"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

543K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

15. Гү Игён (Төгсгөл)

3.5K 387 77
By VanTe_CAFE


Гэрлэх санал тавьсан тэрхүү онцгой өдрөөс хойш Хэри одоог хүртэл том тансаг харшид амьдрахдаа тухгүйтсээр. Тэр сайхан харагддаг өхөөрдөм бас ардаа хашаатай цэцэг тарьж болохуйц цэцэрлэг хүрээлэнтэй жижигхэн байшинтай болохыг ихэд хүсэх аж. Үнэхээр энгийн амьдралаар амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа боловч Тэмин тансаг амьдралдаа дасжээ.

Нэгэн өдөр Хэри цонхоор харшийн ар талыг ширтэн зогсож байлаа. Үнэндээ үнэхээр үзэсгэлэнтэй талбай харагдах ч Хэригийн хувьд тэр жижигхэн байшин мөрөөдөж байв.

Тэмин түүний хойноос зөөлөн тэврэн мөрөн дээр нь үнсэв.

"Юу бодож байгаа юм? Чи бүтэн цаг цонхоор ширтэж бас санаа алдлаа. Гунигтай харагдаж байна."

Хэри эргэж харан, "Хэрвээ би чамаас юм гуйвал уурлахгүй гэж амлаач."

Тэмин түүн рүү хайрласан дулаахан харцаар харан дэргэдээ байрлах зөөлөн сандлаа налан Хэриг өвөр дээрээ хажуулдан суулгалах.

"Намайг орхихгүй л бол зүгээр ээ." Тэр аяархан хэлээд түүний хоёр гарыг атгахад,

"Би энгийн байшинтай болохыг үнэхээр их хүсэж байна. Энэ харш үнэхээр үзэсгэлэнтэй л дээ, гэхдээ би цөөхөн өрөөтэй энгийн авсаархан байшинтай болохыг хүсдэг. Хэрвээ надад ямар нэг юм хэрэг болоод чамайг дуудаж хашхирвал амархан сонсогдоно."

Тэмин түүний өхөөрдөм хүсэлтийг сонсоод эгдүүрхэн хөхрөх аж.

"Чамайг нэг л өдөр ингэж асууна гэдгийг би мэдэж байсан. Алив, чамд нэг газар харуулъя."

Тэмин ийн хэлээд түүнийг дагуулан машиндаа суун жолоодож эхлэв. Хотын зах хавьцаа энгийн байшингуудын хажуугаар өнгөрсөөр тийм ч удалгүй машин нэгэн онцгой байшингийн урд зогсжээ.

Хэри машинаас гараад дуу алдаж орхих нь тэр. Харин Тэмин түүний гарыг хөтөлж дотогш ороход Хэри бараг ухаан алдаж унамаар санагдав. Бүх зүйл нь энгийн хэрнээ үнэхээр төгс төгөлдөр.

"Чи яаж энийг хийв ээ?" Хэри баярлаж догдолсноо нуулгүй нулимс цийлгэнүүлэн асуув.

Энэ түүний мөрөөдлийн байшин. Гаднаас харагдах байдал болон дотоод засал чимэглэл гээд мөрөөдлийн байшингийнхаа тухай нэг бүрчлэн мөрөөдөн ганцхан хамгийн сайн найз Сүёндоо бүхнийг дүрслэн ярьж өгч байсан.

"Гэнэтийн бэлэг!" түүний хойноос олон хүмүүсийн хашхираан гарах нь тэр.

Үүдэн дээр түүний бүх найзууд бас Тэминий ээж ч байв. Хатагтай И тэдэн дээр ирж Хэриг тэврэн авлаа. Хүүгээ амьдралынхаа хайртай учирсанд хатагтай туйлын жаргалтай байгаа нь гарцаагүй.

Хэри одоо ч баярласандаа нулимс унагахыг хүсэх аж.

"Би чамайг гайхшруулахыг хүссэн юм. Чамайг том, гялтганасан зүйлд үнэхээр дургүйг мэднэ, тэгээд би Сүёноос чиний мөрөөдлийн байшингийн талаар асуусан. Харин чи өнөөдөр надаас асуусан нь тохиолдол байлаа." Хэри тэр даруй Тэминий хүзүүгээр нь тэврэн авлаа. Хэчнээн баяртай байгаагаа дүрсэлж чадахгүй нь.

