"Хоёр дахь эмэгтэй дүр"

VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... Еще

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

5. Гү Игён

2.9K 324 20
VanTe_CAFE


Хэсэг хугацааны дараа Хэри уруул дээрээ чийглэг зөөлөн зүйл мэдрэх нь тэр. Яг л түүнийг үнсэж буй мэт. Тэрээр нүдээ алгуурхан нээгээд цочирдож орхисон юм. Сэтгэхүй нь бодлынх гүнд төөрөөд хөлдчихсөн мэт Тэминийг хүчээр шалгамгай гэгч нь уруулыг нь салган хэлээ аманд нь оруулахад ямар ч хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Хэрхэн амьсгалдгаа ч мартаж орхижээ.

Мэдрэгдэж буй цор ганц зүйл нь бие дотроос нь булгилан ундрах халуун мэдрэмж. Тэмин орон дээр хажууд нь хэвтэж байхдаа гараа биеэр нь гүйлгэж ташаанаас нь барин өөртөө улам ойртуулан татав. Дараа нь залуугийн гар Хэригийн гэдсээр шүргэх шахам гүйсээр хөх дээр нь ирээд зөөлөн базлах үед Хэри гэнэт энэ мансуурам байдлаас бүрэн сэргэн бодит ертөнцөд буцан ирлээ.

Хэри түүнийг зөөлөн түлхэв. Тэднийг салахад бумбагар ягаан уруулуудынх нь хооронд мөнгөлөг зураас хальтхан үзэгдэн тасарна.

"Тэмин, чи согтчихсон байна." Хэри зөөлөн бувтнан хэлэх ба тэр яг одоо энэ зүйлийг үргэлжлүүлж болох ч Тэминийг эрүүл бус байхад нь ашиглаж болохгүй гэдгээ мэдэж байв. Гол даалгавар нь энэ залууг өөртөө дурлуулах ёстой боловч энэ нь тийм ч зөв эхлэл биш шүү дээ.

"Би зүгээр л эмэгтэй хүн үнсвэл ямар мэдрэмж төрдөг болохыг гайхсан юм." залуугийн тогтуун аяархан хоолой сонсогдов.

Хэри толгойгоо зөөлөн дохин
"Унтлаа. Маргааш бэлтгэлтэй болохоор амрах хэрэгтэй байна. Сайхан амраарай, Тэмин." гэж хэлээд эргэж харан хэвтэв.

Гэхдээ бүхэл шөнийн турш тэдний хооронд болсон тэр оргилсон халуун мэдрэмжийг эргэн дурссан хэвээр Хэри цурам ч хийж чадаагүй юм. Түүний толгойд олон утас эрчлэгдсэн мэт бодол санаа нь үймэрч орхижээ. Өмнө нь тэр яг ийм үнсэлтийг мэдэрч байсан гэж санагдах ч хаана, хэзээ, яаж болж байсан гээд юу ч санахгүй байв. Бас өөр нэг бодол нь яг одоо ижил хүйстэн залууд сексийн өөрчлөлт тохиолдох нь ямар нэгэн аюулд ч хүргэж магадгүй юм. Эрүүл ухаанаа олсон үед гол буруутан нь гарцаагүй Хэри байна биз.

Орны нөгөө талд Тэмин ч бас гайхширсан байдалтай нойргүй хоножээ. Тэр унтаж байгаа юм шиг дүр эсгэсэн ч тэдний хооронд үл ойлгогдох оч бий болсон гэдгээс айж байв. Гэхдээ үнсэлт хачин боловч гайхалтай байсан. Хэдий тэр олон эрчүүдийг үнсэж байсан ч энэ удаагийнх тайлбарлаж барамгүй онцгой. Залуу гайхах тоймгүй олон мэдрэмждээ төөрч будлих аж.

Өглөө эрт тэдний хэн хэн нь босох боломжгүй гүн нойрондоо дийлдсэн байлаа. Харин утасны чанга хангинаан тэднийг цочоосон юм.

"Хөөе чи хаана байна? Игён! Наад хараал идсэн өгзгөө энд авчрахад чамд 10 минут байна шүү!" харилцуурын цаанаас галзуу ууртай эмэгтэй хүний ​​хоолой орилох нь тэр. Хэри шууд сэрэн огцом өндийн суулаа.

