"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

10. А Ми

3.7K 388 27
By VanTe_CAFE


Эзэн хаан Хэригийн байшинг хараад гайхширч байв. Энэ нь түүний очсон бүх нэр төртэй сурвалжид язгууртнуудын тансаг өргөө харшаас өөр өвөрмөц загвар хийц бүтэцтэй учраас аж. Мөн тэрээр хүүхдүүдийн байдлыг ажигласан. Бага насны хүүхдүүд чөлөөтэй гүйлдэн тоглож, өсвөр насныхан илдийн урлаг болоод сураар хичээллэж, зарим нь түүний урьд хожид харж байгаагүй үл мэдэх хачирхалтай этгээд оньсон тоглоомыг анхаарлаа төвлөрүүлэн наадаж байв.

Ингээд хаан Хэри болон хүүхдүүдийг ашиглах хангалттай уужим зай талбайтай болгохын тулд өөр оршин суух газар нутаг олгов. Биюгийн эцэг эх араас нь талархсан сэтгэлээр шагнал болгож их хэмжээний шан харамж өгчээ. Нар жаргах алдад хүн бүр гэр лүүгээ буцах шаардлагатай болсон байв. Тэд дахин ёслол төгөлдөр салах ёс хийцгээн Бию эцэг эхээ даган гэр лүүгээ явна. Эзэн хаан, охины эцэг эхийн сүйх тэрэг болоод бараа бологчид ордныг зүглэн харих бол Хэригийн дуу шуугиан тасардаггүй байшинд эмэгтэй гол дүр бас бүлгийн мастер үлдсэн юм.

"А Ми, чамайг ядуус болон хүүхдүүдэд сайн үйлс хийж байгаа гэж огт мэдсэнгүй." гэсээр Ши Фэн ам нээв.

Хэри түүн рүү хараад зүгээр толгой дохиод өнгөрөв. Энэ удаа тэр урдаа байгаа хоёр хүнтэй харьцахыг хүсэхгүй байгаа нь харцнаас нь ойлгомжтой харагдана.

"Намайг өршөөгөөрэй, надад хийх зүйл их байна бас орой болчхож. Хүүхдүүдээ оронд нь оруулах хэрэгтэй болохоор та хоёр өөрсдөдөө анхаарал тавина байх аа. Хэрэгтэй зүйл байвал Жан эгчээс асуугаарай." Тэр өршөөл эрээд доош бөхийхдөө хальт ярвайн гараа цээжнийхээ баруун талд дарав. Одоо ч түүний цээж дотрыг нь шатаан өвдөж байгаа бөгөөд тэр юу ч болоогүй мэт тайван төрх гаргахыг хичээнэ.

Ши Фэн залуу мастер луу сонжингуй харав. И Фан бүхэл цаг үед Хэри рүү ширтэж байсан юм. Үүнийг нь анзаарсан ч Хэри тоолгүй өнгөрч байв. Эмэгтэй гол дүр нь И Фаны горим дахь энергийн өөрчлөлтийг мэдэрч чадна. Тэр түүний сэтгэл санааг тогтворгүй байгааг анзаараад тавгүйрхсэн эсэхийг нь асуухыг хүссэн боловч ам нээж зүрхлээгүй.

Хэсэг хугацааны дараа гэхэд залуу мастер, эмэгтэй гол дүр хоёр ая муутайхан салах ёс хийгээд өөрсдийн замаа хөөх бол Хэри сэтгэл уужрах мэт тайван амьсгаа авчээ.

Дараа өдрийн өглөө түүний хувийн жижиг эмнэлэг үүдээ нээв. Эмнэлгийн байршил нь Нийслэлийн хамгийн ядуу, бохир цэгийг голчилдог учраас тэнд сурвалжид угсаатнууд очихыг хүсдэггүй аж.

"Дараагийнх нь!" Ирц бүртгэн манаж суух Жан эгч хаалганы гаднаас ээлжит дараагийн өвчтөнийг дуудна. Хэд хоног тодорхой шалтгааны улмаас үүдээ барьсан учир энэ өдөр үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн энгийн өдрийг бодвол харьцангуй их байлаа.

Улаан өмсгөл болоод сүрлэн бүрх малгай өмсөж, царайгаа хар торон даавуугаар далдалсан эр үзлэгийн өрөөнд орж ирэв. Хэри эргэж хараад түүнийг урьд нь тааралдсан хүн, тэр тусмаа цээжинд нь хүнд шарх үлдээсэн гол буруутан болохыг таних аж.

"Энэ залуу энд юу хийж байгаа юм бол?"

