"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

525K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

3. А Ми

3K 388 40
By VanTe_CAFE


Өвгөн настан түүний дөлгөөхөн хэлсэн хариултыг сонсоод тэр даруй нүдээ нээв.

"Чи дахиж ямар ч мунхаг зүйл хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" хэмээн настан итгэж ядсан аястай дахин лавлан асуулаа. Анх удаа А Мигийн хэдэр хэрцгий тоомсоргүй зан авир, хандлага өөрчлөгдсөнд настан гайхаж байгаа хэрэг.

Гэнэтийн зан чанарын өөрчлөлт Хэригийн дагаж мөрдөх 'дүрийн зан чанараас ангид байж болохгүй!' гэсэн дүрмийн эсрэг байв. Тэр анхандаа сэрэмжлүүлэг дохиолол сонссон ч тийм ч удалгүй анхааруулга зогссон юм. Тиймээс Хэри одоохондоо санаа зовох шаардлагагүй гэж үзэв.

"Тийм ээ, настаан."

"Хмм, миний ач хүү чамайг ингэж өөрчлөх юу хийсэн юм бэ дээ?" гэж настан ээлжит сонирхсон асуултаа тавив.

"Тэр миний нүдийг нээж өгсөн, настан." Хэри илэн далангүй шулуухан хариулах аж.

Түүний хариултын ардаас чимээгүй байдал ноёрхож, зөвхөн гадаа царцаа шаргих, шувуудын бүдэг бадаг жиргээ сонсогдоно. Цэвэр цагаан өмсгөлтэй царайнд нь үрчлээ атираа их суусан боловч тэнхлүүн биетэй өвгөн настны өтгөн буурал хөмсөгний доор дарагдаж ядах хурц цэгээн мэлмийнээс Хэри яагаад ч юм сүрдчиж, дальдчина. Тэр чимээгүй суусаар настныг үг хэлэхийг хүлээж байв.

"Ойлголоо, би түүнтэй чиний шийтгэлийн талаар ярилцах болно. Энд чамд унших хэрэгтэй хэдэн ном бий. Чамайг суралцахыг үзэн яддагийг мэднэ, гэхдээ би чамайг дотроосоо өөрчлөгдөж байгааг мэдэрч байна. Тиймээс энэ ном чамд тусална." Настан ийн хэлэхдээ энергийн хүчээ ашиглан хэдэн судар гаргаж ирэх нь тэр.

Хэри алмайрч байсан ч нэг ёслоод урд нь хөөрөх номуудыг хүлээж аваад, "Гялайлаа, настан минь."

"Одоо явж болно оо." хэмээн настан хэлэхэд Хэри дахин талархсанаа илэрхийлэн бөхийчхөөд дээш босон гарч явав.

Түүнийг гарсны дараа настны ар дахь хүрэн өндөр хаалтаас цайвар хөх өмсгөлтэй И Фан гарч ирэх нь тэр.

"Чи биднийг хир удаан чагнав?" хэмээн настан нүдээ аньсан чигтээ тайван дөлгөөн дуугаар асуулаа.

"Удаагүй." Залуу шударгаар хариулав.

Настан "Хммм" гэсээр зөөлөн амьсгал гаргах аж.

И Фаны эрүүл ухаанаар сэтгэдэг ухамсартай сэтгэхүй нь А Мигийн талаарх эргэлзээтэй бодлоор дүүрч, ажиллаж эхэлжээ. Бүсгүйд ямар нэг хачирхалтай буруу зүйл тохиолдчихсон мэт санагдаж байв. Удаа дараагийн шийтгэлүүдээс үзвээс түүнд өгсөн сүүлийн шийтгэл нь ч түүний атаач, мунхаг явдал ялангуяа наалдамхай байдлаас нь сэрээхгүй гэж бодсон болохоор гэнэтийн өөрчлөлт нь И Фанд тодорхойлж боломгүй, учир битүүлэг нууцлаг мэдрэмжийг өгнө. Өмнө нь тэр цаг хугацаа өнгөрөх тусам А Миг уучилдаг байсан. Олон удаагийн хорлох ажиллагаануудыг нь ч өршөөж, түүнийг хөнгөн шийтгэн зүгээр явуулдаг байсан. Гэхдээ энэ удаагийнх мэдээж өөр байсан учраас яах аргагүй багахан хашраахын үүднээс хүндхэн шийтгэсэн. Тэр гэрлийн бүлгийн хамгийн шилдэгт тооцогддог эрхэм шавийг алах дөхсөн шүү дээ, ердөө ганц хуруу л дутсан биз.

