"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

544K 51.2K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

5. Ши Жин Нуан

3.1K 313 6
By VanTe_CAFE


"Авхай Нина, Ноён Жин тавтай морилно уу." гэсээр нэгэн эр тэднийг эрч хүчтэйгээр угтан мэндчилэв.

"Пак эзэн, бидэнд өрөө байгаа болов уу?" хэмээн Хэригийн ээж эелдгээр асуухад

"Би түргэхэн хараад ирье, авхай." гэж өнөөх эр хэлээд нэн даруй өөр зөөгч рүү очин асуув. Тэр хөмсгөө зангидан буцан ирлээ.

"Авхай, өршөөгөөрэй. Хувийн өрөөнүүд бүгд захиалгатай байна. Бүгд эзэнтэй байсныг би мэдсэнгүй. Хэрэв та хүлээх юм бол зарим зочдоосоо бэлэн болсон эсэхийг нь асууж болно шүү."

Тэр хүн хүндэтгэлтэйгээр хэлэхэд Хэри даруй гудамжинд байрлах хоосон ширээг олж харав. Тэр шууд л ээжийгээ татаад тэнд аваачих нь тэр. Хэри үзэмж муутай ширээний ард суухад ээж нь инээсээр даган суулаа. Тэр багаасаа эгэл жирийн тариачны охин байсан учир санаа зовох зүйл байсангүй.

Цайны газрын эзэн цочирдож бушуухан тэднийг дагаж очив.

"Авхай ..." тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй балмагдахад Хэригийн ээж зүгээр л өөдөөс нь хараад инээмсэглэв.

"Пак эзэн, энэ ширээ захиалгагүй биз дээ?" хэмээн Хэри асуухад

"Ти... Тийм ээ, ноён Жин." Пак эзэн ээрч түгдэчсээр хэлнэ.

"Сайн байна. Тэгвэл захиалгаа өгцгөөе. Пак эзэн та ердийнхөөрөө бидэнд үйлчлүүлээрэй, мөн манай дагалдагчид нэмэлт сандал авчирч өгч болох уу?" гэж Хэри хэлэв.

Тэдний дагалдагчид эвгүй санагдсан болохоор ширээнд суухыг үгүйсгэсэн ч Хэри ээжтэйгээ нийлэн түүнийг ширээнд нэгдэхийг хичээн зориуд дарамтлав. Эцэст нь дагалдагч залуу зөвшөөрсөн хэдий ч эзнийхээ эхнэр, хүүхдийн дэргэд суух нь зохисгүй тул өөр ширээнд хооллохыг хүсжээ. Авхай болон залуу ноён нь түүнийг ойлгож, хүссэнээр нь өөр ширээнд суухыг зөвшөөрөв.

Ээж, хүү хоёр үзэмжгүй модон ширээний ард тухтай нь аргагүй суугаад бие биетэйгээ ямар дотно харьцаж буйг ойролцоо ширээний хүмүүс гайхаж байв.

Жанжны гэр бүлийн талаарх ард иргэдийн ойлголт улам өндөрсжээ. Тэд энэ гэр бүлийг хүндэлж бишрэх аж.

Тэднийг амтат жимсний цайг таалан ууж байхад тэдний байрлалаас зуун метрийн зайд гэнэтийн үймээн самуун дэгдэх нь тэр. Хэри чимээ гарах зүг рүү харвал эзэнгүй догшин зэрлэг морь урдхаа сүйтгэсээр эрчтэй давхих ба түүнээс багагүй зайд зам дээр бяцхан хүүхэд тоглож байлаа. Хэри харсан даруйдаа тансаг цайны газрын хашаан дээгүүр үсэрч хүүхдийн зүг хурдлан гүйлээ.

Тэр хүүхдийг тэврээд өнхрөхийг хүссэн боловч чадсангүй. Морь хэтэрхий ойрхон ирсэн учир Хэри хүүхдийг цээжиндээ тэврээд суусан юм. Хүн бүхэн балмагдан гайхширчээ.

Хэри нуруун дээрээ хүнд цохилт эсвэл морийг дээгүүр харайн гэж бодон хүлээсэн ч юу ч мэдрэгдсэнгүй. Гайхан эргэж харвал гартаа цус болсон сэлэмтэй Канжүн зогсож байх бөгөөд газарт үхсэн морь хэвтэж байх нь тэр. Үйл явдлыг харсан иргэд титэмт хунтайж болон Хэрид зориулан алга ташицгааж эхэллээ.

