❤️//Хайр//❤️ [completed]

By Umin_eul

23.4K 1.5K 74

Хан Арим бол залуухан үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүний нөхөр болох Бюн Бэкхён өөрийг нь хуурч б... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
25-р хэсэг
26-р хэсэг
27-р Хэсэг
28-р Хэсэг
29-р Хэсэг
31-р хэсэг
32-р хэсэг
33-р хэсэг
Төгсгөлийн хэсэг pt1
Төгсгөлийн хэсэг pt2 - end-

30-р хэсэг

383 31 0
By Umin_eul

: Зүгээр үү?
Танихгүй залуу  ийн хэлэхэд би сая л түүний тэвэрт одоо болтол байгаагаа анзааран түргэхэн босов. Гэнэт боссоноос болж толгой бага зэрэг эргэхэд нь өөрийн эрхгүй хөмсгөө зангидлаа.

Машин биднээс холгүй  зогссон байх бөгөөд жолооч нь "Үхэхийг хүсээ юу? Замын голд зогсоод." гэсээр ууртай гэгч нь хашигираад яваад өгөв. Намайг аварсан залуу миний араас босож ирэх шиг болж

: "Чи сайнгүй харагдаж байна. Эмнэлэг явах хэрэгтэй." гэв. Би түүний царайг нарны гэрлээс болоод сайн харж чадсангүй. Гэхдээ яг одоо бол би биш энэ хүн л надаас илүү бэртсэн байж магадгүй байтал түрүүлж эмнэлэг явах талаар надаас асууж байгаа нь гайхмаар юм. Би нүдээ дасган түүний гар луу хартал шалбарсан хэсгээс нь цус гарч байлаа. Намайг сандран "Цус?!" гэхэд тэр шалбарсан хэсгээ хараад

: Аан жаахан шалбарчихаж.

Би түүний гарнаас харцаа салган сая л нэг царай руу нь тогтон хараад нүдэндээ итгэсэнгүй. Хүн андуурсан байх гэж бодоод дахин нүдээ аньж байгаад харсан ч яалдачгүй миний таньдаг нэгэн байсанд  дахин гайхахад хүргэв.

Жонгүг: "Удаан уулзсангүй шүү. Тиймээ? Арим аа. " гээд инээмсэглэлээ.

Би: Жон Жонгүг?

Түүнийг ахлах сургуулийн төгсөлтийн баяраас хойш нэг ч удаа хараагүй. Сүүлд сонсоход Америк руу явсан гэж байсансан.

Түүний гар салхинд хөндөгдсөн бололтой бага зэрэг ярвайн ёолохдоо гарынхаа шарханд хүрэх гэж байхад нь би зогсоогоод

Би: "Цэвэрлэх хэрэгтэй. Бохир орчихвол яана. " гэхэд

Жонгүг: Зүгээр дээ. Жижигхэн шалбархай төдий. Амархан эдгэчих байх. Харин чи гэмтээгүй юу?

Би: Чиний  ачаар зүгээр ээ. Тэнд эмийн сан байна. Ядаж би шалбарсан хэсгийг чинь цэвэрлээд өгье. гэхэд тэр толгой дохин бид хамтдаа эмийн сан руу явлаа.

Би түүнийг эмийн сангийн урдах сандал дээр суулган гарыг цэвэрлэхээр ариутгагчтай хөвөнгөөр шархыг нь арчлаа.

Би: "Намайг уучлаарай." түүний шархыг цэвэрлэсээр ийн хэлэхэд

Жонгүг: Зүгээр дээ. (Инээмсэглэх)

Хэвээрээ байна. Яг л ахлах сургуульд байсан үеийнх шигээ. Түүний  инээмсэглэлийг хэсэг харж байгаад хийж буй зүйлдээ эргэн төвлөрлөө.

Би: Ийм байдалтай дахиж уулзах гэж. Яагаад намайг аварсан юм?

Жонгүг: Юу гэсэн үг вэ? Хүн үхэж ч болохоор байхад аврах нь мэдээж хэрэг шүү дээ. гэснээ хэсэг байж байгаад над руу том нүдлэн хараад "Байзаарай. Чи арай..." түүнийг үгээ гүйцээлгүй над руу ширтэхэд би дахиад л гуниглаад эхлэв. Магадгүй би сая үхэх талаар огт бодоогүй гэвэл худлаа байх. Намайг түүн рүү инээх аядахад

Жонгүг: Үгүй биздээ.