Харин Хэри, И Фаны юу бодож байгааг мэдэхгүй, таамаглаа ч үгүй явна. Нүүр тулахыг ч хүссэнгүй. Хэрэв А Ми байсан бол одоо И Фанаас юу хийхээ асуугаад тушаал хүлээн хачиг шиг дагах байсан нь гарцаагүй. Гэхдээ Хэри түүнтэй уулзалдах юм бол магадгүй хүнд шийтгэл хүртэнэ гэдгээ таамаглаж байв.

Харин Хэригийн хувьд И Фан огт хамаагүй. Хамгийн чухал нь даалгавартаа бүрэн анхаарах! Тэр өөрийн ертөнц дэх орхисон биеэ хөлдөхөөс нь өмнө хурдан даалгавраа амжилттай биелүүлээд буцах хэрэгтэй.

Хэриг даалгаврынхаа талаар бодон гэртээ ирэхэд хаалганы хажууд хөгшин эмэгтэй түүнийг хүлээн зогсож байх нь тэр.

"Авга эгч Пэй, яагаад гадаа зогсож байгаа юм? Ор л доо, та танихгүй хүн биш шүү дээ." Хэри хөмсгөө өргөсөөр хэлэв.

"Тэнэг хүүхэд, чи хэн ч бай гэртээ хүн оруулахыг зөвшөөрдөггүй шүү дээ, мартчихаа юу." хэмээн хөгшин эмгэн толгой сэгсрэн элэглэх маягтай хэлэв.

"Аах уучлаарай."

"Системээ дүрийн шинж чанараас гарах дүрэм яасан бэ? Миний өөрчлөлт хэтэрхий илт байгаад байгаа болохоор би яг л мөрийтэй тоглоод азаа туршаад байх шиг. Би шийтгэгдэж магадгүй юу?"

"Хөтчөө санаа зоволтгүй. Миний уншсанаар энэ ертөнц уран зөгнөлт учраас дүрийн хувьсал өөрчлөлтийг зөвшөөрдөг."

Хэри хүн роботын үгийг сонсоод инээмсэглэн, "Тэгвэл гайхалтай."

"Гэхдээ хөтчөө, би энд таныг шийтгүүлэхгүй байх тал дээр хянаж байгаа хэдий ч та өөрийн хувийн зан авираа багасгах хэрэгтэй. Та өмнөх системтэй хэдийн тохиролцсон болохоор аажмаар өөрчлөгдөх шаардлагатай."

"Гэхдээ чи энэ ертөнц уран зөгнөлт болохоор дүрийн өөрчлөлтийг зөвшөөрдөг гэсэн биз дээ?" Хэри гайхшран асуухад,

"Тийм гэхдээ хөтчөө, гэхдээ бага багаар өөрчлөгдөх хэрэгтэй."

"Системээ чи толгойг минь эргүүлээд хаячихлаа." Хэри системтэй маргалдаад завгүй байхдаа авга эгч Пэйгийн дуудахыг сонсов. Үүнээс цааш тэр буцан бодит байдалдаа ирж, системийн хэлэхийг анзаарч сонссонгүй.

"Пэй эгчээ, та хүссэн үедээ орж болно. Намайг уучлаарай, би увайгүй загнаж байж. Бас маш олон зүйлийг сүйтгэсэн." Хэри бага зэрэг ичиж байлаа.

"Энэ талаар битгий санаа зов. Харин надаар настнаас танай байшинг засаж өгч туслуулахыг гуйлгамаар байна уу? Маргааш бороо орж магадгүй. Тиймээс аль болох хурдан дээврээ засах хэрэгтэй."

Хөгшин эмгэний санаа зовсон үгсэд Хэри хөнгөн инээмсэглээд толгой сэгсрэв. "Баярлалаа Пэй авга эгчээ, гэхдээ хэрэггүй дээ."