"Би бараг л очиж байна аа." гэж тэр хариулаад утсаа таслав.

Өрөөн дотуур яаран гүйж шүүгээгээ онгичин эргэн тойрныхоо хамаг зүйлийг сүйтгэсээр хувцсаа өмсөж эхлэв.

Тухайн үед бас Тэмин утасны дуудлагаар сэрэн нүдээ нээсэн юм. Мөн тэр өөрийн хоёр мэлмийдээ ер итгэж чадахгүй байв. Хэриг хөхний даруулгаа тайлах үед тэрээр шүлсээ залган хэвтэх ба Хэриг өөр нэгийг авч зүүхэд нүүр нь түгшүүрийн дохио шиг улайсан байх аж. Залуу өөртөө хиймэл хөхний томролтыг хийлгэсэн боловч Хэригийн байгалийн хоёр уулыг харахад түүнд нэг л сонин мэдрэмж төржээ.

Хэри Тэминийг хамт сэрснийг анзаарсангүй. Тэр түүний тухай ор тас мартчихаад яаран өрөөнөөс гарч цүнхээ шүүрч аван гэрийн хаалга тасхийн хаагаад улаа бутарсан хацартай залууг ганцаар үлдээсэн юм.

Хэри цэнгэлдэх хүрээлэнгийн гадна арван минут хоцорч ирэв.

"Хонгор минь хоцорлоо." дасгалжуулагч эмэгтэй гараа зөрүүлэн тэврээд автобусны хаалганы хажууд зогсоно.

"Уучлаарай хатагтай." Хэри доош бөхийн ёслоод түүнийг хүлээж байсан автобусанд орон үргэлж суудаг суудал руугаа очлоо.

Сүён гэх биеийн эзний нэгэн найз түүний хажууд суув.
"Хээе, Игён, энэ юу гээч нь вэ?" Тэр өдөр тутмын шар сонины тэргүүн нүүрэнд томоор бичигдсэн гарчгийг харуулан асуулаа.

Хэри сонин дээрх гарчгийг уншвал: "Алдарт хаалгач Гү Игён болон Нэр хүндтэй дизайнер И Тэмин нар Хамтдаа."

Тэргүүн гарчгийн ойролцоо тэдний хамт байгаа олон зураг багтсан байх нь тэр. Тэр тусмаа тэдний уруул нийлсэн байгааг харуулсан тодорхой нэг зураг байх боловч үнэндээ өөр өнцгөөс харахад яг ч тийм биш юм.

Хэри бичсэн худал үнэн нь мэдэгдэхгүй бүх таамаглалыг хурдтай гүйлгэн уншина. Тэднийг уншиж байхдаа шоолон инээж байв. Тэргүүн нүүрний гарчиг худал мэдээллээр дүүрчээ.

Хажууд нь суух Сүён түүний хариу үйлдлийг нэг бүрчлэн ажиглана.

"Би чамайг аль хэдийн лесби болчихсон гэж бодож байсан шүү. Гэхдээ тийм байсан ч хамаагүй л дээ, чи чинь зүгээр л миний найз шүү дээ."

Түүнийг ийн хэлэхэд Хэри инээмсэглэж байв. Гучин минут явсны дараа тэд зорьсон газраа ирлээ. Энэ бол арван мянган үзэгчдийн ​​багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн юм.

Тэднийг дотогш ороход гол дүрийн эмэгтэй Жүхён жижиг савтай ус Хэри рүү сунган уух эсэхийг нь асуухад Хэри толгой сэгсрэв. Тэр одоо биеэ халааж, бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй.

"Үгүй ээ баярлалаа." гэж Хэри хэлээд Сүён рүү хараад

"Хөөе Сүён, бөмбөг дамжуул." гээд буцан Жүхён рүү толгой эргүүлэн "Дараа болъё доо."

Тэр ийн хэлээд Сүёны зүг яван бие халаах дасгалаа эхэллээ.

Тэд бүхэл бүтэн нэг цаг гүйж, сунгалтын дасгал хийж, бөмбөг дамжуулах бас өшиглөх бэлтгэлээ эрчимтэй хийнэ. Бие халаалтын төгсгөлд тэд тоглогчдоо хоёр багт хуваав. Хэри В багийнхаа хаалгач бол эсрэг А багийн хаалгач нь Жүхён юм.

