"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

5. А Ми

3.4K 416 36
By VanTe_CAFE


Түүнийг алхаж явахад хүмүүс түүний тухай хоорондоо хов жив базаж байлаа. Хэриг гэртээ ирэхэд хөгшин хатагтай үүдэнд нь хүлээж байх нь тэр.

"Авга эгч Пэй, та энд юу хийж байгаа юм бэ?" гээд Хэриг сандран асуухад хөгшин хатагтай "Чамайг хүлээж байлаа. Би чамайг бүлгээс явж байгаа гэж сонссон, энэ үнэн үү? Ши Фэн /эмэгтэй гол дүр/ эсвэл залуу мастераас болоод чи явж байгаа юм уу?" хэмээн хурдтай байцаах мэт асуув.

Хэри зүгээр инээмсэглээд түүнийг хөтлөн гэр лүүгээ дагуулан оров.

"Пэй эгчээ, би таны хийсэн бүх зүйлд чин сэтгэлээсээ өртэй." Хэри ингэж хэлээд доош өвдөглөн суун бөхийхөд хөгшин эмэгтэй түргэхэн түүнийг зогсоолоо.

"Пэй эгчээ, та миний талархлын арга замыг хүлээн авна уу. Миний хувьд та бол ээж шиг минь хүн, та үргэлж миний хажууд байсанд би туйлын баяртай байна, бас талархал илэрхийлмээр байна. Эцэст нь одоо би өөрийн явах замаа хайх болсон шүү дээ. Гадаах ертөнцөд туршлага хуримтлуулахын тулд бүлгийг орхин явах хэрэгтэй. Энэ бол миний хүсэж буй зүйл, би өөрөө ингэж шийдсэн юм." Тэр чин сэтгэлээсээ тайлбарлан хэлэх аж.

Хөгшин эмэгтэй нулимс цийлгэнүүлж эхлэв. Охиныг цэцэглэж буй бутнаас олж авсан цаг хугацааг нандигнан дурсаж байв. Тэр түүнийг өрөвдөж, өөрийн нөмөр нөөлөг, далавчин дор өсгөх шийдвэр гаргасан. Эргэн тойрныхоо хүмүүсийн чичлэл, гутаан доромжлолыг үл харгалзан охиноо болгон өсгөсөндөө баяртай байдаг. Түүний хайраар, няхуур хүмүүжүүлсэн гэм зэмгүй хүүхэд аль хэдийн том болжээ. Түүний явах шийдвэрийг мэдэхэд хөгшин эмэгтэйн тал бие замхрах мэт хэцүү байлаа, гэсэн ч тэр охиныхоо бүлэг доторх байр суурийг бүрэн ойлгож байв. А Ми-г хүн бүр харааж доромжилдог, тэр болгонд хөгшин эмэгтэй ч бас шаналлыг мэдэрдэг. Тиймээс магадгүй энэ бүлгийг орхих нь охины хувьд хамгийн сайн зүйл байж болох бөгөөд тэр өсгөсөн ээжийнх нь хувьд түүнд бүрэн дэмжлэг үзүүлэх ёстой.

"Пэй эгч нь ойлголоо." Хөгшин эмэгтэй эргэлзээ, айдсаа үгүй болгож хөнгөн гунигтай инээмсэглэл тодруулан Хэриг чангаас чанга тэвэрлээ. Тэд энэ цагаас эхлэн тус тусын зам мөрөө хөөж, магадгүй дахиж хэзээ ч уулзахгүй байж болох тул сүүлийн удаа хүлээцтэй тайван мөн чин сэтгэлийн яриа өрнүүлцгээв.

Салхитай өглөө Хэри эртлэн сэрж, аяллын үеэр шаардлага болохуйц хувцас, эд зүйлсээ цуглуулах аж. Тэрээр томхон үүргэвч бэлдэж, хэрэгтэй бүхнээ эмхлэн хийнэ. Хоёр дахь эмэгтэй дүр болсон тэрээр түүхэн дэх эгэл жирийн нэгэн дүрээс илүү байсангүй. Эмэгтэй гол дүр өөрт хэрэгтэй үедээ хүссэн зүйлээ гаргаж ирэх онцгой бөгжтэй байсан бол хоёр дахь эмэгтэй дүрд юу ч байхгүй. Мэдээж ихэнх тохиолдолд хоёр дахьчуудыг үнснээсээ улам хүчтэй болж төрдөг галт шувуу адил гол дүрийг өсөн дэвших эсвэл алдаршуулахын тулд золиослогдох хүч чадал дутмаг, хорон санаат зангаараа гишгүүр болж өгөх гэрэл цацарсан аз жаргалтай төгсгөлийн ирээдүй рүү хөтлөх шаталсан чулуу гэж үздэг.

