"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

3. Гү Игён

2.9K 323 20
By VanTe_CAFE


Хэри Тэминий хэлснийг сонсон үл ялиг мушилзана. Тэд ойролцоох шөнийн цэнгэний газар луу зүглэсэн болохоор богино хугацаанд зорьсон газартаа хүрчээ. Хэри алдартай тул зүсээ хувирган малгай өмсөж, нүдний шил зүүсэн байлаа. Биеийн эзэн ч аливаа асуудал, хэрэг төвөгт орооцолдох дургүй, олны анхаарлыг татахыг хүсдэггүй аж. Хоёул бэлэн болж машинаас буугаад дотогш алхан оров.

Оройн зургаан цаг арай эрт учир баарны эргэн тойронд цөөхөн хүн үзэгдэнэ. Хэриг хувийн VIP өрөө захиалахыг хүсэхэд золоор сул өрөө тэдэнд бэлэн байв. Тансаг өрөөнд тухалсны дараа хоёр үйлчлэгч бүсгүйг дуудан амтат дарс, алкоголийн төрөл болон хачир зууш зэрэг зүйлсийн ​​захиалга өгчээ.

Өрөөнд байх хугацаанд Хэри гутранги залуугийн өрөвдөм яриаг чих тавин анхааралтайгаар сонсож, давхар тайвшруулж байв. Харин Тэминий хувьд шархалсан сэтгэлээ дэвтээн архи уусаар. Шөнийн төгсгөлд Хэри эрүүл ухаантай хэвээр байх аж.

"ХИК-намайг түүнд хайртайг мэднэ биз дээ-ХИК-бид хамтдаа тийм удаан хугацаанд хамт байсан байхад...тэр надаар зугаагаа гаргачхаад хаячихлаа-ХИК" Тэмин зогьсуулсаар түүнд наалдан гунигтайгаар тайлбарлана.

Хэри тэвчээртэйгээр түүнд шаналсан сэтгэлээ тайтгаруулах боломжийг олгож, хурхирах чимээ сонсогдох хүртэл хэдэн минут үргэлжлүүлэн чимээгүй сонссоор байжээ.

Тэр толгойгоо сэгсрэн ам нээв.
"Чи хэн нэгэнд бүхнээ зориулж байхад тэр нэгэн чинь чиний толгой дээр гишгэж байгаа нь гунигтай юм..." ийн хэлснээ тэр дуугаа чангалан Тэминийг сэрээх гэж оролдлоо.

"Тэмин, сэрээрэй! Бид чамайг гэрт чинь хүргэж өгөх хэрэгтэй байна."

Залуу нойрмоглон сүүмийх нүдээ арай ядан нээнэ.

"🎵ХИК-Би Рэйнтэй баймаар байна, бас хамтдаа хайр🎶хийхийг хүсэж байна.🎶ХИК-Рэйн! Би чамд хайртай. Би чамд хайртай🎵Гэтэл яагаад?-ХИК-Яагаад?🎶" Залуу нүдээ хагас анин хөмсгөө өргөөд дуулж эхлэх нь тэр.

Хажууд нь суух Хэри нулимсаа гартал инээхийг хүснэ. Түүний ертөнцөд Тэмин нь Юүнхо байвал хэр инээдтэй байх бол гэх саваагүй бодол ургуулж байлаа. Хэрвээ тийм байвал магадгүй тэд сайн найзууд болох ч юм билүү. Гэхдээ энэ бүхэн ердөө хүсэл төдийхөн биз, жинхэнэ ертөнц дээр хэзээ ч байх боломжгүй явдал.

"Хээе, сэрээрэй!" Хэри түүнийг сэргээхийг хичээн сэгсэрсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Залуу хөл дээрээ ч бүрэн тогтож чадалгүй, ухаангүй болтлоо согтсон байлаа.

