"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

525K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

4. А Ми

2.9K 400 54
By VanTe_CAFE


Хэри ямар ч хөрөнгө мөнгөгүй бөгөөд биеийн эзэн энэ бүлэгт хувь нэмэр оруулдаггүй болохоор бүлгийн сан түүнд эд хөрөнгө олгодоггүй байна. Ганцхан Пэй авга эгч түүнд мөнгө өгч, өдий хүртэл тэжээсэн. А Ми одоо амьд, эрүүл энх байгаа шалтгаан нь Пэй эгчийн ач тус билээ.

Хэри аль хэдийн ууланд очиж жижиг амьтдыг агнах талаар бодоод амжжээ. Эс бөгөөс ямар ч хоолгүй өлбөрч үхэхэд өртөнө шүү дээ.

Дараа өдөр нь тэр бүлгийн байртай ойролцоох зэрлэг ой руу явав. Бүлгийн нэг хэсэг нутаг дэвсгэр учир харийн дайсантай учрах айдасгүй аж. Шим тэжээлийн хувьд ойн амьтад нь бүлгийн малтай харьцуулахад илүү эрүүл мэндэд тустай, өег байдаг.

Бүлгийн нэгэн шавь түүнийг ан хийхээр ой руу зүглэж байхыг хараад ард нь хөхрөн үлдсэн ч түүнийг гэртээ ирэхдээ буга үүрсэн байгааг хараад эрүүгээ газар шүргэх шахам ангайж, гайхширч орхижээ.

Хэригийн хувьд энэ биеийг хир хурдан бас хүчтэй байгаад гайхаж байсан ч бусад шавь нартай харьцуулах юм бол мэдээж доод төвшинд хэвээр үнэлэгдэнэ. Тэдгээр шавь нар зүй ёсоор гэрлийн бүлгийн шавь гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн ч Хэри тийм биш. Түүний өнчин, сул дорой гэдэг нь өөрчлөгдөхгүй.

Тэр бугаа цэвэрлэж, махныхаа талыг авга эгчид өгөв. Хэриг мах өгөхөд Пэй авга том нүдэлсээр гайхширч байсан юм. Ер нь бол авга эгч л хоол хүнсээр хангадаг хүн, гэтэл энэ удаа эсрэгээрээ байгаа нь санаанд багтамгүй гайхмаар хэрэг аж.

Дараагийн өдрүүдэд Хэри бүтэн өдрийн турш ахмад настны өгсөн ном судрыг тольдсоор гэрээс цухуйлгүй өнжив. Тэрээр бичигдсэн зааврын дагуу дадлага хийгээд завгүй байлаа. Дотоод эрчим хүч ялгаруулж, гаргах нь хэцүү тул дасгалын явцад заримдаа ихээхэн бухимдана. Тэр төрөлхийн суут билэгт, гоц авьяастан биш. Эмэгтэй гол дүр шиг хэдхэн оролдлогын дараа өөрийн энергиэр үүсгэсэн хурц зэвсэг гаргаж ирэх боломжгүй. Түүнээс ялгаатайгаас болж Хэри өөрийгөө усан тэнэгээр мэдэрч байв.

Бараг хоёр сарын турш тэр өглөө бүр Жаслины мэдлэгээр сунгалтын дасгал хийж, өдөртөө номын дагуу дадлага сургуулилт цөхрөлтгүй хийсээр хурц үзүүртэй биет гаргаж чаддаг болжээ. Түүнд ихээхэн бахдууштай байлаа.

Мөн тэдгээр хоёр сарын хугацаанд тэр хаашаа явна газар бүрд хүмүүс хэл амаа билүүдэн түүний тухай хов жив ярьж, зарим нь улаан лооль шиднэ. Хэри бүхнийг мэдээгүй мэт үл тоон цааш замаа үргэлжлүүлдэг.

Нэгэн өдөр тэр хөгшин эмэгтэйн гэрээр зочлоод гэртээ харихад эвгүй муухай үнэр угтан авав. Хаалгаар дотогш орвол өндөгний хальс хаа сайгүй байх нь тэр. Гэрээс ялгарах өмхий үнэр түүнийг бараг бөөлжихөд хүргэн огиулах аж. Хэри нүүрээ үрчийлгэн бухимдана. Хэн үүнийг хийснийг мэдэхийг хүсэх боловч хэргийн эзэн олдохгүйгээс хойш тэр өөрийгөө тайвшруулж, уур уцаараа намдаахыг хичээлээ.