"Хэри амжилт!" Тэр гүнзгий амьсгаа аван өөрийгөө зоригжуулан ийн хэлэв.

Мөн хэрэгтэй зүйлээ үлдээсэн байх вий гэсэндээ цүнхэн дэх эд зүйлсээ сүүлийн удаа шалгалаа. Тэгээд хамгийн сүүлийн удаа гэрийнхээ эргэн тойрныг удаан гэгч нь гүйлгэж хараад хаалгаар шийдэмгий алхан гарч, түгжчихээд хөгшин эмэгтэйн байшин руу явав. Түүний байшингийн өмнө ирээд чимээгүйхэн толгойгоо газар хүргэн гурвантаа бөхийн үг хэлэлгүй орхин явлаа. Хөгшин хатагтай тэр үед сэрүүн байжээ. Тэр Хэриг гэрийнх нь гадаа зогсож, хийж буй зүйлийг нь таамагласан ч гэрээс гарч зүрхэлсэнгүй.

"Миний хүүхэд сайн сууж байгаарай, аян зам чинь үр бүтээлтэй байх болтугай." Гуниг тээсэн нүднээс нь доголон нулимс урсаж, хөгшин эмэгтэй зөөлөн шивнэн залбирах аж.

Цуу ярианаас үзэхэд бүлгээс гадуур олон тооны харгис амьтад амьдардаг. Зөвхөн эдгээр аюултай амьтад төдийгүй муу санаа өвөрлөх тонуулчид хаа сайгүй тарж байрлан энгийн ардын эд хөрөнгийг дээрэмддэг ба хамгийн муу нь гэм зэмгүй хүмүүсийн амь амьдралыг хохироодог байна. Эдгээр тохиолдлуудыг мэдээж Хэри мэдэх ба өөрийгөө хоёр сар хангалттай бэлтгэсэн гэж үзжээ.

Тэр гэрлийн бүлгийн нутаг дэвсгэрээс гаран өтгөн манан дундуур алхана. Бүлгээс гарсан гэдэг нь мэдэгдэхүйц эргэн тойрон нь түүний амьдарч байсан газраас эрс өөр байгааг олж анзаарав. Энэхүү ой нь өтгөн байх агаад модод нь түүний бүлгийнхтэй харьцуулахад тийм ч амьд биш нэг л жиндүүхэн намуухан байв. Тэрээр замаа цааш үргэлжлүүлж байгаад хэдэн хормын дараа чимээ сонслоо.

Өндөр сүрлэг өвс сэрчигнэсээр тэндээс зэрлэг бодон гахай гарч ирэх нь тэр. Аймшигтай нь бодон гахай түүнтэй ижил хэмжээтэй, тэр ч байтугай шонх үзүүртэй хурц соёо нь цусанд будагдсан гэлтэй улаан өнгөтэй байлаа. Хэригийн урт удаан, саад бартаа ихтэй аян зам ийн эхэлж байгаа нь энэ. Эхлээд зэрлэг гахай хамраасаа утаа саагиулан зогсож байсан ч гэнэт нүд нь улаанаараа эргэлдэн түүн рүү дайрахаар урагшлахад Хэри түүний хурданд хариу үйлдэлд үзүүлж чадалгүй гацчихав. Зэрлэг гахай түүнээс хэдхэн секундийн зайтай байх үед илдний зурсхийх гялбаа, хар нөмрөг бүхий дүрс гарч ирэн гахай руу довтлох нь тэр. Энэ үйлдэл хоромхон зуурт болж, гахай бэртэн орилж чарласаар зугтан одсон юм.

Эрэгтэй эргэж харан Хэригийн зүг алхан, "Чи энд юу хийж байгаа юм? Гэр лүүгээ харь!" хэмээн тушаах нь тэр.

Хэри өнөөх хүн рүү харна. Тэр толгой дээрээ хулсан овоохой тавьж, нүүрээ нимгэн хар даавуугаар халхаж, нөмрөг нөмөрчээ. Түүнийг ярьж байх үед Хэри биеийн эзний дурсамжаас танил хоолойг таньсан юм.

