"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (26)

3.1K 375 45
By VanTe_CAFE


Дараагийн өдөр нь Хэри дөрвөн охидын хамт хотын төвийг зүглэлээ. Тэдний харш чамлахааргүй нэлээд зайтай жижигхэн суурин газар байрладаг учир бүхий л зүйл нь бүрдсэн төв хот руу зорихын тулд хурдны завиар гол гаталж, мөн машин ашиглах хэрэгтэй.

Харин төвд очсон даруйд Хэри хөл хөдөлгөөнтэй дөрвөн охидын дунд гишгэсэн зүг бүрд даган тэнүүчилж, эцэст нь тэднийг үнэт эдлэлийн дэлгүүр орохоор болох үед нь тухтай суудал олж, багахан амаръя гэж бодлоо.

"Эгчээ, та ойролцоох кофе шопод ороод биднийг хүлээж байгаач."

"Жисү чи надтай цуг явах уу?" хэмээн Хэри Жисү рүү харан асуухад,

"Үгүй ээ, зүгээр ганцаараа яв аа, эгчээ. Би Тэяан ах, Сынри ах хоёрт бэлэг худалдаж авмаар байна." гэсээр Жисү татгалзав.

"За за тэгвэл удахгүй шүү!"

Хэри 10 минутын зай хэртэй газар алхан нэгэн кофе шопод оров. Тэр цонхны дэргэд хоосон ширээ харчхаад латте макчиато, бяслагтай бялуу захиаллаа. Хэри таргалах вий гэхээс огт санаа зовж, айсангүй. Одоо түүний уриа хүссэн бүхнээ идэж, хүссэн зүйлээ хийж амьдрах шүү дээ.

Захиалсан амттанаа зооглонгоо цонхоор гадаах орчныг ажиглаж байгаад өчигдөрхөн танилцсан танил царай Жэжүн гэх залууг кофе шопын хаалгаар орж ирэхийг харав. Залуу энгийн жинсэн өмдийг сулавтар цайвар футболктой хослуулан хөнгөн кет өмсжээ. Хэри нэг секунд түүн дээр хараагаа тогтоогоод үргэлжлүүлэн бялуугаа идэж эхэллээ. Залуу халуухан, царайлаг, өндөр гээд яг л үлгэрийн ертөнцийн сайхан хунтайж мэт боловч Хэрид сонирхох бодол огт үгүй аж.

"Хатагтай Хэри?" гэх Жэжүний хоолой дуулдах нь тэр.

Хэри толгой өргөн дөхөж ирэх залуу руу инээмсэглэн харав. Кафен үүд болоод түүний суудал нэлээдгүй холхон байрладаг учир залууг өөрийг нь ер анзаарахгүй байх гэж бодсон ч үгүй бололтой.

"Ноён Жэжүн ямар гээчийн давхцал вэ?"

"Би сууж болох уу?"

"Мэдээж."

Жэжүн түүний өөдөөс харан суугаад үл ялиг хөхрөн, "Дүү нар чинь чамайг зарсан гэж бодож байна."

"Хмм!"

"Таны нэг охин дүү...хмм Лиса, түүний зөөврийн компьютер эвдрээд надтай энд уулзахаар тохиролцсон юм л даа." Жэжүн ингэж хэлсээр инээд алдан толгой сэгсэрнэ.

Хэри сая л бяцхан чөтгөр дүү нарынхаа занганд унасан гэдгээ ойлгов. Одоо тэр танихгүй залуугийн өмнө анх удаа ичгэвтэр байдалд орчихлоо.

"Ноён Жэжүн уучлаарай. Дүү нар маань заримдаа үнэхээр солиотой болчихдог." Хэригийн нүүр үл ялиг улайн уучлалт гуйх ба тэр дөрвөн дүрсгүй чөтгөрүүдийг олж очоод загнахыг хүсэж байв.

"Санаа зоволтгүй дээ, Хэри! Би чамд төвөг удахгүй ээ." гэж хэлээд залуу суудлаасаа өндийхөд Хэри түргэхэн шиг зогсоож орхилоо.

