"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (25)

3.3K 366 46
By VanTe_CAFE


Нүдээ нээн эргэн тойрноо гүйлгэн хараад тэр Аляск дахь гэр бүлийн Франц хэв маягийн хийцтэй харшдаа буцаж ирснээ мэдэв.

Цагийн зүү өглөөний найман цагийг заана. Хэри орноосоо босон өрөөнийхөө хөшгийг нээн тэнгэрт хөөрөх өглөөний илчит шаргал нарыг харж мишээн талархлаа илэрхийллээ.

Тэр ямар нэг юмыг санасан бололтой шуудхан цүнхээ ухан үзэг болон тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэв. Яг одоо л санаж байгаа дээрээ хүзүүний зүүлтийн тухай мэддэг бүхнээ бичихийг яарсан хэрэг. Дараагаар нь тэр хэдэн хуудас цаасан дээр нямбайлан тэмдэглэж дуусаад орны ирмэг дээр суун зүүлтээ гаргаж ирэв. Номин хөх үнэт гантиг чулууг удаан ажиглах тусам хараа булаан гялалзаж, онцгой эд гэдгээ илтгэх шиг.

Гэхдээ хэдхэн хормын дараа Хэригийн толгойд хөрвөх зүүлтийн тухай ой санамж бүдгэрч эхлэх нь тэр. Азаар Хэри шуудхан тэмдэглэж авсан нь онож, тэр ч байтугай ноорог хар зургийг нь ч буулгаж амжсан юм.

Түүний ой санамж алга болсон уу гэлтэй гартаа барих зүүлтийг удаан ажиглавал саяхан зурсан зүүлттэй адил харагдахыг нь гайхав.

"Энэ үнэхээр л... сонирхол татаж байх чинь."

Хэри орны дэргэдэх шүүгээн дээрээс утсаа аваад ээж рүүгээ залган зүүлтийн талаар мэддэг бүхнийг нь асууж тодруулахаар шийджээ.

"Сайн уу? Хонгор минь, амралт чинь хэр байна даа? Би дөнгөж саяхан дүү нартай чинь ярьж дууслаа. Тэд чамайг унтаж байгаа гэж бодож байна лээ." гэсээр харилцуурын цаанаас хатагтай Ян-ы цоглог дуу дуулдана.

"Би сайн байгаа ээжээ. Хөөе ээж? Та эмээгийн надад өгсөн зүүлтийн түүхийг мэдэхгүй биз?" хэмээн Хэри сониучхан асуулт асуухад,

"Чиний хүзүүний зүүлт үү? Хмм, би бодоод үзье дээ. Эмээ минь хэлэхдээ тэр зүүлтийг маш өвөрмөц гэсэн. Чулуу нь нэг төрлийн... Ингэхэд чи зах дээр хуулбарлах юм уу зарах талаар бодоогүй юм байгаа биз дээ?"

"Юу гэж дээ, ээж! Би ард нь байгаа түүхийг л мэдэхийг хүссэн юм."

"За за, чамайг тэр зүүлтийг зарах эсвэл хуулбарлахаар төлөвлөж байгаа санаа агуулаагүйг чинь мэдэх таатай байна. Тэгэхээр эмээгийн хэлснээр бол хүзүүний зүүлтийг үргэлж гэр бүлийн анхны ууган охинд өвлүүлж үлдээдэг бас тэр нь эзэндээ аз од, амжилтийг авчирдаг гэдэгт итгэдэг гэсэн. Өөр бусад нууц түүх энэ тэрийг нь эмээ ч бас мэддэггүй байсан." хэмээн хатагтай Ян үгээ дуусав.

"Өөх, ойлголоо ээжээ. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Аа бас аав яаж шуухан байна даа?"

Ээж охин хоёр нэлээн хэдэн минутын турш ойр зуурын яриа өрнүүлж, хөхрөлдөцгөөлөө. Түүнийг утсаа таслан доош тавихтай зэрэгцэн хаалгыг нь тогших сонсогдов.

Хэри босоод хаалга онгойлгоход хамгийн отгон дүү нь зогсож байв.
"Аливээ эгчээ, юу хийгээд байгаа юм бэ? Хурдхан хувцсаа сольчхоод өглөөний цайгаа уу. Ээж бидэнд таныг сайтар хооллож байгаарай гэж тушаасан шүү." гэсээр Лиса хөмсгөө өргөн багахан зэмлэх маягтай хэлэхэд Хэри инээмсэглэн толгой дохив.

