1. Гэртээ тавтай морил

3.2K 123 8
                                    

Хэн нэгний дулаахан гар үсийг минь зөөлөн илбэнэ.. Ухаан санаа минь сэргэж, бие минь аажмаар тайвширч эхэлхэд нүдээ удаанаар нээлээ... Тэгтэл нөгөгөө дулаахан гар нүдийг минь шууд л таглав.
-Нүдээ битгий нээ. Чи сохорчихно хэмээн намуухан хэрнээ хүйтэн хоолой чихэнд минь шивнэв.
-Яагаад? гэж дуугарахдаа хоолой минь өөрт минь сонсогдсонгүй.
-Амфитамины нөлөө гартал чамд бүх зүйл хэтэрхий тод харагдах болно. Тун нь 4 дахин ихэдчихсэн учраас.
- Би хаана байнаа?
- Чи ийм байдалтай байгаа хэрнээ хэтэрхий их юм асууж байна шүү? Гэснээ
- Тамд тавтай морил гэж хүйтэн, жихүүдэс хүрэм хоолойгоор хэлээд инээх нь тэр. Тэрний зарсхийм инээх дуу чихэнд минь цуурайтах шиг болж ухаан санаа минь алдууран, харанхуй хар ангалруу нисэн унаж эхэллээ...

Тархи задрах шахам өвдөж, гүн нойрноос сэрлээ. Нүдээ нээгээд хамгийн түрүүнд харсан зүйл бол хар будгаар учир нь ойлгогдохгүй зүйлс бичсэн цагаан тааз байв. Аажмаар өөрийнхөө байгаа өрөөг тойруулан хартал, нэг ч цонхгүй хэрнээ таазны голд байх бүдэг гэрэлд хангалттай гэгээтэй байлаа. Өрөө бараг л хоосон бөгөөд нэг хувцасны том шүүгээ, миний хэвтэж буй ор, хажууд байх жижиг шургуулгатай шүүгээ, угаалгын өрөө бололтой, хагас хаалга нь онгорхой харанхуй өрөө л харагдаж байв. Энэ өрөө үнэндээ нилээн том бөгөөд саруулхан, бас цус царцам хүйтэн болохыг мэдлээ. Өндийн орон дээр босон суухад толгой хагарах мэт болж, эргэн тойрон дайвалзав. Толгойгоо бариад нүдээ анин хэдэн хором болж байтал өрөөний хаалга онгойж хэн нэгэн ороод ирэв. Тэгтэл хүзүүнээсээ эхлэн биеийг нь бүрхсэн битүү шивээстэй, цээж нүцгэн залуу гартаа аяга бас боодол эм бололтой зүйл барин орж ирсэн байв. Тэгснээ,
- Сэрчихэв үү? Май үүнийг уу . Чиний толгойн өвдөлтийг чинь намдаана гээд гарандахаа миний өмнө барьлаа. Би түүнийг миний үсийг илж байсан залуу болохыг нь айдас төрүүлэм хоолойгоор нь танилаа. Гараас нь эмийг авч хурдан гэгч нь залгиад аягатай зүйлийг балгахад тэр нь бүлээн ус байжээ. Эм уусны дараа буцаж хэвтлээ. Харин нөгөө залуу ойртон ирж орон дээр минь суухад түүнийг ажиглав. Тэр их царайлаг, яг л гараар зорсон хүүхэлдэй мэт нүд нь хүйтэн, хоосон ба саарал ажээ.
- Чиний бие удахгүй энэ бүхэнд дасаж, тэр ч бүү хэл хүсэмжлэх болно гэж хэлэхдээ тэрээр гараа хацраар минь гүйлгэв. Түүний гар түрүүнийх шигээ дулаахан хэвээр байх ба хүрэх төдийд л халуу дүүгэх аж.
- Энэ бүхэнд гэж юунд тэр вэ? Хэмээн асуухдаа толгойны өвдөлт үнэхээр намдаж байгааг анзаарав.