"Тэгэхээр би энэ үдэш шагнал авна биз дээ." Тэмин түүний чихэнд жуумалзан шивнэх нь тэр.

Хэри бага зэрэг ичингүйрсэн ч хариу шивнэлээ.
"Тэгвэл бэлэн байж бай." гээд нэг нүдээ ирмэв.

Сүён тэдэн рүү залхсан аятай хараад нүдээ эргэлдүүлэнэ. "Гуйя, наадахаа биднийг явсны дараа хий, тэгэх үү?! Энд ганц бие гозон толгойтой хүмүүс байгаад л байх юм!"

Түүний хошин гомдлыг сонсоод хүн бүхэн хөхрөн инээлээ. Сүён одоо ч өөрт тохирох найз залууг олоогүй болохоор нялуун хосуудыг харахаар тун эмзэг болчихдог. Хэри сайн найз руугаа ширтэн инээмсэглэж байлаа.

Ийн байрны найр тэмдэглэж, шөнө болоход Тэмин бүгдийг нь гэрээсээ хөөж явуулсан юм. Тэр хаалгаа хаагаад шууд Хэриг татан гүн гүнзгийгээр шуналтай нь аргагүй үнсэж эхлэв.

"Тэмин, хүлээ. Эхлээд нөгөө харш.... уммм яах юм?" тэр Тэминий түрэмгий үнсэлтэд дуу алдсаар үг хэлэх гэж оролдоно.

"Хэрвээ бид хүүхэдтэй болчихвол бал сарынхаа нууц оромж болгож ашиглах нь мэдээж шүү дээ." Тэмин хийж буй зүйлээ үргэлжлүүлэнгээ хэлж байв.

Хэри хэдийн ташаалд автаж эхэлсэн тул өөр түүнээс асуулт асуухыг хүссэнгүй.

Гурван сарын дараа тэд хуримын товоо зарлалаа. Хэри, Тэмин хоёр хүүхэдтэй болохыг хичээдэг ч харамсалтай нь хүслээр нь болж өгөхгүй байв. Тэд үзлэгт хамрагдахаар эмнэлэгт очсон бөгөөд эмч тэдэнд сэтгэлээ зовоон стрессдэж болохгүй гэж хэлсэн. Тэдний бие махбодод ямар ч асуудал байгаагүй. Хэри үүнд тайвширчээ. Тэминий хүсэл болон энэ ертөнцийн даалгаварт зориулагдсан бяцхан сахиусан тэнгэрийг хүлээнэ. Гэхдээ хэдэн сарын турш идэвхтэйгээр туршиж үзсэн ч өрөвтасын сураг үл дуулдах нь түгшмээр.

Хосууд багахан цөхрөлд автаж эхэлсэн ч бие биенээ баярлуулахаар шийдэн ирээдүйд ирэх бяцхан зочиндоо зориулж тусгайлан үлгэрийн орон мэт өрөөг бэлдэж өглөө. Түүнд зориулсан олон төрлийн чихмэл тоглоом, жижигхэн гутал малгай гээд хүйс хамаарахгүй олон хувцас авчээ.

Харин энэ ертөнцийн эмэгтэй гол дүр Жүхёныг аваргын цомтой шилдэг "Арслан" баг худалдаж авсан юм. Тэрээр хүчирхэг багийн тоглогчдоос онцгойрон хурдтай олны танил болж, улс даяар түүнийг энэ жилийн тэргүүн тамирчдын эгнээнд зүй ёсоор багтаан хүндэтгэв. Хэри мэдээж гайхсангүй. Тэр бүсгүй бол энэ ертөнцийн гол дүрийн эрхэм эмэгтэй шүү дээ.