"Тэгэхээр энэ залуу мастер байх нь ээ, ххм~"

Хэри түүн рүү харан "Мэдлээ, мастераа." гэж хариулаад түүнээс хурдхан холдохын түйс болон бүлгийн эсрэг зүг яаравчлан алхаж эхлэв.

Сүүлийн хоёр сарын хугацаанд тэр маш их шүүмжлэлд өртсөн бөгөөд энэ нь бүр түүний ясанд тулж, дэлбэрэхээ ч шахсан. Тэр хүнтэй тэмцэх байтугай өөрийгөө хамгаалах хүч чадалгүй байсан. Харин одоо түүний толгойн өвчин болсон өнөөх гайхал залуу мастертай харьцах хүсэлгүй байх нь ойлгомжтой. Цагаа гарздаж байсны оронд зүгээр л худал хэлээд цааш мөрөө хөөсөн нь дээр. Хэри ч гэсэн үүнийг бие махбодын эзний хүссэн зүйл гэдгийг мэдэж байв. Түүнээс аль болох хол байсан нь өлзийтэй.

Хэрэв өмнөх дурлалдаа сохорсон А Ми байсан бол залуу мастерын тушаалыг ямар ч болзолгүйгээр дуулгавартайгаар биелүүлэх байлаа. Тэр бүү хэл хэрэв залуу мастер түүнийг мянган футын гүн ус руу үсэр гэвэл тэр хайрынхаа төлөө гээд дуулгавартай дагах байсан биз.

Тэр биеийн эзний солиотой толгойд гасалж байв. Жинхэнэ тэнэгүүд, Хэри ч тэр, А Ми ч тэр. Өмнөх амьдралдаа үхэхээсээ өмнө Чанминд ухаан жолоогүй дурлаж явсан үеэ дурсав. Энэ биеийн эзэнтэй яг ижил нөхцөл байдалд байжээ, ялгаа алга. А Мигийн тэнэглэлтэй ижил байсан нь түүний хар бараан дурсамжийг сэдрээж, бухимдахад хүргэх нь тэр.

Хэри энэ тухай бодсоор цүнхнийхээ оосрыг чангаар атгана. Одоо бүх өөрчлөгдөж байгаа учраас хайрын төлөө дахиж ухаан санаагаа алдан тэнэг хүн болохгүй гэж андгайлав. Зүрх сэтгэлээ хэн нэгэнд өгч, өөрийгөө зориулахад хариуд нь зовлон шаналал түүн дээр асгарна. Тиймээс энэ удаа тэр тодорхой шийдсэн юм, хайр дурлал түүний амьдралд хэрэггүй гэж.

Залуу мастер түүнийг дагаагүй гэдэгт итгэлтэй байсан хэдий ч сэрэмжлэхийн үүднээс хурдаа ихэсгэн гүйж, гэрлийн бүлгийн нутаг дэвсгэрээс чадахаараа холдохыг зорив. Түүнийг амрах завдалгүй шогшин алхаж, гүйж байх хооронд эргэн тойрныг харанхуй нөмөрч эхэлжээ. Эцэст нь тэр мод руу авирч, амрахаар шийдлээ. Азаар эргэн тойрон дахь моднууд нь том саглагар, өндөр, бүдүүн мөчиртэй байв. Тэр гэрлийн бүлэгт байхдаа цаг заваараа хийсэн зөөлөн ширдгээ гаргаж ирэн моддын орооцолдсон мөчир дээр дэлгэн тавилаа.

Дэвсгэр дээрээ тухаа олчхоод сууж байхдаа тэр энэ цаг үед эмэгтэй гол дүрийг залуу мастертай уулзан 10-дугаар төвшний араатантай тулалдах ёстойг санав. Гэхдээ Хэригийн хувьд энэ хамаагүй учир мөрөө хавчин цүнхнээсээ зүсэм хатаасан мах болон булцайж хөөлгөсөн томхон мантуу гаргаж ирэн идчихээд унтаж амрахаар хажуулдлаа.

Шөнө дунд гэнэтийн түсхийх чанга дуунд цочин сэрээд амьтны чарлах дуу сонсов.

