"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

10. Ши Жин Нуан

2.9K 309 9
By VanTe_CAFE


"Ааваа." Хэри түүний зүг гүйв.

Аав нь түүний толгойг илж "Зүгээр үү? Гарны чинь шарх яаж байна?" хэмээн Хэригийн боолттой гарыг харан асуулаа.

"Аан, хүлээгээрэй. Би таныг гянданд байгаа гэж бодсон шүү дээ?" Хэри асуухад

"Тэр бидний нэг төрлийн заль байсан юм. Намайг орлуулж өөр хүнийг тэнд хорьсон. Арван хоногийн өмнө ерөнхий сайдыг гэнэт ирэхэд бид намайг гянданд хоригдож байгаа гэж итгүүлэх хэрэгтэй болсон. Ерөнхий сайд ЛиАгийн холбоотнуудын нэг гэдгийг бид анхнаасаа мэдэж байсан. Тиймээс бид өмнө нь төлөвлөчихсөн байсан хэрэг. Эрхэм дээдэс хэрэгтэй мэдээллээ цуглуулж байх үед би нийслэлд буцаж очоод бүх юмаа бэлдсэн. Бас тэнд ерөнхий сайдын хуйвалдааны талаар эзэн хаанд мэдэгдсэн." Аав нь хэлээд тэр титэмт хунтайж руу харав.

Хэри хөмсгөө зангидан "Яагаад энэ төлөвлөгөөг мэддэггүй цорын ганц хүн нь би байдаг билээ?" хэмээн өөрөөсөө асуув.

"Эрхэм дээдэс минь, 2 хил бүрэн хамгаалалтад орсон. Мөн бид далайн эргийн ойролцоо дайчдаа байршуулсан байгаа." хэмээн жанжин хунтайжид айлтгав.

Нэгэн цэрэг эр хурдтай орж ирэн, нэг өвдөг дээрээ өвдөглөн ёслоод "Эрхэм дээдсээ, хөрш орны цэрэг арми хөдөлж эхэлснийг манай туршуул мэдэгдлээ." хэмээв.

"Миний бодлоор бид төлөвлөгөөгөө яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Жанжин та цэргүүдтэйгээ уулзаж, төлөвлөгөөнд нийцүүлэн тэднийг бэлтгэ. Жин харин надтай хамт яв. Надад чиний санаа бодол хэрэгтэй."

Канжүн ийн хэлээд яаран гадагш гарч, Хэри хунтайжийн хойноос дагах гэхэд эцэг нь түүнийг даруй зогсоох нь тэр.

"Нуан" хэмээн жанжин охиноо дуудан зогсоожээ.

Жанжин охиныхоо зүг алхаж түүнд ямар нэг юм өгөн "Ээждээ намайг түүнд хайртай гэдгийг минь хэлээд үүнийг өгөөрэй."

Хэри өгсөн зүйлийг хүлээж авалгүй түлхээд толгой сэгсрэн "Аав аа, та түүнд өөрөө хэл. Би явах хэрэгтэй байна. Амьд үлд! Аюулд ороход зугтахад ямар ч буруу зүйл байхгүй шүү дээ." Хэри титэмт хунтайжийг дагаж байх үедээ ингэж хэлэв.

Охиныхоо тушаалд жанжин амаа татгануулсаар үлдэж хоцоржээ. Түүний охин дахиад л байж боломгүй утгагүй зүйл ярьж байна. Яаж хүчирхэг улсын эрхэм нэр хүндэт жанжин дайны үеэр зугтаж болно гэж? Энэ чинь доромжлол байх болно шүү дээ. Тэр ширээн дээр байсан Хэригийн цүнхийг анхааралтай ажиглаж байгаад ээжид нь бичсэн захидлаа цүнхэнд шургууллаа. Үүний дараа тэрээр толгой өргөж эрхэмсэг гэгч нь алхаж, цэргийн салаагаа цуглуулад титэмт хунтайжийн тушаалийн дагуу бэлтгэлээ базаах ажилдаа орлоо.

Нөгөө талд Хэри хуарангийн танхимд хунтайжийг даган орж ирээд Тэхван болон хэд хэдэн түшмэл, жанжин нарыг харлаа. Тэднийг ирэхэд бүгд босож, титэмт хунтайжид хүндэтгэл үзүүлж мэндчилэв.