"Өөх залуу минь дээ." Хэри түүний гарыг мөрөн дээрээ тавин түшсээр арайхийн босгов. Мэдээжийн хэрэг Хэри залуугаас харьцангуй намхан болохоор түүнийг чирэх нь тун төвөгтэй хэцүү хэрэг боловч гэнэт босгосных хамаг хүчин чармайлтаа гаргахаар шийджээ. Гүнж хөл байтугай зовхио ч өргөж чадахгүй болтлоо согтсон ч Хэри түүнийг аюултай газар хариу үйлдэлгүй, тухтай унтаж байгааг нь зүгээр хараад орхиод явчхаж чадаагүй.

Залууг гэрт нь хүргэх гэж 2 цаг чирч, түшиж явсны эцэст Хэригийн тамир тэнхээ юу ч үгүй болтлоо барагдчихав. Түүнд одоо хийж чадах ганц хялбар зүйл нь залууг холгүй байх өөрийн орон сууцдаа аваачих байв. Гэхдээ хамгийн муу нь хялбар гэж бодсон зүйл нь хэцүү байх явдал юм. Гэртээ харих замд мөрөн дээрээ хэд хэдэн удаа бөөлжис буулгаж, нас биед гүйцсэн хүнд жинтэй том залууг шатаар дээш татна гэдэг аймшигтай хэрэг байв.

"Итгэмээргүй юм! Үнэхээр үү?? Аах! Чамайг маргааш сэрвэл энэ бүгдийн төлөөсийг төлүүлэх болно доо! Гахх!" Хэри түүнийг гэртээ авчран хоосон ванд оруулж хэвтүүлэн зэвүүцэн ийн бувтнаж байлаа. Тэр мөр лүүгээ харан ярвайгаад даруйхан хувцсаа тайлан шүршүүрт оров.

Шүршүүрт орж дууссаны дараа Хэри залуугийн бохирдсон хувцсыг тайлах ба энэ үед тэр залуугийн хийсэн үйлдэлд цочирдож орхилоо. Гэнэтийн хүйтэн зүйл залуугийн арьсанд мэдрэгдэхэд Тэмин огло харайн Хэриг тэврэн авчээ.

"Рэйн, би чамайг маш их санаж байна." Хэригийн мөрөн дээр энэ удаа муухай бөөлжис бус бүлээн нулимс дуслах аж.

Залууд туслаж буй энэ бүх хугацаанд залуугийн амнаас "Рэйн" хэмээх нэр тасралтгүй гарч байсанд Хэри багагүй дургүйцэл, бухимдалтай байсан юм. Тэр түүнд уураа гарган цэв хүйтэн ус цацан цочроохыг хүссэн ч толгой дотроо тайвшруулах тарни уншиж байв. Аливаа зүйлийг хүчирхийллээр шийдэж болохгүй гэж амандаа бувтнасаар оронд нь залууг бүлээн устай онгоцонд зөөлөн оруулж, түүнд биеэ цэвэрлэхэд нь тусалжээ. Харин залуу одоо ч эрүүл ухаангүй байх ба амандаа гуниг харамслын уянгат шүлэг бувтнасан хэвээр.

Залууг цэвэрлэх ажлыг Хэри нэг бүрчлэн гүйцэд хийнэ: түүнийг усанд оруулж хатаагаад, гоёмсог урт хар бор үсийг нь сэнсдэж, сул футболк болон богино өмд өмсгөв. Өөрийн хамгийн том хэмжээтэй хувцсаа өмсүүлэхэд азаар түүнд яг таарч байсан юм.

Дараагаар нь тэр түүнийг орон дээрээ аваачин хөнжлөөр хучиж, маргаашид зориулж заваартсан хувцсыг нь угааж, хатаав.

