"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

Ян Хэри (24)

3.2K 386 39
By VanTe_CAFE


"хмм.... эй дээ хайр гэж, заримдаа үл ойлголцол тохиолдож болох юм. Чи тэгж бодохгүй байна уу?" Хөгшин эмгэн зальхай гэгч нь үг хаях нь тэр.

"Вооа, та намайг харж байна гэж үү?" Хэригийн нүд томрон даруйхан хөгшин эмгэн рүү толгой эргүүлэн харахад өнөөх эмгэн сонсоогүй шинжтэй дуу аялан ажлаа хийж эхлэв. Хэри нэмж асуулт асуух гэж байсан ч дахин өөр газар шилжин ирлээ.

Олон тооны цэргүүд хаа сайгүй тулалдаж, сэлэмний мөргөлдөх хяхтнаан сонсогдох ба сумнууд бүх чиглэлд дээгүүр харвагдаж байх нь тэр. Хэри дайны тайлбарт иржээ.

Тэр Рун Хаог битүү цусанд будагдсан хуягт өмсгөлтэйгөө тулалдаж байхыг олж харлаа. Гэхдээ сайн ажиглан харвал залууд ямар ч шарх бэртэл үзэгдсэнгүй. Зөвхөн галзуурсан бух шиг нүд нь улаанаараа эргэлдэж, улаан цус дуслах илдээ эргүүлэн далайж үхсэн цогцсуудыг овоолж байлаа. Энэ газар бүхэлдээ үй олноор үхсэн хүмүүсээр дүүрчээ. Дайны дараа түүний цэргүүд дайсныхаа цогцсыг бүгдийг нь цуглуулан шатаах аж. Харин хүнд шархдаж, гэмтсэн өөрсдийн цэргүүдээ эмчлэн боож, гэр бүлд нь аваачиж байв.

"Хао Ни, харж байна уу, би чиний өшөөг авч байна. Надад өшөө жоохон л цаг өгчих, тэгээд би чамтай хамт байх болно оо." хэмээн Рун Хао өөртөө бувтнана.

Хэри үнэхээр юу болоод байгааг огтхон ч ойлгож өгөхгүй байлаа. Бүхий л хугацаанд Хао Ни, Рун Хао хоёрын харилцааг бодитоор хажуунаас нь ажигласан шүү дээ. Хунтайж Хао Ниг оршин тогтнож байгааг ч анхаардаггүй мэт харагдсан. Хурим хийснийхээ дараа түүнтэй ганц удаа ч болов уулзаж байгаагүйн батална. Оройн зоогны үеэр бүсгүйг сүнс мэт хандаж, хоромхон зуур ч харцаа тогтоож байгаагүй. Хао Ниг хүндээр өвдөн халуурч байхад түүн дээр зочлох, халамжлах юу ч хийгээгүй.

Гэтэл одоо яагаад нас барсан хойно нь харуусан гашуудаж, өр өвтгөм үг хэлээд байгаа юм бол? Хэри энэ үл ойлгогдох учир битүүлэг газар бүхнийг ажиглаж байсан ч одоо түүнд утгыг тайлах тоо томшгүй олон асуулт овоорон үнэхээр бүх зүйлийг харсан эсэхээ гайхаж орхив.

Хэри дахин өөр нэгэн газар шилжигдэн ирлээ. Эргэн тойрноо харвал тэр ордонд буцаж ирсэн бололтой.

Рун Хао хаан эзний өндөр сэнтийд тухалсан байх бөгөөд түүний урд цагаан өмсгөлтэй этгээд шалан дээр өвдөг сөгдөн сууж байх нь тэр. Тэрхүү хүн хөрш орны гүнж буюу хунтайжийн албан ёсны гэргий аж.

"Чи надад яаж ингэж хандаж чадав аа?" хэмээн гүнж уурлан хашхирна.

Рун Хао тайган руу харан гараа зангаж унших дохио өглөө.

"Хаан эзний тогтоол, хөрш улсын гүнж нь тагнуулч бөгөөд гүнжийн дүр эсгэн манай орныг хууран мэхэлсэн ялтай. Мөн тэр хаант улсын бүх төлөвлөгөө болоод газрын зургийг өмнөдийн хаан руу илгээсэн нүгэлтэй. Иймд түүнд хор өгөн шийтгэсүгэй."

"Үгүй ээ! Чи ингэж болохгүй! Би жинхэнэ гүнж."
Тайганы сонордуулсан зарлигийг сонсоод гүнж мухардалд орсон мэт царай гаргасан ч тогтоолыг үгүйсгэхийг оролдов.

