"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

543K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

10. Гү Игён

3.2K 325 17
By VanTe_CAFE


Шонхор багийн хөгжөөн дэмжигчид баяр хөөрөөр орилолдох бол Хэри инээмсэглэж байлаа. Хэдий хожигдож байгаа багт энгийн мэт боловч баг нь оноо авсанд аз жаргалтай байв.

Хорин минут үлдэх үед түүний хүч тамир барагдаж, гар нь аймшигтай өвчилжээ.

Үлдсэн минутын үед бөмбөг Сүёны эзэмшилд байсан бөгөөд тэрээр эсрэг багийн талбарт гарч, хамгаалалтын хэлбэрт нэвтрэхийг оролдож байв. Гэнэт хажуунаас нь эсрэг багийн тоглогч түүн рүү хурдан ойртож ирэхийг анзаарав. Тэр бөмбөг таслах гэж оролдох нь гарцаагүй ч Сүён бууж өгөхийг хүссэнгүй. Багийн өөр тоглогч руу бөмбөг дамжуулахаар зэхэх агшинд харамсалтай нь санамсаргүйгээр бөмбөгөө алдаж, хий өшиглөн хөл алдчих нь тэр. Газарт унан өвдөлтдөө хашхирахад шүүгч тоглолтыг зогсоон түүнийг шалгахаар явлаа. Хэдэн шинжилгээ хийсний дараа шагай нь хавдсан болохыг тогтоож, тоглолтоос чөлөөлөв.

Дараа нь түүнийг Күин гэх сэлгээний шинэ тоглогчоор сольжээ. Күин өөр багаас "Шонхор"-т шилжин ирээд удаагүй байгаа чадварлаг тоглогч юм. Үнэндээ тэр бардам зангаасаа болж гишүүддээ таалагдаагүй боловч салбартаа сайн тоглогчийн хувиар шийдвэрлэх мөчид чадвараараа талбай дээр гарах эрхтэй.

Хэригийн даалгаварт тэр чухал биш нэгэн тул анхаарч, харьцаж үзэх шаардлагагүй.

Күин талбайд нэгдэн орохдоо үлээдэг бохь гаргаж ирэн багийнхаа нэгт өгөх нь тэр. Үүнийг харсан Жүхёны хөмсөг дээш гарав. Дараа нь Күин Жүхёны зүг яваад түүний царайг харанхуйд автуулан аз жаргалгүй болгох жигтэй зүйл хэлсэн юм. Нөгөө талд Хэри анзаарч харалгүй тоглолтдоо төвлөрчээ.

Багийн гишүүдээ бүрдүүлж шийдсэний дараа тоглолт үргэлжилж эхэллээ. Дахин, эсрэг баг Хэри рүү довтлон ирж байв. Гэтэл энэ үед Күин хурдтай гүйж ирээд түүний өмнө хөндөлсөн харагдах орчныг нь таглачхав. Хэри бараг л түүнийг түлхэхээ шахсан.

Аз болж Хюён, Юри нар аврах ажилд ирж, гоолын хаалгаа хамгаалалтдаа авав. Гэхдээ хүчирхэг эсрэг баг нь тэдний хашилтаас зугтаж чадсан тул аз тэдний талд байсангүй. Луу багийн хоёр гишүүн эрээлжлэх бөмбөгийг бие бие рүүгээ маш хурдан дамжуулах нь шилдэг хослол гэлтэй. Энэ удаа Хэри юу болж байгааг ойлгон байрлалаа эзэллээ. Тэдний харцнаас техник анзаарагдах мөчид эсрэг багийн зүүн талын довтлогч бөмбөгийг өшиглөх боловч Күин энэ удаа Хэригийн харааны орчныг улам хааж орхив. Гэхдээ Хэри бөмбөгийг харж чадаагүй ч азаар бөмбөг хаана тусахыг тооцоолж мэдэн барьж аваад даруйхан багийнхаа тоглогч руу дамжууллаа.

Хюён дамжуулалтыг хүлээж аван Жүхён рүү дамжуулж, улмаар бөмбөг Юри рүү чиглэнэ. Хэри газраас босож Күин рүү ууртайгаар харахад Күин хяламхийчхээд шууд Хюёныг дагасан юм. Хэригийн хөмсөг аймшигтай гэгч нь сүлжилджээ. Шинэ бүсгүйн талаар таагүй мэдрэмж төрж байв. Гэсэн ч толгойгоо сэгсрэн бүх анхаарлыг тэмцээндээ төвлөрүүлж эхлэв. Одоо ердөө 15 минут үлдсэн бөгөөд шонхруудад гайхамшиг тохиох хэрэгтэй.

