"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (27)

3.3K 359 35
By VanTe_CAFE


Хэри дахин мэл гайхаж орхилоо.

"Түр хүлээ...."

"Эгчээ, та бидний аврагч! Бид ямар их баяртай байна гээч, Тэян ах аль хэдийн бооцоогоо алдчихлаа." гэсээр Жэнни нүүр дүүрэн гэрэлтсэн баясалтай инээмсэглэлтэй дороо дэвхцэн цоглог дуугаар хэлээд утсаа гаргаж ирэн том ах руугаа дуудлага хийх бол түүний хажууд Жисү ч мөн адил эцэг эх рүүгээ залгаж эхлэв.

"Сайн уу? аав, та чанга яригч дээрээ тавьж болох уу? Ээжид ч бас сонсгох хэрэгтэй байна." Жисүг ийн хэлэхэд эцэг нь зөвлөснийх нь дагуу хийх аж.

"Хэри найз залуутай, та хоёр хэн гэж бодож байна?"

"Хэн?" Эцэг эх нь хоёул нэгэн зэрэг гайхширсан бас үл итгэсэн байдалтай асуув.

"Тэр бол ноён Юүнхо, бас тэр одоо энд байна."

Хэригийн хувьд тэр дүү нараа яаж зогсохоо мэдэхгүй гацаанд оржээ. Тэдний эрч хүчтэй шулганасан яриаг болиулж, буруу ойлголтыг засахын тулд бүхэл бүтэн цаг гаруй хугацааг зарцуулсан боловч тэр хөндий хоосон ханатай ярьж, эсвэл хөл хөдөлгөөнд бужигнах зуун хүнтэй харьцаж байгаа юм шиг л санагдаж байв. Тэр тусмаа хамгийн сэтгэл хөдлөлөөр хандаж буй Ружэ хоромхон зуур ч амралт авалгүй догдлол дүүрэн дуу алдан зогсолтгүй ярьж байсан нь улам төвөгтэй болсон. Хэри сүүлдээ хэнтэй ярьж байгаагаа ч мэдэхээ байж. Дөрвөн охид бүгд ихэд баяртай ам уралдан бооцоонд ялснаа гайхуулж, эгчийнхээ хайр дурлалыг шагшицгаана. Харин харилцуурын цаана чагнах эцэг болон том ах нь дуугүй сууцгааж байлаа. Гэхдээ Сынри бол өөр хэрэг. Утасны цаанаас орилж байх ганц хүн нь. Түүний өөдөөс Лиса хариу хашхиран сөргөөлцөлдөнө.

Хэри галзуу амьтдын фермд байгаа юм шиг л санагдан толгойгоо барих агаад тэр дотроо тарни уншиж байгаа хэрэг. Бусад охид үргэлжлүүлэн хөөрөлдөн ярилцсаар.

Арга ядсан шинжтэй Хэри санаа алдаад тэнэг хүн шиг инээмсэглэн зогсох Юүнхо рүү зүглэлээ.

"Чи тэднийг зогсоож тэдэнд зөвөөр тайлбарлаж өгч болох уу?"
Тэр ингэж хэлэхдээ утсаар ярьсаар өөрсдийн өрөө рүүгээ алхах охин дүү нараа харна.

Дараа нь одоо ч зүгээр л инээмсэглэсээр байх Юүнхо рүү харцаа чиглүүлэв.

"Чамд энэ байдал хөгжилтэй байгаа бололтой. Гэхдээ маргааш гэхэд буруу ойлголтоо зассан нь дээр байх. Бас аль хэдийн орой болчихсон болохоор л чамайг энд үлдэхийг зөвшөөрч байгаа юм шүү. Чамайг тэдэнд бас манай гэрийнхэнд бүгдийг тайлбарлана найдъя. Хэрвээ чи өөрийн сайн талаа харуулмаар байвал энэ л боломж шүү."

Юүнхо түүний үгсийг чимээгүй сонсож байлаа. Хэри түүнийг нэмэлт зочны унтлагын өрөөнд дагуулан иржээ. Тэгээд залууд зориулсан нэг удаагийн хэрэглээний эд материалуудыг гаргаж байв. Харин Юүнхо түүний хийсэн үйлдэл, алхам бүрийг нь нэг нэгэнгүй харц салгалгүй ажиглана. Энэ нь Хэригийн тайван байдлыг алдагдуулж, нүдний доод зовхи татганахад хүргэнэ. Залууг харах бүрд яг л ухаангүй дурласан усан толгойт хамхуул шиг мэдрэмж өгч байв.