Рун Хао суудлаасаа босон түүний зүг удаахан шиг алхан очих нь тэр. Хунтайж түүний урд хагас суун мөр лүү нь ойртоод чихэнд нь шивнэх аж.

"Чамайг анхнаасаа тагнуул байсныг мэдээгүй ээ гэж бодоо юу?! Танай улсын хаан болон миний эх гэж дуудагддаг тэр эмэгтэй хоёрыг үхсэн хуйвалдсаныг би мэдэж байсан. Хао Ни чиний жинхэнэ төрхийг илчлэх асуудал байсан болохоор чи түүнийг алуулахаар замын тонуулчид мэт дүр эсгэсэн хөлсний алуурчдыг илгээсэн гэдгийг ч би мэднэ. Тэр тулааны урлагт гарамгай өөрийгөө хангалттай хамгаалж тулалдаж байсан болохоор чи тэрэгнээс бууж хүмүүстээ над руу бөөнөөрөө дайрах нууц дохио өгсөн. Түүнийг ирж намайг хамгаалах болно гэдгийг чи сайн мэдэж байсан. Тэр ч байтугай чи түүнийг хараагүй байхад нь хүртэл хутгалсан. Намайг хараагүй гэж бодож байна уу? Чамайг сүүлчийн мөчид юу хийснийг чинь би өөрийн хоёр нүдээрээ сайн гэгч нь харсан. Би түүнийг хамгаалж чадаагүйдээ харамсаж байгаа нь миний хамгийн том алдаа. Хао Ни рүү чиглэсэн бүх далдуур хуйвалдаанууд яагаад үргэлж бүрэн гүйцэд бүтдэггүй байсныг чи гайхаж байж магадгүй юм. Би түүнийг чиний бас миний ээж гэж нэрлэдэг нэгний хорон явуулгаас хамгаалдаг байсан нэгэн нь. Би өөрийгөө хангалттай анхааралтай гэж бодож байсан, ГЭХДЭЭ би чиний алхмыг буруу тооцоолж. Би Хао Ниг өвтгөж, хөнөөсөн хүмүүсийн өшөөг авахын тулд яг энэ мөчийг хэтэрхий удаан хүлээлээ. Миний цор ганц хамгийн хайртай хүн Хао Ни болохоос чи биш гэдгийг гүнж чи аль хэдийн мэдэж байсан гэж бодож байна. "

Гүнжийн толгойд донсолгосон хүчтэй цохилт мэдрэгдэх нь тэр. Хэсэгхэн хормын дараа тэр гэнэт чангаар инээж гарав.

"Тэгээд?! Чи бүгдийг сайн мэдэж байсан гээд яах юм? Би чамайг үнэхээр өрөвдөж байна. Одоо чи түүнтэй хэзээ ч хамт байж чадахгүй!"

Хунтайж цэргүүдэд шийтгэлийг гүйцэтгүүлэх дохио өглөө. Энэ нь удаан үйлчилдэг хор юм. Хорыг уусан хүн аажим аажмаар арван хоногийн турш дотроосоо зовж тарчлан амьсгал хураах болно. Хамгийн муу нь тэгж хэчнээн зовж, дотроосоо үхэх ч өөрийн амиа егүүтгэж чадахгүй. Учир нь түүнийг сахих олон цэргүүд бий. Гүнж чирэгдэн харанхуй хүйтэн гяндан руу явахдаа эсэргүүцлээ илэрхийлж байв.

Дараагаар нь хунтайж хөгшин эмгэний байр луу явжээ.

"Та бэлэн үү?" гэж настай эмгэн асуухад,

"Хммм." гэсээр залуу толгой дохив.

"Эрхэм дээдсээ та үнэхээр итгэлтэй байна уу? Энэ түүний хүсэл мөн гэж үү?" эмгэн дахин бататгах мэт лавлан асуулаа.

"Тийм ээ. Би түүнийг амьд байхад л ийм зүйл хийх ёстой байсан юм."

"Ойлголоо." гэсээр хөгшин эмгэн санаа алдах аж.

Хэри энэ бүхнийг сонсоод цочирдож орхисон юм. "Яагаад түүнийг амьд байхад хэлчхээгүй юм бэ?"

Хэри хөгшин эмгэний дагуулж яваа Рун Хаог мөн адил дагаж алхангаа зэмлэл харуусал гайхшрал зэргийг хослуулан асууна.

Харанхуй шигүү ойн гүнд шавар шавхай, хэцүүхэн саад тотгорт зогсож амралгүй эмгэнийг дагаж явах аж. Эцэст нь гаднаасаа нууцлаг үзэмжтэй жижигхэн хуучин балгас байшинд ирж эмгэн, хунтайж хоёр дотогш орох бол Хэри орж чадалгүй гацчихав. Тэр энэ байшин руу орж чадахгүй хязгаарлагдсан тул юу хийхээ мэдэхгүй зогсоно. Тэгээд тэднийг дуусаад гарч ирэх хүртэл хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй.