Түүний жижиг шархнууд дээр лент нааж өгөөд "Болчихлоо" гэхэд тэр над руу өмнөхөө бодвол илүү нухацтай ширтэж байлаа.

Би инээгээд: Боль доо. Би яасан гэж амиа хорлох юм?

Амиа хорлох байсан бол арай бага өвдөхөөр эсвэл газар дээрээ на.с ба.рхаар  сонголт хийх байсан. Би цагаа тулахаар дэндүү хулчгар нэгэн шүү дээ.

Тэр санаа нь амарсан бололтой амьсгаа аваад

Жонгүг: Ашгүй дээ.

Тэр миний эмчилсэн гар луу хараад
Жонгүг: Хөөх. Эмч болсон юм уу?

Би түүний тоглон хэлсэн үгэнд бага зэрэг инээмсэглээд: Ганц шалбархай дээр лент нааж өгөөд эмч болчихдог байна шүү. гэхэд тэр

Жонгүг: Би жинхэнээсээ хэлж байнаа. Нээрээ эмч болоогүй юм уу?

Би инээн: Үгүй ээ.

Инээгээгүй үнэхээр уджээ. Энэ бүх болсон явдлын дараа олон жилийн өмнө богинохон үерхэлээр өндөрлөсөн  анхны хайртайгаа таарч инээх юм гэж хэн төсөөлөх билээ.

Тэр босон
Жонгүг: Би ойрхон машинаа тавьчихсан байгаа. Чи харих гэж байвал хүргээд өгөх үү? гэхэд

Би түүнд үгүй гэж хэлэхийг хүссэн ч яагаад ч юм дотор минь хүргүүлсэн ч буруу зүйлгүй гэх бодол орж ирэн зөвшөөрлөө.

Тэр манай гэрийн урд ирээд
Жонгүг: Хөөх. Том байшин байна шүү. Аав ээжтэйгээ цуг амьдарч байгаа юм уу? Миний мэдэхээр би чамайг найзтайгаа хоёулхнаа амьдардаг гэж ярьж байсныг чинь санаж байна.

Түүний таамаглал үнэхээр итгэмээргүй байсан болохоор би өөрийн мэдэлгүй  чанга инээлээ.
Дөнгөж саяхан төрсөн гэрээсээ хөөгдсөн байтал түүний асуулт инээдийг минь хүргэсэн хэрэг.

Жонгүг над руу гайхан хараад: Яасан бэ? Юу нь инээдтэй байгаа юм? гэхэд

Би инээхээ болиод оронд нь зүгээр л түүн рүү инээмсэглэн ширтэж

Би: Чи гэрлэсэн үү? гэж асуув.

Жонгүг: Үгүй ээ.

Би: Тэгвэл найз бүсгүй?

Жонгүг: Одоохондоо... байхгүй л байна.

Би: ммм. Би түүн рүү хэсэг харж байгаад үргэлжлүүлэн “Надад сайн хэвээрээ юу? ” гэж асуулаа.







***




Бэкхён өдрийн турш өрөөндөө ганцаараа яг л амьд хэрнээ үхсэн мэт хаашаа ч юм чимээгүй ширтэнэ. Түүний энэ байдлыг Бэкхи хараад зүгээр сууж чадалгүй ахынхаа дэргэд очлоо.

Бэкхи түүнийг аяархан дуудахад Бэкхён юу ч өгүүлэхгүй хоосон харцаар дүү рүүгээ хараад

Бэкхён: Хэд хоног ганцаараа баймаар байна гэж хэлсэн биздээ. гэхэд

Бэкхи: Би таныг зүгээр ганцааранг чинь орхичихно гэж санаа юу?

Бэкхён хариуд нь бага зэрэг инээвхийлээд: Найздаа санаа зовохгүй байна уу? Яг одоо бол надад биш Аримд илүү хэцүү байгаа байх. Түүнд очиж хань бол. Би ганцаараа баймаар байна.

Бэкхи: Ахаа та үнэхээр салах юм уу? Аримд хайргүй болчихоо юу? Тэр хөгийн хүүхний юу нь сайхан гэж эхнэрээсээ хүртэл салах гээд байгаа юм бэ?