"Баруун хил ба зүүн хилтэй холбоотой орон нутгийн байршлын мэдээлэл." Канжүн орж ирсэн даруйдаа сүр хүчтэй шийдэмгий асуув.

"Таны асуусан зүйлийг бид аль хэдийн хийчихсэн." Тэхван хунтайжид хариулах хэдий ч Хэриг харан хэллээ.

Канжүн хүн бүхэнд төлөвлөгөөгөө үзүүлэн санаа бодлоо хэлэлцэн хуралдаж эхэлжээ. Хэри хажуу талд нь зогсоод анхааралтай сонсох аж. Эмэгтэй гол дүр овжин зальтай, гэнэтийн довтолгоонд гарамгүй чадварлаг удирдагч дээр маш сайн хөлсний алуурчин юм. Хэри орчин үеийн дайны талаар нэлээд мэдлэгтэй тул түүнийгээ зарим стратегидаа ашиглаж болох юм. Энэ эрин үед дайны гол хэрэгслүүд нь сэлэм, нум сум, жад болон чулуу, гал болдог. Хэри эдгээрийг тунгаан гүн бодолд автаж орхив. Дайнд төлөвлөн оролцож байгаа анхны удаагийнх нь гээд сайн анхаарч үзэхгүй байж болохгүй. Энэ дайнд олон гэмгүй хүний ​​амь амьдралд золиослогдож болно шүү дээ.

"Надад бүх хилийн газрын зургийг өгч чадах уу?" хэмээн Хэри Тэхванаас асуулаа.

Түүнд Канжүнтэй харьцах нь эвгүй санагдсан тул Тэхван руу эргэн харсан байлаа. Канжүн түүнийг ширтэхдээ нэг хөмсгөө өргөв.

Хэри газрын зургуудыг ширээн дээр дэлгэж тавиад зааж эхэлсэн юм.

"Эрхэм дээдсээ та газрын зураг дээрх энэ хэсэгт дайтах цэргийн салаагаа илгээж. Хэрэв боломжтой бол бүх тосгонд шилжүүлнэ үү. Шуурхай эрчүүдээ шилжүүлэх хэрэгтэй..."

"Тэгж болохгүй. Энэнд хэр их цаг хугацаа зарцуулж, үнэ цэнэтэй нөөцөө үрж болохыг мэдэж байна уу?" гэсээр жанжны нэг нь эсэргүүцэх нь тэр.

"Жанжин минь, би хариуцлагаа хүлээх болно. Та үүнд санаа зовох хэрэггүй." гэж Хэри бухимдуу хэлэв.

"Эрхэм дээдсээ, тэр балчир хэвээр байна. Та түүнд итгэж болохгүй." өөр нэгэн эсэргүүцэх жанжин ч гарч ирлээ.

Канжүн Хэри рүү хайр тээх дулаахан харцаар харан бяцхан инээмсэглэл тодруулж "Би түүнд итгэж байна." гэв.

Түүнийг ингэж хэлэхэд уулзалтын танхимд байсан хүмүүс ихэд цочирдож орхилоо. Өмнө нь гарсан цуу яриа үнэний ортой байж таарчээ. Хуран цугласан жанжид хоорондоо шивэр авир хийн ярилцаж эхлэв.

"Урван тэрсэлж байгаа хэрэг. Түүнийг ард түмэн болон хаант засаглалын өмнө худал хэлснийг нь шийтгэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч, амийг нь хэлтрүүлж яасан ч боломгүй." гэж нэгэн жанжин чанга дуугаар хэлэхэд

"ХАНГАЛТТАЙ! Бид дайтаж байна. Түүнийг бага байхаас нь би мэддэг, түүний чадварыг хэнээс ч илүү мэднэ. Та бүхэн түүнийг хэн болохоос нь хамаарч мэднэ гэж үү? Үгүй ээ. Гэхдээ би сайн мэднэ. Хэрвээ та бүхэн энэ талаар маргалдах гэж байгаа бол дайн дууссаны дараа бол! Бид бүгд энэ зовлонг даван гарах аваас түүний тухай хэлэлцэхэд хожимдохгүй гэж бодном!" Канжүн нухацтай хэлнэ.

Бүхий л хугацаанд Тэхван нам гүм байлаа. Тэр ч бас Ши Жиний чадварыг мэднэ.