Насанд хүрсэн эр хүний ​​төлөө олон ажил хийх нь түүнийг ядраах нь мэдээж. Хэригийн гар хөл тэр чигээрээ цуцаж сульдсан болохоор тэр буйдан дээр унтахыг хүссэнгүй. Ямар ч санаа зовж, бодож санах зүйлгүйгээр тэр орон дээр унтаж буй Тэминий хажууд газардлаа. Түүнд эрэгтэй хүнтэй хамт нэг оронд унтах нь огт хамаа байсангүй. Хэрид үүнийг ч бодолцох тэнхэл үлдээгүй биз. Одоо бол түүнд тухтай орон дээр амрах л хамгийн чухал. Энэ өдөр түүний хувьд тун урт өдөр байлаа шүү дээ. Саяхан л хөл бөмбөгийн тоглолтоо дуусгаад, дараа нь шөнөжингөө энэ зүрх сэтгэл нь эмтэрч шархалсан залуутай сайн найзууд болох гэж хичээж, эцэст нь түүнд анхаарал халамж тавих хэрэгтэй болсон. Хэригийн хувьд ядарсан гэж хэлэхэд хангалттай гэсэн үг.

Харин буйдан бол хэн ч үүнийг тав тухгүй гэж хэлнэ байх. Энэ биеийн эзний үзэн яддаг нэг зүйл бол яахын аргагүй буйдан дээр унтах! Давчуу жижигхэн, агаар хааж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Буйдан бол ердөө суух зориулалттай, харин ор бол амар амгалангийн диваажин байх ёстой учир биеийн эзэн ороо тусгайлан захиалж авсан. Тийм байхад өөрийн орон дээр унтах нь зүй ёсны хэрэг.

Хэри толгойгоо дэрэн дээр тавив уу үгүй юу бат бөх гүн нойрондоо автжээ.

Нарийн өндөр дуутай чарлаан дэлхийн энх тайван өглөөг эвдэж сүйтгэх нь тэр.

Хэри дуунд цочин ухасхийн орноосоо үсрэн босно. "Гал хаана байна?"

Тэр сандран эргэн тойрноо гүйлгэн гал хайсаар асуув. Мэдээж ямар ч гал үзэгдэх байтугай утаа ч үнэртээгүйд хөмсөг зангидна. Хэри санаа алдан чамархайгаа массажлаад урдаа даавуу барин цээжээ халхлан чоно харсан янзага шиг айдаст автсан залуу руу харцаа чиглүүлэв.

"Чи надад юу хийчхэв ээ?" хэмээн Тэмин гэнэтийн хачин асуулт түгшсэн байдалтай тавив.

Хэри нүдээ эргэлдүүлэн гараа цээжиндээ зөрүүлэн тавина.
"Үнэхээр ... өчигдөр юу хийснээ санах гэж хичээж чадахгүй нь уу?" Тэр үл тоосон аястай хэлнэ.

Тэмин юу болсныг эргэн дурсахыг хичээв. Удалгүй тэр санасан бололтой дахин уйлаад эхлэх нь тэр. Хэри хариу үйлдлийг нь хараад гайхширч орхилоо.

Тэминий уйлах дуу чангарч хүчтэй мэгшиж эхлэхэд Хэригийн уур бухимдал дүрэлзээд ирэх шиг л болсон ч тэр биеэ сайн барьж байв. Үүний дараа Тэмин амьдралаа дуусгах талаар ярьж эхэллээ.

Залуугийн эзэнгүй болон хоосорч шархны лент тавиад ч эдгэрэхгүй мэт шархалсан зүрх, ганцаардмал гунигт амьдралыг нь ахин дахин сонсхоос залхаж, Хэри түүнийг үл тоомсорлон өрөөнөөс гарахаар алхлаа.

Тэмин нулимсаа дусал дуслаар урсгасаар түүний хойноос хашхирав.
"Чи хаашаа явж байгаа юм бэ?"

"Гал тогоо, өлсөөд байна." хэмээн Хэри хариулна.

"Чи ч гэсэн надаас зугтаж байна." улам мэгшсээр Тэмин гомдлон орилох аж.

Хэри нүдээ эргэлдүүлэв. Драмын хаан эсвэл хатан хааныг харж байгаа нь анх удаа ч үнэхээр төвөгтэй болохыг нь мах цусандаа шингэтэл мэдрэх мэт санагдана.

"Хэрвээ наад харууслын үдэшлэг чинь өндөрлөвөл гараад ирээрэй, за юу?" Хэри хэлэв.

