"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

13. А Ми

4.3K 390 52
By VanTe_CAFE


Хэрид ядарсан мэдрэмж үл төрнө. Зөвхөн хоржигнох ходоод нь өлссөнийг илтгэх аж. Тэр яаралгүй аажуухан босоод шууд бүлээн усаар дүүрэн модон ваннд оржээ. Гэхдээ өрөөнөөс гарахынхаа өмнө И Фанаас Ляняо авчирч өгөхийг хүссэн. Залуу мастер хөмсөг зангидан түүнийг орхих эсэхдээ эргэлзэж байгаад нэгэн албатаа дуудан хаалганых нь гадна мануулж үлдээв.

Хэри биеэ угааж дууссаныхаа дараа өрөөндөө бэлэн болсон халуун уур савсах Ляняо ургамлын шөл хүлээн авч зоогийн ширээнийхээ хойно тухаллаа. Шөлний амтанд орц найрлагад нь байдаггүй гэмээр ер бусын зүйл мэдрэгдэж байсан ч үүнийг ойшоож үзэхийг завдсангүй. Учир нь тэр анх удаа ойлгомжгүй хэрнээ тун амттай шөл ууж байгаа хэрэг. Дараа нь орон дээр бэлдэж тавьсан зөөлөн тансаг үнэнээр баялаг шинэхэн хувцсыг өмсөж дуусах үед И Фан өрөөнд орж ирэв.

"Амласнаараа би өөрийн үүрэгтээ анхаарал тавьж байгаа болохоор чи ч гэсэн өөрийн хэсгээ биелүүлэх хэрэгтэй." Хэри анхааруулах мэтээр инээмсэглэн ширтэх залууд хандан хэлэхэд

"Эхлээд сайн хооллоцгооё." И Фан ширээний ард суухдаа ердөө ийн үг унагах нь тэр. Гаднаас шим тэжээллэг амтат зоогоор арвин тавцан зөөвөрлөгдөн орж ирэн хүрэн жижиг ширээ дорхноо дүүрч орхив. Хэри тэднийг харж шүлсээ залгиад ичгүүртэй нь аргагүй хоржигнох ходоодоо баясгахаар ширээнд нэгдлээ. Тэр дэргэд нь хэнбугай ч оршихгүй байгаа аятай ширээн дээрх зүйлсийг ховхлон юу ч үлдээлгүй чимхэлнэ. Харин залуу хормын дотор дундарсан хачирнууд болоод түүний хоосон аягыг хараад дахин хоол нэмж авчрахыг тушаахад хэдэн минутын дараа ширээ дахин дүүрлээ.

"Дахиад идээрэй." И Фан хачир ойртуулан хэлэхэд

"Нях., би цадчихлаа." гэж тэр цай оочлонгоо залхуйтаяа хэлэв.

"Чамайг Ши Фэнтэй хамт байгаа гэж сонссон юмсан. Надад хамаагүй л дээ, гэхдээ гайхамшигт эмэгтэй Ши Фэний оронд яагаад намайг хүсээд байгаагаа хэлээч." Хэри хайхрамжгүй хандаж буй мэт лавлах боловч нухацтай харцаар ширтэн асуулаа.

Харин залуу үг хаялгүй уруулд нь амсар нь тулсан шаазан аягаа доош тавьчхаад түүний гараас ч аягыг нь буулган энергийн хүчээр Хэриг дээш хөөргөн өвөр дээрээ суулгаад тэврэх нь тэр. Хэри энэ гайхшрам шидэт хүчинд одоо болтол дасал болоогүй хэвээр.

Залуу түүн рүү харан "Би тун тэвчээртэй хүн гэж хэлсэн шүү дээ, би хүлээх болно."

"Хөөх, чи хэзээ тэгж хэлсэн юм?" Хэриг тоомжиргүйхэн асуухад

И Фан хөхрөн "Намаг гайхшруулахаа хэзээ ч болихгүй юм аа. Тэгээд хэдийн цадчихав уу?"

Хэри толгой дохин босохоор зэхэхэд И Фан түүнийг хоёр гар дээрээ өргөн явсаар орон дээр хэвтүүлэн хөнжлөөр хуччих нь тэр.

"Хө-хөөе, чи юугаа хийгээд байгаа юм бэ?"

"Би чамайг одоохондоо явж болохгүй гэж хэлээгүй билүү?"

"Хөөе! Хүлээ, Юу..." Түүний уруул дээр буусан залуугийн үнсэлт хариу өгөх эрхийг нь хялбар гэгч нь хаачхав. Хэри өчигдөр юу ярьснаа санах гэж хичээлээ.

"Систем, яг одоо намайг энэ донтой бүлгийн мастераас авраач. Тэр намайг хуурчхаж. Тэр үнэхээр намайг дөнгөчихлөө шүү дээ." гэсээр бодолдоо хий дэмий орилох аж.

