"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

11. Ши Жин Нуан

2.9K 309 15
By VanTe_CAFE


Жанжид, ялангуяа ахмад настнууд Хэрид итгэж чадахгүй байв. Эцгийг нь танхимд ирэхэд таагүй уур амьсгал угтан авчээ. Түүний охин хэчнээн ухаалаг, гайхалтай дайн байлдааны бодлого төлөвлөж чадахыг тэдний хэн ч төсөөлж, мэддэггүй нь харамсалтай. Гэхдээ жанжин эдгээр ахмад түшмэл, жанжин нарын чадвар чансааг мэдэхээс гадна тэдний эртний уламжлал, ёс суртахууны итгэл үнэмшлийг юунаас ч илүү үнэлдэг. Харин тэдний ганц гэм нь эм хүнийг дутуу үнэлж, сайн бодлого төлөвлөгөө оюун ухаанаасаа гаргаж барна гэдэгт итгэдэггүй. Эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл, үр хүүхдийнхээ асуудлыг зохицуулахад анхаарлаа хандуулах ёстой гэж үздэг. Гэсэн хэдий ч түүний охин өөртөө бүрэн итгэлтэй, зоримог чадамгай нэгэн билээ.

Чимээгүй бүхнийг ажиглан сууж байсан хоёрдугаар ханхүү Тэхван тэсгэл алдан маргаан үймээнийг зогсоон хашхирах нь тэр.

"ХАНГАЛТТАЙ! Та нар титэмт хунтайжийн тушаалыг яаж эсэргүүцэж зүрхэлж байна? Эс бөгөөс та нар албан тушаалаа орхиж, нийслэл рүү буцсан нь дээр." гэж тэр уурласаар бүгд рүү чичлэн хэлэв.

Бүгд нам гүм боллоо. Тэд одоо ч Хэриг эсэргүүцэж байгаа ч эрхэм дээдсийн өөдөс үг сөрж зүрхэлсэнгүй.

Хэри тэдний санаа бодол, гомдлыг тэвчихгүй байсан тул хүн бүрт өөрийнхөө төлөвлөгөөг ярьж эхлэв. Харин тэд түүний төлөвлөгөөг хачин гэж үзэх бол титэмт хунтайж тэрхүү төлөвлөгөөг нь сайн гэж тодорхойлжээ. Энэ нь маш үр ашигтай бөгөөд бага мөнгө шаардагдах арга байлаа.

Нэг сарын хугацаанд хүн бүхэн түүний сайтар боловсруулж, нямбай төлөвлөсөн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шаргуу хичээж эхэлжээ. Дайны нөлөөнд өртөх аюултай улаан дохиотой гэж бодож байсан бүх тосгонуудаа нүүлгэн шилжүүлж, ойд эсвэл цөлд ямар амьтан агнаж, ямар төрлийн ургамал идэж болохыг зааж өгөв. Мөн Хэри тэдэнд амьд үлдэх чадвар бүрийг зөвлөж, өөрийн мэдэх анагаах ухааны төрөл зүйл болон түүний ач дагуулах эсвэл хор дагуулах санамж, харшилж болох зэрэг эм тангуудын ялгаа гээд хэрэглэх зааврыг хэлж өгсөн байлаа.

Цөлийн ойролцоо амьдардаг хүмүүсийн хувьд тэр тэдэнд хүрээлэн буй орчныхоо дагуу хэрхэн амьд үлдэхийг сайтар тусгайлан заасан. Манан ашиглан үүнээс хэрхэн яаж байгалийн ус цуглуулахыг тэдэнд биечлэн харуулав. Хамгийн гол нь цөлд хоргүй хүнсний ургамал, ямар төрлийн амьтан идэж болохыг зөвлөжээ.

Хүмүүст шаардлагатай хоол хүнс, эмчилгээний төрлийг зааж, тэдэнд хэрэгтэй гэж ойлгуулахад олон саад бэрхшээл гарч, хүндхэн давааг туулсан. Хэдий энэ үйл явц нь төвөгтэй байсан ч тимэмт хунтайжийн идэвхтэй дэмжлэгтэйгээр тэд түүний төлөвлөгөөнд зохих жам ёсоор үүрэг өгч, итгэл хүлээлгэсэн юм.

