэл зэрэмдэглэж хаяна...

Жаахан л сэрэмж алдвал өрөвдөлтэй эмэгтэй чиний мэдрэх ёстой өвдөлтийг мэдэрсээр үхэх байх даа? гэсээр ёрын инээсэн хоолой нь бодогдох санагдах бүрт бүх зүйлийг минь авчих гээд байгаа юм шиг.

Тэрэнд минь муу юм тохиолдчихвий гэхээс үхтлээ айж тэрнийхээ хажууд үргэлж байж чадахгүй байгаадаа уур хүрээд, удаан хугацаагаар явчихаар бүр ч байж сууж чадахгүй байгаа болохоор галзуурах нь. Түүнд буруу байхгүйг мэдэх ч яг яагаад хачин авир гаргаад байгаагаа ойлгохгүй юм.

Муу зүйл болчихвий гээд түүнийхээ гэрийн гадаа ирж хэсэг суулаа. Хэр орой болсныг мэдэхгүй ч түүний орцноос нэг охин гуйвж дайвсаар гарч ирэв.

Байз даа.... Тэр чинь Сура байна. Согтуу байгаа юм уу???

Зохиогчийн талаас

Согтуу байгаа бололтой нэгэн охин гуйвж дайвсаар зам руу чиглэн алхаж байх бөгөөд түүний ардхан талд ээждээ загнуулаад явж байгаа бяцхан хүү шиг толгойгоо гудайлган явах залуу харагдах ажээ.

Охин ямар ч эргэлзэх зүйлгүйгээр зам руу гаран хөндлөн гулд явж эхлэв нь тэр. Хэдхэн хормын дараа зам цусаар будагдаж охин ухаангүй хэвтэж байсан юм.

Нөгөө талаас

Хайртай хүнээ ямар байдалд хүргэснээ харчихаад гэмшингүй газар ширтэн араас нь алхаж буй залуу хүмүүсийн орилоон, бас чангаар сигналдах машины дуунд ухаан орон харахад түүний харсан дүр зураглал нь түүнийг амьдын тамд аваачсан юм.....

************************************************************

✖️•Сүүлчийнх•✖️🔞|wjs|🔞🦋(Дууссан)Where stories live. Discover now