"А Ми, бид дахин уулзлаа." Улаан эр Хэригийн эргэлзсэн харцыг анзаараад ийн хэлэв.

"Тэр миний нэрийг ч мэдэж байна?"

"Мэдээж хэрэг, би чиний нэрийг мэднэ. Надаас хэн ч зугтаж чаддаггүй юм. Чамайг гэрэл бүлгийнх гэдгийг ч мэднэ. Өөр чиний талаар олон зүйл мэднэ ээ. Би цааш үргэлжлүүлэх шаардлагатай юу?" Улаан өмсгөлт эр түүний гайхсан илэрхийлэлд сэтгэл ханамж дүүрэн хэлэх аж.

"Хүлээгээрэй! Яаж?..." Тэр зөв үгээ олж оновчтой асуулт асууж чадахгүй мунгинан гайхширна.

Улаан өмсгөлт эр хөнгөн инээд алдсанаа гялсхийж, Хэригийн дэргэд гарч ирэн түүний мөрнөөс нь барьж авах нь тэр. Энэ үйлдэл нүд ирмэхийн зуур болсон тул Хэри мулгуу аятай нүдээ бүлтийлгэн хөшиж орхисон байв. Эрэгтэй удаанаар гараа өргөн нүүр лүү нь ойртуулсаар удалгүй эрүүг нь зөөлөн чимхэнэ. Залуугийн уруул түүнийх дээр буух хэдхэн сантиметрийн агшинд гэнэт хурц гэрэл гялбан И Фан гарч ирэх нь тэр.

"Улаан шашны бүлэг өнөөдөр завгүй байх шиг байна." И Фан өнөөх эрийг Хэригээс салгахдаа хүйтнээр хэлэв.

"Өө! Чи энд юу хийж байгаа юм бэ?!" И Фаны гэнэтийн гэгээн дүрийг харсан Хэри чамгүй цочирдож ам нээлээ.

"Би өөрийн эмэгтэйг аврахгүй байж болно гэж үү?" гээд ам бардам түүн рүү харан хариу хэлэхэд

"Хэн? Хэн чиний эмэгтэй гэж?" Хэри болон улаан өмсгөлтэй эр хоёр нэгэн зэрэг асуув.

"Манай гэрт бидний хийсэн зүйлийг мартсан бололтой." хэмээн мастер хөнгөн санаа алдсанаа Хэри рүү ойртож үсийг нь зөөлхөн атгасаар хүзүүний нөгөө тал руу нь унжуулахад түүний шилэн хүзүүний ардхан талд улаан өнгийн тэмдэг үзэгдэнэ.

"Байж! Чи юу хийгээд байна аа?" Уурлаж бухимдсаар Хэри түүний гарыг алгадах гэсэн боловч залуу хурднаар түүний хүзүүн дээрх тэмдгийг ил гаргажээ.

"Чи түүнийг зөвшөөрөлгүйгээр тэмдэглэжээ. Яасан бүдүүлэг юм бэ!" Улаан өмсгөлт эр цочирдсон шинжтэй хэлэв.

"Ямар тэмдэг?" Болж буй бүхэн эмэгтэйд ойлгомжгүй санагдан улам бүр эргэлзээ төрүүлнэ. Тэр тэдний яриад байгаа зүйлийг огтхон ч ойлгож чадсангүй.

"Чи дахиж энд ирээд хэрэггүй л байх шүү!" И Фан түүний эмэгтэйд санаархаж байгаа эрд хандан ​​хатуухан анхааруулга өгөх аж.

"А Ми битгий санаа зов. Би энэ тэмдгийг арилгах арга хайж олно оо." Улаан өмсгөлт эр хайхрамжгүй атлаа хүйтэн өнгөөр И Фан руу ширтэн хэлээд дараа нь Хэри рүү харцаа чиглүүлснээ шилжсэн гэлтэй алга болов.

"Хөөе? Чи юу яриад байгаа юм бэ? Хэн нэгэн надад юу болоод байгааг тайлбарлаж өгөх үү?"

Түүний ойлгохгүй мунгинах энэ сэдэв нь И Фан түүнийг хулгайлж, гэртээ авчрах үедээ түүнд мэдэгдэлгүй тэмдэг тавьсан юм. Энэ нь түүнийг өөрийн өмч, өөрийн эмэгтэй болгосон гэсэн үг. Мөн энэхүү тэмдэг нь түүнд хэн ч хүрч чадахгүй гэдгийг илтгэх бөгөөд тэд хоёул ижил тэмдэгтэй тул нэг нэгэндээ төгс хамаарна.

