☣ SEKAI Unauthorized site ☣
By mchzoloo
8.9K
738
☣ SEKAI Unauthorized site ☣
Сэүн компьютерийн танхимын толгой компьютерийг нүдэн сууна. Тэр бол сургуульдаа төдийгүй улсдаа толгой цохих хэмжээний чадварлаг ХАКЕР. Түүний тайлж чадахгүй код, нэвтэрч чадахгүй программ , хакдаж чадахгүй сайт үгүй. Хүсвэл тэр банкний цахим хуудсанд нэвтэрч хүссэн хэмжээгээрээ мөнгө унагаж болно. Сургуулийнхаа вэб хуудсанд нэвтэрч дүнгээ , сургалтын төлбөр төлсөн мэдээллээ ч хүссэнээрээ өөрчилж болно. Гэхдээ тэр энэ чадвараа буруугаар ашиглаж үзээгүй. Гол нь сайхан сэтгэлтэй ухаалаг учраас биш зүгээр л хэзээ нэгэг цагт томоохон ЦАХИМ гэмт хийх хүртлээ хүмүүсийн анхааралыг татаж чадварлаг хакер гэдгээ нуух гэсэндээ чадвараа ашигладаггүй юм.
Гаднаас сүр сар хийн их дуу чимээ гаргасаар Жунин орж ирлээ. Тэр бол Сэүний хамгийн сайн найз. Жунин тэр 2 цаг үргэлж цугтаа явцгаадаг бөгөөд бие биенийхээ ааш зан сонирхол онцлог шинжүүдийг сайн мэднэ. Сургуульдаа сурлагаараа тэргүүлдэг У Сэүн болон сахилга батын зөрчил , зодоон цохион хийснээрээ тэргүүлдэг баян айлийн ганц хүү Ким Жунин 2г сургуулийнхан Twilight гэж хочилдог. Учир нь...