1

3.1K 150 10
                                    

Хүн бүр л энэ ертөнцөд ямарваа нэгэн үүрэг хүлээж ирсэн байдаг. Сонголт бүр учир шалтгаан нэмнэ. Харин сонголт нь сайн бас муу гэдгийн дүгнэлт болж үлдэх болно. Ямар ч сонголт хийсэн төгсгөл нь адилхан байдалд орж байсан уу? Яг одоо би тэнд чинь байна. Төгсгөл бас үргэлжлэлийг нь мэдэх зүйлд сэтгэл хөдлөл ч гэж үгүй. Хачирхалтай нь би гол дүр биш. Гэвч бас нэг талаараа мөн байж ч магадгүй юм.

Аалзны тор шиг энэ хэлхээнд хэрхэвч орж болохгүй гэдгээ мэдэж хөлөө хүрэх хүртэл зугтсан ч бодит байдал дээр би зөвхөн өөрөөсөө л зугтаж байж. Галзуурмаар ирээдүйг бурхан бодож олсон уу эсвэл өвчтэй хүүгээ аврах гэсэн баян эцгийн санаархал байна уу. Ямартай ч нэг нь гэдэг нь гарцаагүй.
***
Эмнэлгийн цагаан тааз нүдэнд минь тодорч би ухаан орж байгаа бололтой. Онцгүй чимээ байна. Намайг ухаан орсныг анзаарсан хүн байсан бололтой хаалга дуугарч залуу сувилагчаа дагуулсан настайвтар эмч зүрхний минь цохилтыг анхааралтай гэгчин ажиглаж биеийн байдлыг минь тайлагнаж нэгд нэгэнгүй ярина.

Настай эмч над руу нүдний шилээ янзлангаа толгой сэгсрэн "Эх хүн болох гэж байж биеэ маш сайн тойглох ёстой. Хүүхэд тань төрөх тун дөхсөн шүү бага эзэгтэй. Их хөдөлгөөн хориотой гэдгийг та мэднэ шүү дээ."

Хадам эцэг гэх хүн ч чимээгүй байж чадахгүйгээс хойш дахиад л надад яхир зангаа гаргахаар ав нээв.
"Чи биднийг их айлгалаа. Дараагийн удаа өөртөө илүү анхаарч бай." гэж хэлчихээд хүнд хүнд гишгилсээр гарч явсан бол хадам ээж уйлчихсан чигээр миний гарнаас атгаж байв. Энэ гэр бүлд надад дуртай ганц хүн байгаа нь ямар баярлууштай зүйл гэдгийг чи лав төсөөлөхгүй дээ.

" Зүгээр дээ, санаа тань их зовсон харагдаж байна."

            "Тулгар биетэй бэрээ хайхраагүй миний л буруу. Ямар нэгэн юм болоогүйд бурхандаа баярлах байна. Одоо удахгүй төрөхөөс хойш энэ эмнэлэгт хэвтээд сайн тэнхрээд ав. Бусдыг нь ээж нь эмчтэй ярьчихсан болохоор санаа зовоод хэрэггүй."

"Ойлголоо."
***
Энэ хүмүүстэй танилцсан цагаасаа л тэсэхийн аргагүй давчдах болсон. Дургүй хүргэм хүмүүсийн дунд юу ч хийсэн би ад болж, юу ч болсон би чичлүүлэх болохоор хичээлгүй зүгээр чимээгүй бүгдийг нь үл тооход болдог юм.
Бүх зүйл яаж яваад энэ хүрчихэв...
****
2017.4.4

Манай сургууль дээр удахгүй улирлын шалгалт эхлэх тул багш болгон шалгалтын материал бэлдэх гэж их орой хүртэл ажиллах болсон ба миний хувьд ч тэр үнэхээр их ачаалалтай байсан сан.
Толгойгоо сэргээх гэсэндээ гэр хүртлээ зам даган алхаж явахдаа зарим зүйлсийг тунгаан багахан ч болов стресс тайлагддаг юм.
Урт пальто өмссөн ч ороолтгүй гараад ирснээс болоод жиндүүхэн салхинд даараад эхэлсэн би улам л хувцсандаа шигдэн алхсаар нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд хүрч иржээ.

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now