Түүний өнгөрсөн амьдралд тэр хүч чадалтай болохдоо анхаарлаа төвлөрүүлж, бас эмэгтэй гол дүрд итгэж хайрласан билээ. Тэд хаан ширээг авахын тулд хамтдаа хуйвалдсан. Харин Канжүний итгэлт үнэнч зөвлөгч баруун гарыг алсны дараа тэд амжилтанд хүрсэн юм. Энэ мэдээж Ши Жин байв. Түүнийг өөд болоход Канжүн маш их шаналжээ.

Мөн ингэснээр тэдний хоёр дахь хуйвалдаан хэрэгжихэд хялбархан болж өгсөн. Тэд Канжүнийг хаан суудлаас нь халж буулгаад харанхуй төмөр гянданд хорьсон юм. Түүнийг улс орныг удирдахад тохиромжгүй хаан хэмээн зарласан юмсанж. Үүнийг хэрэгжүүлсэн тэдний төлөвлөгөө нь тэд шөнө оройн цагаар Канжүний өрөөнд Ши Жиний дүрд хувирсан нэгнийг оруулж тусламж хүсэн уйлж байгаагаар Канжүнд харагдуулах байв. Тусламж хүсэн нөгөө ертөнц рүү явж чадахгүй орогдох Ши Жинийг Канжүний төсөөлөлд суулгаж өгчээ. Үүнээс болж Канжүн цаг үргэлж зогсоо зайгүй хашхирч, сайн унтаж амрахаа ч больсон юм. Үүний дараа хэдэн сар хааныг их түшээд тогтворгүй гэж үзэх болов. Энэ бол тэдний гайхамшигт амжилттай хоёр дахь хуйвалдаан байлаа.

Тэхван ахыгаа зайлуулж чадсан учир дараагийн эзэн хааны сэнтийд заларч, эмэгтэй гол дүр нь хатан хаан болов. Түүнийг хаан эзэн болсон өдрөөс эхэлж эмэгтэй гол дүр түүний эсрэг далдуур хуйвалдаж эхэлжээ.

3 жил өнгөрөхөд Тэхваны бие аажмаар муудаж эхэлсэн байв. Түүний эрүүл мэнд цаг урсах тутам муудан доройтсоор бараг хугацаа үгүй болж. Эмэгтэй гол дүр түүн дээр очиж, заримдаа асарч сувилж, улс үндэстэнд болж буй бүхий л үйл явдал хийгээд төрийн хэрэг явдлыг түүнд хэлж өгдөг тул тэр ЛиАд огтоос эргэлздэггүй байв.

Сар өнгөрсний дараа эмэгтэй гол дүр улс орныг захирч эхэлжээ. Тэрээр орчин үеийн санаануудаа ашиглан төрийн түшээдэд эмэгтэй хүн хаан суудалд залран улс орныг захирч чадна гэдэгт итгэхэд хүргэсэн байлаа.

Харин үхлийн орон дээр сүүлчийн амьсгаагаа тасрахыг хүлээн хэвтэх Тэхван дээр хайрлаж хүндэлдэг хатан нь ирж, түүнд сүүлчийн хорыг нь өргөн барилаа. Гэхдээ хор уулгахаасаа өмнө тэр Тэхваны чихэн дээр өөрийгөө жинхэнэ ЛиА биш бөгөөд түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй гэх зүрх зүсэм аймшигт үгсийг шивнэсэн ажээ.

Энэ амьдралд нэлээд зүйл өөрчлөгдсөнөөр Тэхван хайрт эрхэм ахынхаа төлөө өөртөө буй бүх хүчээрээ түүнд тусална гэж шийдсэн. Хэдий Ши Жинд дурласан байсан ч хамаагүй үнэнч үлдэх болно. Чин сэтгэлээрээ хандах энэ хандлага нь ахынхаа ямар ч аз жаргалыг үгүйсгэж үл барна.

Тэр энэ бүхнийг бодож байхдаа Хэри болон титэмт хунтайжийн ярилцахыг харж байлаа.

Гэсэн ч түүний зүрх хөндүүрлэнэ.

Continue Reading

You'll Also Like

299K 23.1K 55
What's going on with savage male empress Ru Ru from heaven ? MAHARVERSE SEASON 2|| START DATE - June 26 2023 END DATE - May 9 2024
391K 27.4K 43
မိုက်ကယ်အာဒန်မင်လုချက်စ် ညိုမင်းမို 21.7.2023 9:20 PM.
805K 32.1K 50
ဒုတိယအကြိမ် ပြန်တင်ခြင်း....