Хэри маргааш сайхан өдөр болно гэдгийг санаж байв. Тиймээс маргааш яарах юмгүй дээврээ засна. Гэхдээ ямар ч байсан тэр биеийн эзний хүслээр аль болох түргэн бүлгээ орхиж явах ёстой. Дээвэр засах нь түүний тэргүүн зорилго биш ч явахаасаа өмнө нь засаж янзлах боломжтой ганц зүйл нь дээвэр юм. А Мигийн хийсэн муу зүйлсийг залруулж болохгүй байж болох хэдий ч байшингаа бүтэн дээвэртэй байлгахыг хүснэ. Үгүй бол энэ байшин том цоорхойтойгоос болж шөнөдөө олон зочин хүлээж авдаг балгас болж хувирах биз. Одоо ч Хэри унтахдаа олон шувуудын жиргээ, далавчаа дэвэх сүр сар хийсэн чимээнд тайван унтаж чаддаггүй.

Хэри хөгшин эмэгтэйг дотогш оруулаад түүнд аяга халуун цай бэлдэж өгөхөд хатагтай итгэж ядан гайхширч байлаа. Ихэвчлэн тэр түүнтэй уулзахын тулд гэрийнхэн нь гадаа хүлээх хэрэгтэй болдог. Хөгшин эмэгтэй А Ми руу ширтэнэ. Өөрийн өсгөж, өндийлгөсөн А Ми руу.

"Надад хэлээч А Ми, юу чамайг ингэж их өөрчлөө вэ?" Тэр халуун цайгаа нэг амсаад ийн асуухад Хэри зөөлөн инээмсэглэв. "Авга эгч Пэй, би их зүйлийг алдаж байж. Одоо тэр бүх сургамжийг ойлгосон. Таны зөв байсан, би түүнийг гэх сэтгэлээ мартах хэрэгтэй." Хэри халуун аяганы амсраар хурууны өвдгөөр зөөлөн гүйлгэнгээ ухаарсан шинжтэй мөн харамсаж байгаа аястай хариулав.

"Өө А Ми минь дээ, чи энэ хөгшин эмэгтэй ямар жаргалтай болгож байна гээч." тэрээр эцэст нь сэтгэл амарч буйгаа хэлээд цааш үргэлжлүүлэн "Чи бүтэн өдөр юм идээгүй шүү дээ, хөгшин эгч нь чамд оройн хоол авчирсан." гээд авч ирсэн сагсаа түүнд өглөө.

"Баярлалаа, Пэй эгчээ."

Тэд удаан хугацаанд хууч хөөрөлдсөний эцэст тэнгэр ягаанаар туяаран нар жаргах үед хөгшин эмэгтэй явж, харин Хэри ахмад настны өгсөн номыг шүүрэн авлаа.

Тэр хооллох явцдаа номоо харц салгалгүй уншина. Ном түүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэд бие махбодын дотоод хүч чадлыг ашиглан энерги үүсгэж, ямар нэгэн зүйлийг гаргаж чаддаг гэж байв.

Хэри эмэгтэй гол дүрийн энергийн чадал буурдаггүй болохыг дурсав. Тэр гартаа хүссэн сэлмээ гаргаж ирж, бас аливаа биетийг арав дахин томруулах чадалтай. Гэтэл А Ми энергийн хүчтэй хэдий ч эмэгтэй гол дүр шиг сайн биш. Хэрвээ тэр хоёрын хүч чадлыг хэмжинэ гэвэл эмэгтэй гол дүр зуун хувь дуусашгүй энергитэй, харин А Мигийнх ихдээ л арван хувь.

Хэри хуучирч муудсан модон ширээгээ хурууныхаа үеэр тог тог хийлгэн хэмнэлтэй тогшин бодолхийлнэ. Хэрвээ тэр бүлгээ орхин явбал энэ зөгнөлт эрин үед харгис түрэмгийлэл, саад бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй. Биеийн эзэн тулааны урлагт төдийлөн сайн биш тул түүний хөшүүн бие, амь насанд аюул учрах магадлалтай. Хэдий Хэри Жаслины мэдлэгийн тусламжтай мөнх бус хүмүүстэй зодолдож, учраа олж болох боловч дотоод энергитэй, шидийн зэвсэг ашиглаж чаддаг хүмүүст ашиг тусгүй л болов уу. Тиймээс тэр өөр бүлгийн шавь нартай, эсвэл бүр дайсагнагч бүлэгтэй тулгарвал ядаж өөрийгөө хэрхэн хамгаалах талаар хурдан сурах ёстой.