Хүмүүсийн харц нь Жүхён дээр тусах ба эмэгтэй гол дүр гэсэндээ гүйцэтгэл бүр нь туйлын төгс харагдана. Дахин, тэр эсрэг багийн хамгаалалтад орж чадсан. Харин ганцаараа довтлоход хүч хүрэхгүй тул өөр хэн нэгэн рүү дамжуулах шаардлагатай. Улаан багийн талбарт бүгд тэмцэлдэх авч ганцхан Күин сул байхыг тэр харсан юм. Гэхдээ түүн рүү дамжуулаагүй, дээрээс нь хэн нэгэн найдвартай хамтрагчаа хүлээх цаг байгаагүй учир Жүхён эсрэг багийн хэдэн тоглогчийг аргацаасаар байдлыг эргүүлэх алтан оноог авч чадав.

"Новшийн ертөнц өөрийн гэрлээ эмэгтэй гол дүр лүү хайр найргүй тусгаж байна даа." Талбайн захад бүхнийг тольдох Хэри ийн бодно.

Күин уур хилэнгээ нуун дарж чадалгүй Жүхён дээр очоод түүнийг түлхэж унагаан дээрээс нь орилж гарах нь тэр.

"Чи яачихсан тэнэг вэ? Намайг сул байхыг харсан биз дээ!!"

Багийн гишүүд цочирдож орхилоо. Шүүгч зохисгүй үйлдлийнх нь төлөө Күинд шар хуудас өгөв.

Шүүгчтэй маргалдан анхааруулгаас татгалзах Күинийг харсаар одоо ч газар гайхшран суух Жүхён дээр Хюён очин түүнийг босоход тусаллаа.

Хэри духаа зөөлхөн алгадав.
"Тэнэг." тэр шинэ тоглогчийг үнэхээр ихэмсэг гэдгийг сая л ойлгож харсан юм.

Тоглолт цааш үргэлжилж, 10 минут үлдсэн ба үймээн маргаан болон завсарлагаас болж 3 минут хасагдсан байв.

Хоёр багийн оноо тэнцсэн. Одоо ширүүн тэмцэл өрнөж, аль нэг баг нь оноог эвдэн урагшлах ёстой. Хюён, Жүхён, Юри нар эмэгтэй гол дүрийн чадвар ямар байхаас үл хамааран энэ удаа шилдэг хослолоор луугийн хамгаалалтад нэвтрэн орохын тулд чадах бүхнээ хийцгээнэ. Бөмбөг Жүхёны мэдэлд довтолгоонд бэлэн байсан ч тэр цааш өшиглөж чадсангүй. Өрсөлдөгч багийн долоон эмэгтэй түүнийг хүрээлснээр бөмбөгийг тасалж чадсан хэрэг. Күин хурдан гүйж бөмбөгт хүрэх гэж оролдоход эсрэг багийн хоёр тоглогч саад болж, энэ үер Жүхён болон багийн бусад тоглогчид бамбайн идэвхт орж бас зарим нь бөмбөг таслан зогсоохыг хүчээж байв. Шонхрууд чадах чинээгээрээ хөөж, гүйж байсан ч луунуудын овсгоотой бөмбөг дамжуулалт, багийн ажиллагаа болоод өндрийн харьцаанд давамгайлагдах хөлийн урт нь улам хурдан болгосноор гоолын хаалганд ойртож иржээ.

Гол луу довтлогч довтолгоо хийхэд Хэри бөмбөгийн тусгалыг оновчтой тооцоолон амжилттай хааж чадсан. Тэдэнд ердөө 3 минутаас илүүгүй хугацаа үлдэж. Хаалгач бөмбөгийг багийнхан руугаа шидэв, гэхдээ үгүй ээ, тэр дүр эсгэсэн байх ба одоо ч бөмбөг гарт нь байлаа. Дараа нь тэр бөмбөгөө өшиглөн гүйсээр гоолын хаалгаа эзэнгүй орхих нь тэр.

