9

1.4K 152 5
                                    

****
Тэхён: Рюн энэ чиний мэддэг шиг чинь бишээ. Надад ганцхан удаа итгэж болохгүй гэж үү... Үгүй ээ итгэл чинь угаасаа төрөхгүй байх л даа. Бүгдийг нь нэг нэгээр нь үнэнгээр нь чамд харуулах болохоор намайг сонсооч.

Рюн: Би өөрийнхөө нүд чихэндээ л итгэх болно. Чамайг ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг л ойлго. Хэрвээ чи өөр ямар нэгэн зүйл сэдэж ирсэн бол хэлчихье... Сүинийг энэ муухай зүйлс дээ хутгах гэж санасны ч хэрэггүй шүү!

Бүсгүйн эгдүүцсэн харц залууг цоолох нь холгүй ширүүн агаад ууртай харагдах бол залуу уруулаа зуун түүнийг ширтэх аж.
****
Рюн түүнд огтхон ч нүүр өгөх шинжгүй бололтой. Өрөөнд нь хонохыг ч бас гарахыг ч хэлэлгүй тэрнийг яг л байхгүй юм шиг аашлаж харин Тэхён охиндоо ойртох зөвшөөрөл байхгүй тул холоос ширтэж үе үе урууланд нь инээмсэглэл тодрох аж. Тэхёний охиндоо авчирсан бяцхан бэлгийг Рюн авсангүй. Тиймээс Тэхён илүү гунигтай царайлан суусаар байгаа юм.
*****
    Эхэндээ түүнийг шоовдор хүүхэд шиг суугаад байгаад эвгүй бас өрөвдөлтэй санагдаж байсан ч тэр үүнийг хүртэх л ёстой. Хэлсэн үгэндээ хэр эзэн болохыг нь харж л байж болох уу даа. Тэсвэр чинь хэзээ дуусахыг хүлээж л байя.

Гэгээ орж үүр цайх алдад Сүин хэзээний сэрчихсэн. Унтах шинжгүй хөхөө хөхөж байв. Охиноо бүүвэйлэх явцдаа суугаараа унтчихсан түүнийг хараад инээд ч хүрэх шиг. Тэрнээс ч  илүү миний сонирхлыг төрүүлсэн зүйл нь хажууханд нь тавьсан туузтай бэлэг байсан ч очоод шууд задлах хачин санагдаад чадсангүй.

Анх удаа аав шиг аашлах даа хүүхэддээ юу авчирсан юм бол?
Дэндүү их сонирхол хөдлөөд байсанг ч хэлэх үү. Авчирсан юм чинь үзэхэд яахав гэсэн санаа улам л гүн төрснөөр өнөөх бэлгийг нь задлахад дотроос нь ногоон улаан өнгө хосолсон одойн хувцас гарч ирэв.
Бамбарууш эсвэл хүүхэлдэйнд өмсүүлчихмээр жижигхэн тэр хувцас эгдүүтэй гэж жигтэйхэн. Бас хажууд нь хуучин бололтой цагаан бөгөөд алиман хээтэй малгай бас бээлий байв.

Энэ хуучин хувцас яагаад гэж гайхсан ч тун удалгүй ямар учиртайг нь би ойлгосон. 'KTH' гэж бараг бүдгэрэх шахсан балны ором энэ Сүины аавынх гэдгийг зааж өгч байв. Тэгэхээр Ким Тэхён өөрийнхөө нялх үедээ өмсөж байсан малгай бас бээлийгээ охиндоо өмсүүлхийг хүссэн байх нь ээ.

Төд удалгүй өнөөх чинь сэрчихээд дөрвөлжин инээмсэглээд эхлэв.

" Сайхан амарсан уу? "

Амарч чадалгүй тухгүй унтчихаад юундаа инээдэг байна.
                                 " Тиймээ. "

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now