Сүён эсрэг багт хуваарилагджээ.

"Хээе Игёнаа ямар ч өршөөлгүй шүү!" Сүён ийн хэлээд хоёр хуруугаа өөрийн нүд рүү дараа нь Хэри рүү чиглүүлэв.

Энэ нь тэдний бэлтгэлийн тэмцээнд нөхөрлөл байхгүй гэсэн үг.

Хэри толгой дохин "Мэдээж, ямар ч өршөөлгүй!" хэмээгээд багийнхантайгаа гар цохилцон гоолын хаалган дээр очин байрлалаа эзэллээ.

Бөмбөг Хэригийн баг дээр байв. Хюён тэдний төвийн талбайн тоглогч бөгөөд тэр бөмбөгөө Хэри рүү хөнгөн дамжуулав. Харин Хэри Юрид дохио өгөөд бөмбөгөө Хюён руу өшиглөсөн юм.

Ийнхүү тоглолт эхэллээ.

Хюён, Юри болон Сони нар хамт ердийн гурвалжин хэлбэрийг бүтээн довтолж байлаа. Тэд үргэлжлүүлэн бөмбөгөө нэг нэгэн рүүгээ дамжуулж амжилттай давшилж байсан боловч талбайн төвд эсрэг багийн тоглогч Сүён тэдний бөмбөгийг тасалж чаджээ. Тэр шууд багийнхаа нэг руу дамжуулав. Тэдний багийн довтлогчид таран байрлаж, харин нөгөө баг даруй бат хамгаалалтын төлөв рүү шилжлээ.

Довтлогч баг зүүн, баруун тийш ээлжлэн бөмбөгөө дамжуулсаар Хэригийн хаалганд улам дөхөн бөмбөг Сүёнд ирэх үед Хюён шаламгай гэгч нь тасалж эсрэг талын талбай руу бөмбөгөө хүчтэй цөлөн гүйв.

Хюён, Юри хоёр гайхалтай ажиллаж, эсрэг багийн хамгаалалтад амжилттай нэвтэрч чадлаа. Сүён, Тэён нар тэдний багийг хашихыг хичээж байв. Гэсэн ч бөмбөг дамжуулалтын хурдыг гүйцэлгүй араас нь хөөн гүйсээр. Аль ч баг оноо авалгүй тоглолтын тал нь өнгөрч, дасгалжуулагч тоглолтыг зогсооход бүгд сандлын зүг явав.

"Бүгд сайн байлаа. Игён, В багийн төвд ор, харин Жүхён А багийн төвд тогло." гэж тэдний дасгалжуулагч хэлэв. Тэдний дасгалжуулагчид хаалганыхаа тоглогчийг үргэлж гүйж, мөн тэсвэр хатуужилтай байх ёстой гэж үздэг. Зөвхөн гоолын хаалганы урд зогсох биш төвд тоглосноор довтлох багийн ажиллагааг мэдэрч, туршлага, мэдээлэл хуримтлуулах хэрэгтэй.

Энэ ертөнцийн түүхийг мэдсэнээс хойш яг одоогийн энэ цаг үе бол эмэгтэй гол дүр чадвараа таниулах мөч гэдгийг Хэри мэдэж байв. Гэсэн ч тэр ердийнхөөрөө хийхээс өөр юу ч хийхгүй.

Хэри бие махбодын эзэнд маш их сэтгэл хангалуун байдаг. Тэд ижил хандлага, зан чанартай учраас шүү дээ. Наад зах нь тэр дүрийн шинж чанараас хацайж чадахгүй.

Завсарлагааны дараа А болон В баг нь талбай дээр байрлалаа эзэллээ. Хэри эмэгтэй гол дүрийн байршлыг минут тутам ажиглаж байв. Бөмбөг А багийн давуу тал болох өлзийтэй тул Хэри эмэгтэй гол дүрийг манаж байсан бол бусад нь өөр өөрийн үүрэгтэй байлаа.

"Игён наашаа!" Хюён хэлэв.

Хэри даруй бөмбөгөө түүн рүү дамжуулав. Тэд энгийн тактикаар тоглож байсан юм.

