"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

543K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

2. Гү Игён

3.5K 334 27
By VanTe_CAFE


"Хүлээ! Систем, би яаж байгаад жинхэнэ Игёны биед орсон юм бэ?" хэмээн түүнийг асуухад

"Тоглолтын үеэр тэр зүрхний шигдээс болсон." хэмээн механик хоолой хэллээ.

Хэригийн сэтгэл гэрэлтэх шиг болов.

"Тэгэхээр энэ бие асуудалтай байж таарав уу? Түүний гүйцэтгэл муудаж байгаа нь шалтгаантай байх нь ээ? Тийм үү?"

"Үгүй ээ, хөтчөө. Энэ ердөө зүрхний өчүүхэн бөглөрөл байсан. Бас бид танд энэ биеийг өгсөн болохоор эрүүл мэнд нь ямар ч асуудалгүй төгс болсон байгаа." Механик хоолой Хэригийн таамаглалыг эвдэн ийн хариулна.

"Амжилт хүсье. Мөн бидний дүрмийг зөрчихгүй гэж найдъя!" гэсээр механик хоолой үргэлж захидаг дүрмээ түүнд дахин сануулав.

"Систем, сүүлчийн асуулт. Хэрэв би даалгавраа биелүүлж чадахгүй бол та нарт юу тохиолдох вэ?" гэсээр Хэри амжиж ахин асуулт тавихад

"Юу ч тохиолдохгүй." хэмээн систем хариуллаа.

"Өө" Хэри гүнзгий амьсгаа авав.

Энэ даалгавар боломжгүй бас нэлээд хэцүү болохоор систем шийтгүүлнэ гэж найдаж байсан. Хэри бүтэлгүйтэлдээ системийг чирнэ гэсэн хорон санаа өвөрлөж байжээ. Хамтдаа шийтгэгдэх нь сайхан биш гэж үү? Гэтэл даалгавраа амжилттай биелүүлэх гэж чадахаасаа ч илүү зовон байж тэмцдэг хүн нь ганцаараа шийтгэгдэнэ гэдэг шударга бус юм.

Тэр бухимдлаа тайлахын тулд хашхирах эсвэл өөр ямар нэг сэтгэл сэргээх юм хийхийг хүсэж байв.

Хувцас солих өрөөнд ганцаараа байгаа нь азтай хэрэг тэр хөлөө дэвсэлсээр бухимдлаа бага ч болов гаргаж байлаа.

Хурдхан хувцаслаж дуусаад биеийн эзний бүх ой санамжийг сайтар ажиглав. Яг тэр мөчид маш чухал зүйл толгойд нь чийдэн асаан орж ирэх нь тэр.

"Дин дон! Өнөөдөр чинь гүнжээ аврах хэрэгтэй өдөр юм байна шүү дээ. Гайхалтай." Хэри бугуйн цагаа харан тооцоолно.

Сайхан нөхөрлөлийн эхлэл тавигдах санамсаргүй уулзалтын үйл явдал болоход ердөө 30 минут үлджээ.

Тэрээр бохир өмсгөлөө нэн даруй спорт цүнхэндээ хамж хийн хувцас солих өрөөнөөс гарлаа.

Нэг эмэгтэй түүнээс ямар нэг зүйл асуух гэж байсан бололтой нэрийг нь дуудахад Хэри ярилцах завгүй яарч байгаа гэсэн дохио өгчхөөд гүйн одов.

Шууд машин зогсоолын зүг яван хурдхан машиндаа суун асаагаад биеийн эзний дурсамжид тодрон орших газар луу зүглэнэ. Цаг бараг үлдээгүй учир хаазаа хүчтэй гишгэсээр хэдэн минутын дараа гэхэд баарны урд ирэв. Машинаа зогсоолд байрлуулаад өнөөх үйл явдал болох газар луу яаран алхана.