Хэри тэврэлтэн дэх хүүхдийг хараад зүгээр байгаад баярлав. Нэгэн айж сандарсан эмэгтэй гүйж ирээд бяцхан охиныг тэврэн авлаа. Хэри ээж, охин хоёрыг хараад сэтгэл хангуулан инээмсэглэнэ.

"Баярлалаа, ноён Жин. Баярлалаа."

Эмэгтэй талархсанаа илэрхийлсээр ахин дахин доош бөхөлзөхөд Хэри түүнийг болиулаад инээмсэглэн толгой дохив. Тэр цуст сэлмээ цэвэрлэж буй ханхүүгийн зүг явлаа.

Түүнийг ханхүүгийн дэргэд очиход хорин цэрэг гүйсээр ирж, шуудхан нэг хөл дээрээ өвдөглөн сөхрөх нь тэр.

"Эрхэм дээдсээ, биднийг өршөөж хайрла. Энэ морь үргэлж номхон байдаг, гэхдээ яагаад одоо ийм зэрлэг болсныг нь би мэдэхгүй нь." хэмээн цэргүүдийн ахмад айлдахад

"Шалгаж үз! Би маргааш гэхэд бүрэн тайланг хүсэж байна." гэж Ханхүү тушаал өгнө.

"Мэдлээ, эрхэм дээдэс минь." гэж цэргүүдийн ахмад хэлээд гудамжинд алагдсан морийг цэргүүдийн хамт дамнуурган дээр ачаад авч явлаа.

"Та яаж энд ирсэн юм, Эрхэм дээдсээ? Би таныг эцэгтэй минь хамт баруун хил рүү явах аяндаа бэлдэж байгаа гэж бодсон юмсан." Хэри сониучхан асуухад

"Морьдын нэг нь гэнэт догшроход би морьдыг шалгаж байсан юм." хэмээн Канжүн тайлбарлана. Гэнэт нэгэн хоолой тэдний яриаг тасалдуулж орхилоо.

"Гайхалтай үзүүлбэр үзүүллээ, ах минь. Сэлэмний тань чадвар өмнөхөөсөө улам илүү сайжирчээ." нэгэн өсвөр насны хүү хэлэв.

Хэри дэргэд нь ирсэн өсвөр насны хүүг хараад түүнийг гарцаагүй хоёр дахь ханхүү болохыг дорхноо таньсан юм. Титэмт хунтайж болон хоёр дахь ханхүү нар хоорондоо илэн далангүй элэгсэг яриа өрнүүлэхэд Хэригийн толгойд механик дуу хоолой сонсогдох нь тэр.

"Мэдээллийн санг сэргээх ажил дууслаа." гэж механик хоолой хэлээд тасалдана.

Хэригийн толгойг нэвт зүүгээр хатгаж буй мэт өвдөлт мэдрэгдэв. Хөмсгөө зангидаад шүдээ зуусан ч нэмэр алга. Хэдэн минутын дараа ханхүү нарын ярилцах дуу намдахад Хэри нүдээ нээвэл уур уцаар нь ихэд хүрч орхилоо.

Титэмт хунтайж Юүнхо, 2-р ханхүү Чанмин шиг харагдаж байсан юм. Хоёрдахь ханхүү Хэри рүү харан инээмсэглэв.

"Ноён Жин, чи үнэхээр аав шигээ хүмүүсийн хамгаалагч баатар юм. Сайн ажиллалаа."

Тэхван түүнийг эелдэг гэгч нь магтахад Канжүн байдгаараа хөмсгөө дээш өргөлөө.

Хэрт уурлаж байгаа ч хүчээр инээмсэглэнэ. Тэдний царай. Хэри яагаад ахиад тэдний царайг буруу хараад унав аа. Өөр ертөнцөд байсан ч өөрт нь тохиолдсон аймшиг цаг үргэлж сөхөгдөж байх юм. Гэсэн ч түүнд итгэмээргүй өрөвдөх сэтгэл, илэрхий аргагүй таагүй мэдрэмж гээд хэлж чадахгүй олон сэтгэл хөдлөлүүд зэрэг мэдрэгдэж байв.

Хоёрдугаар ханхүүг үг хэлэх үед түүний ухамсарт бодол санаа сарнив.

"Яагаад та хоёр гуравдугаар ханхүү бид хоёртой цуг нэгдэж болохгүй гэж? Бид цайны газар луу явж байна." Тэхван найрсгаар нэгдэхийг уриалаа.

"Чин сэтгэлээсээ уучлалт гуйя, эрхэм дээдсээ. Би ээжийгээ орхиод...." Хэри ээжийгээ ирэхэд өгүүлбэрээ дуусгаж чадсангүй.

