"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

12. Гү Игён

3.1K 363 49
By VanTe_CAFE


Дөрвөн өдөр өнгөрөв. Хэри өдөр бүр завгүй тууштай бэлтгэл хийж байсан бол энэ хугацаанд Сүёны хөлийн бэртэл нь эдгэрсэн байлаа. Шонхрууд зөвхөн бэлтгэлдээ бүрэн анхаарлаа хандуулна. Дараагийн өдөр нь тэд тэмцээн зохиогдож буй цэнгэлдэх хүрээлэнг зорин "Арслан" багийн тоглолтыг үзжээ. Энэ нь арслангуудыг тэдэнтэй дэлхийн цомын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх баг мөн эсэхийг тодорхойлно. Хэдий үзэгчид арсланг цомхон финалд гарна гэж үзэх ч цаад санаандаа шонхрууд тэдний тоглолтын тактикийг судалж байгаа нь энэ.

Үзэгчдийн суудалд найзуудаараа зэрэгцэн суун үзэж байхад Сүён нухацтай ажиглаж байв.

"Юу гэж бодож байна? Луу баг үнэхээр сайн байсан. Харин Арслан... тэд хэд дахин илүү харагдаж байна."

Хюён болон бусад нь толгой дохилцон Арслангийн багийг шилдгийн шилдэг гэдэгт санал нийлцгээн ярилцах аж.

Тэмин тэдний дундуур орж ирэн Хэригийн хажууд суулаа. Тэр хүн бүрт зориулж попкорн, хийжүүлсэн ундаа худалдан авчээ.

Хэн ч анзаараагүй нөгөө талд Мину тэдэн рүү ойртохыг хичээж байв. Гэвч ойртож чадахгүй шалтгаан нь Тэмин өөрийн эрчүүдэд түүнийг Хэригийн байгаа газраас зуун метрийн зайд нэвтрүүлэх ёсгүйг тушаасан юм. Мину хашхирахыг хүсэж байсан ч том биетэй бие хамгаалагчид түүний хоёр талаас чирэн цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргав.

Хэри заримдаа Минуг хаачсан болохыг гайхдаг. Тэр хажууд нь гэмгүй суух залууг Минуг өөрөөс нь холдуулж байгаа этгээд гэдгийг төсөөлөө ч үгүй. Харин тэр гэмгүй залуу хайртай эмэгтэйг нь харах эрчүүдийн харцыг үзэн яддаг, ялангуяа Мину гэх нөхрийг бүр ч их.

Бараг өдөр бүр Тэмин тасралтгүй тэдэн дээр ирэх нь зуршил болж. Анх багийн гишүүд түүнтэй харьцах эвгүй байсан ч удалгүй бүгд дасал болсон юм. Тэмин хатагтай шиг харагдахаа больж илүү тохиромжтой хувцас өмсдөг болсон байлаа. Юу гэхээр яг ч бүрэн эрэгтэй хослол өмсөхгүй ч аль хэдийн даашинз эсвэл юбка өмсөхөөс татгалзсан гэсэн үг. Одоо бол түүний үйл хөдлөл жоохон эрч хүчтэй, хурц болно өөрчлөгдөж байгаа ч ярих юмуу, зарим алхаа гишгээ нь эмэгтэйлэг шинжээ хараахан гээгүй байгаа юм. Тэминийг нойтон хамуу шиг дагах нь Хэрид анхандаа төвөгтэй санагдсан ч түүнд зөвшөөрөхөөс өөр сонголт олдоогүй.

Харин Минугийн хувьд тэр ч бас түүний бэлтгэлийн үеэр зочлох гэж хэд хэдэн удаа оролдоход цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалагчид болон Тэминий бадируун том залуус түүнд саад болж байжээ. Үнэндээ Тэмин ихээхэн нэр нөлөөтэй учир холбоо сүлбээ сайтай, тэр тусмаа шонхор багийн хамгийн өгөөмөр ивээн тэтгэгч тул хүн бүхэн түүнийг хүндэт VIP зочноо хэмээдэг. Тиймээс Тэмин өөрийн сүр жавхлант нэр алдраа ашиглан тоглож байгаа. Энэ нь бараг л бохир тоглолт биш шүү дээ.

Хэри болон Тэмин нарын хоорондох харилцааг зөвхөн Хэригийн найзууд мэддэг. Хэриг найзуудын хамт ресторанд хооллохоор очих бүрт Тэмин тэдэнтэй нэгдэж, хамгийн үнэтэй дарс эсвэл эмэгтэйчүүдийн идэж хүчрэхгүй хэтрүүлсэн их хоол захиална. Тэр түрүүвчиндээ багахан ч санаа зовдоггүй бөгөөд харин ч олон зангүй чөлөөтэй, хөгжилтэй жинхэнэ хүмүүсээр хүрээлэгдэж буйдаа баяртай байдаг.