Хэри мөн янз бүрийн байршилтай нутаг дэвсгэрт олон төрлийн нарийн төлөвлөгөө боловсруулсан нь гол ажил гэж хэлж болохоор аж. Тэрээр тэдэнд анхааралтай гэгч нь нарийвчлан зааварчилна.

Одоогийн байдлаар хойд хил сайтар бэхлэгдсэн бөгөөд гурван жижиг улс энэ газар нутаг руу дайрахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл иржээ. Хэри Канжүний харьяат хүмүүсээс өргөст бат бөх сайтай мод ашиглан эхлээд хашлага хийхийг тушааж, нарийн төлөвлөгөө боловсруулав.

Тэр ойг судалж байхдаа ашиглагдаж болох олон тооны өргөстэй ургамал олж харсан юм. Тэгээд эрчүүдэд нь өргөст ургамал, мод цуглуулж, хашлага хийхийг тушаав. Дараа нь урхи бэлтгэнэ. Амьтдад хэрэглэдэг төмөр хавхыг дайчны халдаж магадгүй газраар шөнийн цагаар нууцаар байрлуулна. Тэхван, Хэригийн аав, түүнчлэн титэмт хунтайж хүртэл урхи бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байлаа. Хавхнаас 300 метрийн зайд тос, хуурай ургамлаар дүүргэсэн шугам зурж, томоохон нүх ухан далдалжээ. Харин жанжин чулуун галан сумтай харваачдаа ойролцоо байрлуулав.

Мэдээж дайсандаа хийж буй зүйлээ мэдэгдэхийг хүсээгүй тул шөнийн цагаар болгоомжлон хийх хэрэгтэй. Эдгээр бүх өдрүүдэд барлаг цэрэг дайчдаас сайд жанжид хүртэл хангалттай сайн амралгүй бөгс өндийх завгүй шаргуу ажиллаж байлаа.

Өдөр бүр Хэри сонсголын мэдрэмжээ ашиглан дайсны хоорондох зайг таамаглан сонсдог. Тэр инээмсэглэв. Түүний тооцоолох хэрэгсэл нь дайсан аль хэдийн ойрхон байгааг харуулж илтгэсэн ажээ.

Тэр хунтайжаас бүх цэргүүдээ хангалттай амрааж, цадтал нь хооллохыг хүсэв. Удахгүй хоёр өдрийн дотор тэдний дайсан нутаг дэвсгэр дээр нь хөл тавих нь ээ.

Сайд, жанжид түүний зөвлөгөөг анх сонсоод эргэлзэж байсан ч дайсны салаа ирэхэд хоёр хоног дутаж, хаяанд ирчхээд байхад хүлцэнгүй байхаас өөр сонголт үлдсэнгүй.

Дайсан салаагаа бэхэлсэн хашлагын бүсээс гадна талд байрлуулав.

Гэхдээ тэд юу юугүй шууд дайрсангүй. Хашааг давах сум шидэж захидал илгээх нь тэр. Цэрэг түүнийг аваад тэр даруй титэмт хунтайжид дамжуулан хүлээлгэлээ.

Хэри сум шидэн хэлэлцээр хийх гэж буй мэдээг дуулаад хуарангийн хурлын танхим руу яаравчлан зүглэв. Мөн өөдөөс нь амдан түүнийг бушуу авчрах даалгавартай барлагийг харан Хэри хөмсгөө дээш өргөн хурдлан асар луу гүйлээ. Түүнийг орж ирэхэд хуралдаж байсан олон дуугаа намдааж, агаарын даралт унасан мэт тогтворгүй байх нь тэр.

Канжүн гартаа цаасны хэсэг бүхий захидал барьжээ. Хэри хөмсгөө зангидаад түүнээс гараар бичсэн захидлын талаар асуув. Харин хунтайж санаа алдан түүнд үг дуугүй дамжууллаа. Хэри ч уншсаныхаа дараа юу ч хэлэлгүй өөр нэг цаас гаргаж ирээд үг бичиж эхэлсэн юм. Хариугаа бичээд буцаан илгээх гэж илчээ дуудав. Тэр дараа нь явах гэхэд Тэхван түүний гарыг барьж аваад бичсэн зүйлийг нь асуух гэсэн боловч Канжүн эхэлж Хэригийн гарыг татсан юм.