"Дүүгийнхээ хийсэн зүйлийг нөхөн төлж болох уу? Таныг кофе юм уу өөр ямар нэгэн зүйлээр дайлъя." Хэри эелдгээр санал болгоход,

"Завтай юм чинь яагаад болохгүй гэж." гээд залуу хөхрөн буцан суудалдаа суулаа.

Хэри инээмсэглэн "Гайхалтай."

Хэри, Жэжүн нар хамтдаа цагийг сайхан зугаатай өнгөрөөсөн гэж хэлж болно. Дөрвөн охид тэдний дэргэдээс нууцхан зураг дараад том ах руугаа илгээлээ. Тэяан үүнийг хараад итгэж өгсөнгүй. Ажлаас өөрийг боддоггүй дүү нь хэн нэгэн, тэр тусмаа эрэгтэй хүнтэй нэг ширээнд суугаад инээлдэнэ гэдэг байж боломгүй хэрэг. Харин залуугийн зургийг томруулах үед түүний царай хувхай цайх мэт болж, цочирдож орхисон юм.

Дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгчдийн нэг ноён Ким Жэжүн байна шүү дээ. Хүмүүсийн хэлдгээр тэр дэлхийн өнцөг булан бүрээр аялан янз бүрийн ажил хийдэг гэсэн.

Тэяаны царайны хувирлыг нарийн тодорхой дүрслэх боломжгүй. Түүний охин дүү дэлхийд нэр хүндтэй чухалд тооцогддог ганц бие гоонь эрийн анхаарлыг татчихжээ. Гэхдээ энэ ах болоод гэр бүлийнх нь хувьд тийм ч сайн зүйл биш мэт санагдана.

Нөгөө талд Хэри Жэжүнийг сайн залуу гэж ойлгосон юм. Харин залуу өөрийгөө хэн гэдгийг үнэнээр танилцуулах мөчид Хэри гарцаагүй цочирдож бас гайхшрах нь тэр. Дэлхийд тэргүүлэгч баячуудын нэг тэрээр хорвоод мэндлэхдээ л алтан, мөнгөн халбага зууж төрөөгүй, харин өөрийн хүч чадал, мэдлэгээрээ томоохон оргилд хүрч чадсан. Хэри түүний түүхийг сонсож, компанийнх нь оргилд хүрсэн амжилтыг ихэд сайшаан биширч байв.

Тэд кафе гаас гараад зам салах үед Жэжүн боловсон эелдэг инээмсэглэлээ тодруулан түүн рүү харав.

"Дараагийн удаа дахиж уулзаж саяных шиг кофе ууж сууна гэж найдаж байна." хэмээн Жэжүн хэлэхэд Хэри инээд алдсаар "Мэдээж." гэж хариу хэлээд өөрийн дугаараа санал болгосноор тэд хоорондоо дугаараа солилцов.

Замын эсрэг талд хэн нэгэн хүн тэдний гар барилцаж буй, инээлдэж байгаа зургийг том камераараа нууцаар дарж байлаа. Тэгээд тэр даруйдаа Солонгост ажлаа хийж буй Юүнхо руу илгээх аж.

Харин ажлын өрөөндөө тайван ажиллаж байсан Юүнхо зургийг хүлээж хараад шуудхан хүрмээ шүүрч аван яаран Аляска руу нисэх онгоцны буудал руу зүглэлээ. Түүний нарын бичиг бүсгүй үг хэлэлгүй орхин одсон даргынхаа хойноос цочирдсоор үлдэв.

Юүнхо Хэриг хэнтэй хамт байгааг хараад тийм ч таатай санагдаагүй. Хайртай эмэгтэйтэй нь ойр дотно, түүний эргэн тойрноор эргэлддэг цөөвөр чоно шиг сээтгэнүүр залуус бүгд эд баялгийн хувьд дээд зиндааны хүмүүс байхад яалаа гэж таатай санагдах билээ. Энэ чинь өрсөлдөж буй эрчүүдийн хувьд аюулын дохио л гэсэн үг.