Тэр шөнийн турш ахин дахин эргэцүүлэл хийж, оновчтой ирээдүйн төлөвлөгөө гаргахыг хичээж байв. Харин өглөө нь Жаслин шиг сунгалтын дасгал хийж эхлэв. Хоёр дахь даалгаврын дүр байсан Жаслин... тэр биеийн суурь дасгал, хүч чадлаа бэхжүүлэх, тогтворжуулах талаар гүнзгий мэдлэгтэй нэгэн.

Ихэвчлэн өглөө бүр А Ми явж, залуу мастерт бүлэгт хэрэгтэй зүйлд нь тусалж, бэлдэж өгдөг ч түүний үйлдсэн хорон явдлаас хойш ойртож очихыг хориглосон юм. Тэр залуу мастераас бас шилдэг шавиас хол байх ёстой. Хэригийн хувьд энэ бол аз завшаан, тэр болж өгвөл тэр хоёрын царайг харахыг хүсэхгүй байлаа. Энэ үед өмнөх түүхэнд А Ми мастерт үйлчилнэ гэж шаргуу зүтгэснээр багагүй үймээн тарьсан. Харин үр дүнд нь тэр бүлгийн ордноос хамгаалагчдад чирүүлэн хөөгдөж, олны элэг доог болсон юм.

Хэри өчигдрийн уншсан номын тусламжтай дотоод энергиэ бүрэлдүүлэх хөнгөн хэлбэрийн хэдэн дасгал хийсний дараа дээврээ засахаар шийджээ.

Тэр ой руу явж бат бөх мөчир болон наалдамхай өвс ургамал зэрэг хэрэг болохуйц материал цуглуулж эхлэв. Түүний хажуугаар зөрж өнгөрсөн бүлгийн шавь нар юу хийж байгааг нь гайхах авч нэг их тоосонгүй. Тэд хичээлдээ явж байгаа хэрэг. А Ми засаршгүй олон хэрэг тарьснаас болж хичээлд явахаа больсон. Тэр ч байтугай олон шавь нар түүнийг гэрлийн бүлгээс хөөхийг хүсэхэд Пэй эгч л зөвхөн А Миг энэ бүлэгт үлдэхийг ахмад настнаас гуйж байсан нэгэн юм.

Хэри хангалттай мөчир цуглуулаад дээвэр лүү үсрэн гарч том нүхээ засаж эхлэв. Тэр үүнийг хийж байхдаа дуу аялах аж.

Үд өнгөрөхөд дээврээ бөглөж дууслаа. Тэр доош бууж, гэртээ орж шалгахад үзэмжийн хувьд төгс биш бөгөөд ямар ч байсан хаа нэг цоорхойгоос борооны ганц дусал ч унахгүй байхаар болжээ.

Тэнгэр улбар шар туяагаа татан харанхуйг урин залахад бэлдэх бол Хэри хийж буй ажлаа зогсоон хоол хийхээр шийдэв. Гэвч будааны сав түүнийг хэсэг ширтэн зогсоох нь тэр. Ердөө ганц аяга будаа үлдсэн нь түүнийг санаа алдахад хүргэнэ. Гэхдээ байшингийн арын хашаанд Пэй авга эгчийн түүнд зориулж тарьсан хэдэн хүнсний ногоо бий. Хэри хэдийг түүж будаатай холиод ногоотой хуурга хийх аж. Тэр ахлах тогоочийн чадвартай, энгийн боловч амттай хоол хийгээд ажлын дараа идэхэд тун өег сэтгэл ханамжийг өгдөг.

Хэри хийсэн хоолоо таашаан идэх явцдаа ном судартаа ахин анхаарлаа хандуулж байв.

Continue Reading

You'll Also Like

555K 63.8K 200
This story is not my own. All credit to original author and english translator. Original novel: The reincarnated goddess is fierce Original author: Q...
1.5M 241K 110
Title - The demon king always thinks I'm secretly in love with him Author - 东方黄瓜 Total Chapters - 104 Genre - Fantasy Eng Translators - Rosana Myanma...
278K 22.3K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024