"Битгий! Чи түүнийг мэдэхгүй шүү дээ. Тэр бол миний уулзаж байсан хамгийн овжин зальхай хүн." Канжүний хоолойд нухацтай санаа зовсон өнгө ноёлно.

Хэри түүн рүү эргэж хараад "Мэднэ ээ, гэхдээ надад итгэ."

Канжүн хөмсгөө зангидсан бөгөөд түүний гарыг сулласангүй, харин улам чангалах шиг болов. Тэднийг харан зогсох Тэхван нударгаа зангидаж байлаа. Хэригийн аав тэдний хажууд байсан бөгөөд тэр охиноо маш сайн мэднэ. Охин нь зөв гэж үзсэн зүйлээ хийхийн тулд юуг ч үл хайхран биелүүлдэг зантай. Хэдий эцэг хүний ёсоор охинд нь муу үр дүн гарах вий гэж айх боловч санаа зовнилоо үл тоож, охиныхоо ур чадварт бүрэн итгэж найдахаас өөр аргагүй гэдгээ ухаарч байлаа. Нэгэнт итгэхээр шийдсэн бол эргэлзэх зүйл үгүй.

"Итгэж байна. Заавал аюулгүй буцаж ир! Энэ бол тушаал!" Канжүн хэдий тушаасан ч хоолой нь аядуу зөөлөн гуйсан шинжтэй байсан ба тэр ийн хэлсэн даруйдаа түүн рүү дөхөн уруул дээр нь үнсэх нь тэр.

Хэри болоод эргэн тойрны бусад хүмүүс цочирдож, мунхарч орхилоо. Хэри түүнийг бушуу түлхэв. Нүүрэн дээр нь торгон энхрий улаан цэцэг ичингүйрэн цэцэглэх шиг ягаарах аж.

"Энэ залуу чинь... үнэхээр... ямар ч ичгүүр сонжуургүй юм аа!" бодолдоо хүртэл гацан түгдэрч ичингүйрэн бодсон түүний бодол энэ байв.

Цаг нь иржээ. Тэдний хүлээн авсан захидлын агуулгад Хэриг ЛиАтай тулалдахыг хүссэн байсан юм. Нэгийн эсрэг нэг халз тулаан. Хэрэв Хэри ялбал дайсан бууж өгөх бөгөөд мэдээж ЛиА ялвал энэхүү салаа найр тавин бууж өгөх хэрэгтэй. Хэригийн хариу 'тийм' гэж хэлэх байсан. Үр дүн нь юу байхаас үл хамааран тэр гарцаагүй тулалдах болно. Гол дүр үхэх хамаагүй систем түүнийг дүрмээс чөлөөлөх боломжтой шүү дээ.

Халз тулааны тов энэ өдрийн үдээс хойш байв. Эмэгтэй гол дүр болон хоёр дахь эмэгтэй дүрийн хоорондох шийдвэрлэх тулаан. Хоёул сайтар бэлтгэгдсэн улс. Хэри хар ногоон өнгийн бөх материалтай өмсгөл өмсжээ. Түүний гутал цэргүүдэд тусгайлан хийгдсэн чанартай эд. Тэрээр байгалийн гаралтай, өндөр чанартай бүтээгдэхүүнээр өөрийнх нь хүссэн загвараар оёж, бэлтгэхийг чадварлаг оёдолчин дархнаас хүсэж, захиалан хийлгэсэн юм.

Илдээ нуруун дээрээ үүрээд эмэгтэй гол дүртэй тулалдах талбарын зүг мориндоо мордлоо. Эмэгтэй гол дүр хөлсний алуурчны тас хар өнгийн даавуун материалтай эвтэйхэн хувцас өмссөн байх ба хоёр бүсгүй хоёул нухацтай шийдэмгий аймшигт хурц нүдээрээ нэг нэгэн рүүгээ харна. Эрчүүдээс дутахааргүй зоригтой тэд чичрэх байтугай сандрах өчүүхэн ч мэдрэмж үл мэдэрнэ.