Олон цагийн нислэгийн дараа залуу Аляскад газардсан даруйдаа шуудхан Ян гэр бүлийн харш руу чиглэв.

Энэ үед Хэри гэртээ байсангүй. Тэр дахин нэг өдрийг Жэжүн ноёнтой хамт өнгөрүүлж байв.

Юүнход гэрийнх нь хаягийг мэдэхэд асуудал биш ч тэр бүтэн өдрийн турш гадаа хүлээж зогсох хэрэг гарчээ. Түүнийг алдаж магадгүй гэж бодохоор галзуурах шахах аж. Гэхдээ энэ удаа юу ч болж байсан хайртай эмэгтэйгээ алдахгүй байхыг эрмэлзэнэ.

Хэри дүү нартайгаа хөгжилдөн гэр лүүгээ харих болоход аль хэдийн харанхуй ноёлж, одод түгсэн байлаа. Жэжүн түүнээс эхлээд дүү нараа түрүүлэн буцаахыг хүссэн боловч Хэри эелдгээр өршөөл эрэн саналаас нь татгалзжээ. Үнэндээ Жэжүн тэдэнтэй илүү их дотносож, Хэритэй цагийг сайхан, илүү романтик өнгөрүүлэхийг хүсэж байгаа ч эмэгтэй урдаа зааг татсан нь бэрхшээлтэй байв.

Эгч дүүс жижигхэн харшдаа эргэн ирэхэд Хэри нэлээн зайнаас гэрлийн доор зогсох төөрсөн гөлөг шиг урвагар царайтай Юүнхо анзаарч харлаа. Хэри болон Жэжүний хамтдаа жаргалтай гэгч нь инээлдэж буй зургийг хараад залуугийн сэтгэл эмтрэх мэт л болсон. Эмх замбараагүй байдал цээжинд нь дэгдэж, түгшүүрийн улаан гэрэл анивчих мэт л тайван бус байдал.

Охин дүү нар нь Хэриг цаг үргэлж шоглож байдаг ч тэд энэ удаа Хэри, Юүнхо хоёрыг холбож өдөөн хатгаж зүрхэлсэнгүй. Хэдий эрх мэдэл өндөр ахмад хүнтэй мэндчилэх ёстой ч тодорхойлж боломгүй тухгүй уур амьсгалыг мэдэрсэн учраас тэд шууд л байшин руугаа зүглэв. Хэри залууг чиглэн алхаад урд нь очиж зогсон дүү нараа дотогш орохыг хүлээнэ. Дөрвөн охин гэр лүүгээ орж, хаалганы хаагдах дуу намуухан орчинд сонсогдоход тэр зөөлөн дуугаар ам нээв.

"Ноён Юүнхо..." Хэри зөөлөн, эелдэг байдлаар залууг яагаад энд ирснийг асуух гэж байхад түүний яриаг таслан,

"Жэжүн та хоёр...." гээд Юүнхо бүхэл өдрийн турш толгойг гашилгаж асуухыг хүссэн зүйлээ үргэлжлүүлж чадалгүй амьсгал нь давхцав.

Хэри түүний энэ төрх байдлыг хараад бараг л инээх шахна. Хэн л өндөр эрх мэдэл, чадал чансаатай хахир хүйтэн зантай эрийг алдагдсан бяцхан гөлөг шиг царай гаргаж, газар шагайж байгаад итгэх вэ дээ. Дээрээс нь Хэри түүнийг энд ирэхээр яарсан болов уу гэмээр индүүдлэггүй үрчгэр хувцсыг нь олж харав.

"Та надаас энийг асуух гэж энд ирсэн хэрэг үү?" Хэри нэг хөмсгөө өргөн илэн далангуй атлаа шооглонгуй өнгө аястай асуув.

Юүнхо толгой өргөн түүний нүд рүү эгцлэн харлаа. Хэри хэдхэн хормын өмнө залууг дотроо дооглож байсан бол түүний уйлах гэж байгаа мэт улайсан нүдийг хараад ноцтой байдалд шилжин оров.

"Хэрвээ би тийм гэж хэлвэл яах вэ?" гэж залууг хэлэхэд,

Хэри духаа зөөлөн массажлан "Ноён Юүнхо, KFC-д байхад та миний хэлснийг сайн ойлгоогүй бололтой. Тэгэхээр дахиж хэлэхэд, надад энэ амьдралдаа гэрлэх төлөвлөгөө огт байхгүй!" хэмээн хатуухан хэлж орхилоо.

Чанмин, Юүнхо тэр ч байтугай шинэ залуу Жэжүн хүртэл хэн ч түүний бодлыг өөрчилж чадахгүй. Хэри ганц бие амьдрахаар эргэлзээгүй баттай шийдсэн. Ажил хэрэг нь бүтэмжтэй болж, энэ ертөнцөд бүрмөсөн ирэхдээ тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт дэлхийн өнцөг булан бүрээр аялахыг хүсэж байгаа. Бие даасан хүчирхэг эмэгтэй болж, сайн үйлсийн ажиллагаа болоод асрамжийн газар байгуулах гэх зэрэг энэрэнгүй үйлсийг хийж амьдарна гэж өөртөө хатуу тангарагласан юм.

Хэригээс эдгээр үгсийг сонсоод Юүнхогийн гунигт бөглөгдсөн сэтгэл санаа тэр чигтээ онгойж шуудхан түүнийг тэврэн авах нь тэр.

Гэнэтийн үйлдэлд Хэри цочирдож "Хөөх, би сая юу гэсэн билээ?" хэмээн өөрөөсөө асууна.

"Би баяртай байна." Юүнхо түүнийг доош тавин нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан ийн хэлэв. Тэгээд тэр шууд л эргэж харан байшин руу орох ба дөрвөн охин түүнийг орж ирэхийг хараад бага зэрэг цочирдож орхих аж. Тэд залуугийн аз жаргалтай гэрэл цацарч байх царайг харах бол эгчийнхээ үзүүлж буй хариу үйлдлийг анзаараагүй. Гэрт орж ирсэн эрийн баяртай төрхийг харахад л эгч нь аль хэдийн түүнийг хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтэд хүрэв.

"Залуусаа, намайг энд үлдэхийг зөвшөөрвөл би та нарт тус бүрд чинь зуун мянгыг өгье." хэмээн Юүнхо охидод хандан хэлэх нь тэр.

Эхэндээ охин дүү нар нь цочирдож, гайхсан байсан ч шуудхан нэгэн дуугаар тийм гэж хэлэх ба энэ үед Хэри хаалгаар орж ирээд залуугийн хэлсэнд гайхшрах аж.

"Ноён Юүнхо, байз..." Хэри буруу ойлголтыг засан үг хэлэх гэсэн боловч дүү нар нь түүнийг хүрээлж, баяр хүргэснээр тэр хэлэх гэснээ хэлж чадахгүй гацчихав.







: Удахгүй хичээл орох гээд нэлээд завгүй байна шүү. Хүлээж байдаг уншигчдадаа баярлалаа. Одоо өдөр болгон оруулж чадахгүй байж магадгүй ч аль болох ойр ойрхон оруулж байна аа. 💕

Continue Reading

You'll Also Like

2.7M 92.5K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...
139K 5.8K 64
အချစ်က အဆိပ်တစ်ခွက်ဖြစ်နေခဲ့ရင်တောင် ပျားရည်အမှတ်နဲ့ကျွန်တော်ကတော့ သောက်သုံးနေမိအုံးမှာဘဲ။
85.3K 6.3K 13
Xiao Zhan 💕 Wang Yibo
154K 16.2K 113
How to say I love you Description လူအချို့မှာ စတင်ကြုံတွေ့စဉ်က မျက်မုန်းကျိုးမိသော်ငြား ပိုပြီး ရင်းနှီးလာလေလေ သဘောကျမိလာလေဟူသည့် ခံစားချက်ကို ပေးစ...