"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

7. Гү Игён

3.2K 297 14
By VanTe_CAFE


Гэрэл гийсэн цэлмэг өглөө Хэригийн тайван нойрсох амгалан байдал аймшигтай хашхираанаар эвдэгдэж орхисон юм. Тэр юу болсныг шалгахаар нүдээ нээхтэйгээ зэрэгцэн шуудхан орноосоо яаран боссон. Харин түүний нүдэнд хамгийн түрүүнд хөнжлөөр биеэ ханхлан чичрэн суух Тэмин харагдах бас тэр өөрөө цэвэр нүцгэн зогсож байгаагаа мэдэв.

"Өчигдөр чи надад юу хийчихсэн юм бэ?" гэсээр залуу түүн рүү орилох нь тэр.

"Юу? Надад гэнэ ээ? Үгүй шүү! Харин энийг хар л даа!" тэр ийн хэлсээр өөрийн биен дээрх хазаж шимсэн улаан бор толбонуудыг зааж эхлэв.

Тэминд хэлэх үг олдсонгүй бололтой чимээгүй болоход Хэри хөмсөг зангидан толгой сэгсэрнэ. Тэр бага зэрэг уурлаж Тэмин рүү хашхирах гэж байсан боловч гэнэт хаалганы хонх дуугарах нь сонсогдов.

Хэри хурдан хувцаслаж байхад хаалганы хонх дуугарахаа больж, оронд нь тогших чимээ сонсогдож эхлэв. Энгийн тогшилт бус харин сандарч балбахтай адил. Хаалга руу дөхөхөд тогших чимээ улам чангарч байлаа.

"Игён, хаалгаа онгойлгооч?" Эрэгтэй хүний ​эршүүд боргил хоолой хаалганы цаанаас бархирах аж.

Хэри хөмсөг зангидна. Үл таних хоолойн эзнийг хэн болохыг нь таах гэж хичээх боловч толгойд нь орж ирэх санаа хоосон.

"Игён, хаалгаа онгойлго!" тасралтгүй хаалга балбалт залуугийн дуутай нийлэн үргэлжилсээр.

"Түр хүлээгээрэй!" Хэри зөрүүлэн хашхирлаа.

"Өглөө эрт хэн байж болох вэ?" нэг ч хүнийг үл таамаглаж байв.

Түүнийг хаалга нээхэд саарал хослолтой өндөр царайлаг залуу эр зогсож байх нь тэр. Хар үстэй, гүн давхраа, тунгалаг том хар нүдтэй, царайлаг гэхэд туйлын дур булаам бас төгс сайхан биетэй залуу.

Хэри тэр залууг хараад оюун ухаан нь сандралдан гүйх мэт санагдав.

Харин өнөөх дур булаам залуу гартаа сонин барьжээ. Тэгээд тэр сониноо дэлгэн Хэри, Тэмин хоёрын олон зургийг харуулав.

"Тэгэхээр чи энэ эмэгтэйтэй байхын тулд надаас салжээ? Эсвэл эрэгтэй гэж хэлэх юм уу." хэмээн түүнийг асуухад Хэри үнэхээр мунхаг болсон мэт гайхширч орхив. Энэ хүнийг хэн болохыг тэр мэдэхгүй шүү дээ. Биеийн эзний дурсамжийг хэчнээн онгичоод санах ганц ч зүйл алга.

"Системээ! Аймшигтай онцгой байдал! Энэ залуу хэн бэ?" Хэри залуу руу үл бүтэх хачин инээмсэглэл тодруулаад дотроо системээс аврал ирэн хашхирч байлаа. Залуу юу ч юм үргэлжлүүлэн түүний ойлгохгүй зүйлсийн талаар ярьж байхад Хэри системийг идэвхтэйгээр дуудах аж. Гэсэн ч системийг хэр их дуудаж буйгаас үл хамааран систем одоо ч нам гүм.

"Игён чи сонсож байна уу?" залуу түүний нүүрний урдуур гараа саваа савчхад Хэри

"Аах... Байзаарай...." хэмээн огцом чангаар хэлэв.

Тэр бие засах шаардлагатай болсон юм шиг дүр эсгээд яаран угаалгын өрөө рүү гүйгээд орчхов. Өнөөх залуу одоо ч хаалган дээр зогсож байсан бөгөөд Хэригийн араас дотогш орон зочны өрөөнд зогслоо.

