7

1.4K 156 8
                                    

^^^^^^
Саяхан нярайлсан залуу бүсгүйг тойрон түүний нөхөр болон хоёр талын эцэг эх хүүхдийг харж өхөөрдөж байв. Бүсгүйн эцэг эх охинтойгоо адилхан төрхтэй гэх бол залуугийн ээж хүүтэйгээ усны дусал шиг адилхан бяцхан охин төрснийг гайхшран баяртайгаар ам булаалдах аж.
Харин залуу эцэг өөрийн охиноос огтхон ч холдолгүй ажиглах аж.
Залуу бүсгүй юу ч дуугарсангүй бөгөөд нөхөртэйгөө ч ам нээсэнгүй
Бүх хүмүүс таран Тэхён болон Рюн мөн тэдний бяцхан охин өрөөнд үлдсэн аж. Өрөөнд зөвхөн агааржуулагчийн чимээ л дүнгнэх бөгөөд Тэхён Рюн лүү байн байн харах ч хэлэх гэсэн үгээ залгиж байв.

Рюн : "Чи ч бас гэртээ харь."

Тэхён : "Гэхдээ би... " бүсгүй түүнийг үгийг тасалчихав.

Рюн : " Чамайг охины хажууд байхыг хармааргүй байна. Одоо бид хамааралгүй хүмүүс. Салах өргөдлөө аав руу чинь явуулна. Дахиж ирээд хэрэггүй. "
*****************************************
Төрснийхөө дараа хадам эцгийнхээ надтай ярьсан тэр яриа одоо ч сэтгэлийг минь эмзэглүүлж байна.
Тэр хэлэхдээ бүх зүйл дуусаж байгаа талаар... Охиныг надтай үлдээхээ бас өсгөхөд туслах хэрэглээний зардал мөнгө сар бүр өгч байхаа амалсан. Харин оронд нь Тэхёнийг охинтой уулзуулахгүй тэрний эмчилгээнд охин хэрэгтэй үед заавал эмнэлэгт очихыг хүссэн. Үгүй бол шүүхээр дамжуулан охиныг маань өөрсдөө авч өсгөх болно гэж сүрдүүлсэн.

Ядаж л энэ удаа тэд надад сонголт өглөө. Надад Тэхёнтай зууралдах бодол байгаагүй. Тэрнээс тусламж авах ч хүсэл байхгүй. Хэрэглээний зардлыг нь би авахгүй ээ. Энэ айлаас авсан ганц зүйлээр ч болов охиноо өсгөхгүй. Охинтойгоо л хамт байж чадвал надад хамаагүй.

Түүнийгээ энгэртээ тэврэхдээ би айсан. Миний бяцхан үрийг надаас салгаад аваад явчихвал би яах юм. Тиймээ... Сөүлээс явах хэрэгтэй.
****
Манай ээж охиныг маань бүүвэйлж тэрний жижигхэн гарыг өхөөрдөн харч байв.
Би ээждээ нөхрөөсөө салах гэж байгаагаа хэлэхийг хүссэн ч, ээжийнхээ санааг зовооно гэхээс ам зуураад хөдөлсөнгүй.

" Ээжээ... "

" Чамайг нялх байсан үеийг саначихлаа. "

" Надад таньд хэлэх юм байна."

" За? "

" Охин бид хоёр та хоёртой цуг Дэгү рүү явмаар байна. "

" Нөхөр чинь, хадмууд чинь юу гэх бол? Тэгвэл ч ууг нь сайхан л байна. "

" Одоо тэр хүмүүсийн юу гэх хамаагүй ээ. Ким Тэхёнаас салах гэж байгаа. "

HUSBAND |KTH| COMPLETED Where stories live. Discover now