8

1.5K 153 9
                                    

2019.12.25
***
Зул сарын баяр.
Миний хамгийн дуртай баяр юмсан. Гэвч энэ жил яагаад ийм гунигтай байгаа юм бол.
Дэгүд охиноо авч ирсэн өдрөөс хойш л түүнийг бидний араас хүрээд ирэх юм шиг бодогдоод л яагаад байгаагаа ойлгох хэцүү юм. Хариултыг нь мэдэж байж асуух нь утгагүй баймаар юм. Гэтэл зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй л... Ойрын өдрүүдэд үнэхээр яагаад байнаа. Төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлт дээр нь салалтаас үүдээд би ийм хачин болчихсон юмуу.

Охин маань бидний хайраас бус миний хайраас ургасан оч атлаа аавтайгаа дэндүү төстэй. Цагаан биш бор арьс нь. Тэр өндөр хамар нь... Урт сормуус нь...
Аав ээж бас ахынхаа хажууд надаас илүү жаргалтай хүн байхгүй юм шиг царайлж байгаа ч орой бүр уйтгарт нэг л мэдэхэд автчихсан байх юм. Энэ хачин мэдрэмжинд дасан зохицоход ердөө надад хугацаа л хэрэгтэй байх.
****
Аав бас ах маань үеэл эгчийнх рүү зул сарын бэлэг солилцохоор явчихсан. Харин миний хувьд охин маань нярай байгаа учраас олон хүмүүсийн дунд байлгах нь ханиад томуунаас эхлээд дэмий гэж үзсэн болохоор ээж бид гурав гэртээ үлдэв. Ганц ханиад томуунд ч учир байгаа юм биш л дээ, хамаатны хүмүүс ямарыг мэдэхгүй биш.
Нөхөр чинь хаана байна?
Хэзээ ирэх юм?
Хадмууд чинь ямар хүмүүс юм?
Баян айлын бэр болох ямар байна?
Хадмууд чинь чамд сайн уу?
Яаж тийм мөнгөтэй айлын хүүг уургалчихдаг байна.
Энд хэр удах юм гээд л тэр бүх хэцүү асуултыг даваж гарах зориг бас тэнхээ нь надад одоохондоо байсангүй.
Амьдралаар минь ганц өдөр ч амьдарч үзээгүй атлаа бүгдийг нь алган дээрээ дэлгээд харсан юм шиг хүмүүс тэнд өчнөөн бий.

   Сүиныг ээжид харуулчихаад би баярын ширээн дээрх хоолнуудаа бэлдэж эхлэв. Бэлдсээр орой ч болж тэгсээр байтал Сүин ч унтчихсан болохоор ээж бид хоёр хамжин хийсээр дуусгав.
  Бид цай уух завдал гарсных цай уун элдвийг ярин суухдаа дахиад л Сүины аавын талаарх яриа руу шилжчихэв.

" Ким хүргэн ядаж утсаар ярьж байна уу? "

        " Тиймээ, тэр Сүиныг асуусан. "

Дахиад л ээждээ худлаа ярьчихлаа. Тэр залгаагүй шүү дээ. Би зүгээр л түүнийг муу хүн болгомооргүй байна.

" Буцаад нийлэх талаар... Заза би юу хэлхэв. Чамд хангалттай хэцүү байхад... "
****
Охиноо хуурайлчихаад өлгийдөх гэснээ болин гэдсийг нь хуччихаад түүнийгээ хэсэг ширтэж хэвтэв.
Үнэр нь хүртэл ийм хөөрхөн байх гэж.
Ааваас нь ганцхан Ким овогтой л амьдраасай гэж ээж нь хүсээгүй юм шүү.

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now