Хэригийн тэвчээр алдагдсан бололтой залуу руу огцом эргэж харан нүд рүү зоримог эгц ширтлээ. "Чи ингэхээ больчхож чадахгүй нь үү?"

"Юу ингэх гэж." Юүнхо мэдэн будлисан шинжтэй хөмсөг өргөн гайхан асуухад,

"Тэр." гэсээр Хэри нүүр лүү заалаа.

"Юу тэр гэж." Юүнхо одоо ч хэнэггүй гэгч нь егөөдөн асуув. Түүнд Хэригийн хөөрхөн царайнд тодрох янз бүрийн хариу үйлдлүүдийг харах таатай санагддаг.

Хэри хөмсгөө зангидаад эргэж харан эвхээстэй орны цагаан хэрэгслийг ор луу чулуудчихаад Юүнхо рүү муухай харсаар хажуугаар нь зөрөн түүнийг өрөөнд нь ганцаар үлдээн хаалгыг нь тасхийн хаагаад гараад явчхав. Магадгүй түүний хийсэн үйлдэл хүүхдийнх шиг байсан байж мэдэх ч дахиж тэр ичиж санаа зовохоо ч мэддэггүй залуугийн нүдэнд удаан тогтоогүй хүсээгүй юм.

Арлын өөр нэг хэсэгт нэгэн нууц ноёнд шилтэй вискигээ хана руу хүчтэй нь аргагүй шидэх ба шил тал бүр хэдэн хэсэг болон бутрах ажээ. Бүдэгхэн гэрлээр арай ядан гэрэлтэх харанхуй өрөөндөө царай нь үл танигдах ноён зөөврийн компьютерын дэлгэцээ зогсоон Хэригийн нүүрийг хурууныхаа өндгөөр илнэ.

"Чи бол минийх, зөвхөн минийх."
Түүнээс өөр хүнгүй харшийн өрөө тасалгаа бүр тэрхүү эрийн галзуу мэт чанга инээдээр цуурайтна.

Дараагийн өдөр нь Хэри дүү нартайгаа цанаар гулгахаар явав. Тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун агаад толгодын оройд дээрээс үзэсгэлэнтэй таван бүсгүй доошоо гулсаж эхэлжээ.

Гэвч оргилоос гулсах замд тэдний хойно буюу дээд талаас гэнэтхэн л үүссэн тэнгэр ниргэх мэт нүсэр нэжгээд хүчтэй дуу чимээ гарах нь тэр.

Хэриг толгой эргүүлэн дээш харахад тэднийг чиглээд их цасан нуранги нүргэлэн хурдтай гулсаж, эрчлэн нүүгэлтсээр ирж байлаа. Тэрхэн агшинд Хэри хажуу тийш солбилзон харсаар амьд үлдэх арга боломж байх эсэхийг тооцоолж эхлэв.

Тэр яахаа үл мэдэн сандралдаж буй дүү нартаа моднууд байх зүүн тал руу гулс хэмээн хашхирлаа. Дээрээс нижгэнэх аймшигт чимээнээс охид эгчийнхээ үгийг сонсоход тун бэрх. Үймж тэвдэх охид руу Хэри цанаа чиглүүлэн тэр даруй тэднийг нэг нэгээр нь аль болох хурднаараа эрчлэгдэн холбогдсон том моддын нөмөр лүү түлхэж эхлэв.

Тэд хэдий цанаар гулгаж байгаа ч зугтаж чадахаар хангалттай хурдгүй учир цасан нуранги тэдний хойноос яаран нэхсээр бараг л нуруун дээр нь тулж ирээд байв. Хэри гурван дүүгээ аварга мод болон чулуунуудын нөмөр нөөлөгт хэдийн аюулгүй газардсаныг олж харсан бөгөөд одоо үлдсэн дүү болох Жисүг модод руу түлхэхээр чармайх аж.

"Жисү намайг барь!" Тэр таягаа тулан дүү рүүгээ чиглэнэ .