Хэри тэр даруй И Фаны тэвэрт тийчлэн мултраад хүрэл толь руу чиглэв. Хүзүүн дээрх тэмдгийг харах мөчид түүний толгойноос уур хилэн савсах мэт болов. Одоо тэр хэтэрхий их уурлаж орхижээ.

Тэр амрагуудын тэмдгийг мэдэхгүй байхаар тэнэг биш. Түүнд тэмдгийн талаар мэдлэг бий. Зөвхөн бүлгийн мастер л өөрийн хайрлагч дээр ямар нэгэн зүйлийг тэмдэглэж чаддаг. Энэ нь тэдний амьдралынхаа туршид хайрлах хүнээ өмчлөх бэлэг тэмдэг болдог.

"Чи намайг тэмдэглэчхэж! Яаж зүрхэлж байна аа!" Тэр И Фан руу биеэ эргүүлэн ширүүн харсаар "Новш гэж!" харааж, нударгаа зангидна.

И Фан түүний уур бухимдлыг ойлгож байв. Тэр санаа алдан түүний цус шүүрэх шахам хумсаа шигтгэн атгах шархалсан гарыг барин анагааж өгөх аж. Гэсэн ч Хэри одоо ч ярвайсаар. Учир нь түүний цээжин дээрх шарх өдийг хүртэл илааршаагүй агаад хөндүүрлэж, өвдсөөр байлаа.

И Фан түүнийг ямар нэгэн зовууртай болохыг цайрч өнгө алдаж буй төрхөөс нь анзаарах нь тэр.

"Яасан бэ? Хаана чинь өвдөж байна?" гээд тэр түүний хувцсыг сөхөх гэсэнд Хэри шуудхан сунгасан гарыг нь алгадаж орхив. "Намайг явуул! Чи намайг улам их өвтгөөд байна."

Залуу яах ч аргагүй гараа татах бол Хэри эргэж харан явах гэснээ доош бөхийн цээжээ барив. Энэ өвдөлт тэсвэрлэхийн аргагүй хүндэрч орхижээ. Түүний өвдөлттэйгөө тэмцэн ярвайх илэрхийллийг харах И Фан түүн рүү дахиж гар сунгахаас өөр сонголт байсангүй.

"Тэвчих хэрэггүй! Бас би чамайг өвтгөхгүй." И Фан өөрийн хүчээр түүнийг эдгээх гэж оролдож эхлэв.

"Өвтгөөд байна шүү дээ!" Түүнийг татах юм уу огцом хөдөлгөх нь цээжин дэх өвдөлтийг улам дордуулж, бараг нулимс дуслуулах шахаж байлаа.

"Хэрвээ чи хөдлөхгүй бол өвдөхгүй!" гээд аажмаар түүний нөмрөгийг тайлав. Арьсан дээр нь цэнхэр өнгөөр туяарсан хөхрөлт ил харагдах учир дотуур хувцсыг цааш тайлах шаардлага гарсангүй. Хөхрөлтийг харах И Фаны царай дүрслэхын аргагүй аж.

"И Фан, энэ чинь зохисгүй хэрэг. Намайг одоохон тавь!"

"Хэн чамайг ийм болгосон?" Залуу уурлаж байсан ч энергиэ ашиглан тэр даруй түүнийг анагааж эхэлжээ. Дараа нь эм болоод уух ус өгөв.

Хэри одоо ч бухимдаж буй атлаа цээжийг нь дулаацуулж дүүргэж байгаа ямар нэгэн халуун зүйлээс тайвшралыг мэдэрч байлаа. Хэдэн хоног түүнийг тарчлаан зовоосон хэцүүхэн өвдөлт энергийн хүчээр хавх сорогдож буй мэт аажмаар арилна. Дараа нь уусан эм нь шидийн хүчээр гаргаж авсан хүчтэй үрэл бололтой тайвшруулах увдистай байв. Урьд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй том бэрхшээлийг давж гарсан мэт цээж уужим сайхан мэдрэгдэнэ.

Түүнийг сайжирч байгааг анзаарч, И Фан түүнээс гараа татан суллав.

"Одоо, хэн ингэснийг надад хэлээч!"

Хэри түүний асуултыг ойшоолгүй хүрэл толинд тусгалаа харахаар эргэж харав. Хаван, хөхрөлт няцралт бүр нь байгаагүй гэмээр ор мөргүй алга болж. Үнэхээр ямар ч зовуургүй болтлоо эдгэрчээ. Өчүүхэн ч өвдөлт үгүй. Тэр өрөөндөө ганцаар биш байгаагаа мэдэх учир толинд тусгалаа хурдхан харчхаад хувцсаа заслаа.