"Систем, яг одоо гараад ирсэн чинь дээр шүү!" Түүний тэвчээр барагдан уур хүрч эхлэхэд эвдэрсэн радио шиг механик дуу хоолой ярьж эхлэв.

"Би уучлалт гуйж байна. Бид оффис дээрээ маш завгүй байлаа. Таны эзэмшсэн хүний ​​ой санамж бага зэрэг асуудалтай. Бид зарим мэдээллийг орхисон байсан. Бидний мэдэж байгаагаар... тэр залуу бол... энэ бие махбод эзэмшигчийн найз- залуу-" гэсээр механик хоолой бүдгэрэн алга болох нь тэр.

"Өө гөлөг гэж. Энэ ч сайн зүйл биш шүү." Хэри амандаа хараал урсгачхаад нуувчаасаа гаран буцаж өнөөх залуу руу очив.

"Тэр ердөө нэг шөнийн алдаа байсан. Бас тэр эмэгтэй ч аль хэдийнээ явчихсан. Би түүнд сайн байгаагүй. Миний хайртай хүн бол зөвхөн чи. Бид 10 жилийн турш хамтдаа байсан шүү дээ, үүнийг битгий хий хоосон зүйл болго л доо."

Тэр Хэригийн зүг алхан очоод түүнийг тэврэн "Би чамд хайртай. Чи миний хувьд цор ганц хүн. Ийм зүйлийг өөрсдөдөө битгий хийгээч." хэмээн гуйв.

Хэри урдаа зогсох үл таних залуугийн талаар санахыг хичээж байлаа. Удалгүй түүний толгойд орж ирсэн ганц мэдэгдэл нь нэр болох 'Мину'.

"Мину." Тэр ийн зөөлөн дуудсаар мэддэг мэт дүр үзүүлэх боловч үнэндээ нэрээс нь өөр юу ч санахгүй залуугийн талаар өшөө илүүг мэдэхийг хүсэж байв.

"Игён, би буруутайгаа мэдэж байна. Түүнд итгэх ёсгүй байсан юм. Түүнийг тийм зэвүүцмээр зүйл хийж чадна гэдгийг би огтхон ч төсөөлөөгүй. Хэрэв чамд жоохон хугацаа өгчихвөл чамайг тайвширна гэж бодсон болохоор л би ирээгүй юм шүү дээ. Игён би чамд хайртай. Өөрсдийнхөө харьцааг битгий дуусга." Залуу нулимс мэлтэлзүүлэн чин сэтгэлээ хэлж буй мэдрэгдэнэ.

Харин энэ үед гэнэт Хэригийн толгой дээр гэрлийн чийдэн асах нь тэр. Тэгэхлээр энэ залуу биеийн эзнийг хуурсан байх нь. Энэ л түүний хаалгачийн гүйцэтгэл буурсан шалтгаан нь бололтой.

"Мину, би..." Хэри юу хэлэхээ мэдсэнгүй. Гэтэл гэнэт Тэмин унтлагын өрөөнөөс халуухан гэхэд дэндүү халуухан торон хөхний даруулга болох түүний хослол богинохон даашинзтай гарч ирэв. Тэр бүх цаг хугацаанд хаалга чагнан анхааралтай сонсож байсан юм. Түүний хувиралгүй покер царай юу ч үл илэрхийлнэ.

"Ноён Чүэ Мину. Бидэн дээр зочилсон нь ямар гээчийн гэнэтийн бэлэг вэ."

Мину гайхсан харцаар духаа үрчийлгэн Хэри рүү харахад Хэри санаа алдан чамархайгаа массажлаж эхлэв.

"Энэ чиний намайг орлуулж байгаа нэгэн мөн үү?" Мину ийн асуух аж.

"Ахем, яагаад бүгдээрээ өглөөний цай ууцгааж болохгүй гэж?" Хэри сэдвийг солихыг хичээн ийн санал болголоо.

"Игён, надад хэл! Чи энэ нэг юмаар намайг солио юу?" хэмээн Мину ууртайгаар хашхирав.

"Тийм ээ, би чамайг орлосон энэ нэг юм байна. Чамд энэ ямар нэгэн асуудал болоо юу?" Тэмин хоёр гараараа таашаагаа тулан хэлэхэд

"Игён, би чамаас асууж байна." хэмээн Мину дахин хашхирав.