И Фан түүнийг энхрийлэхээ зогсоогоод бүлтийх нүд рүү нь утга бүхий ширтлээ.

"А Ми, амьдралынхаа үлдсэн хором мөчид миний эмэгтэй байна гэж хэлээч." Түүний хоолой аядуу зөөлөн аргадангуй сонсогдоно.

"И Фан, яагаад намайг ингэж их хүсээд байгаа юм бэ?" Хэригийн хоолой ч намуухан аж. Үнэндээ түүний биеийн хариу үйлдэл залуугийн хүрэлт, ичгүүргүй ч чихэрлэг нялуун үйл хөдлөл, бүсгүйчүүдийн унаж тусах боргил эршүүд хоолой зэрэг бүхий л зүйлд нь догдлон баясаж, тун таатайгаар хүлээн авч байв. Залуу руу тэмүүлэх сэтгэл гижигдэм хайрын урсгалыг мэдэрч байлаа. Гэвч чухам энэ их догдлол хайр өөрөөс нь ялгараад байна уу эсвэл эзэлж буй энэ бие махбодоос ундарч байгаа эсэхийг тооцоолоход төвөгтэй санагдах аж.

"Би чамд хайртай. Чамайг удаан хүлээлгэснээ мэднэ. Чамд бүгдийг нэг бүрчлэн хэлэхийг хүсэж байна, гэхдээ яасан ч аюулд учруулж чадахгүй." И Фан сүүлийн хэсгийг дурдсангүй.

"Хмм үнэхээр.." сэтгэл илчлэлт Хэриг гацааж орхиж.

"Гуйя надтай хамт байна гэж хэлээч." арга мухардсан аятай тэр түүнийг чангахан тэврэхэд

"Би энэ тухай бодож үзнэ ээ." хэмээн шударгаар өчив.

Амтлаг өглөөний нухацтай бяцхан ярилцлага үр өгөөжөө өгөв үү гэлтэй Хэри хэдэн хоног өнжив. Мөн тэрээр бүлгийн шударга ёсыг сахиулагч мастер эрийг амлалтаа хэрхэн мушгин гуйвуулж байгаад итгэж ядан байж сууж байлаа. Тиймээс энэ газраас оргон зайлж, чадах чинээгээрээ алс хол зугтахаар шийджээ. Дахин хэдэн хоног тэр гөжүүд зангаа хаяж, арга мухардсанаа залууд ойлгуулан итгэлийг нь олж аваад оновчтой цаг мөчид зугтах төлөвлөгөө боловсруулав. Ямар зам, аль гарцаар гарах гээд нүх сүв болгоныг тандсан аж.

Төлөвлөгөө хэрэгжих эцсийн өдөр залуу мастерын нууц харшид эмэгтэй гол дүр айлчлан ирэх нь тэр.

"Чи энд яаж орж ирэв, А Ми?" Ши Фэн түүнийг энэ газар харсандаа тун гайхжээ.

"Өө, бүлгийн мастер надаас хэдэн зүйл тодруулаад... Харин чи яагаад энд байгаа юм?"

Сүүлийн асуултад Ши Фэн уян зөөлөн гэрлийн цацраг мэт инээмсэглэл тодруулан "Би энд залуу мастертай цуг амьдардаг."

Дэлхий дахины эмэгтэй гол дүрийн үнэн мэт цадиггүй үгсийг сонсох мөчид түүний зүрхийг базлаад авах шиг болж түргэн цохилж эхлэх нь тэр. Учир ойлгомтгүй өвдөлтөөр хөндүүрлэж байна.

"Аа... тийм үү. Мастертай зөвлөлдсөн асуудал минь онц шаардлагатай биш дуусчихсан л даа, тэгэхээр би ингээд явъя даа."

Хэри илүү ихийг тодруулахыг хүссэнгүй. Түүний бодолд залуу мастер хэзээ ч түүнийг хайрлаж байгаагүй гэх хуурцаг ахин дахин тоглогдож жинхэнэ А Мигийн сэтгэлийг хуурч байлаа. Хэри мунхаг, сул дорой нэгэн биш. Нулимс мөдгүй урсах шахан цээжинд хүнд оргих хөндүүр тарчлааж байхад тэр илүү хүчирхэгээр биеэс нь ундрах гунигт мэдрэмжүүдийг давж байв.