"Чиний асуудал биш, гэхдээ баярлалаа!" Түүний илэрхийлэл тайван, санаа зовох зүйлгүй болжээ.

"Миний асуудал биш?" И Фан хариуг нь сонсоод зогсож буй газар луу нь алхав.

Хэрэв тэр үнэнийг хэлбэл дараа нь юу болохыг таамаглаж байв. "Энэ чиний асуудал биш. Г-гэхдээ чи үнэхээр мэдэхийг хүсээд байгаа бол би санамсаргүй уначихсан юм." Тэр тайлбар хэлэхдээ түүнийг ойртож ирснээс нь болоод сандарч эхэлсэн.

"Хмм, чи хэн гэдгийг нь надад хэлээгүй байсан ч гэсэн... үүнийг улаан өмсгөлт эртэй ямар нэгэн холбоотой гэдгийг би мэднэ. Тийм биш гэж үү?"

И Фан А Миг тэрхүү улаан өмсгөлтэй эрийн сэтгэлийг соронзон мэт ​​татаад байгааг гадарлах аж. Хэзээ, хэрхэн, хаана тэднийг хоорондоо уулзсаныг одоо ч мэдэхгүй нь сэтгэлийг нь тарчлаана. Гэхдээ магадгүй тэд уулзсаар байвал тэр эр хайртай бүсгүйг нь булаах боломж олдох боломжтой. И Фан тийм үр дүнд хүргэх талаар төсөөлөхийг ч хүссэнгүй.

"Одоо чи явж болох уу? Гадаа олон хүмүүс хүлээж байгаа." гэсээр тэр санаа алдан эм тариагаа цэгцэлж эхлэхэд И Фан түүний хоёр гарыг атгаад авав. Хэри гараа татах гэж тэмцэлдэхэд залуугийн атгалт улам чангарна.

"Дараа уулзъя." гээд И Фан тэр дороо алга болоход Хэри гайхшралтайгаар үлдэж хоцров.

"Сая юу юу болоод өнгөрөв өө?" Болсон бүх зүйл түүнийг сэтгэл тавгүй болгожээ. Гэхдээ өвдөлт нь арилсан учир биеийн хувьд эрч хүчээр дүүрэн.

Харин хаа нэгтээ ойгоор хүрээлэгдсэн атлаа задгай зай талбайтай газар хоёр өөр бүлгийн мастерууд уулзах аж.

"Тэр хэзээ ч чинийх болохгүй. Би чиний хийсэн зүйлийг арилгахын тулд юу ч байсан хамаагүй хийнэ." хэмээн улаан өмсгөлтэй эр эгц урд нь зайдуу зогсох эрд хандан чанга хөдөлшгүй хатуу өнгөөр анхаарууллаа.

И Фан чангаар инээд алдсанаа "Тэмдгийг тайлах цор ганц арга нь намайг алах." гэж зэвүүцэнгүй басхүү бассан аястай хэлэхэд улаан эр жуумалзан "Тэгвэл болж байна." гээд хуруугаа дуугарган даруй лимбэ гаргаж ирэх нь тэр. Тэгээд хурц, маш түгшүүртэй гэмээр түргэн хэмнэлтэй аялгуу тоглож эхлэв. Лимбэнээс урсан гарах аялгуу, нот бүр нь хурц биетээр дамжин урсана. Улаан өмсгөлт эр хуруугаа шаламгай хөдөлгөх ба харц нь догшин араатан адил ширүүн харагдана.

Харин И Фанын хувьд тэр тайван харагдах бөгөөд байрлалаасаа хөдлөлгүй зогссоор. Түүний дэргэдүүр хөгжмийн хурц нотууд шүргэх шахуу өнгөрөх бөгөөд нүсэр дуу хадаасан том тэсрэлт болж, доргилтоос үүдэн тоос шороо босож, их хэмжээний утаа суунаглав. Утаа ялгарч дуусаж, үзэгдэх орчин цэлийх үед И Фан ямар ч шарх сорвигүй, аюулгүй гэгч нь өнөөх газартаа зогсож байлаа.

"Энэ бол хамгийн хүндэт бүлгийн мастераас ихийг хүлээж байгаагийн хэлбэр. Гэхдээ чамд батлан харуулах болно оо, чамайг ялна гэдгээ." Улаан эр ийн буруушаасан аястай хэлээд энергиэр сэлэм гаргаж ирэн түүн рүү довтлох нь тэр.