Хэри юу хэлэх ёстойгоо мэдэхгүй хэвээр. Тэр Игён болон Минугийн талаарх түүхийг огт мэдэхгүй шүү дээ.

"Ноён Мину, таныг явах ёстой гэж бодож байна. Түүнийг хуурсандаа одоо ч сэтгэл чинь ханаагүй юм уу? Тэгээд ч тэр одоо надтай хамт байгаа болохоор, гуйя хаалга онгорхой байна!" Тэмин итгэлтэй хэлнэ.

Мину ядрангуй мэт Хэри рүү алхан тэврэх гэсэн боловч Тэмин тэдний дундуур гэнэт орж ирэн

"Би аюулгүйн алба руу залгах хэрэгтэй юу? Ноён Мину." хэмээн сүрдүүлэв.

"Холд! Би чамтай яриагүй байна!" Мину ийн хэлээд түүнийг бараг түлхэх шахсан юм.

Хэри юу хийхээ мэдэхгүй хэдий ч, ямар ч байсан өнөөдрийг аргалан аюулгүй тоглохоор шийдэв.

"Мину, эхлээд гэртээ харьсан нь дээр байх. Би чам руу дараа залгая." Түүнийг ийн хэлэхэд Тэмин, Мину хоёр маргалдахаа больжээ.

Мину өөрийгөө тайвшруулан
"Ойлголоо Игён, би дуудлагыг чинь хүлээж байя."

Тэр Хэриг тэврэхээр ойртоход тэдний хооронд ахин торон дотуур хувцастай залуу эсвэл эмэгтэй хөндөлсөх нь тэр. Мину түүн рүү шүдээ зуун хорсол дүүрэн хараад гэрээс гарч явсан юм.

"Игён, чи надаар тоглоод байна уу? Тэр хүн бол хууран мэхлэгч гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?! Би түүнийг хувь хүн талаас нь мэдэхгүй ч түүнийг хэчнээн олон дуулиант мэдээлэлд өртөж байсныг нь сайн мэднэ." Тэмин гараа зөрүүлж тэвэрчхээд Хэри рүү харан ийн үглэнэ.

"Тэмин, би мэдэхгүй байна." тэр үнэнээ хэлэв.

"Мэдэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэгээд бид өчигдөр юу хийсэн болж таарав? Нэг шөнийн алдаа гэх гээ юу?" Тэмин бухимдалтай асуулт тавив.

Сэрснийхээ дараа тэр юу болсныг мэдэхгүй байсан ч Хэриг хаалга тайлахаар өрөөнөөс гарах үед урьд шөнө хамтдаа хийсэн бүх зүйлийг эргэн санасан юм. Хэритэй уулзахаар ирсэн хүнийг сэтгэл түгшсэн харцаар харан дүрслэхийн аргагүй тухгүй хүнд мэдрэмжид ороогдсон. Түүнийг Хэригийн хуучин найз залуу гэдгийг мэдэж байсан. Тэдний үерхэл гурван долоо хоногийн өмнө Хэри түүнийг орондоо нэг эмэгтэйтэй хамт байхыг олсноор дуусгавар болжээ. Мэдээж энэ тухай бүх мэдээллээр цацагдсан.

Хэри хөмсөг зангидсаар ачааллаа даахгүй толгойгоо массажилна.
"Би үнэхээр мэдэхгүй байна, Тэмин. Гэхдээ чи ингэж хэлж болно оо. Өчигдөр би үнэхээр хөнгөн хуумгай хандчихаж." Хэри сул дуугаар ийн хэлэхэд

"Үнэхээр чи хөнгөн хуумгай үйлдэл гэчхэж байгаа юм уу. Итгэмээргүй юм." Тэмин толгойгоо сэгсрэн өрөө рүү алхав.

Тэр хувцсаа сольчхоод тээшиндээ эд зүйлсийг чихэж хийн өрөөнөөс гарлаа. Хэри буйдан дээр суух бөгөөд нүднийх нь урд хаалга онгойж, дараа нь хаагдан тас хийх чимээ сонсогдов. Хэри түүнийг буруутгаж чадахгүй. Бүх зүйл өөрөөс нь үүдсэн шүү дээ.