Түүхэнд энэ үйл явдалд тохиолдсон бөгөөд А Ми хүмүүс өөрийг нь шийтгэхийг хүссэнд итгэлтэй байсан тул хэн хийснийг харсан гэж асуудлыг дэвэргэн тэдэнтэй мэтгэлцжээ. Гэвч ялзарсан өндөг хаясан хүн мөн эсэхийг нотлох тодорхой баримт байгаагүй учраас буруудсан юм. Тэр ч байтугай цаашлаад хорссон А Ми эмэгтэй гол дүрийг өнчин хүүхдүүдээр хийлгэсэн хэмээн гүжирдэн буруутгасан.

Хэри энэ бүгдийг дурссаар уртаар санаа алдан духан дээрээ зөөлөн массаж хийгээд гэрт нь хаясан ялзарсан өндөгний өмхий үнэрийг арилгахын тулд байшингаас таван зуун метрийн зайтай худгийг зорин ус авчрахаар явав. Алхаж байхдаа тэр эмэгтэй гол дүртэй зам мөргөлдөх нь тэр.

"А Ми чамд тусалъя." хэмээн эмэгтэй гол дүр эелдгээр санал тавихад Хэри үг дуугаралгүй хөнгөн инээмсэглэн толгой сэгсрээд түүний хажуугаар зөрөн явлаа.

Юу болсныг харсан бусад шавь нар толгой сэгсрэн гасалж байв. Бүлгийн илүүдэл тэр угаас их зантай бүдүүлэг амьтан. Харин Хэри эмэгтэй гол дүртэй дахин орооцолдож, түүнтэй холбогдолтой ямар нэгэн зүйл хийхийг байхыг илүүд үзсэн юм.

Тэрээр ариун заарт цэцэгт ургамал ашиглан сайхан үнэрт саван хийв. Мөн өөр төрлийн цэцэгс оролцуулан илүү тансаг анхилам үнэрийг бий болгожээ. Түүний байшингийн ялзарсан өмхий үнэр бага багаар сайхан үнэрт дарагдан алга болов.

Цэвэрлэгээний дараа тэр гэрээс гарсангүй. Энэ түүхийн гол баатруудын хэн нэгэнтэй учрахгүй байх, түүнчлэн түүний тухай элдэв муу цуу яриа тоо томшгүй олон байгаа тул тэдгээрийг бага ч болов багасгахыг хичээнэ.

Хөгшин эмэгтэй үргэлж зочилж хоол иддэг болсон бөгөөд Хэри түүнийг харах болгондоо гэмтэй санагдана. А Мигийн төлөө хийсэн бүхнийг нь эргүүлж төлж баршгүй агаад хэрэв тэр бүлгийг орхин явбал хөөрхий хөгшин эмэгтэй орь ганцаар үлдэж хоцрох болно.

Хэд хоногийн дараа Хэри бүлгийг нэг мөсөн орхиж явах оновчтой цаг болсон гэж үзжээ. Энэ өдөр бол тэр гадаах ертөнцөд учирч болох эрсдэлтэй нүүр тулахад бэлэн болсон өдөр юм.

Тэр өвгөн настны өргөө рүү явж, дотогш орон суужээ.

"Итгэлтэй байна уу? Чиний хүсэж байгаа зүйл гэдэгт?" хэмээн настан үл анзаарагдам санаа зовсон өнгөөр асуухад Хэри итгэлтэй гэгч нь толгой дохин, "Тийм ээ настаан, би өөрт тохирох зам мөрөө хайж олохоор шийдсэн."

"Гадаах ертөнц маш эрсдэлтэй гэдгийг мэднэ биз дээ? Миний өгсөн судрыг хэдийн эзэмшсэн байсан ч хэн ч чамайг хамгаалах боломжгүй. Чи өөрийгөө хамгаалахад хангалтгүй шүү дээ."

"Санаа зовж байгаад тань талархаж байна, настан. Гэхдээ би зохицуулж чадна." Хэри аягатай цайн дахь өөрийн тусгалаа харангаа зоримог гэгч нь хатуухан хэлж, өөртөө хир итгэлтэй байгаагаа харуулав.