Арслан багийн хожлын тоглолтыг үзэж дуусаад шонхрууд хоёр өдрийн дараах чухал тэмцээндээ бэлдэн эрт унтахаар явлаа. Тэмин бас өөрийн өрөө рүү буцав. Тэр Хэриг өрөө рүү нь нүүж ирэхийг хүссэн, гэхдээ Хэри түүнтэй хамт байвал юу тохиолдохыг таамаглаж байсан тул Сүёнтой хамт байхыг илүүд үзжээ.

Хоёр хоногийн дараах "Арслан" болон "Шонхор" багийн хоорондох шийдвэрлэх тоглолт. Хоёр баг талбай дээр гарч, өөд өөдсөө харан нэг шугамд зогсоод ердийн ёсолгоо хийв. Олон тэмцээнийг шүүсэн чадварлаг шүүгч эрхэм мөнгөн зоос шидэхэд бөмбөг цагаан өмсгөлтэй арслангуудад нүүрээ харуулав.

Талбай дээр сунгалтын дасгал хийн биеэ халааж байхдаа Хэри холгүйхэн үзэгчдийн дунд Тэмин, Мину хоёрыг маргалдаж байхыг олж харлаа. Хэри хийж байгаа зүйлээ зогсоосонгүй. Хэдий тэдний маргалдахыг болиулахыг хүсэж байгаа ч тэр талбайгаас гарч, тэдэн дээр очиж чадахгүй шүү дээ. Хэри санаа алдан толгой сэгсрээд бие халаах дасгалдаа анхаарлаа хандуулав.

Энэ удаад арслан багийн хөдөлгөөн, тактик бүр Хэригийн урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зүйлс байлаа. Сонирхолтой эсвэл тансаг гэмээр хөдөлгөөн. Жишээлбэл бөмбөгийг өвдөгөөрөө цохин шилэн хүзүүний ар тал дээр тавьж, улмаар толгойгоо ашиглан бөмбөгийг нэгэн рүүгээ оновчтой зөв байрлалаар дамжуулах.

"Юу гээч нь вэ?" Хэри амандаа аяархан бувтнав.

Шонхрууд бүгд гайхсан байлаа. Дасгалжуулагч бас!

Тэмцээн эхлээд аравхан минутын хугацаанд Арслан баг Хэригийн багийн хамгаалалтад аль хэдийн нэвтэрчихсэн нь итгэмээргүй. Хоёр довтлогчоор удирдуулсан бөмбөг бараг л гоолын хаалган дээр тулаад ирэх нь холгүй байв. Гэхдээ Хэри тэдний таслан зогсоож чадахдаа итгэлтэй байлаа. Тэр маш нухацтай болон байрлалаа эзэлсэн.

Эмэгтэй гол дүр Жүхёны чадвар аура нь одоогийн үйл явдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй бололтой. Магадгүй тэд эмэгтэй гол дүрийн талаар сайтар судалж мэдсэний үр дүнд сэргийлэх тактик боловсруулсан байх. Хэри өөртөө ийн бодно.

Хэригийн харц Арслан багийн жижиг эмэгтэй дээр тусаж байв. Тэр Арслан багийн гол довтлогч гэдэг нь гарцаагүй. Жижигхэн боловч аймшигтай, маш хурдан шаламгай бас чармайлт сайтай тул Сүён, Хюён хоёрыг төвөггүйхэн хууран унагааж орхилоо. Күин бас маш нухацтай болж, Арслан багийн намхан довтлогчоос бөмбөг булааж чаджээ. Тэр бөмбөгөө хэн нэгэн хамтрагч руугаа дамжуулаагүй бөгөөд эсрэг багийн хаалга руу ганцаар довтолж эхлэв. Дасгалжуулагч бөмбөгийг Жүхён рүү дамжуул гэж хашхирч байсан боловч Күин зөрүүдлэн өөртөө бөмбөг эзэмшиж байгаад арслангийн төвийн хамгаалагчинд булаалгах нь тэр. Дасгалжуулагч талбайн цагаан шугамын гаднаас уурлан гар дахь төлөвлөлтийн самбараа доош хүчтэй савав.