Гол дүртэй яриагаа өндөрлөн хажуугаар нь зөрөх үед энэ газраас бушуухан холдох хүсэл бадарч, төлөвлөгөөгөө эргэлзэлгүй хэрэгжүүлэх нь. Хэри юу ч болоогүйн дээр тайван гэгч нь эмэгтэй гол дүрийг үлдээн алхаж эхлэв. Тэр замдаа хэрэгцээтэй гэсэн зүйлсээ жижиг үүргэвчинд багтаан хэдийн бэлдсэн байв. Ариун сүмээс гарах мөчид тэр уулын бэл рүү уруудан гүйсээр улам, улам ихээр хурдаа нэмж байлаа. Мастерын хувийн хийдэд байсан хугацаа нь түүний биеийг ариусгасан гэж үзэж болно. Тэсвэр хатуужил нь эрч хүчийг гурав дахин огшоон нэмэгдүүлж, үл мэдэгдэх тангаар хооллож байсан нь түүнийг өлсөж тамирдахаас сэргийлснээс гадна эрүүл чийрэг, хүчирхэг болгосон аж.

Өдөр шөнийг үл ажран зугтсаар далайн эрэгт иржээ. Тэр ахмад завьчинд гомдоохооргүй эрдэнийн чулууг санал болгоод, тэд цаг алдалгүй түргэн далайн нөгөө зах руу очихоор болов. Хэри энэ удаад хором ч сэтгэл хөдлөлдөө автан хүлцэнгүй загнахыг хүссэнгүй. Урт гэзгээ огтолж, эр хүн шиг хувцаслаад нүүрэн дээрээ цэг тавин дүрээ хувиргаж орхилоо. Тэр гурван өөр соёл иргэншилтэй, уламжлал, амьдралын хэв маягтай нутаг бүсүүдээр зочилсон. Харин хамгийн сүүлийн нэгд үлдэхээр шийдэв.

Тэрхүү нутгийн хаанчлал бусдаас өөр байсан нь амьдралаа өөрчилж, шинэ хүнээр аж төрөхөд нь жинхэнэ түүнийг халхлах тохиромжтой байлаа.

Хэри нийслэлд ойрхон тосгонд суурьшжээ. Мөн тэр тосгоны даргаас түүнд зарах газар байгаа эсэхийг асуув.

Тосгоны махлаг том живрээ сахалтай дарга эхэндээ сэжиг бүхий түүнийг сонжин байсан ч Хэри жижиг хүрэн бор хүүдийнээсээ харц татах үнэт алт, эрдэнэсээ гаргаж ирэнгүүт шунахай эр алтан боломжийг алдахгүйн төлөө хамгийн муу, хамгийн дорд газраа тэр даруй үзүүлэв. Газар нь 2000 квадрат метр. Талбай нь бүрэн тоосжилттой, хөрс нь хуурай басхүү эвдэрсэн тэр тусмаа модон амбаар лугаа байшин мөдгүй нурах шахам сүйджээ. Хүн бүхний цааргалах үзэмж боловч Хэри үүнийг худалдаж авсан юм. Тэгээд тосгоны даргаас ядаж шинэ байшин барих ажилд бяцхан туслалцаа үзүүлэхийг хүсэв. Зальхай суртахуунтай дарга сахлаа ирмэн Хэригийн нүнжигтэй өгөөмөр байдлыг ашиглахыг ихэд хүсэж уриалагхан загнаж байсан ч түүнийг халаасандаа амь зогоох цөөхөн хэдэн алттай шан харамж хүртээж хүчрэхгүй ядруу дорд нэгэн гэдгийг мэдэн хялалзсаар ихэмсэг аргагүй нь татгалзаж орхисон.

Хэриг үүнтэй санал нийлэхгүй байгаагаа учирлахад тосгоны дарга хилэгнэнгүй цэцэрхэж, түүнийг газар нутгийн хуулийн талаар дурдаж үг сөрөн заргалдсанаас болж зэрэг дэвээр нь гутаан доромжлов. Дээрээс нь хий мэдэмхийрч хүндэт даргатай тэмцэлдэж ямбалах юм бол эрх бүхий байгууллагад очиж шүүхтэй ярихаа хатуухан сануулан сүр хүчээр дайлав. Мэдээж эд хөрөнгөндөө хахаж цацсан эрд түүний мэдэл доорх жижиг шүүх алган дээр нь бахдууштай өрнөнө биз.

Эрх мэдэл дорой ч Хэригийн цэцэрхэл үнэн аж. Олон долоон хоног уудам далайг гатлан завиар аялахдаа тэр газар бүрийн хуулийг судалж үзсэн. Очсон газар бүрээсээ дэвтрээ зузаатгах хангалттай мэдлэгийг хуримтлуулж авсан билээ.

Энэ бүх хугацаанд нөгөө талыг дурдвал И Фан түүнийг ул мөргүй зугтсаныг олж мэдмэгцээ урьд хожид байгаагүйн дээдээр хилэгнэжээ. Гэрэл бүлгийн харьяат бүхэн залуу мастераас анх удаа ихээр сүрдэн чичирхийлсэн юм. Ихэнхдээ И Фан тогтуун тэвчээртэй хандаж, уурлаж бухимдах тохиолдол үзэгддэггүй байв. Гэвч тэр хайрт эмэгтэйгээ ололгүй бүтэн сарыг үдэхэд сэтгэл санааны байдал тэг градус руу хүйтэрч, түүнээс юм асуухаар зорьсон бүхэн дахин бодох шаардлагатай болсон.

Эмэгтэй гол дүрийн аура бүлгийн мастераа номхруулахад хэрэгцээгүй болж.

И Фан Хэриг олохын тулд бүх холбоотноо ашиглажээ. Далай тэнгис, хуурай газар, элсэн цөл болоод хангай ойн нүх сүв бүрийг шалгаж байх нь тэр.

Эцэст нь түүнийг олох хүртэл хоёр сар гаруй богино гэх боловч тарчлаант урт хугацааг зарцуулсан юм. Мэдээж юуны түрүүнд мэдрэмждээ хөтлөгдөн түүнтэй ойртож, ярилцахыг хүснэ. Гэвч эмэгтэйн уцаарлах төрхийг үл хүсэх шалтгаан нь хорьж байв. Ялангуяа хөл хүнд байхад шүү дээ. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн нандин хугацаанд мастер эр түүнийг хэвлийдээ өөрсдийн бяцхан үрийг тээнэ гэдэгт итгэлтэй байсан. Үгүй дээ, гарцаагүй боломжтой болгоно гэдэгтээ. Өдөр бүр үржил шимтэй шөлөөр тэтгэхдээ ургийг дэмжигч найрлага бүхий хольц нэмдэг байсан хэрэг.

Өөрсдийнхөө төлөө бүхнийг хийнэ гэх боловч Ши Фэнтэй холбоотой тоо томшгүй цуурхал, буруу ойлголцлыг учирлан тайлбарлаагүй нь алдаа. Тэр өөрийгөө хэчнээн мунхаг болохоо зүхнэ.

Хоёр сар гаруй галзуурсан хэртэй байсан түүний сэтгэл санааг тогтворжуулж дөнгөсөн ганц зүйл бий. Эхийнхээ хэвлийд бойжих эрдэнэт амьдралыг мэдэрсэн учир. Үүнд талархан баярлаж байсан ч давхар түүнтэй нүүр тулахаас айж байлаа.

Түүний аж төрөх болсон тосгонд ирэхдээ түүнийг хамгаалж, бат бөх үзэмж сайтай хамгийн гол нь тухтай байшин барихад нь тусал хэмээн шавь нартаа тушаажээ. Хэригийн хувьд түүнд туслах сайхан сэтгэлт эрчүүд бүгд гэрэл бүлгийн нэг хэсэг болохыг тааварлаагүй аж. И Фаны онцгой эрх бүхий дээд нууц шавь нар учир Хэри таньж чадахгүй. Тэд үл мэдэгдэх ноёд шиг. Гэрэл бүлгийн хүчирхэг залуу мастерын тусгай зааварчилгаан дор суралцан дэвшсэн хүмүүс. Мэдээж тэдний ур чадвар бүлгийн эгэл шавь гэлтгүй А зэрэглэлийн шавь нараас ч өндөрт манддаг.

Хэрэв Хэри ийш тийш дэгдэхээ болиод хэсэг бодолхийлэн зогссон бол эдгээр ажиллаг хүмүүсээс ялгарах гаргууд ур дүй, хурдан сэтгэх чадвар нь гэрэл бүлгийн цогц бүрэлдэхүүний хэсэг болохыг анзаарч харах байсан билээ.

Continue Reading

You'll Also Like

37K 2.2K 17
Шин Харү гэх охин марзан сургуульд элсэж Жэгүг гэх хөвгүүн түүний амьдралд орж ирсэнээр өгүүллэг өрнөх болно.
63K 4.4K 42
ဒီ yunjae ဝတၱဳေလးက Asia Fanfic မွာ 2012 ထဲက english လိုေရးထားပါတယိ ေရးတာ သူငယ္ခ်င္းပါ ဘယ္သူဆီကမွ ခိုးမခ်ခဲ႕ပါဘူး plot ေတြခ်လိုက္ ေရးလိုက္နဲ႕ ၆ လေလာက္...
138K 5.8K 64
အချစ်က အဆိပ်တစ်ခွက်ဖြစ်နေခဲ့ရင်တောင် ပျားရည်အမှတ်နဲ့ကျွန်တော်ကတော့ သောက်သုံးနေမိအုံးမှာဘဲ။
1.5M 191K 53
Title ✿ I Was Pregnant After Divorce Original Author ✿ 卷心西瓜 Eng Translator : Renlenox Status : 47 chapters + 3 extras (Co...