Харин энэ удаа Хэрид бөмбөг байсан бөгөөд Сүён түүнээс бөмбөг таслах гэж ирж байв. Хэри эсрэг багийн гоолын хаалга руу давшиж байх үед Жүхён тэр даруй түүнийг амжилттайгаар зогсоолоо. Тэр Хэригээс бөмбөг хулгайлж чаджээ.

"Жүхён, бөмбөгөө дамжуул." хэмээн Сүёныг хашхирахад Жүхён толгой дохино.

Тэдний баг тактикаар тарж байрлан идэвхтэй довтлох бол Хэри тэдний хэлбэрт нэвтрэхэд хэцүү болсон байв. Хюён, Юри нар ч бөмбөг таслах гэж хичээх боловч харамсалтай нь эмэгтэй гол дүрийн довтолгоо багтаа оноо авч чадлаа.

Хэри жаахан зогсож амьсгаагаа дарав. Тэдний дасгалжуулагч орилсоор бөмбөгийг Хэригийн баг руу чиглүүллээ. В баг өөр өөр хэлбэрт шилжин эсрэг багийн талбайд нэвтрэхийг хичээнэ.

Сүён нэн даруй Хэриг манав. Хэри, Хюён нар нөгөө баг руу нэвтрэх боломжийг олж авчээ. Хэри бөмбөгөө Юри рүү дамжуулав. А багийн хамгаалалтын тоглогчид дөхөж ирэхэд Юри бөмбөгийг гоолын хаалганы руу өшиглөх нь тэр.

Түүний өшиглөсөн бөмбөг гоолын хаалганы ирмэгийн захаар зөрч өнгөрсөн юм.

Хэригээс бусад Б багийн тоглогчид сэтгэлээр санаагаар унан толгой бөхийж, зарим нь нүүрээ дарж байхад А багийнхан орилолдож байлаа. Дасгалжуулагчийн шүгэл хэдийн дуугарчээ. B баг оноо авч чадсангүй.

Хэри урт вандан сандал руу явав.

"Сайн ажиллаа, Игён. Харин Жүхён, чи үнэхээр сайн байлаа." дасгалжуулагч хэлэхэд

"Баярлалаа дасгалжуулагчаа." гэсээр Жүхён хариу хэлэь.

Сүён Хэри рүү очин "Муугүй шүү, мод биш юм гээч."

"Чи ч бас муугүй л юм." Хэри инээсээр элэглэн зөрүү хариулав.

Баг бүхэлдээ долоо хоногийн турш бэлтгэл хийн энэ газар үлдэх ёстой. Харин Хэри мартсанаасаа болоод тийм ч их хувцас авч ирээгүй.

Бэлтгэлийн төгсгөлд Хэри, Хюён, Юри, Сүён нар дэлгүүр хэсэхээр шийджээ. Тэднийг зочид буудлаас гарах замд Жүхён тааралдан нэгдэхийг хүссэн боловч Хюён түүнийг үл ойшоосон юм.

"Би юу, эсвэл ганцхан надад тэр шинэков хоёр нүүр гаргагч шиг санагдаад байна уу?" хэмээн Хюён асуув.

Дөрвөн бүсгүйчүүд юу ч ярьсангүй. Бүгд Жүхёны талаар өөр өөрийн бодолтой байлаа.

Продолжить чтение

Вам также понравится

139K 5.8K 64
အချစ်က အဆိပ်တစ်ခွက်ဖြစ်နေခဲ့ရင်တောင် ပျားရည်အမှတ်နဲ့ကျွန်တော်ကတော့ သောက်သုံးနေမိအုံးမှာဘဲ။
3.6M 285K 89
|| Zaw & Uni || မေမ်ွာ္လင့္ထားေသာ အခ်စ္.... ဒါက fantasy အမိ်ဳးအစားေလးပါ။ Title မွာလိုမ်ိဳး ' မာနႀကီးတဲ့ကြၽန္ေတာ့္ ေယာက်ာ္းရဲ႕ကိုယ္ဝန္ရိွေနတယ္တဲ့ ' bl...
7.4K 852 19
Ганц шөнийн тоглоом арван өдрийн тарчлал болж, хэсэгхэн зуурын тачаадал мянган шөнийн таашаал болж хувирна.
300K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024