"Эрхэм дээдсээ, танд ганцхан жил амьдрах эрх олгосон. Хэрэв та амьдралынхаа хайрыг олж чадвал түүнтэй насан туршдаа хамт байж чадна. Харин хэрэв эсрэгээрээ олж чадахгүй бол таны сүнс үгүй ​​болох болно шүү." Тэднийг байшингаас гарахад хөгшин эмгэн ийнхүү сануулав.

Рун Хао хариу хэлж, ам нээгээгүй бөгөөд зүгээр л гартаа барьсан зүйлээ сайтар атган алхана.

"Түүх үргэлж хоёр талтай байдаг. Сонсоод анхааралтай ажигла!"

Хэри учир битүүлэг агаад үл мэдэгдэх хөгшин эмгэний шивнэх хачирхалтай үгсийг сонсов.

"Юу? Хүлээ, юу вэ?" Хэри эргэж харан хөгшин эмгэнтэй тодорхой ярилцах гэсэн боловч ямар нэг далдын хүч түүнийг Рун Хаоны хажууд татахад хүргэлээ.

"Тэр анхааралтай ажигла гэсэн үг ямар учиртай юм бэ? Яг юу харах ёстой гэж?" хэмээн өөрөөсөө асуув.

Хэри хөгшин эмгэний хэлсэн үг ямар учир шалтгаантай болохыг үргэлжлүүлэн тунгаан бодож байв. Хөгшин эмгэнтэй нүүр тулж уулзаад илүү нарийвчлан мэдэхийг хүссэн ч Рун Хао огтхон ч эмгэн рүү очсонгүй.

Сар, өдрүүд өнгөрөхөд Хэри хаан сэнтийд заларсан залууг хаант улсаа хэрхэн амжилттай цэцэглэн хөгжүүлж, өдөр шөнөгүй шаргуу хичээнгүйлэн ажиллахыг харж байлаа. Харин жилийн дараа гэхэд Рун Хао хүнд өвчтэй болжээ. Тэр үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхдаа чанга хатуу нэгэн зүйлийг гартаа тас атгасан байв.

"Би чамайг олно оо, Хао Ни."
залуу хамгийн сүүлийн амьсгалаа хураахдаа ингэж шивнэжээ.

Хэри түүн рүү харсаар тодорхой яг ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдэрч чадахгүй зөвхөн залуу өрөвдөлтэй санагдаж байхад тайган Рун Хаогийн тас зангидсан гарыг тэнийлгэн хүзүүний зүүлтийг авах үед Хэри гайхаж балмагдаж орхив. Энэ зүйл түүний үхэхээсээ өмнө нандигнан чангаар атгаж байсан эд гэж үү. Хэри хүзүүний зүүлт рүү харан хөшиж, мунхарч орхижээ.

"Энэ-энэ миний хүзүүний зүүлт!"

Ингээд хэдэн зуун жил хурдтай урсан өнгөрч, тэрхүү зүүлтийг нэг эзэн хаанаас нөгөөд шилжүүлэн өгч, дараа нь гүнж аваад жанжны охинд, жанжны охиноос түүний үйлчлэгч рүү өгөх хүртэл Хэри харлаа. Номин хөх өнгийн чулуун шигтгээтэй зүүлт хойч үеийн хойд үе хүртэл дамжсаар Ян удмын агуу өвөө эмээгийн үе хүртэл үргэлжилсэн юм. Хэри гэр бүлийнхээ зургийн цомог дээрх зургуудаас харж байснаар өвөө, эмээгээ таньсан.

"Воах, тэгэхээр энэ миний хүзүүний зүүлтийн түүх гэж үү?" гэсээр тэр өнө эртний хүзүүний зүүлт хэрхэн гараас гарт дамжсаар дууссаныг үзээд гайхсан байв.

Нууцлаг зүүлтийн бүхнийг өгүүлэх илчлэлт дуусмагц Хэри дахин шилжигдэх ба энэ удаа тэр харанхуй хоосон зайд ирэх нь тэр.

"Хөөх, энэ ч хэцүүхэн түүх байна шүү." Тэр болсон явдлыг эргэцүүлэн бодсоор бувтнав. Бодох тусам гайхмаар, өвөрмөц нууц оршиж, бүх үйл явдлын шалтгаан одоо ч учир битүүлэг байх тул тэр гүн гүнзгий бодолд автсан юм. Урьд нь зүүлтийн түүх гэгчийг хэзээ ч сонирхож, асууж байгаагүй. Түүний гэр бүлийнхэн нь ч түүхийн талаар эсвэл зүүлт хаанаас гаралтай эсэхийг огтхон ч ярьж байгаагүй.

