10

1.4K 141 6
                                    

Тэхён
*****
Түүнтэй танилцаж байсан тэр үедээ би түүнийг ашиглахыг, зугаагаа болгохыг л бодсон. Хөөрхөн болохоор нь... Надад хайрладаг бүсгүй байсан ч тэрнийг ямар хүн болохыг мэдсэн үеэс би өөрөө ч новш болсон. Удахгүй үхнэ гэдгийг илтгэх тэр бүх өвдөлт, урвасан хайр, хувиа хичээсэн би. Амьдралд минь мансуурал л өнгө нэмж утга сийлж байв.

Өрөвдөлтэй өвчтэй бяцхан хүү, үхлээ хүлээх залуу наснаас харамлах надад юу ч байсангүй.
Ёс журамтай бүсгүй ч бай ширээний хүүхэн ч бай хумсны чинээ ч үнэ цэнээ хадгалах зүйл оршихгүй гэж бодсон.

И Рюн тэр эмэгтэйтэй уулзахдаа надад харагдахаа больсон тэр аз жаргалыг сонсдог байлаа. Хайр байгаагүй ч түүнтэй байхдаа би тайвшрал мэдэрч байсан.
Эцэг эх маань ганц хүүгийнхээ төлөө бүх л арга чаргыг хулганы нүхнээс ч хайж байхдаа миний эсээр үүсгэгдсэн хүүхэд байвал амьд үлдэх боломж 75% хүртэлх гэж хэлсэн.
Би амьдрахыг хүссэн. Би хайртай эмэгтэйгээсээ хүүхэдтэй болчихвол миний амьдрал гэрэлтэнэ гэж бодсон. Тиймээс би түүнийхээ урвалтыг нүдээ аниж амаа үдээд уучилсан. Даанч харамсалтай нь тэр хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн хариулттай нүүр тулсан.

Тэглээ гээд би түүнийг хаях хүн чанар байсангүй.Харин аав маань хүүгээ алдахыг хүсээгүй учраас надад сонголт өгөлгүй хүчилсэн.

И Рюн гэх эмэгтэйтэй уулзаад буйг маань аав маань аль эрт судалснаар барахгүй гэртээ дагуулж ирвэл Арины аавын компанид хөрөнгө оруулна гэж хэлсэн. Би Аринд дурласан байсан ч тайвширч болох ганц газар минь Рюн байсан болохоор уулзсаар байсан юм.

Тэр үед Арины гэр бүл гудамжинд гарах  шахтлаа хүнд  хүчир үеийг туулж байсан.
Хэдий энэ асуудлууд хариуцуулах боломжгүй байсан ч бодохоос илүү урдаа байх сонголтыг л хамаагүй гээд хийсэн.
Хэтэрхий хувиа хичээсэн өөрийгөө бодсон өөдгүй хүн нь би учраас одоо хэрнэ өөрийнхөө бүтээсэн тамд ганцчихаад байгаа юм.
*****
Яахаа мэдэхээ байн гунигтаа эдэгдсэн миний цээжинд толгойгоо наан тэвэрч цээжийг минь илэх
Арин цээжнээс минь түр холдон урууланд минь уруулаа энхрийлэн үнсэж тун ялдам өнгөөр ярьж байсан нь одоо ч тодхон санагдаж байна.

" Ямар аргыг нь мэдэхгүй ч ямар ч байсан аавынхаа үгэнд ор. Хоёулаа салалгүй уулзаад байж болно шдээ. Би зүгээр болохоор, харин гэрлэх тэр хүүхэндээ дурлахгүй, унтахгүй гэж амла! Надад хайртай гэсэн биздээ, амлаж чадна биздээ? "

                                 " Амлаж байна. "

" Надад хайртай гэж хэл."

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now