Тэмин гэнэт улам ихээр цурхиран уйлж эхлэх нь тэр.

Харин Хэри нөгөө талд гал тогооны өрөөнд радио тоглуулж хөгжим тавьжээ. Азаар бие махбодын эзэн хөргөгчөө үргэлж хүнсний ногоо, мах, жимс жимсгэнэ гэх мэтээр дүүрэн байлгадаг учир Хэригийн сэтгэл санааг дээрдүүлэх шиг болгов.

Ингээд тэр хоол хийж эхэлсэн юм. Түүнийг таван аяга хоол хийж дуусахад Тэмин унтлагын өрөөнөөс гарч ирлээ.

"Энэ юун үнэр вэ? Маш амттай үнэртэж байна."

Хэри санаа алдахаасаа өмнө нүдээ татвалзахыг мэдрэв.

"Энэ даалгавар ч урт удаан, дээрээс нь үнэхээр зовлонтой байх нь дээ. Мэдээж тийм ч хялбар биш." Хэри дотроо бодолхийлнэ.

"Нааш ир, идэцгээе. Чи хоол идэнгээ сэтгэл гутралын үдэшлэгээ үргэлжлүүлж болно шүү. Бас надаас асуулт асуух ч юм уу, тиймэрхүү юм байж болно." Хэри дотроо учир битүүлэг жигтэй зүйл сийлсээр залууд элэглэн хэлж, дооглох мэт инээнэ.

"Ахх, наадхаа боль. Шархлах ямар байдгийг мэдэхгүй хэрнээ битгий хүнээр даажигна!" Тэминий нүдэнд дахин нулимс цийлэгнэж эхлэв.

Хэри бараг л толгойгоо хананд савахыг хүссэн. Амьдралдаа хэзээ ч түүн шиг хүнтэй уулзаж байгаагүй. Тодруулбал, заримдаа тэр Юүнхо шиг харагддаг. Тэгээд уйлж буй хүүхэд шиг харагдах Юүнхо... Цаашаа төсөөллөхийг ч хүссэнгүй.

Хэри түүний гунигт хайрын түүхийг дахин сонсох зуураа дотроо өөрийгөө тайвшруулах тарни давтаж байлаа.

Тэднийг өглөөний хоолоо идэх зуур Тэмин сэдвээ өөрчлөн асуулт асуув.

"Чи миний гар цүнхийг хаана тавьсан бэ?"

Түүнийг асуухад Хэри суудлаасаа босон зочны өрөөнөөс цүнхийг нь авчран түүнд гардууллаа.

"Баярлалаа." гээд Тэмин цүнхээ уудлан утсаа гаргаж ирээд дугаар хийн залгав.

"Надад нэг сар өмсөх хувцас авчир, бас энэ сард товлосон бүх цагийн хувиаруудыг цуцал. Ээжид намайг зүгээр байгааг хэлээрэй. Хаяг нь... би чам руу удахгүй илгээе."

Тэмин ийн ярьж дуусан утсаа хаагаад Хэрид хандан "Танай хаяг чинь?"

Хэри тайван хоолоо идэж байснаа гацав. "Чамд ямар хэрэгтэй юм?"

"Өнөөдрөөс эхлэн би чамтай хамт амьдарна аа. Чи миний сайн найз шдээ, найзууд ийм байдаг биз дээ." Тэмин санаа зоволгүй ийн хэлэхэд

"Юууууу.....Түр хүлээгээрэй! На...найз? Бид найзууд биш шүү дээ! Чамд тусламж хэрэгтэй болохоор л би чамд тусалсан." хэмээн Хэри гайхшрах сандрах зэрэгцэн хэлэв.

Тэмин дахин уйлах гээд нүднийх нь өнөөх дуусдаггүй шингэн болрыг нь бүрхээд ирэв.
"Хар л даа, чи ч гэсэн! Чи намайг хүсэхгүй байна."

Нулимс залуугийн хацрыг даган урсаж, амнаас нь хэд дахин давтагдаж байгаа гомдлын үгс гарч эхлэхэд Хэри энэ бүхнийг хангалттай гэж үзэв.