Өрсөлдөгч багийн хамгаалагч бөмбөгийг довтлогч руугаа чиглүүлж өгсөн бөгөөд хоёр довтлогч нь бие биендээ дамжуулан ихэр мэт гайхалтай хосолсон үзүүлбэрийг үзүүлж байлаа. Дараа нь тэд шонхор багийн хамгаалалт руу нэвтэрч, эсрэг багийн довтлогчдын нэг нь бөмбөгөө өшиглөв. Азаар бөмбөг хаалганы хажуугийн ирмэгийг онож, Хэри хурдлан бөмбөгийг барьж авсан юм. Жүхёныг чөлөөтэй байхыг хараад бөмбөгөө түүн рүү чиглүүлэв. Бөмбөг цөлж өшиглөсний дараа Хэригийн цээжинд хүчтэй палхийж буудсан өвдөлт гэнэт дараад авах нь мэдрэгдэв.

Тэр хөдөлгөөнөө зогсоогоод гүнзгий амьсгал аван удаанаар гараад хэд давтсаны дараа сайхан мэдрэмжийг буцаан авав. Жүхёны зүг талбай руу харцаа тусгавал Хюён, Сүён, Юри нар эсрэг талын хаалга руу маш хурдтай гүйж байхыг харлаа.

Харин эсрэг багийнхан бөмбөг таслахыг хичээн хөөнө. Хамгаалагч ирэн бөмбөг булаахаар оролдсон боловч Жүхён бөмбөгийг хөлөөрөө солбин хуурч, Сүён рүү чиглүүлэхэд Сүён газар дээрээ Хюён руу дамжууллаа. Хюён бөмбөгийг хамгаалагчдаас хол байлгахын тулд талбайн булан руу явж бөмбөгийг хаалганаас 10 метрийн зайд Жүхён рүү дамжуулав. Жүхён хүчтэй ирэх бөмбөгийг шууд духан дээрээ хүч нэмэн гоолын хаалга руу чиглүүлэв. Харамсалтай нь арслангийн хаалгач үүнийг барьж чадсан бөгөөд хүн бүрт тарах дохио өгчээ. Хаалгач бөмбөгийг довтлогч руу цөлж, бөмбөг хүлээн авсан довтлогч хайчаар хөдөлж бөмбөгийг нөгөө довтлогч руу дамжуулна. Энэ удаа эсрэг багийн бусад тоглогчид тэднийг хамгаалж шонхрын тоглогчдыг чадахаараа хашиж байв.

Хэри хүлээж, анхааралтай ажин тооцоолно. Хоёр довтлогч давшсаар тэд бөмбөгийг хөлөн завсраа солбин нааш цааш буцах зико хөдөлгөөнийг ашиглаж байлаа. Энэ алхмаараа довтлогч Хэригийн хамгаалагчийг хуурч мэхлэн сул орон зайг олж авч, тэдний хамгаалалтыг чадварлагаар өнгөрч гарахад хүргэв. Хаалганаас хориос арван алхмын хооронд хурдтай шилжин эргэн тойрныхоо шонхруудыг хууран эсрэг багийн хаалганы зүгээс талбайн зүүн талд гарч, дараа нь зүүн хөлөө бөмбөгний хойхно байрлуулж баруун хөлөө хойш сунган урагш зүүн тийш хажуулдуулан хамаг хүчээрээ гоолын хаалга руу өшиглөлөө.

Хүчтэй эргэлттэй ирэх бөмбөгийг Хэри барьж чадсан боловч энэ удаад цээжинд нь дахин хүч нэмсэн буудалттай өвдөлт хүндээр мэдрэгдэх нь тэр. Бөмбөг түүний цээжинд даралттай цохилт өгсөн тул тэр амьсгалж чадахгүй болж, бөмбөгийг тэврэн газар өвдөглөн унав. Бусад нь түүнийг босохыг хүлээж байсан ч Хэри одоо ч бөмбөгөө тэвэрсээр доош атиралдан хэвтэнэ. Тэмцээний шүүгч түүний зүг гүйж очоод бэртсэнийг нь олж мэдэв.

Удалгүй эмчилгээний түргэний баг яаран ирж, түүнд үзлэг хийгээд шууд дамнуур дээр тавин эмнэлэгт хүргэхээр болов. Багийн гишүүд бүхэлдээ цочирдож ялангуяа Тэмин, Мину хоёр хөлдөж орхижээ. Гэсэн ч Хэриг дамнууртай талбайгаас гарахад тэд даруй машин руугаа гүйцгээн түргэн тусламжийн машиныг даган явлаа.

Continue Reading

You'll Also Like

7.4K 852 19
Ганц шөнийн тоглоом арван өдрийн тарчлал болж, хэсэгхэн зуурын тачаадал мянган шөнийн таашаал болж хувирна.
17.4K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
2.7M 92.4K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...