"Чамайг надтай адилхан гэдгийг мэдэж байсан юм аа. Хнн, гэхдээ чамайг намайг ялж чадахаар хангалттай хүчтэй үгүйг чинь харж л байя." хэмээн ЛиА ихэмсэг агаад бардам их зан агуулсан дуугаар хэлэв.

Хэри хариу дуугарсангүй. Тэр зүгээр л түүн рүү хувиралгүй харцаар нүд салгалгүй харсаар мориноосоо буув. Эмэгтэй гол дүр ч мөн адил мориноосоо үсрэн буулаа. Хэри төв рүүгээ алхахад эмэгтэй гол дүр өөдөөс нь авдан алхана. Эмэгтэй гол дүр ба хоёр дахь эмэгтэй дүр хоёр хоорондоо хэдхэн метрийн зай баримтлан зогсжээ.

"Канжүн чиний юунд татагдсаныг мэдэхгүй ээ, гэхдээ чамайг энэ тулааныг давж гарахгүй гэдгийг бол би баталж чадна шүү." ЛиА өөртөө хэт итгэлтэй байлаа.

"Олон юм чалчихаа больж үз!" гэсээр Хэри арагш ухран зайгаа баримтлав.

Жанжид, цэрэг дайчид бараг үзэгчид гэж нэрлэхээр хүмүүс титэмт хунтайжийн хамт амьсгаа даран зогсож байв. Таагүй, түгшүүртэй мэдрэмжид орооцолдсон Канжүн нударгаа тас зуурна. Тэр Хэриг ЛиАтай тулалдах болсонд өөрийнх нь буруу байсныг мэдэрч байв.

Харангын дуугаар эмэгтэй гол дүр Хэри рүү хурдтай дайрч эхэллээ. Хэри бас түүний зүг хурдлан хөдөлнө. Тэдний сэлэм нэгэн зэрэг далайгдан хоорондоо оч үүсгэн мөргөлдөж эхэлснээр ширүүн халз тулаан олныг сандарган эхэлжээ. ЛиА бол хэнтэй ч зүйрлэшгүй чадварлаг хөлсний алуурчин. Харин түүний харгис довтолгоог хэрхэн амархан даван туулж буй Хэриг харан цочирдлоо.

"Муугүй шүү." Хэри Лиагаас бултан 20 метрийн зайд холдоход ЛиА жигшил дооглонгуй аясаар хэлэв.

Хэри түүний цуцашгүй ярианд ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй, зөвхөн тулаандаа хамаг анхаарлаа хандуулан дайрч довтолж, өөрийгөө хамгаална. Тулаан хоёр бүсгүй хүний хооронд ч тоос босгон ширүүн өрнөж байлаа. Тэд хоёул эсрэг талд нь салаагаа бэлдчихсэн байрлах хоёр улсын ялах ялагдахыг шийдвэрлэн халз тулалдаж буй.

Систем юу ч гэж хэлэх нь хамаагүй Хэри эмэгтэй гол дүрийг заавал алах болно. Сөрөг үр дагавар нь юу ч байлаа гэсэн дараа нь энэ дайнд харамсах зүйлгүйгээр шийтгэлтэйгээ нүүрэлдэх хэрэгтэй.

Continue Reading

You'll Also Like

85.3K 6.3K 13
Xiao Zhan 💕 Wang Yibo
1.8M 276K 82
Type - Web Novel (CN) Title - Tyrant Pampering Wife Diary (暴君宠婚日常) Author - To Know One Thousand In A Day /Yī rì zhī qiān/ (一日知千) Genre - Comedy, Rom...
3M 193K 103
ဘုန်းပြည့်ချမ်းဟန်ဆိုတာ ချမ်း, တစ်ယောက် တည်းရဲ့အမည်နာမပဲဖြစ်စေရမယ်...။ 1.10.2021 >> 6.2.2022
134K 5.8K 33
တက္ကသိုလ်က အချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်💚