5 минутын дараа гүнж найз залуудаа түлхүүлж, доромжлуулах онцгой үйл явдлын гэрч болох газар луу яаран хурдтай алхаж байв.

3 минут...

2 минут...

1 минут...

Амь тэмцэж байгаа мэт хашхирах чимээ сонсогдов. .

"Ахх, хурдлах хэрэгтэй." Хэри дуу хадаах хэсэг рүү явж байгаад замын эсрэг талд нэг эр эмэгтэйг түлхэж буйг олж харлаа. Эргэн тойрон дахь хүмүүс тэдний драматик үйлдэлд уулга алдан нүдээ бүлтрүүлэн гайхсан харцаар харж, зарим нь шивэр авир хийн шоолцгоон үнэгүй сайхан шоу үзэж байгаа аятай тойрон зогсоцгоох аж.

"Хайрт минь, намайг битгий орхиоч! Би чамд хайртай. Надад мөнгө байна, үүнийг ав. Надтай хамт үлд л дээ!"

Эрэгтэй түүнийг түлхэх ч эмэгтэй тоохгүй хөлөөс нь зуурч байв. Бүсгүйн нүд, үг үйлдэл бүр нь залууд хайртай гэдгийг хангалттай илтгэнэ. Хоолой нь багахан чичгэнэн уйлагнах шахам эелдгээр залуугаас гуйж байгаа нь хэн бүхэнд сайн сонсогдоно.

"Би чамайг цаашид хайрлаж чадахгүй гэж хэлээд байна шдээ. Би өөр хүнд хайртай." Эрэгтэйн хувьд тэр эдгээр үгсдээ уурсах өнгө аяс агуулан ямар ч өрөвдөх сэтгэлгүй мэт цэвдэг хүйтэн хөндий хоолойгоор хэлэв.

"Үгүй ээ, чиний хүссэн зүйлийг өгөөгүй болохоор л чи наад үгээ зүгээр л тоглож хэлж байгаа биз дээ. Битгий яваач." эмэгтэй цөхрөлтгүй үргэлжлүүлэн гуйсаар. Болж буй үйл явдлыг тодорхой гэгч нь замын эсрэг талаас Хэри нэг нэгэнгүй ажиглан зогсоно.

Гадаад төрхөөрөө үзэсгэлэнтэй харагдах эмэгтэй залуугийн өмнө өвдөг сөгдөн, чекийн дэвсгэрт сунгаж байлаа. Нүдээ баясгахыг хүссэн эсвэл юу болоод байгаад гайхширсан хүмүүс уянгын амьд тоглолт шиг үймээн самууныг гэрчлэхийн тулд хуран цугларцгаана. Эргэн тойрноосоо ичсэн шинжтэй хөмсөг зангидах эрэгтэй газар өвдөглөн хөлтэй нь зууралдах эмэгтэйн чек сунгасан гарыг хүчтэйхэн алгадаад хайрлах сэтгэлгүй хамаг чадлаараа хойш түлхэж орхилоо. Эмэгтэй түлхүүлж залуугаас салахдаа улам их нулимс цийлгэнүүлэн урсгаж эхлэв.

Энэхүү хэргийн газарт эмгэнэлт уянгын үзүүлбэр үзүүлж буй хоёр гол баатрыг хэн болохыг мэдэх ганц хүн нь Хэри. Мэдээж гудамжид уйлж суух "хөөрхөн бүсгүй" бол үнэндээ эмэгтэй биш харин эрэгтэй хүн. Алдартай баян үзэсгэлэнтэй Тэмин хэмээх эрхэм, эсвэл хатагтай. Харин түүнд хүйтэн хөндий хандах нөгөө хүн нь түүний найз залуу. Гэтэл одоо найз залуу нь эмэгтэйгээ түлхчхээд гашуун нулимстай нь ганцаар үлдээн орхиод явчих нь тэр.