И Фан түүний дайралтаас хялбархан сэргийлэв. Тэдний сэлэм хэсэг хугацаанд хоорондоо харшилдан ан мана мөргөлдөх бөгөөд И Фанд боломж олдон түүн рүү сэлмээ далайн цохих үед улаан эр амжиж бултан хойш ухран нисэв. И Фаны цохилт буюу сэлэмний хүчтэй далайлтаас гарсан шуурга мэт энерги улаан эрийн дэргэдүүр өнгөрч мод оносноор хар үнс болгон хувиргалаа.

Улаан эр дахин лимбээ өргөн өөр нэгэн аялгуу тоглож эхлэв. Энэ удаа аялгуу нь арай өөр, хачин гэмээр тогтоцгүй болсон байв. Нотууд нь чахрах мэт төвөгтэй сонсогдох нь үхлийн элементээр томьёологдсоныг илтгэнэ. Лимбэнээс гарах хар нот бүр түрэмгий давшилж, замдаа таарсан бүхнийг хөнөөнө.

Энэхүү аялгуу эргэн тойронд хурдацтай тархах үед И Фан гэрлийн энергийн бамбай хүчээр өөрийгөө хамгаалжээ. Гэвч нотууд тасралтгүй гарах учир бамбай нь суларч, цуурч байв. Харин лимбэний хүч хязгаартаа тулж аялгуу нь сулрах мөчид тэр хамгаалтнаас гаран сэлмээрээ нотнуудыг цавчин утаа суунаглуулсаар хурдтай улаан өмсгөлт эр лүү дайрлаа. Улаан эр ч түргэн хөдөлж илдээ түүнийхтэй мөргөлдүүлэв.

Илдийн харшилдах сүрлэг дуу уулын нүх сүв бүрд сонсогдоно. Харин тулааны тэрхүү талбайд ганц ч хүрэлзгэнэ үл сонсогдож, үзэгдэнэ. Гаргасан энергийн хүч нь араатан байтугай хорхой шавжийг ч зугтахад хүргэсэн. Ширүүн түрэмгий тулааны тоосонд өртөхгүйн тулд эргэн тойрны амьтай бүхэн зугтах нь мэдээж.

Магадгүй нэг хүнээс бусад нь. Эмэгтэй гол дүр тулаан болж буйг мэдрээд шуудхан тэр байрлал руу зүглэжээ. Тэрээр очоод бүлгийнхээ залуу мастер болон улаан эрийг хоорондоо энэ тэнцүү үзэлцэхийг харав. Бүлгийн мастертаа туслах зорилготой түүн рүү нисэн дэргэд нь очсон боловч зэмлэл хүртсэн юм.

"Эндээс яв!" Мастер уурлангуй тушаахад тэрээр санаа зовох мэт "Би тусална аа!" гэх шийдэмгий хариу өгөв.

"Чи бүр алдартай шавиа авчиржээ." Улаан эр егөөдөн хэлээд дараагийн дайралтаа Ши Фэн рүү чиглүүллээ.

И Фан түүний хөдөлгөөнөөс санааг нь олж харсан бөгөөд довтолгооноос зайлсхийхийн тулд эмэгтэй гол дүрийг татах гэж оролдсон боловч буруу тооцооллын улмаас өөрөө оногдчих нь тэр. Тэрээр нуруугаараа оногдсон ч хурдан гэгч нь эмэгтэй гол дүрийг тэврэн хойш ухарлаа.

"Багш аа!" Ши Фэн цочирдож бас санаа зовон хашхирахад "Эндээс гар!" хэмээн мастер дахин тушаана.

Ши Фэн түүний хоолойгоос айж байлаа. Тэр урьд нь хэзээ ч түүний харгис хоолойг сонсож байгаагүй учир гайхширсандаа болоод хөдөлж чадахгүй гацчихав. Үүнийг анзаараад аргагүй нөхцөлд орсон И Фан хурдан хөдөлж Ши Фэнг дагуулан нүд цавчих агшинд алга болж, улаан эрийг ганцаар эзэнгүй талбайн голд орь ганцаар үлдээв. Харин улаан эр буцахаас өөр сонголт үлдээгүй тул агаарт замхран алга болж, ариун сүм рүүгээ буцаж очин дараагаар нь амрагуудын тэмдгийн талаар судалгаа хийж эхлэв.

Continue Reading

You'll Also Like

1.9M 126K 82
ကိုယ့္ကိုမခ်စ္ဘူး အႀကိမ္ႀကိမ္ေျပာလည္း ကိုယ္ကေတာ့ ေနာင့္ကိုအၿမဲခ်စ္သြားမွာ❣️
152K 16.1K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...
3M 193K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
1.7M 208K 165
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။