Дасгалжуулагч болон багийн гишүүд бүр нь тэнэг болж хувирах шиг. Дасгалжуулагч эмэгтэй түүнийг буцаж ир хэмээн уурлан хашхирна.

Жүхён тэргүүтэй багийн гишүүд нь тэр дороо хариу үйлдэл үзүүлж, эсрэг багийг хашихыг хичээж эхэллээ. Бөмбөг гоолын постноос 50 метрийн зайд ойртоод ирсэн торгон мөч тохионо. Хэри хамгаалагчдын нэгийг хуурч, хаалганд улам дөхжээ. Түүний харц шумбаж буй шонхрын нүд шиг хурц шийдэмгий харагдсаар бөмбөгийг хүчтэй өшиглөсөн юм.

Хар цагаан бөмбөг өнгөө үл таниулан сүнгэнэх үед хүн бүхэн амьсгаагаа дарсан байв. Эргэн тойрон удаашруулсан хөдөлгөөнд хувирсан мэт. Луу багийн хаалгач бөмбөгийн чиглэлийг зөв тооцож яг л хаачихсан мэт харагдах ч үл анзаарагдам тохиолдолд хуруугаар нь шүргэн гоол руу орох аж. Цэнгэлдэх шуугиж, "Шонхор" багийн ялалтыг цуурайтуулан хашхирч эхэллээ.

Тэд ялсан!

Хожигдсон баг толгой сэгсэрч, шонхруудад баяр хүргэв.

Тоглолт өрнөсөн бүх хугацаанд Тэмин үзэж байхдаа эгзэгтэй мөчид амьсгаагаа түгжих юм уу эсвэл уухайлан дэмжиж байв. Эмэгтэй хүний хослол өмсөж, амаа халхлан маск зүүж байсан тул эргэн тойрны хүмүүс түүнийг хэн болохыг гайхна.

Хувцас солих өрөө рүү буцах замдаа Хэри багийнхантай хөгжилдөнө. Хэдийгээр баярт мөч тохиолдож байгаа ч нэг гишүүн сэтгэл хангалуун бус байсан юм. Энэ мэдээж Күин. Багийн гишүүд хөөрөлдөн үлдэж байхад тэр юмуудаа баглан түрүүлээд явав.

Дасгалжуулагч ирж, тэдний баяр цэнгэлийг тасалж орхих нь тэр.

"Игён, яг одоо миний өрөөнд ир!"

Хэриг хаалга хаахаас ч өмнө дасгалжуулагч ууртай нь аргагүй ам нээв.

"Чи юу бодож байсан юм бэ? Сая болсон зүйл зүгээр маш их аз тохиочихлоо. Хэрэв тэгж чадаагүй байсан бол яах юм?"

Хэри өөрийн хийсэн үр дагаврыг сайн мэдэж байлаа.

"Дасгалжуулагчаа би мэднэ ээ, гэхдээ надад өөр сонголт байгаагүй. Бүгд хамгаалагчдаас холдох гээд завгүй байсан. Тэгээд би сайн гэж бодсон юмаа л хийсэн. Хэрэв та тийм биш гэж бодож байвал намайг түр огцруулж болно." Хэри зоригтой хариулав.

"Би чамд итгээгүйдээ юм биш. Гэхдээ чи бол зөвхөн хаалгач! Би чиний энэ чадварт чинь найддаг. Харин дараагийн удаа өөрийн үүргээс өөр зүйл хийхгүй гэж найдъя. Одоо явж баяраа тэмдэглэ, гэхдээ хэтэрхий оройтож болохгүй шүү!" Түүний дасгалжуулагч ийн сануулаад өрөөнөөс гарч багийнхандаа зарлав.

"Маргааш бэлтгэл хийх хүч байгаа гэж бодож байвал явж, зугаацаж болно!"

Хариуд нь хүн бүр баяртайгаар орилолдоно.

Continue Reading

You'll Also Like

93K 11.5K 45
Чи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.
53.5K 5.7K 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлв...
59.2K 4.5K 24
ခ်စ္ျခင္းနဲ႔မုန္းျခင္းၾကားမွာ အလႊာပါးပါးေလးတခုပဲျခားထားတယ္... အဲဒီ့အလႊာေလးကိုဖယ္ခြာႏိုင္ရင္ မင္းအရမ္းမုန္းေနတဲ့သူကိုလဲ ခ်စ္မိသြားလိမ့္ဆိုတာ အေသအခ်ာ...
385K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...