Үзүүштэй шоу өндөрлөх мөчид Хэригийн жүжиглэх цагийг ирснийг илтгэнэ. Тэр зам хөндлөн гарч Тэмин рүү урагшлан шууд л гадуурх савхин хүрмээ тайлж нөмөргөв. Тэмин нурууг нь дулаан бүрхэн мөр дээр нь тохогдохыг мэдрэн нулимстай харцаа дээшлүүлэн Хэриг ширтлээ. Залуугийн тунгалаг нүд юу ч үгүйлэмгүй мэт хоосон оргих ч магад гарцаагүй шаналж байгаа биз.

Хэри түүний нүүр будалт бүрэн сүйрч байгааг харжээ. Нүднийх нь будалт нулимстай холилдон завааран урсаж байв.

"Босож чадах уу?" Хэри асуусан боловч Тэмин хариу өгсөнгүй. Тэр зүгээр л ямар байсан тэр чигээрээ явган хүний шигтгэмэл хүйтэн зам дээр уйлж суусаар.

Хэри гараа сунган босож зогсоход нь тусаллаа. Залуу үхмэл мэт босох гэж тэмцээгүй ч түүний тусламжтайгаар босов.

"Чамайг дээрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм болоо." Хэри залуугийн цонхигор царайг ширтэх зуураа өөрөөсөө асуух мэт хэлэв.

Тэгээд Хэри түүнийг ойролцоо орших зоогийн газар луу дагуулан хувийн угаалгын өрөө рүү орж төрхөнд нь жоохон засвар хийхээр шийдсэн юм. Азаар биеийн эзэн баян болохоор рестораны ажилчидтай тохиролцоод төлбөрөө ядах зүйлгүй төлж чадна.

Тиймээс хүнээс тусламж гуйн цөхөрсөн залууг ресторанд хүргүүлэн авчирчээ. Залуу одоо ч харанхуйд шигдсэн мэт баргар хөшүүн царай, шархалсан зүрхтэй хэвээр харагдана. Царай нь яг л онгоцны сүйрэлд өртсөн мэт байх ч өмссөн даашинз нь сайхан харагдаж байв.

Түүнийг уйлахаа болиход Хэри нүүр будалтыг нь арилгасан даруйдаа хөлдөж орхих нь тэр. Залуу Юүнхотой төстэй харагдаж байсан хэрэг.

Анх удаа биш үргэлж ийм зүйл болдог учраас Хэри дасал болсон аятай хүндээр хүлээж авалгүй харин ч хэчнээн инээдтэй харагдаж байгааг нь харан инээхийг хүсэх боловч өөрийгөө хянахын тулд даруйхан хэлээ хазав.

"Өө, залуу минь дээ, залуу минь, ямар төгс төгөлдөр юм бэ. Болдог бол энэ царайтай нь зургаа авахуулаад өөрийн ертөнцдөө аваачмаар санагдчихлаа. Тэгвэл ч үнэхээр гайхалтай хэрэг болно доо." тэр дүрсгүйхэн ийн бодсоор инээхгүй байхыг чадлаараа хичээсэн боловч оронд нь царай нь ув улаан болж хувирч байлаа.

Тэр амжилттай инээдээ барьж үргэлжлүүлэн чимээгүй байсаар Тэминий хөгтэй үйлдлийг өөрийн тэнэг бодлуудтай хамт бодсоор түүнийг ажиглав. Сүйрсэн нүүр будалтыг нь бүрэн арилгаж дуусахад залуу ахин шинэчлэн будахыг хүсжээ. Залуу өөрөө хэзээний гаршсан аятай хурдтай будалт хийхэд Хэри түүнийг хэзээ дуусахыг нь хүлээн ажиглан зогсоно.

"Холл. Тэр өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй харагдаж байна." Хэри дотроо бодсоноо "Одоо дээрдсэн үү?" хэмээн залуугаас асуув.