Удалгүй утсаа гаргаж ирэн Мину болон Игёны талаарх мэдээлэл хайн судалгаа хийж эхэллээ.

Цуврал өгүүллүүд нийтлэгджээ.

"Игён болон Мину нарын хамтын 10 жилийн харилцаа эцэслэв." Эхний нийтлэл ийн гарчиглагдсан байв.

"Мину өөр эмэгтэйтэй хамт байна." Үүнд Мину нэг эмэгтэйтэй хамт зочид буудлаас гарч яваа зураг нотлох баримтат хавсаргажээ. Хэри зураг дээрх эмэгтэйн царайг анхаарч харсангүй.

"Систем! Юу болоод байгааг надад нэг бүрчлэн тайлбарлаадах!" гэсээр тэр түргэн шаардлаа.

Эвдэрсэн радио шиг сонсогдох механик хоолой түүний чихэнд хангинав.

"Хөт...чөө, Үйл явдлыг суулгаж байна."

Ингэснээр Хэри тэр өдөр юу болсныг харж эхэлсэн юм.

Игён болон Мину, тэнгэрээс заяагдсан нандин хосууд гэж дуудагддаг байлаа. Тэдний хоорондох харилцаа салшгүй эрхэм нандин байсан бөгөөд бараг 10 жилийн турш үргэлжилсэн. Харин Игёны оролцсон олон улсын хөл бөмбөгийн тэмцээний дараа түүнийг эх орондоо буцан ирэхэд анхны харсан зүйл нь хайрт найз залуу нь өөр эмэгтэйтэй нэг орон дээр унтаж байсан явдал байв. Тэр шуудхан эргэж ч харалгүй хурдтай гүйснээр түүнийг хэнтэй унтаж байхыг хараагүй, тийм сөхөө ч байгаагүй биз.

Хэригийн зүрхэнд зүүгээр шивэх мэт хүнд өвдөлт мэдрэгдэж, нүдэнд нь нулимс цийлгэнэсээр борооны дусал шиг бага багаар урсаж эхлэх нь тэр.

"Энэ юу вэ?" Хэри нулимсаа шувтран арчихад нулимс асгаруулагч цацсан мэт зогсолтгүй ихээр нулимс урсана. Тэр үүнийг биеийн эзний хариу үйлдэл гэдгийг ойлгож байв.

"Зүгээр дээ зүгээр уйл." гэж өөртөө бус түүнд хандан хэлэх аж.

Игёны бүрэн дурсамж сэргэх үед бие махбодын сэтгэл хөдлөлийн гашуудал илэрсэн. Хэрэв хажууд нь биеийн жинхэнэ эзэн байсан бол Хэри түүнд дэм болж тэврэх нь гарцаагүй. Цээжинд нь давчдах өвдөлт гадагшилж, тэр залууг гэх урт удаан хугацааны үнэнч хайр нь бага багаар үгүй болж байгааг мэдэрнэ. Хэри биеийн эзний сэтгэл хөдлөлийг хэнээс ч илүү сайн болгож байв.

Учир нь түүний туршлага хамгийн муу байсан. Тэр чин сэтгэлээсээ хайрласан, гэвч тэр хайр нь түүний амьдралаар нөхөн төлөгдсөн. Хамгийн аймшигтай нь түүний дурласан, хамгийн их хайрладаг залуу бол амьдралыг нь авсан хүн гэх. Одоо бол Хэригийн хийж чадах цорын ганц зүйл нь бие махбодын уй гашууг мэдрэх явдал юм.

"Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно, Игён~аа. Хүссэнээрээ сэтгэлээ онгойтол уйл."

Continue Reading

You'll Also Like

58.9K 4.5K 24
ခ်စ္ျခင္းနဲ႔မုန္းျခင္းၾကားမွာ အလႊာပါးပါးေလးတခုပဲျခားထားတယ္... အဲဒီ့အလႊာေလးကိုဖယ္ခြာႏိုင္ရင္ မင္းအရမ္းမုန္းေနတဲ့သူကိုလဲ ခ်စ္မိသြားလိမ့္ဆိုတာ အေသအခ်ာ...
2.6M 252K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
390K 27.4K 43
မိုက်ကယ်အာဒန်မင်လုချက်စ် ညိုမင်းမို 21.7.2023 9:20 PM.