11

1.4K 124 7
                                    

****
Ноён Ким буйдангийн хойморт суун нухацтай нь аргагүй төв царайлах бол түүний хажууд Ким эзэгтэй мөн тэдний ганц хүү , Арин сууцгаасан байв.

Үргэлж л инээж нүүрний баясгалантай явдаг Ким эзэгтэй энэ удаад уурласандаа бүр нүүр нь улайчихсан сууж байх аж.

Ким эзэгтэйн " Бэр мэдэх үү? " гэсэн асуултанд түүний хүү болон нөхөр ч сэрд хийсэн бололтой зөөлхөн толгой дохин хариулж бүлэх залгисан аятай суух босохоос ч эмээн бүлтэлзэж  эхлэв. Үнэхээр л энэ гэр бүлийн хамгийн тайван ээж нь нэг уурлахдаа юу болдгийг тэдний хэн хэн нь мэдэж байгаад л байгаа юм.

Ким эзэнтэй " Итгэж чадахгүй нь... Яаж? Яаж ийм хүнээ байсан зүйл хийж чадваа. Жү Арин хэлэх зүйл чинь дууссан бол одоо манай гэрээс явна уу. Дахиад манай гэр бүлийн хэнтэй нь ч таньдаг царайлах хэрэггүй! Эхнэртэй хүнтэй уулзана гэж бодоод ч хэрэггүй! Би чамайг арай дээгүүр үнэлсэн бололтой... "
Арин цүнхээ шүүрсээр юу ч дуугарахгүй явахаа хүлээсэн аятай хурдан гарч одов.

Ким эзэгтэй " Харин та хоёр! Ким Тэхён чи ичихгүй байна уу! Би ийм хүүхэд төрүүлж өсгөсөн юм гэж үү. Миний чамд олгосон хүмүүжил чинь энэ үү. Гайхуулж байгаа хэрэг үү... Тэр хүүхдийг өрөвдөхгүй байна уу? Хамгаас их хайрлаж, өмгөөлөх ёстой нөхөр нь араар нь ийм муухай зүйл сэдчихээд ингээд сууж байгаа нь өрөвдөлтэй биш байна уу. Би л чамайг ийм хүн болгочихсон юм байна л даа..." Хэмээн үгээ дуусгаж чадалгүй хоолой нь сааралтан нулимас нь цийлэгнэж эхлэв.

Ким эзэгтэй " Ким Хичол та... Өнөөдрийг хүртэл би таныг ийм харалган сохор хүн гэж мэдээгүй явжээ. Хүүхэд гэдэг тоглоом гэж үү? Та энэ ганц хүүгээ олох гэж хэчнээн жил үр хүүхэдгүй гансарч сууснаа мартлаа гэж үү. Яагаад энэ бүгдээ надаас өдий хүртэл нууж байгаа юм? Би Ким Хичол таны эхнэр ,Ким Тэхёны эх биш болчихсон юм уу. Тэхёныг хайрладаг шиг тэр хүүхдэд ч нандигнан хайрладаг эцэг эх гэж бий. Яаж хүний бүсгүй хүүхдийг хүүгийнхээ хань, үрийнх нь ээж болгочихоод энэ гэрээс яв гэж хэлж чадсан юм бэ? Та хүүгийнхээ толгойг өдий хүртэл мэдсэн юм бол төрүүлсэн эх нь би, ганц удаа оролцож болно биз. Ким Тэхён чиний хэнд хайртай дуртай байх чинь огтхон ч хамаагүй. Чиний хайрлах ёстой хүн чинь биенээсээ бие бүтээсэн чиний ёслож авсан эхнэр чинь мулгуу золиг минь. Гэр бүлээрээ ч болсон өвдөг сөхрөөд тэр охиноос өршөөл хүсэх нь ядаж бидний нүглийг цайруулдаггүй юмаа гэхэд... Үнэхээр яах вэ. Ямар нүүрээрээ өдий хүртэл амьд яваа юм бол. "

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now