"Үнэндээ үгүй ээ..." хэмээн залуу гунигтайгаар хариулсан бөгөөд дахин нулимс цийлгэнэх нь тэр. Сэтгэл санаа авах юмгүй хямарсан нь мэдэгдэнэ.

Залуу сая ухаан орж Хэриг хараад танилууд биш ч хэн болохыг нь мэдэх учир гайхаж эхлэв. Өмнө нь өөрийн сэтгэл хөдлөлд хэт автсанаас болоод эргэн тойрноо ч анхаарах сөхөөгүй байсан юм. Түүнд тусалсан урд нь зогсох энэ эмэгтэй дэлхийд амжилттай яваа "Шонхор" багийн алдартай хаалгач гэдэгт итгэж чадахгүй байв. Хөл бөмбөг гэж юу болохыг мэддэг бол тэднийг хүн бүр мэднэ.

Тэдний гайхалтай уламжлалт тоглох арга барил нь олон хэвлэлийн тэргүүн нүүрний алдар хүндтэй гарчиг болон хадагддаг. Хамгийн алдартай түүх нь "Шонхор"-ууд шалбаагаас эхэлж хэрхэн өндөрлөг рүү мацан хөгжиж, энэ салбарт хэчнээн нэр хүндтэй болсныг нь бахдалтайгаар өгүүлдэг аж.

"Чи надтай хамт гарч зугаацмаар байна уу? Хатуухан зүйл уух ч юм уу?" Хэригийн хоолой залууг түүний тухай бодох бодлоос нь таслав.

"Надад одоо хэрэгтэй зүйл тэр л байх шиг байна." хэмээн Тэмин эелдэг агаад гунигтайгаар хариулав.

"Гайхалтай! Би төгс газар мэднэ шүү. Алив явцгаая." Тэр цовоо дуугаа уриаллаа.

Хөөрхөн тохиролцсоны дараа хоёул угаалгын өрөөнөөс гарав. Хэри рестораны хүлээн авагчид талархсанаа илэрхийлэн төлбөрөө төлөөд залууг чирсээр машиндаа ирлээ. Түүний машин бусад хүмүүсийн үнэтэй брэндын автомашинуудын чамин хийц, тансаг дизайнтай харьцуулахад онцгой зүйлгүй ердийн хуучин машин юм. Биеийн эзэн багаас өнчин өссөн учраас эдэлж хэрэглэдэг зүйлсээ доогуур төвшний энгийн байлгах дуртай.

"Чамайг хэн гэдэг вэ?" Хэри түүнийг хэн болохыг сайн мэдэх хэдий ч лавлан асуулаа.

"Тэмин" гэсээр залуу хурдан хариулав.

"Игён, танилцсандаа таатай байна." Хэри өөрийгөө танилцуулж, гараа сунгаснаар тэд гар барилцах аж.

"Надад ч бас таатай байна бас баярлалаа. Миний хэн болохыг мэдэхгүй хэрнээ надад туслаж байгаад үнэхээр талархаж байна." Тэмин бяцхан инээмсэглэл тодруулан талархал илэрхийлэв.

Continue Reading

You'll Also Like

2M 129K 82
ကိုယ့္ကိုမခ်စ္ဘူး အႀကိမ္ႀကိမ္ေျပာလည္း ကိုယ္ကေတာ့ ေနာင့္ကိုအၿမဲခ်စ္သြားမွာ❣️
20K 2.1K 18
"Чи ухаантай л болохгүй бол хэн ч чамайг хайрлахгүй" Эцэг эхийн минь хэлсэн үг олон жилийн турш толгойд цуурайтсаар. Нэг л өдөр надад гайхамшиг тохио...
104K 15.1K 44
Нэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.
24K 1.7K 7
Утга зохиолын ангийн оюутан Лили хамгийн сайн найз болох Сэмтэй нэгэн үдэшлэгээс харих замдаа 3 залуутай учирна. Өнөөх залуус Лилид сайн найзаа аврах...