"Эгчээ." Жисү уйлснаас болж нүдэнд нь нулимс торон орчноо харах нь хэцүү болжээ.

Хэри хурдтай хөдлөн Жисүг аюулгүй газар луу зөв түлхэж болох байрлал руу гулсахыг оролдоно.

Цас тэднийг залгихыг хүсэх их хэмжээний усны урсгал шиг санагдах аж. Яаравчлан нөмөр газар хоргодохгүй бол цасанд дарагдахад хожимдох нь гарцаагүй. Хэри таягаа хаяад бүх хүчээрээ дүүгээ хажуу тийш түлхэж, түүнийг том мод руу бараадуулж чадсан юм. Жисүг бүрэн хамгаалагдсан газар тогтсоныг хараад түүний сэтгэл багахан амрах шиг болов. Гэсэн тэр одоо ч үргэлжлүүлэн, тэр тусмаа таяггүй арай ядан тогтон гулсана.

Хойноос ирэх тэргүүн эгнээний багахан цасан урсгал түүнийг урсгалаараа гулсуулах бол Хэри үүргэвчнийхээ мөрнөөс чанга атгасаар харцаа хурдтай гүйлгэн амьд гарч чадах арга боломжийг сүвэгчилж эхэлжээ.

Цасан даралтад цохиулахын даваан дээр тэр налуу газарт нээгдсэн жижиг нүхийг хараад түүн рүү үсрэн орлоо. Зол болж нүх нь жижиг агуй шиг. Гэвч мөн азгүй гэлтэй үсэрч орох үед шилбэ нь хугарсан хатуу үзүүр модонд сүлбүүлж орхих нь тэр. Хэдий гэнэт мэдрэгдсэн өвдөлтдөө цочирдож, чичгэнэсэн ч өвчнөө үл ойшоон хурдан хөдөлж, чулуун доор нуугдав. Хэдэн минутын дараа уулын нурангаас үүсэж байсан сүрлэг нэжгээд дуу чимээ болоод багахан доргилт намдаж, цас зогссоныг илтгэсэн юм. Хэри нүдээ аажуухан нээгээд нүхний амсар цасаар дүүрсэн байхыг харсан бөгөөд давчуу газар нь орж ирсэн цаснаас үүдээд амьсгалахад улам бэрх зайтай болон жижигсэжээ. Хүчилтөрөгчийн хангамж тооцооллоор дунджаар 15 минут тэсрэхэд хүрнэ.

Хэри хөдлөх мөчид хөлдөө маш их өвдөлт мэдэрсэн ч өөрийгөө хүчлэн дээш гарах гэж хичээв. Жижигхэн орон зайд тэр нүхийг бөглөсөн цасыг ухаж эсвэл налуу тогтсон цасыг томхон чулуугаар цааш түлхэнэ.

Амьсгалаа зөв хуваарилахыг хичээн цас ухах үедээ амьсгаагаа түгжиж, аажмаар амьсгал авч байв.

Хөлийнх нь өвдөлт лугшин бадайрч, цус дуслах аж. Тэр цааш их хэмжээний хүчилтөрөгчийн дутагдалд орж эхлэн амьсгалаа арай ядан авч, тогтоосны дараа модны үндэстэй нийлсэн хатуу хөрс рүү мөлхөн налж суулаа.

"Аахх.." Тэр хөлөө барьсаар өвдөлтөө яргалан орилов. Хөлөө харвал шилбийг нь хурц бат мөчир нэвт сүлбэсэн бололтой. Өмднийхөө тэрхүү хэсгийг урж, дараа нь хүрмээ тайлчхаад дотуур өмссөн зөөлөн цамцаа тайлан буцаж хүрмээ өмслөө.

Хэри шүдээ зуун мөчрийг удаан болгоомжлонгуй татахад цус оглорон урсаж, тэр даруй шархыг цамцаараа оров. Шархаа сайтар бүрэн боосны дараа давчуу газрын эргэн тойрноо ширтэхээс өөр сонголт түүнд үгүй.

"Жисү, Жэнни, Ружэ, Лиса!" Хэри хашхирав. Тэгээд бүх хүчээ дайчлан босох гэж хичээнэ.