- Чамд шахсан зүйлийг хэлээд байна гээд гарлуу минь заахад хартал баруун гарын тохойны дотор талд хөвөн наасан байлаа. Хачирхалтай нь тэндээс эхлээд дээшээ судсыг минь даган тэр чигтээ хөхрөн улайжээ.
- Надад юу тарьчихсан юм бэ? Бас би хаана байна!? Би яагаад юуг ч санахгүй байгаа юм?! Би нэр наснаасаа өөр юу ч санахгүй байна гээд ар араас нь асууж гарлаа. Харин тэрний нүүрэн дээр зэвүүн инээмсэглэл тодорсноо,
- Чамайг хэтэрхий их асуулт асууж байна гэж хэлсэн биздээ? Гэхдээ чамд л гээд хэлж өгье гэснээ баруун гарыг минь зааж,
- Энүүгээр судасруу чинь амфетамины нэг төрөл, риталин тарьсан. Бусадтайгаа харьцуулахад хөнгөн хэлбэрийн мансууруулах бодис. Энд ирсэн эхний долоо хоногтоо хүн бүр л риталин тариулдаг юм хэмээн тайван гэгч нь ярина. Харин би гайхаж, айх боловч түүний яриаг тасалсангүй.
- Чи огт өлсөхгүй, асар их эрч хүч мэдрэгдэнэ. Уул нь унтуулахгүй, ядруулахгүй байлгах гэж чамд тарьж байгаа. Гэтэл чиний тун хэтэрхий ихдэснээс чи түүнийгээ даалгүй ухаан алдсан гэж хэлэнгээ доод уруулыг минь хуруугаараа илж байв. Надад эвгүй санагдаж байсан ч түүнийг зогсоосонгүй, ярих зүйлийг нь анхааралтай чагнана.
- Аа тийм. Чи хаана байгаагаа мэдмээр байгаа билүү? Гэснээ нөгөө айдас хүргэм инээдээрээ инээгээд,
- Энэ бол галзуугийн эмнэлэгийн нэрэн доор байдаг ТАМ ---- гээд үгээ тасласнаа,
-Энд чамайг элдэв мансууруулах бодисоор хооллож, амьдралаар чинь нь тоглож, бие сэтгэлийг чинь тамлах болно гээд хүйтэн, зэвүүцэж басхүү уурласан хоолойгоор өгүүлбэрээ дуусгалаа.
Би хэтэрхий айж цочирдсон байсан тул үг ч хэлж чадахгүй хэвтэнэ. Харин тэр нүдрүү минь удаан ширтэснээ,
- Чиний энэ айсан нүдийг одооноос байнга харахдаа баяртай байна гээд хүйтэн инээмсэглэл тодруулаад,
- Үзэсгэлэнтэй юм гэснээ нүүрээр минь гүйлгэж байсан гараа огцом татаж аваад орноос бослоо.
- Босоод хувцасла. Шүүгээнд хувцас байгаа, харин би чамайг өрөөний үүдэнд хүлээж байх болно гээд өрөөнөөс гаран хаалга хаалаа.