Хэри мөчир дамжин илүү ойртож суугаад тулаан өрнөж буй газрыг харав. Залуу мастер тулааныг ажиглан зогсож байх бол эмэгтэй гол дүр соёотой аварга зэрлэг баавгайн хүзүүг шархдуулсан байлаа. Хэри гараа цээжин дээрээ зөрүүлээд ажиглалтаа анхааралтай үргэлжлүүлнэ. Эмэгтэй гол дүрийн хурд салхи зүсэх мэт хурц байх агаад түүний сэлмээ удирдах арга нь өндөр төвшинд хамаарагдах нь илт. 10-р төвшний амьтан түүн рүү догшрон дайрах үед тэр хэдийн сэлмээ барин байрлалаа эзэлсэн байлаа. Тэгээд давшин ирэх харгис баавгайн өөдөөс амдан үсрэх ба түүний нүдэнд өчүүхэн төдий айдсын хэлтэрхий үзэгдсэнгүй. Эмэгтэйн хөдөлгөөн хөнгөн атлаа хурц ширүүн байсан бөгөөд сэлмээ ганцхан эргүүлээд өнөөх амьтныг гэмтээж чаджээ.

Баавгайн уур хилэн улам оргилж, өвдөлтдөө уурсан чих дөжрөөх шахам чарлах аж. Тэр дахин дайрахыг хүссэн бололтой байрлалаа эзэлнэ. Зэрлэг баавгай цусаа садруулан урагшлахад эмэгтэй гол дүр түүнийг дахин гэмтээх гэсэн боловч баавгай улам догширсноос болж тэр зөвхөн дайралтаас нь өөрийгөө хамгаалахын тулд нэг хэсэг ноцолдов.

Хажуу талаас үзэж байгаа Хэри эмэгтэй гол дүрийг уухайлан дэмжихийг хүснэ. Тэр үнэхээр сайн юм.

Галзуурсан баавгай эмэгтэй гол дүр лүү зогсолтгүй дайрч давшилж байхад эмэгтэй эцэст нь тоглоомыг дуусгахыг хүссэн бололтой. Тэр өөрийн номхтгосон араатандаа дохио өгснөөр түүний сүр жавхлант араатан гэрэл цацруулан гарч ирэх нь тэр. Эмэгтэй гол дүр болон түүний араатан хоёул нэгэн зэрэг хөдөлж, зэрлэг баавгайд үхлийн цохилт илгээв. Нэг минутын дараа улангасан догшин баавгай газар үхэтхийн уналаа. Эмэгтэйн үхэшгүй араатны тусламжтай хоёул 10-р төвшний араатныг ялж чадсан юм.

Хэри гайхалтай тулаанд нүдээ баясган таалан соёрхоод өөрийн мэдэлгүй алга таших гэж байхдаа амжиж зогслоо. Эмэгтэй гол дүр үнэхээр эмэгтэй гол дүр гэж зүй ёсоор нэрлэгдэх нь гарцаагүй гэлтэй. Хэри бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, дотроо түүнийг шагшин магтана.

Эмэгтэй гол дүр саяхан алсан амьтнаас хэрэгцээтэй зүйлсээ авсны дараа тэд хамтдаа гэрлийн бүлгийн зүг явцгаалаа. Үүний дараа эргэн тойрон анир чимээгүйд автжээ. Өөр үзэх сонирхолтой зүйл байхгүйгээс хойш тэр сайхан шоу нэвтрүүлэг үзсэндээ сэтгэл хангалуун буцан унтах аж.

Нар мандахад хүрээлэн буй орчин тодоос тод гялтганан гэрэлтэж эхлэв. Хэригийн хамар дээр ямар нэг зүйл ирвэгнэн загатнуулж байх нь тэр. Тэр нэг алгадаж, хамраа маажчихаад нойрондоо умбах гэсэнд холдож өгсөнгүй. Нүүр нь хэт мэдрэмтгийлснээс болж уурандаа нүдээ огцом нээлээ.

Continue Reading

You'll Also Like

803K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....
134K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚
3.6M 285K 89
|| Zaw & Uni || မေမ်ွာ္လင့္ထားေသာ အခ်စ္.... ဒါက fantasy အမိ်ဳးအစားေလးပါ။ Title မွာလိုမ်ိဳး ' မာနႀကီးတဲ့ကြၽန္ေတာ့္ ေယာက်ာ္းရဲ႕ကိုယ္ဝန္ရိွေနတယ္တဲ့ ' bl...
1.7M 208K 165
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။