"Ханхүү Канжүн, ханхүү Тэхван, амар сайн байцгаана уу." хэмээн Нина авхай мэндчилнэ.

Хоёр ханхүү Хэригийн ээжийн мэндчилгээнд толгой дохив.

"Жин, хэдий чи зоригтой байсан ч дахиж битгий тэгээрэй!" гэж ээж нь Хэриг зэмлэх нь тэр.

Хэриг бяцхан хүүхэд рүү гүйх үед ээж нь ихэд цочирдсон юм. Догшин морь түүнд тулаад ирэхэд тэр бараг л амьсгалахаа больсон. Бараа бологч нь мөн адил эзэн нь гэнэт морины хөл рүү гүйхэд сандран араас нь хөлөрсөөр боссон ч хожимдохоор байсан. Аз болоход титэмт хунтайж тэнд байж эзнийг нь аврахад тайвширжээ.

"Ээж, би зүгээр ээ. Бид гэртээ харьсан нь дээр бололтой. Хэтэрхий орой болчхож."

Хэри ийн хэлээд салах ёс хийх гэхэд хоёрдугаар ханхүү үг хэллээ.

"Ноён Жин, хэзээ нэгэн цагт таныг надтай хамт ууж суух цаг гаргана гэж найдаж байна." Тэхван инээмсэглэн хэлэв.

"Нэр төрийн хэрэг байна, эрхэм дээдсээ." гээд Хэри хүчлэн инээмсэглэв.

"Таатай байна. Би удахгүй танд урилга илгээх болно оо." Хоёрдугаар ханхүү ийн хэлээд ах болон авхай Нинатай салах ёс хийгээд цааш мөрөө хөөлөө.

Канжүн Хэриг хоёрдугаар ханхүүтэй хамт байна гэдэгт дотроо дургүйцэж байлаа. Хоёрдугаар ханхүү ямар зальтай нэгэн болохыг тэр мэднэ.

Хэри титэмт ханхүүтэй салах ёс хийгээд явах бол титэмт ханхүү мөн хил рүү морьдох бэлтгэлээ базаахаар ордонд руугаа буцав.

Гоёмсог ягаан өнгөөр үнэтэй тансаг ханбук өмсөж, торгон даавуугаар толгойгоо бүрхсэн үзэсгэлэнт эмэгтэй энэхүү болж буй үйл явдлыг бүгдийг нь харж зогсжээ. Царайлаг титэмт хунтайж мориндоо мордохыг хараад ялдам инээмсэглэл тодруулна.

Өдөр, сар, жилүүд урсан өнгөрчээ. Эдгээр хугацаанд олон зүйлс тохиолдсон. Титэмт хунтайж улс гүрнийхээ хамгийн ширүүн жанжин гэдгээрээ нэр хүндээ өсгөж цуурайтуулсан. Түүний нэрийг хөрш зэргэлдээ орнууд шаагилдан ярилцацгаадаг.

Тэртээх үйл явдлын дараа хоёрдугаар ханхүү тэрээр титэмт хунтайж болон Хэритэй ойр дотно болсон юм. Үүнд Хэри гайхаж байв. Яаж байгаад хоёрдугаар ханхүү тэдэнтэй онцгой найрсаг ханддаг болсныг тэр эргэцүүлэн бодсоор байлаа. Хэригийн олж мэдсэнээр түүх үл мэдэгдэх зам дээр асар их хувьсан өөрчлөгдсөн байсан юм. Гурав дахь ханхүү бол зүүн гарын ерөнхий сайдын охинтой сүй тавьсан нэгэн нь. Мөн Хэри бүхий л хугацаанд эмэгтэй гол дүрийг анхааралтай ажиглаж байсан боловч хараахан томоохон хуйвалдаан хийх шинж байсангүй. Түүхийн дагуу түүний цэцэн ухаанаар төлөвлөгдсөн хуйвалдаанаас улбаалан жинхэнэ Ши Жин үйлдээгүй хэрэгтээ гүтгэгдэн буруутгагдсанаар нас бардаг билээ. Харин одоо бол бүх зүйл амар тайван байх аж.

Мөн бие махбодын эзний эцэг эх нь өхөөрдөм дөрвөн хүүхэдтэй болжээ. Тэд хүүхэдтэй болъё гэж төлөвлөөгүй хэн мэдэх билээ. Угаас Хэри дүү нартай болсон нь энэ ертөнцийн түүхтэй таарч байсан юм. Олон хүүхдэд анхаарал тавихын тулд биеийн эзний эцэг эх үйлчлэгч ажиллуулах шаардлагатай болсон. Аз болоход тэдгээр хүүхдүүд нь бүгд хөвгүүд байсан учир санаа зовох зүйл байсангүй.