Би юу ч ойлгосонгүй. Зүгээр л айж байна! Хэдий толгойны өвчин намдсан ч оюун ухаан мансууралтай хэвээр, айдас ясанд минь ч мэдрэгдсээр л байлаа. Юу ч санахгүй, юу ч толгойд орж ирэхгүй байгаагаас айж, чичирнэ. Магадгүй цусанд минь орсон мансууруулах бодисны нөлөө байх хэмээн бодоод босон, шүүгээг нээлээ. Шүүгээ дүүрэн хар болон саарал цамц өмднүүд, доод тавиураар богино түрийтэй ижил загварын гуталнууд өржээ. Тэр намайг галзуугийн эмнэлэгт байгаа гэсэн. Гэтэл энэ галзуугийн эмнэлэг юм бол эмнэлгийн хувцас өмсөх ёстой биздээ? Бас надад таарах боловуу? Гэж гайхсаар нэг цамц өмд өмслөө. Хачирхалтай нь бүгд, гутал нь хүртэл яг л надад захиалсан мэт таарав. Өрөөнөөс гартал түрүүний залуу хаалганы хажууд хана налан зогсож байлаа. Намайг харснаа ,
- Шинэхэн шувуухай минь, намайг дагаад яв гэж хэлчихээд хонгилоор алхаж эхэллээ. Би түүний араас даган явахдаа энэ хонгилд яг миний байсан өрөө шиг арваад өрөө байгааг мэдэв. Тэр чигтээ цонхгүй, таазны бүдэг гэрлээр арай ядан гэгээтэй харагдах урт хонгилд бидний алхаанаас өөр зүйл сонсогдохгүй чимээгүй ажээ. Удалгүй тэр явсаар цахилгаан шатны өмнө ирж зогсон доошоо сумтай товчлуур дээр дарлаа. Ард нь очиж зогссон надруу эргэж хараад,
- Одоо чи юм асууж чадахгүй л болвуу. Тиймээс дуугүй хэлсэн бүхнийг минь хийгээрэй гээд өнөөх хүйтэн инээмсэглэлээ тодруулаад, сул унжих үсийг минь чихний араар хийж өгөв. Тэрний энэ үйлдэл халамж тавьж буй юу аль эсвэл өөр зорилготой юу, юу ч мэдэгдсэнгүй. Тэрний харц үргэлж хоосон, нууцлагдмал байх ба ширтэх нь яг л нүдрүү минь галаар түлж байгаа мэт хурц.
Цахилгаан шат ирж онгойход дотор нь битүү цагаан хувцастай хоёр хүн зогсож байв. Тэд нүднээсээ бусад бүх хэсгээ цагаан маск бололтой зүйлээр хаасан  байх аж. Цахилгаан шатан дотор аль давхарт явж байгааг заах зүйл байсангүй. Зөвхөн 3 хан товчлуур байх бөгөөд дээрээ P , E , S гэсэн гурван үсэгтэй аж. Ямар цахилгаан шат ийм байдаг байнаа гэж бодон, басхүү жийрхэн явсаар , удалгүй зогсож хаалга онгойлоо. Гэнэт нүд гялбам хурц гэрэл гарч ирсэнд нүдээ гараараа таглан цахилгаан шатнаас гаран нүдээ дасахад нь хартал том төмөр хаалга өмнө минь угтах ба таазан дээрх хэтэрхий тод гэрэл нь нүд гялбуулж байсан байв. Нөгөө залууг дөхөж очиход хаалганы хажууд зогсож байсан битүү цагаан хувцастай хүн товчлуур даран хаалгыг онгойлголоо. Түүнийг даган араас явахад цахилгаан шатанд байсан хоёр хүн ч даган алхлаа. Хоёр талаараа шилэн хаалтаар зааглагдсан хонгилд дөнгөж оровуу үгүй юу, миний хүйтэн хөлс чийхарч, дотор давчдаж , өөрийн эрхгүй ханиалгав. Гэтэл урд явах залууд ч тийм зүйл тохиолдож буй бололтой хангиалгаснаа гараараа ам хамраа таглалаа. Магадгүй ямар нэг төрлийн хий энэ хонгилд байгаа байх. Миний энэ бодлыг яг баруун талд гарсан шил мөргөх чимээ тасалдууллаа...
Хонгилоор алхах энэ хэдхэн хоромд шилэн хаалтны цаана юу байгааг анзаараагүй байжээ. Шилийг мөргөсөн зүйл нь харцнаас нь зовлон, тарчлал, айдас мэдрэгдсэн, зовхиноос нь цус урсаж, царай нь хөхрөн цайсан, биен дээгүүрээ энд тэндгүй урт төмөр саваа шигтгэсэн, миний үеийн урт шаргал үстэй охин байх нь тэр...

MADHOUSE | BaekhyunWhere stories live. Discover now