Хүн-роботын хоолой түүнийг төөрч, будлисан бодлоос нь салгалаа.

"Эрхэм хүндэт эзэнтэн минь тавтай морил. Тантай холбогдоход хэсэг хугацаа зарцуулсанд хүлцэл өчье." гэж хүн-робот хоолой хэлэх нь тэр.

"Хүлээгээрэй! Систем, чиний дуу өөрчлөгдчихөж бас хэсэг хугацаа гэсэн чинь юу гэсэн үг вэ?" гэсээр тэр гайхаж, эргэлзсэн байдалтай асуухад,

"Тийм хөтчөө, бас энэ ердөө 5 минут болсон."

"Хөөх! Гэхдээ надад үнэхээр олон жил өнгөрчихсөн юм шиг санагдаад байх юм?"

"Үгүй хөтчөө, Миний мэдээллийн дагуу та таван минут болсон."

"Хөөх!" Тэр одоо ч итгэж чадахгүй толгойгоо барих аж.

"Хөтчөө, бэлтгэлтэй байна уу! Би таныг ертөнц рүү тань илгээх гэж байна. Гол даалгавраа хагас биелүүлсэн учир миний мэдээллээс үзэхэд танд ердөө гурван сар оноогдох ёстой."

"Байз! Энэ чинь шударга бус. Би бодохдоо...." харамсалтай нь тэр юу ч санахгүй байгаа учраас хэлэх гэсэн зүйлээ зогсоов.

"Хмм, яагаад даалгаврынхаа талаар ганц ч болов зүйлийг санаж чадахгүй байна аа?"

"Өршөөгөөрэй хөтчөө, тантай холбогдсон хуучин программ энд ирсэн даруйд чинь даалгаврын талаарх таны ой санамжийг устгачихсан." хэмээн хүн-робот тайлбарлав.

"Юу! Хуучин програм гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэднийг сэргээх ямар нэгэн арга байхгүй юм уу?"

"Би бол танд туслахаар томилогдсон шинэ Систем. Бид бүх чадлаараа хичээж байгаа ч таны мэдээлэлд хандахдаа бид болгоомжтой байх нь зүйтэй. Таны хэрэг явдал тун өвөрмөц зүйл болохоор бид таны ой санамжийг сэргээж чадахгүй." гэж хүн-робот нөхцөл байдлыг дахин тайлбарлалаа.

"Хуучин системд юу тохиолдсон бэ?"

"Манай дарга бидэнд таныг татахыг тушаасан, гэвч харамсалтай нь бид таныг амжилттай булааж чадсан боловч тэд хэдийн танд өөрсдийн хөтөлбөрөө шигтгэчихсэн байна. Тиймээс бид таны өгөгдөлд байрлуулсан 7 даалгаврыг үргэлжлүүлэн дуусгах ёстой. Харин үүний дараа бид танд өөрийнхөө ертөнцөд амар сайхан амьдрах боломжийг олгох болно." гэсээр хүн-роботын дуу хоолойг эцсийн тайлбараа хэлж дуусав.

Тайлбараас болж Хэригийн хоёр хөмсөг хоёул аймшигтай мушгиран зангирчээ.

"Тэгээд танай дарга чинь хэн юм? Яагаад надад туслаад байгаа юм бэ?"

"Хөтчөө, би уучлалт гуйж байна, гэхдээ энэ миний хэлэх газар биш. Миний өгөгдөлд тусгагдсан зүйл бол намайг таны туслагч байхыг тушаасан явдал."

"Хммм" Хэри энэ тохиолдоод байгаа зүйлсийг ямар учиртайг гайхан бодож эхлэв.

"Хөтчөө, та өөрийн ертөнцдөө буцаж очихдоо бэлдэнэ үү!"

"Өө..." Хэриг уулга алдахтай зэрэгцэн түүнийг хурц гэрэл бүрхэн авлаа.

Continue Reading

You'll Also Like

3M 193K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
676K 84.3K 130
Type : BL //Novel// ေရွာင္ယြီအန္းသည္ မိမိဖတ္ရႈေနေသာ ၀တၳဳထဲမွ ေခ်ာေမာလွပသည့္ ဆယ္ေက်ာ္သက္အရြယ္ ဧကရာဇ္တစ္ပါး (ဆန္ကုန္ေျမေလးဘုရင္)၏ ခႏၶာကိုယ္ထဲသို႔ အသစ္...
134K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