Дахин сар өнгөрлөө. Удахгүй болох хуримын ёслолд зориулж, Хэри болон түүний найзууд хуриманд бэлдэх аж. Найзууд нь бүгд сүйт бүсгүйн хамгийн нэр хүндтэй гэрчээр уригдсан. Бас тэдний хуримыг зохион байгуулж байгаа Хэригийн хатагтай дасгалжуулагч болон Тэминий ноён ижил хүйстэн туслах эрэгтэйг мартаж болохгүй. Хэри багаас өнчин, гэр бүлгүй учир дасгалжуулагчаасаа өөрийнх нь адислагч болохыг гуйсан. Харин дасгалжуулагч нь түүний хүсэлтийг сонсоод баярлан уйлж, саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.

Дасгалжуулагч болон туслах залуу уулзах бүртээ нэг нэгнээ харж үздэггүй болсныг бүгд мэддэг болов. Тэд мөнхийн дайсагнан маргалдаж байдаг. Жишээлбэл нэгэн өдөр тэд хуримын зохион байгуулалтыг хариуцаж байхдаа дасгалжуулагч эмэгтэй Тэминий туслахын хийсэн сүйт бүсгүйн даашинзанд сэтгэл хангалуун бус байснаа бүдүүлгээр хэлснээр тэд санал зөрөлдсөн эхэлжээ. Алдартай дизайнерын чадварлаг туслах нь загвар зохиохдоо тун сайн гэдгийг дэлхий даяар мэддэг. Гэвч...

"Хэрвээ чи жинхэнэ эр хүн байсан бол би чиний наад үзлийн царайг аль хэдийн шанаадчихсан байгаа!" хатагтай дасгалжуулагч гэй туслах руу хашхирна.

"Айн тийм үү?! Харин чи бол ямар ч загварын мэдрэмжгүй юу ч ойлгодоггүй тийм балар эртний зэрлэг сармагчин, мэдэв үү!" туслах ажилтан хариу цохилт өгөх аж.

Тэднийг бараг л нэгнээ заамдахын даваан дээр Хэри дасгалжуулагчаа, харин Тэмин туслахаа барьж амжлаа.

Хэри, Тэмин хоёр туслах болон дасгалжуулагчтай уулзах бүртээ хүндээр санаа алдаад духан дээрээ массаж хийдэг болжээ. Хэзээ нэг өдөр энэ өсөрхүү дайсагнал нь өөр нэгэн жигтэй харилцаа болж хувирахыг хэн ч таашгүй. Хэрвээ тэр цаг үе ирвэл гарцаагүй Хэри, Тэмин хоёр хамгийн чангаар инээлдэх биз.

Нөгөөтэйгүүр, Сүён чанга хатуу дасгалжуулагчаа яагаад тэр туслахыг харах бүртээ ихээр уурлаж бухимддагийг гайхахаас илүү дасгалжуулагчийн сүрдэм царайнаас айж зугтах болсон юм. Энэ бүх хугацаанд Хэри тэднийг ажин жаргалтайгаар хөгжилдөж байлаа.

Бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан дараагийн өдөр нь гайхамшигт хуримын ёслол нээлтээ хийв.

Ягаан, цагаан, шаргал анхилам цэцэгсээр хүрээлэгдсэн урт цагаан гялалзсан индэр дээгүүр үлгэрийн шидэт цагаан хун мэт даашинзтай үзэсгэлэнт сүйт бүсгүй гоёмсог цэцгийн баглаагаа барин хөгжим эгшиглэхтэй зэрэгцэн алхах бол урд талд нь нүүрнээсээ инээмсэглэлээ нууж үл чадах сүйт хархүү догдлол дүүрэн ширтэн зогсоно. Хэриг түүн дээр очих үед Тэмин гарт нь хүрээд улам сандарсан ч тэрийгээ нуун гарыг нь үнсээд өөртөө сугадуулав.

Хэри энэ ертөнцийн гол даалгавар гэхээсээ илүү хайртай залуутайгаа гэрлэж байгаадаа жаргалтай байх аж.

Ёслолын үеэр номлогч хүн бүрээс ижил асуулт асуужээ.

"Энд байгаа хэн нэгэн энэхүү хосын ариун гэрлэлтийг эсэргүүцэх ямар нэгэн шалтгааныг мэдэх аваас одоо хэл эсвэл үүрд тайван байлгана уу." гэж санваартан тайван дуугаар асуулаа.

Хаа нэгтэйгээс сонсогдох механик хоолой.