Өглөөг Хэри дүү нарынхаа хамт жижигхэн бүхээг шиг өрөөнд өнгөрөөлөө.

Охин дүү нар хоорондоо аливааг ярилцан элдвийг хийх бол Хэри интернет орчноор хайлт хийгээд завгүй байх аж. Зүүлтний жинхэнэ түүхийг олж мэдэхдээ улайрсан хэрэг. Тэрээр дулаахан тохилог өрөөнд нэг мөртэй нэвсгэр сул цамц болон богино сул шорт өмсөж, үсээ дээш замбараагүй шуун боожээ. Тэд зөвхөн охидуудаараа эрх чөлөөт гайхалтай амралтыг өнгөрүүлэх гэж ирсэн учир байшин дотор бикини өмссөн ч тэдэнд өөрсдөд нь хамаагүй билээ.

Хэри зөөлөн тухтай буйдан дээрээ тухлаад чипс идэж, хажуудаа кола тавьсан байв.

Анхны омголон бөгөөд өрөвдөлтэй амьдралдаа тэр ухаангүй дурласан царайлаг залуу эрээс болж идэхээс эхлэн хүссэн зүйл бүрдээ анхааралтай ханддаг байсан. Одоо бол энгийн амьдралаас мэдрэх аз жаргалыг орхигдуулж, үл тоохгүйн тулд хүссэнээ хийхээр шийдсэн.

Хэри интернетийг бүрэн гүйцэт ашиглан зүүлтийн талаарх тодорхой өгөгдөхүүн бүрийг сайтар судлан ухаж байв. Тэр тэмдэглэл дээрээ бичсэн зүйлтэй нь тун тохирч байгаа нэгэн эзэнт гүрний түүхийг олжээ.

"Рун Хао гучин насандаа таалал төгссөн. Цэл залуу насандаа улс орноо ердөө нэг жил хаанчилснаас өөр түүний үхлийн шалтгаан зэрэг тодорхой зүйлсийг тэр бүр сайн мэддэггүй. Залуу хаан ганцхан жил төрийн эрхийг атгасан ч тэр хугацаандаа нэлээдгүй олон овог аймаг болоод хамгийн аймшигтай хүчирхэг баялаг улс орныг цэргийн хүчээр байлдан дагуулж, эзлэн авч хаант улсдаа хүчтэй хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулсан байна. Харин түүний хувийн амьдралын тухайд Рун Хао тэр насандаа үхэн үхтлээ зөвхөн нэгэн бүсгүйг хайрлажээ. Эзэн хаан таалал төгсөхийнхөө өмнө үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхдаа 'Хао Ни' хэмээх нэрийг амандаа олонтой давтан дуудаж байв. 3-р дайны дараагаас тэр үеийн түүх бүхэлдээ шатсан тул түүний амьдралын үлдсэн намтар тийм ч их байдаггүй."

Хэри энэхүү мэдээллийг уншиж дуусаад гүнзгий санаа алдан бодолд автах аж. Гартаа атгах зүүлтээ харвал эргэлзээ будлиан дунд төөрөх мэт санагдана. Зүүлтний ард орших нууцлаг түүх, хэрхэн түүнд өвлөгдөж ирсэн, ямар учраас өөртэй нь холбоотой мэт санагдах гээд тэр олж тогтоож чадахгүй байгаагаа ухан гүн гэгч нь бодолдоо будлиж байлаа.

"ВААХ!!!" гэнэтхэн хэн нэгэн түүний ард чангаар орилж орхих нь тэр.

Хэри өндөр нарийхан хоолой гарган орилж, суудлаасаа цочисхийн үсрэв. Жэнни эгчийнхээ ардаас чимээгүйхэн гэтэн түүнийг цочоож орхисон нь энэ.

Хэри эргэж хараад Жисү, Жэнни, Чэён, Лиса нарыг хоорондоо гар цохилцон чангаар инээж байхыг харав.

"Өө, за яахав болж байна." гэж хэлээд Хэри тэднийг хөөхөд охин дүү нар нь хөөрөлдөн зугтаж эхлэв.

Тэд гэр дүүрэн цангинатал инээлдэн хөөцөлдөж, бие биен рүүгээ дэр шидэн ноцолдох бол гэрийн хонх дуугарах үед тэд бүгд үйлдлээ зогсоон гацаж орхилоо. Тэдэн дээр зочлох хүн байхгүй учир багахан гайхацгаан Хэри камер луу харахад цэнхэр өнгийн өмсгөл өмссөн цахилгаанчин шиг харагдах хүн зогсож байв.

"Залуусаа! Та нарын хэн нэгэн чинь цахилгаанчин дуудсан юм уу?" Хэри бие биенээ шоололдон суух охидоос асуухад Чэён түүн рүү харан, "Манай халаагуур бас wifi маань гэнэтхэн бүгд эвдэрчихсэн!"

"Өөх, тийм үү? ойлголоо." гээд Хэри хаалгаа нээв.

Түүнийг хаалга онгойлгоход тун цэвэрхэн, өндөр царайлаг эр гартаа багажны хайрцаг барин зогсож байлаа. Цахилгаанчин шиг харагдахгүй байсан тул Хэрид бага зэрэг эргэлзэх мэдрэмж төрөв.

"Өглөөний мэнд хатагтай, намайг Жэжүн гэдэг. Танайх халаагуур, кабел эвдэрсэн гэж дуудлага өгсөн үү?" өнөөх эр ийн хэлээд энгэрийн халааснаасаа үнэмлэхээ гаргаж ирэн үзүүлэв. Хэри түүний ажлын үнэмлэхийг анхааралтай шалгахад үнэхээр л цахилгаанчин байх аж.

"Сайн уу, дүү маань дуудлага өгсөн гэсэн. Та ор л доо."

Хэри хаалгаа байдгаар нь дэлгэн нээж өгөхөд цахилгаанчин залуу нэг бөхөлзөн дотогш орлоо. Дөрвөн охид дөнгөж орж ирсэн царайлаг өндөр эрийг дээрээс нь доош сайтар ажиглах нь тэр. Дараа нь Лиса жигтэй гэгч нь нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан буйдан дээрээс үсрэн босоод Хэри, Жэжүн хоёрын зүг алхав.

"Та найз охинтой юу?" хамгийн бага охин дүүгийнх нь асуулт ёс жудаггүй, ичгүүргүй байсанд Хэри "Лиса!" хэмээн зэмлэх анхааруулах маягтай чангахан хоолой гаргаад хөмсгөө зангидан нүдээ эргэлдүүлэв.

Лиса эгч рүүгээ зальтай инээмсэглэл тодруулан мөрөө хавчих нь өдөх мэт.

"Үгүй ээ бяцхан хатагтай минь, надад байхгүй." гэж залуу эр инээмсэглэн хариу хэллээ.

"Воах янзтай, энэ миний эгч Хэри. Тэр одоо ч ганц бие сайхан бүсгүй шүү." хэмээн Лиса эгчээ санал болгох нь тэр.

Дүүгийнхээ ичгүүр сонжуургүй увайгүй үгсэд ичиж санаа зовсон Хэригийн булцгар хацар дорхноо улаа бутарч, тэр дүүгээ өрөө рүү нь өшиглөөд оруулчхыг хүсэх аж.

"Лиса!!" Хэри энэ удаа ууртай царай гарган сүртэй хэлсэн ч Лиса эгчийгээ тийм ч ноцтой уурлаагүй гэдгийг мэдэж байв.

"Дүүг минь уучлаарай, тэр жаахан галзуу л даа. Тэгэхээр... Намайг дагаарай. Би кабел, халаагуураа хаана байдгийг харуулъя." Хэри үл ялиг санаа зовсон инээмсэглээд цахилгаанчин гэж танилцуулсан залууг дотогшоо дагуулан орж, кабелаа зааж өглөө.

"Хэрвээ танд уух зүйл ч юм уу өөр хэрэгтэй юм байвал биднээс санаа зоволгүй асуугаарай." Хэри эелдгээр ийн хэлчхээд түүнийг хийх ёстой зүйлтэй нь орхин явжээ.

Өнөөх сайхан залуу эр Хэри рүү харах бүрдээ инээмсэглэж байв.

Тэр бараг дөрвөн цаг завгүй засварын ажил хийсэн бөгөөд тэр хугацаанд Хэри болон дэггүй эгч дүүс маргаашийн бэлтгэлээ базааж байлаа. Өдөржин гэртээ назгайран хойргошин суухын оронд цаг агаар тогтуун сайхан тохиромжтой нартай үед гадуур алхан эгч дүүсийн болзоо маягийн зугаалга төлөвлөжээ.

Хэри нууцлаг зүүлтээ хойш тавин мартаж, эрч хүчээр дүүрэн дүү нартайгаа хөгжилдөн өдрийг өнгөрүүлсэн.

Цахилгаанчин залууг ажлаа дуусган хаалгаар гарахаас өмнө Жэнни түүнд талархсанаа илэрхийлэн савтай хийжүүлсэн ундаа өгөхдөө жижиг цаасан зурвас нууцаар атгуулж амжсан байв. Гэвч нууц байх ёстой атал том эгч нь үүнийг харчихсан юм.

Хэри нухацтай төрх гаргаад гараа энгэртээ зөрүүлж, нэг хөлийнхөө өлмийг дороо хэмнэлтэй товшин зогсоно.

"Би харсан шүү!" Жэнниг зочны өрөөнд орж ирэхэд Хэри түүнд хандан хэлэв.

Жэнни, Лиса хоёр бие бие рүүгээ харц солилцон инээмсэглээд Жэнни ам нээв. "Эгчээ, та нөгөө баян бизнесмен хоёр ахад дургүй юм байж яагаад өөр залуутай уулзаж болохгүй гэж. Саяны залуу тун дажгүй санагдлаа."

"Тэгвэл би гэлэнмаа болмоор байна гэвэл яах уу?" Хэри огтхон ч тоглосон шинж үзүүлэлгүй хэлэхэд,

"ҮГҮЙ ЭЭ!" гэсээр дөрвөн охин дуу нэгэнтэй нэгэн зэрэг хашхирч орхих нь тэр.

"Бид нар Тэян ах аав хоёртой гэрээ байгуулчихсан. Таныг гэрлэсний дараа л бид найз залуутай болж болно. Тэгэхээр эгчээ гуйя, бид нар хөгшин шивэгчид болмооргүй байна аа." хэмээн Жисү гонгинон үг хэлэв.

Хэри багагүй гайхаж, толгойгоо зөөлөн сэгсэрч чамархайдаа иллэг хийлээ. "Залуусаа та нар ч итгэмээргүй юм аа. Ямар ч байсан би аав, Тэяан хоёртой ярилцана аа." Хэриг ийн хэлээд дуусав уу үгүйтэй,

"ҮГҮЙ ЭЭ!" гэсээр дүү нар нь дахин нэгэн зэрэг хашхирав.

"Тэдэнд гэрээ хүчингүй болсон гэж битгий хэлээрэй, гуйя эгчээ. Яасан ч хэлж болохгүй шүү!" Жэнни хоёр гараа хавсраад гуйхад бусад нь өхөөрдөм бас өрөвдөлтэй муурынх шиг нүд гарган эгч рүүгээ харна.

Хэрид мэдэгдэлгүйгээр Тэяан болон дөрвөн охид хоорондоо нууц бооцоо тавьсан билээ. Хэрэв ажлын солио дусчихсан эгч нь гэрлэх юм бол охид бүр том ахаасаа зуун мянган доллар авна. Харин эсрэгээрээ ажлаасаа болоод Хэри хэнтэй ч гэрлэж чадахгүй бол Тэяан нэг жилийн хугацаанд дөрвөн хөөрхөн дуулгавартай үйлчлэгчтэй болох юм.

Хэри дүү нарынхаа сэжигтэй хариу үйлдлийг анзаараад санаа зовж эхлэв. Тэд ямар нэг сэжиг бүхий эргэлзээтэй зүйлс нуугаад байгаа нь гарцаагүй. Юу байж болох талаар, таамаглахын аргагүй дүрсгүй дүү нараа ямар хор найруулаад байгааг гайхаж байв.

Continue Reading

You'll Also Like

37K 2.2K 17
Шин Харү гэх охин марзан сургуульд элсэж Жэгүг гэх хөвгүүн түүний амьдралд орж ирсэнээр өгүүллэг өрнөх болно.
1.7M 208K 165
အမျိုးသားကိုယ်ဝန်ဆောင် "ကော"များပါဝင်သည်။ အမ်ိဳးသားကိုယ္ဝန္ေဆာင္ "ေကာ"မ်ားပါဝင္သည္။
2.6M 252K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...