"За за за за. Чи үлдэж болно. Гэхдээ манайд амьдрахын тулд байр түрээслэгчийн 20,000 төлбөр төлнө шүү! Чам шиг тэрбумтнуудын хувьд энэ ч угаасаа юу ч биш биз. Бас өөр нэг сануулах зүйл! Унтлагын өрөө минийх шүү. Би буйдан дээр унтаж чаддаггүй болохоор чи буйдныг хүссэнээрээ хэрэглээрэй."

Тэмин суудлаасаа үсэрч босоод түүнийг тэврэн "Чи гайхалтай юмаа!"

Анх удаа л Тэмин жинхэнэ найзтай болсон гэх мэдрэмжийг авав. Хэдий тэр олон найзуудтай ч тэд зүгээр л өнгөн тал, нэр хүндэд нь дурладаг хүмүүс юм шүү дээ. Харин түүний урд байгаа танихгүй этгээд бол өөр. Тэр энэ эмэгтэйгээс ялгарах шударга байдлыг мэдэрч байлаа. Рэйний түүнд хийсэн зүйлийг эдгээхэд өөр нэгний дэмжлэг болон цаг хугацаа хэрэгтэй.

"Аа бас дахиад нэг асуулт байна. Чи намайг өчигдөр цэвэрлэсэн үү?" хэмээн Тэмин асуулаа.

"Чи юу гэж бодож байна?" гэсээр Хэри зөрүүлэн асуулт тавихад

Тэмин харцаа доошлуулан сул дуугаар "Чи харсан уу?"

"Тийм ээ, D хэмжээний хөх, муугүй шүү." Хэри инээдээ барьж ядан тохуурхав.

"Мэдээж төгс хэлбэртэй байх ёстой л доо."

"Тихх." гэсээр Хэри хайхрамжгүй хөндий хариулна.

"Гэхдээ чи харсан юм уу?" Тэмин энэ удаа дуугаа арай чангалан дахин лавлан асуув.

"Чи өөрийнхөө эрхтэнг хэлж байна уу? Тэгвэл тийм ээ. Би харсан, гэхдээ чи яагаад тэрийгээ одоо болтол таслуулаагүй байгаа юм бэ?" Хэри шуудхан асууж орхив.

"Би төлөвлөчихсөн байсан л даа. Гэхдээ манай найз залуу хүсээгүй юм. Харин одоо бол би үүнийг хийнэ ээ." Тэмин шийдсэн аятай хэлэхэд

"Хөөх" Хэри сэтгэл хөдлөлгүй уулга алдах аж.

Тэд үргэлжлүүлэн өглөөний цайгаа ууж эхэллээ. Энэ удаа тэд бие биенээ илүү таньж мэдэхээр харилцаж байв. Хэри түүнд чин сэтгэлээсээ тулах мөр болон сонсох чихээ сунгажээ. Азаар энэ өдөр Хэрид хөл бөмбөгийн бэлтгэл байсангүй. Тиймээс тэр гэртээ үлдэж, өнөөдрөөс сайн найзууд болж байгаа үзэсгэлэнтэй хатагтай нь асуудлыг чих тавин сонсож, тайтгаруулах эм нь болохоор шийдсэн юм.

Continue Reading

You'll Also Like

139K 5.8K 64
အချစ်က အဆိပ်တစ်ခွက်ဖြစ်နေခဲ့ရင်တောင် ပျားရည်အမှတ်နဲ့ကျွန်တော်ကတော့ သောက်သုံးနေမိအုံးမှာဘဲ။
134K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚
298K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024
3.6M 285K 89
|| Zaw & Uni || မေမ်ွာ္လင့္ထားေသာ အခ်စ္.... ဒါက fantasy အမိ်ဳးအစားေလးပါ။ Title မွာလိုမ်ိဳး ' မာနႀကီးတဲ့ကြၽန္ေတာ့္ ေယာက်ာ္းရဲ႕ကိုယ္ဝန္ရိွေနတယ္တဲ့ ' bl...