Хэригийн хувьд тэрээр бүрэн эрдэмтэн болсон. Олон нийтийн анхаарлыг татахыг хүсдэггүй учир тэр бүх зүйлийг дундаж зэрэг хийдэг.

Энэ жил Хэри аав болон хамгийн сайн анд нөхөр титэмт хунтайж нартай уулзахаар хуаран руу явах ёстой жил байв.

Ээж нь дайны улмаас тийшээ явахыг нь эсэргүүцсэн боловч даалгаврын дагуу бол заавал явах ёстой. Титэмт хунтайжийг эзэн хаан болгож, төлөвлөгөө бүрийг нь хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй. Түүний зайлшгүй оролцох ёстой хамгийн чухал дайн удахгүй болox учир.

Хэри аяндаа мордохоор өргөөнөөсөө гарахад хорин цэрэг болоод Тэхван мориныхоо хажууд зогсож байлаа. Олон жил андын харилцаатай гэмгүй нөхөрлөсөн болохоор Хэри магнайгаа атируулсаар түүн дээр очив. Тэхвантай харьцахад яг л багын найзын дотно мэдрэмжийг авдаг.

"Эрхэм дээдсээ, та чинь энд юу хийж байгаа билээ?" гэж Хэри асуухад

Тэхван "Чамтай нэгдэхээр ирлээ."

"Хөөх" Хэри зүгээр л уулга алдав.

Заримдаа үе үе Хэрид хоёрдугаар ханхүү, титэмт хунтайж хоёрыг түүний хүйсийг мэддэг юм шиг санагддаг. Тэд үргэлж түүний дэргэд байж хамгаалж байдаг юм. Хэриг хаашаа ч явсан тэдний туслах бараа болж эсвэл тэд хоёулаа түүнийг дагалддаг. Зарим үед Хэри тэдний хооронд үүсэх үл мэдэгдэх бяцхан тэмцэл, түгшүүрийг мэдэрдэг ч тэр зориуд үл тоомсорлоно. Учир нь тэр эвгүй мэдрэмж зүгээр л түүний төсөөлөл байж магадгүй.

"Явцгаая. Оройтох нь."
Тэхван бодолд автах Хэрид хандан хэлэв.

Хэри түүн рүү сэжиг бүхий харан "Намайг хойд хил рүү явж байгааг яаж мэдсэн юм?" хэмээн асуухад

Тэхван "Би таасан юм аа. Одоо явцгаая аа!" хэмээв.

Хэригийн зөн залуусыг хэдийнээ хүйсийг чинь мэддэг болчихсон гэж хэлээд байх шиг. Тэр энэ олон жилийн турш бүх зүйлээ сайтар нуусан гэж бодсон юмсан. Жүжиглэх, ярих, хувцаслахдаа ч сэжиг авахуулах ул мөр, цоорхой үүсгээгүй шүү дээ.

Хэри мориндоо мордоод ханхүү болон хорин цэргийн хамт хойд хил рүү явах аянаа эхэллээ. Тэд дөрвөн өдөр зогсоохгүйгээр шууд явах эсвэл долоон хоногийн хооронд буудаллаж явж болно.

Хэри хамгийн сүүлийн боломжийг нь сонгосон юм. Тэр хангалттай цаг гаргаад замаа судалж явахыг илүүд үзжээ.

Continue Reading

You'll Also Like

2.1M 203K 69
BL ဝတ္ထုရေးတဲ့ စာရေးဆရာတစ်ယောက်က သူဘယ်လောက်ဘဲ ကြိုးစားရေးနေပါစေ စာဖတ်သူတွေက အကြိုက်မတွေ့ဘူး။ယုတ္တိမရှိဘူးဆိုပြီး ဆိုးဝါးတဲ့ မှတ်ချက်တွေပေးတယ်။ တစ်နေ့...
1.3M 151K 178
Description မရေးတော့ဘူနော်။ရေးရင် တင်မရတော့လို့။ IQ team ထံမှ တစ်ဆင့်ပြန်တင်ပြီးဖော်ပြဖို့ ခွင့်ပြုချက်ရပြီးသားပါရှင့်။ဒီစာစဥ်လေးက IQ team အပိုင်ဖြစ်...
386K 41.6K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
2.8M 259K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...