Бэкхён: "Миний амьдрал. Чи хүртэл оролцох хэрэггүй." гээд түүнээс харцаа бурууллаа.

Бэкхи: ЯАЖ ОРОЛЦОХГҮЙ БАЙХ ЮМ? Одоо компаний байдал ямар байгааг мэдэж байна уу? Хөрөнгө оруулагчид эхнээсээ гэрээгээ цуцалж байна. Таныг ингээд хувийн асуудлаа ч олигтой шийдэж чадахгүй болохоор чинь аавын минь өдийг хүртэл босгосон зүйл сүйрэх гээд байна. Одоо ч гэсэн өөрийн ухаантай байж болохгүй байна уу? гэхэд

Бэкхён дүү рүүгээ хараад: Аавын минь гэнээ? (Инээх) Чи өөрийгөө бутач хүүхэд гэдгээ мартчихаа юу? Чиний ээж нас бараад удаагүй ээжийн минь байр суурийг эзэлсэн. Харин одоо аав хүртэл нас барсан. Бүх зүйл ээжийн чинь хүссэнээр... үгүй ээ чиний ч гэсэн хүсэж байсан зүйл юм байна. Одоо бүгдийг нь авдаа. Надад юу ч хэрэггүй болохоор. Чи бүгдийг аваад хүссэнээрээ зарцуул.

Бэкхёны хэлсэн үгс бүр Бэкхигийн ахыгаа гэсэн сэтгэл рүү цэв хүйтэн ус цацахтай адил мэдрэмж төрүүлж байлаа. Тэр ахдаа гомдож, гомдсон сэтгэл нь нулимс болон гадагшлах аж. Нулимс аягаа дүүрэн хацрыг нь дагаж урсах алдад
Бэкхи арай ядан: "Энэ таны чин сэтгэлийн үг үү? Өдийг хүртэл ингэж бодож байжээ." гээд ах руугаа нулимстай нүдээр ширтэхэд Бэкхён юу ч өгүүлэхгүй харцаараа дүү рүүгээ харсаар

Бэкхён: Зүгээр яв. Дахиж сэтгэл өвтгөм үг хэлүүлмээргүй байвал. гээд Бэкхиг өрөөнөөс гарган хаалгаа хаалаа.

Бэкхи хаагдсан хаалга руу ширтсэн хэвээр. Өмнө нь Бэкхён түүнд хичнээн уурласан ч ийм үгсийг хэлж байгаагүй учир Бэкхи үнэхээр их гомдож байлаа. Гэсэн ч тэр ахыгаа эргээд инээгээд түүнийг халамжилна гэж итгэж байв.

Жилийн өмнө ослоор аав ээж хоёр нь зэрэг нас барахад Бэкхид үнэхээр хэцүү байсан. Одоо орчлон дээр үлдсэн цорын ганц гэр бүл нь ах нь учраас тэр хичнээн ахдаа гомдож байсан ч уучлах л болно.

Бэкхи хаалганы гаднаас: Таныг чин сэтгэлээсээ хэлээгүйг чинь мэднээ. Тийм болохоор аль болох хурдан эргээд хэвийн байдалдаа ороорой. Би таныг хүлээж байя. гээд Бэкхёны гэрээс гарлаа.












A/n: Энэ доор байгаа хөөрхөн таван хошуун дээр дараарай. Бас сэтгэгдэл үлдээгээрэй. ❤️❤️❤️❤️

Continue Reading

You'll Also Like

1.1M 28.8K 41
While moonlighting as a stripper, Emery Jones' mundane life takes a twisted and seductive turn when she finds herself relentlessly pursued by reclusi...
12.9K 592 6
Miles is a baker. Alex loves his cookies.
47.7K 2.1K 25
Лара Крис Ву гэх залуутай гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа хүү Шин төрөх хүртэл сайн байсан юм.Тэдний харилцаа замбараагүй болж хачин болж эхлэв. Хэдэ...
50.8K 4.1K 16
Гол дүрд: Мин Юнги Пак Жина Товч танилцуулга: Мин Юнги гэх BM компанийн ганц хүү буюу playboy залуу нэг шөнийн алдаанаас болон хүүхэдтэй болох болно...