Биеийн эзний хүсэл нь энгийн ардад туслах бөгөөд Хэри зөвхөн бүлгийг орхиж байж энгийн хүмүүсийн дунд орж чадна. Тэр тэнд хүмүүст тустай юуг ч хийж чадна. Наад зах нь тэр хэдий эмэгтэй гол дүр шиг өвчтөнүүдийг бүрэн эдгээж чадахгүй боловч анхан шатны тусламж үзүүлэхэд мэргэшсэн гүнзгий мэдлэгтэй.

"Хэрэв чи үнэхээр тэгж хүсэж байвал болно оо, гэхдээ явахаасаа өмнө..." Настан урт дэрвэгэр ханцуйгаа ухан юм олж аваад энергиэ ашиглан түүнд өглөө.

Хэри өвгөний ашигласан шидийг шагшиж, өөрөө мөн ашиглаж сурахыг хүсэж байв. Гэхдээ түүний олон оролдлогын дүнд энэ биед энергийн хүч ерөөлгүй болохыг олж мэдсэн.

"Энэ бугуйвч чамайг нялх байхад хажууд чинь байсан. Тийм болохоор энэ чамайг гэр бүлээ олоход хүргэж болзошгүй."

Хэри бугуйвч руу харлаа. Шар улаан өнгийн зэс мэт материалтай, дээр нь сонирхолтой үсгээр сийлэн бичсэн үгс байх ба мэдээж Хэри уншиж чадсангүй. Тэр А Миг хүслийн жагсаалтад гэр бүлээ хайж олох талаар дурдаагүй байсныг саналаа. Магадгүй тэр бүлгээс гарсан үедээ тэдэнтэй санаандгүй байдлаар таарч болох юм.

"Баярлалаа." Хэри бөхийн талархсанаа илэрхийлэхэд настан мөн дахин илд болон жижиг бор үүргэвч гаргаж ирэв. "Энэ чиний аялалд хэрэг болох байх."

Хэри тэднийг хүлээн аваад гар урлалаар хийсэн чамин хийцтэй үзэсгэлэнтэй илдийг биширч, дараагаар нь цүнхийг онгойлговол алтан болон мөнгөн зоос байлаа. Тэр татгалзалгүй хүлээн авч дахин талархсан сэтгэлээ илэрхийлэв. "Баярлалаа, настаан."

"Би чамайг хэрхэн өсөж том болж буйг харсан, харин одоо чи бие даана амьдрах боллоо. Аялал чинь амжилттай байж, өөрийн замаа олох болтугай." гэсээр настан түүнийг адислан хэлэв.

"Настан танд талархлалаа. Намайг шавь болгож, олон жил энэ бүлэгт амьдруулсанд тань талархан мэхийн ёсолъё, хүлээн авна уу."

Түүний одоо байгаа энэ бие чин сэтгэлээсээ өвгөн настанд талархаж байлаа. Хэри дээш босож, настанд гурван удаа бөхийн ёслов. Настан түүний хүндэтгэлийг хүлээн аван толгой дохино.

Хэри илдээ нуруундаа үүрэн, цүнхээ бүсэлхийгээрээ ороон гадагш гарлаа.

Тэр хаалгаар гараад хэдэн секундийн турш дороо зогсон улааран жаргах нарыг харж, дулаан илчийг нь нүүрэндээ мэдэрнэ. Нарны туяа ид шидийн мэт түүнийг төөнөх аж. Энэ нар бол гэрлийн бүлэгт харсан хамгийн сүүлийн жаргаж буй нар билээ. Энэ бүлэг дэх сүүлчийн өдөр, тэр дахиж хэзээ ч ирэхгүй.

Хэри цээж дээр гараа тавьж зүрхний цохилтоо хурдсаж буйг мэдэрлээ. Сэмжин үүлс татуулсан улбар шар, улаан тэнгэрийн хаяаг хэсэг зуур ажихад ганцаардал, сэтгэлийн хөөрөл мэдрэгдэнэ.

Тэр гунигтайяа хөнгөн инээмсэглэл тодруулан эргэж харалгүй гэрлийн ордны өргөөг орхин явлаа.

Continue Reading

You'll Also Like

2.1M 162K 36
No descriptions here
381K 27K 43
မိုက်ကယ်အာဒန်မင်လုချက်စ် ညိုမင်းမို 21.7.2023 9:20 PM.
37.7K 6.7K 27
" පව් කරන්න කලින් දෙපාරක් හිතන්න පුරුදු වෙන්න... කෙනෙක් රිදවන එක ලේසි උනාට.. පස්සෙ විදවන එක ගොඩක් අමාරු වෙයි... " *10000 Hours * " Yun MinJi "