10... 5 секунд

Хүн бүхэн догдлол дүүрэн аз жаргалтай байх авч тэнхимийн харанхуй буланд аз жаргалдаа умбаж байгаа хосыг харах залуу тийм байсангүй. Түүний нүд галзуу бух адил улаанаараа эргэлдэж, эмх замбараагүй харагдана.

4....секунд

"Би байна. Хэрвээ би чамтай хамт байж чадахгүй юм бол хамтдаа үхэцгээе!" Мину тэнхим дүүрэн чангаар инээсээр гохоо дарсан юм.

Цагаан даашинз час улаан цусаар бага багаар будагдаж, Хэри аажмаар газар унав. Дахин өөр нэг буун дуу сонсогдох нь Мину өөрийгөө алсныг илтгэнэ.

"Үгүй ээ, үгүй, ҮГҮЙ!" Тэмин орилсоор Хэриг унахдаа зэрэгцэн барьж авлаа.

Хэри сүйт залуугаа нулимстай нүдээр ширтэн гараа арай ядан өргөсөөр нүүрэнд нь хүрэв.

1.....Цаг дууслаа!

"Намайг уучлаарай..." Хэри ийн хэлээд цусаар ханиалган улмаар гар нь аажмаар газар хүчгүйдэн даралттай буух ба мөн сүүлчийн дусал нулимс нь газарт унана.

"ҮГҮЙ ЭЭ." Тэмин хашхирах ажээ.

Сүм эмх замбараагүй байдалд оров. Хүмүүсийн хашхираан сонсогдоно... бас тэдний уйлах дуу, үймэн дэгдэх хөл хөдөлгөөн.

Түргэн тусламжийн баг ирж Хэриг сэргээх гэж оролдох ч Хэри хэдийн урт аялалдаа гарсан учир ямар ч найдвар байхгүй шүү дээ.

Тэмин нулимс дүүрэн нүдээр эмч нарыг түүнийг сэргээх гэж чадах бүхнээ хийж байгааг хажуухнаас харж байлаа. Гэхдээ эцэст нь оройтжээ. Сум эмэгтэйн зүрхэнд гүн шигдсэн байв. Залуугийн нүд нь амьгүй болж, оч нь унтрах шиг.

Энэ үйл явдлын дараа Тэмин Хэригийн оршуулах ёслол өнгөртөл хэнтэй ч үг солиогүй. Хуримын ёслолоос оршуулах ёслол болон хувирсан дуулиант мэдээ дэлхий даяар эрчимтэй цацагдсан. Дэлхийн хамгийн нэр хүндтэй хаалгачдын нэгээ алдсанаас үүдэн бүхэл үндэстэн уй гашууд автан уйлав.

🔆

Хайрт сүйт бүсгүйнхээ гантиг тавцантай булшны өмнө зогсож байх Тэминий царай үл ойлгогдом хувиралгүй боловч түүний нүдэнд атаа хорсол, уур хилэн шингэжээ.

"Систем 909, би бүх мэдээллийн санг устгамаар байна. Тэдний өгөгдлийг сүйтгэ! Миний хэлсэн бүхнийг хэрэгжүүл! Харин ганцхан түүнийг гэмтээж болохгүй." Тэмин хүйтэн өнгөөр тушаах аж.

"Мэдлээ эзэнтэн."




• Нарана •

Continue Reading

You'll Also Like

385K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
2.1M 203K 69
BL ဝတ္ထုရေးတဲ့ စာရေးဆရာတစ်ယောက်က သူဘယ်လောက်ဘဲ ကြိုးစားရေးနေပါစေ စာဖတ်သူတွေက အကြိုက်မတွေ့ဘူး။ယုတ္တိမရှိဘူးဆိုပြီး ဆိုးဝါးတဲ့ မှတ်ချက်တွေပေးတယ်။ တစ်နေ့...
24K 1.7K 7
Утга зохиолын ангийн оюутан Лили хамгийн сайн найз болох Сэмтэй нэгэн үдэшлэгээс харих замдаа 3 залуутай учирна. Өнөөх залуус Лилид сайн найзаа аврах...
53.5K 5.7K 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлв...