6

1.4K 143 4
                                    

*****

Байшингийн том цонхоор гадаах орчин үнэхээр үзэсгэлэнтэй харагдах бөгөөд нэвсийтэл тэнгэрээс хаялах цас яагаад ч юм миний сэтгэлд уйтгар төрүүлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Байшингийн том цонхоор гадаах орчин үнэхээр үзэсгэлэнтэй харагдах бөгөөд нэвсийтэл тэнгэрээс хаялах цас яагаад ч юм миний сэтгэлд уйтгар төрүүлэв.
Энэ цас Ким Тэхёнийг санагдуулам юм. Үзэсгэлэнтэй атлаа хуурамч. Өнөөдөр үзэсгэлэнтэй ч маргааш хайлж шавхай татуулна. Тэр ч бас миний амьдралыг хэсэг зуур үзэсгэлэнтэй болгож байж билээ.

Өөрийнхөө дотор оршиж буй зүрхнийхээ төлөө Ким Тэхёнийг амьдралыг минь балласан гэж хэлж зүрхлэхгүй нь. Тэгвэл миний охин ч бас алдаанаас мэндэлсэн болчихно.

Хааяа хааяа сэтгэл зүрх минь үнэхээр эргэчих юм. Заримдаа өөрийн амссан тэр бүх гомдлыг түүнээс авахыг хүсэх бол заримдаа тэрнийг өөрөөсөө хүртэл өмгөөлмөөр санагддаг юм. Эцсийн эцэст би л түүнд энэ боломжийг өгсөн хүн.
****
Түүний унтах төрхийг ажихдаа бодолд гүн дарагдчихсан.
Ким Тэхёнийг сүрдүүлээд ч хамаагүй хажуудаа байлгахыг хүсэх сэтгэл байхад дахиж үлдсэн бүх л насаараа түүнийг харахыг хүсэхгүй хүсэл ч зэрэгцээд байх юм. Хязгаар нь хаана байгааг мэдэж байж давах гэж улайрдаг нь хайрласан эмэгтэйн араншин юм уу.
*****
Тэр явах гэж байгаа бололтой саарал өнгийн хослол өмсөж үсээ дээш нь босгон янзалчихсан гарч ирэв.
Гэнэт л би ер нь энд байгаа болохоор тэр Жү Аринтай уулзаж чадахгүй болоод одоо араас нь явах гэж байгаа юм бишүү гэсэн бодол төрсөн.
Түүнийг зөрөн цүнхтэй хувцас байгаа өрөөнд орж ирэн хувцасаа янзлах хооронд тэр дагаад ороод ирэв. Би тэрнийг огт харахгүй байгаа юм шиг царайлан үргэлжлүүлж байсан ч тэр миний үйлдлийг ажиглан явах гэж байгааг нь мэдсэн бололтой чанга бөгөөд царгиу хоолойгоор дуугарав.

" И Рюн асуудал гараа юу? "

" Би танайд баймааргүй байна. "

" Юу гэсэн үг юм? "

" Танайд байх шалтгаан байхгүй ээ гэж байна. "

" Чи үргэлж дураараа аашлах юмаа. Очих газар байхгүй байж хаачих гээд байгаа юм бэ. "

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now