"Жисү, Жэнни, Ружэ, Лиса!" гэсээр дахин хашхирлаа.

Тэр дүү нартаа ихээхэн санаа зовж байгаа билээ. "Жисү... Жэнни... Ружэ... Лиса... н-намайг сонсож байна уу?" Хэри дахин хашхирсан ч өмнөхөөс хавь илүү сул дуутай, цөхөрсөн аястай сонсогдоно.

Тэр өмнө нь барьж байсан цүнхээ хайх гэж оролдсон боловч цасны нөлөөнөөс болж тэр санамсаргүй байдлаар хаячихсан бололтой. Түүнд дээш гарахаас өөр арга чарга байхгүй ч одоогийн байдлаар хөлөө удирдаж чадахгүй их өвдөлт болон хүчилтөрөгчийн дутагдалд орж давчдаж байлаа. Гэсэн ч тэр цасаа ухсаар байх бөгөөд одоо түүнд хамаатай зүйл нь цор ганц дүү нарынх нь аюулгүй байдлыг шалгах юм.

"Системээ туслаач... энэ удаа л..ганцхан удаа тусалчих..." гэсээр тэр уйлж эхэлжээ. Дүү нартаа санаа зовж, итгэл найдвар нь бага багаар мөхөж байлаа.

"Лиса..." Хэри хэчнээн орилж, хашхирсан ч одоог хүртэл түүнд хариу өгөх хэн ч үгүй.

"Систем гуйя, ганцхан удаа л туслаач дээ." гэж Хэри ахин дахин цөхрөлтгүй гуйж авч хэн ч хариулахгүй хэвээр.

Гучин минут өнгөрч, Хэри багахан үлдсэн найдварын очоо унтраахгүйг хичээн систем болон дүү нартайгаа үргэлжлүүлэн холболтыг хичээж байв. Дүү нараа аюулд орчихсон байх вий гэх айдаст автах аж. Олон удаагийн дээш гарах оролдлогын дараа түүний эрч хүч шавхагдаж, тэсгэм хүйтнийг тэсэж чадахаа больж буй мэт санагдана. Гэмтэл нь ядаргааг улам нэмэгдүүлж, нойр хүргэнэ. Түүний хүч чадал буурч, хүчилтөрөгчийн дутагдлаас болж багтарч, мөн цус их алдаж дулаан буурсны улмаас ухаан балартан уналаа.

Хэри сэрэхэд танил болсон цагаан хоосон орон зайд иржээ.

"Би үхчихсэн үү?" гэж өөрөөсөө асуух үед хүн-роботын хоолой хадав.

"Үгүй ээ хөтчөө, бид дөнгөж сая таныг энд авчирлаа. Бид таныг аюулд өртсөнийг хараад танд цаг хугацаа хожиж туслахыг хүссэн юм. Хэн нэгэн таныг олно гэж найдаж байна."

"Миний дүү нар, тэд бүгд зүгээр үү?" Хэри санд мэнд дүү нараа сураглах ба дотроо ихээхэн түгшиж байлаа.

"Миний мэдээллээр тэд бүгд аюулгүй байна."

"Ашгүй дээ." Хэри галзуу мэт түргэн цохилох зүрхээ тайвшруулав.

"Өршөөгөөрэй хөтчөө, бид танд тусалж чадахгүй. Бидний хийсэн зүйл хэвийн хэмжээнээс хэтэрсэн."

"Дүү нар минь зүгээр бол болоо доо. Энэ л надад хангалттай."

"Бид таныг энд байлгаж чадахгүй тул дараагийн даалгавар луу тань илгээх шаардлагатай байна."

"Охх, ойлголоо." Хэри энэ хоосон хоосон орон зайд юу хийхээ мэдэхгүйгээс хойш дараагийн даалгавраа биелүүлэхийг илүүд үзэх нь мэдээж биз.

"Амжилт хүсье, хөтчөө."

Тод гэрэл түүнийг бүрхэн авч, нүд анихад хүргэлээ...

Continue Reading

You'll Also Like

37K 2.2K 17
Шин Харү гэх охин марзан сургуульд элсэж Жэгүг гэх хөвгүүн түүний амьдралд орж ирсэнээр өгүүллэг өрнөх болно.
299K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024
2.7M 92.5K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...
3M 193K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022