"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

526K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
13. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

3. Ши Жин Нуан

3.2K 335 10
By VanTe_CAFE


Тэр хүүхэд танил юм шиг мэдрэгдэж байлаа. Хэри хэнтэй адил болохыг нь бодно. Түүний хэлний үзүүр дээр тэр гээд тогтчихоод байгаа ч амнаас нь гарч, толгойд нь сууж өгөхгүй байв.

"Жин чи зүгээр үү?" гэж өсвөр насны хүү дахин асуухад Хэри бодлоосоо салав.

"Өө, би зүгээр ээ." гэсээр Хэри цоглог хэлээд босож зогслоо.

"Дахиад л бүдэрчихсэн. Бас яаж байгаад гол руу уначихдаг байна аа? Нас бие гүйцсэн хэрнээ одоо болтол өөрчлөгдөөгүй. Чи яг охин шиг үнэхээр болхи." өсвөр насны хүү баясалтайн аргагүй шооглон хэлэх аж.

Хэри урдаа зогсох хүүхдийг дээрээс нь доош гүйлгэн ажигласаар дүгнэлт хийнэ. Хар нөмрөгтэй уламжлалт хувцас өмссөн. Тэр өөгүй толигор арьс царайлаг царайтай, бас өсөж том болохоороо гарцаагүй олон эмэгтэйчүүдийг хуйлруулах халуухан эр болох нь тодорхой харагдана.

"Хөөе, Жин дахиад сэрүүн зүүдлээд эхэлчхэв үү." гэсээр тэр нүдээ бүлтийлгэн инээлээ.

Хэри биеийн ой санамжийн ачаар энэ залуу хүүхдийг титэмт хунтайж гэдгийг мэдэв. Хэри бие махбодын эзний түүнд үзүүлэх хариу үйлдлийг сайтар хуулж аван дуурайлаа.

"Эрхэм дээдэс минь, би танд яаж туслах вэ?" хэмээн Хэри хүндэтгэлтэйгээр асуухад

"Чамайг өөрийгөө гол руу шидсэн гэж сонсоод шалгахаар ирсэн юм." гэж Канжүн дооглов.

"Аёо, титэмт хунтайж энэ хүртэл жирийн нэг зарцыг харахаар ирсэн гэдэг ямар нэр төрийн хэрэг вэ." хэмээн Хэриг хэлэхэд

Канжүн санаа алдаад "Ядаж л чи зүгээр байна. Чи үнэхээр болхи юм аа. Ингэхэд бид яагаад хамт бэлтгэл хийхгүй байгаа юм бэ? Хүлээгээрэй, одоо би аавтай чинь хамт бэлтгэл хийх болохоор надтай нэгд. За юу?!" гээд инээмсэглэв.

Хэри толгойгоо гилжийлгэн "Надад бэлтгэл сургуулилт хангалттай шүү дээ." гэхэд

Канжүн хөхрөн "Чи илүү сайжрах хэрэгтэй!" гэж хэлээд түүний гарыг атгаад татах гэж байснаа зогслоо.

"Гараа хараач! Яг охиных шиг зөөлхөн гээч." хэмээн доромжлох янзтай хэлэхэд Хэри гараа зангидлаа.

"Эрхэм дээдэс минь. Би хийж буй зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Ном бол миний хүч чадал, бас аавын дэргэд таны хийж байгаа зүйлийн үндэс суурь нь гэж бодож байна." Хэри маадгар гэгч нь мушилзан хэлэв.

Тэр өөрт нь хэрэггүй ч аль хэдийн тулааны урлагийн талаар хангалттай өргөн мэдлэгтэй болсон юм. Мөн анх түүний сонирхлыг татаж, мэдэхийг хүссэн зүйл нь энэ эрин үеийн талаарх байв. Ард иргэдийн амьдралын хэв маяг гээд бүх зүйлийг мэдэхийг хүссэн. Ялангуяа орон нутгийн хоолны уламжлалыг.

Хэри бодолд автаж байхад титэмт хунтайж түүний толгойн ар талыг алгадсанаар ухаан санааг нь өвдөлттэй цуг авчирлаа. Хэриг түүнийг эргүүлэн цохиж, сэтгэлээ сэргэтэл зодоод хаячихмаар санагдсан ч хүүхдийн хүчирхийлэл үйлдэхгүй гээд биеэ барина.

"Чи дахиад л сэрүүн зүүдлээд уналаа." хэмээн Канжүн санаа алдан хэлээд үргэлжлүүлэн "Намайг ерөөсөө гайхшруулж ханахгүй юм аа." гэсээр толгой сэгсэрлээ.

Хэри босоод хувцсаа гөвөн янзалж байхдаа өргөөний төв хаалганаас үймээн гарахыг сонсов.

Ханхүү тэр хоёр бие биерүүгээ гайхсан байдалтай хөмсөг зангидан харав.

Тэд сониучирхан хашааны төв дааман хаалганы зүг алхлаа. Үймээн самуунд ойртох үед Ши Жиний аав тэднийг хараад зогсоох нь тэр.

"Эрхэм дээдэс болон Нуан, эрдмийн өргөө рүүгээ буцна уу!" хэмээн хүндэтгэлтэйгээр хэлэв.

"Ааваа, энэ юун шуугиан бэ?" хэмээн Хэри асуухад

"Юу ч болоогүй ээ тоох хэрэггүй. Хунтайжийг дагуулаад Лилигийн өрөөнд очиж хичээллэ." гэж хэлээд дараа нь Канжүн рүү харан "Хунтайж, мөхөс намайг өршөөгөөрэй. Сургалт маргааш болж хойшлогдлоо." гэсээр бөхийх ажээ.

"Зүгээр дээ, жанжин." гэж титэмт ханхүү хэлэх бол Хэри ч "Ойлголоо, ааваа." гээд ёслов.

Хэри илүү сөргөлдөхийг хүссэнгүй. Түүнд юу болж байгааг мэдэж болох аргууд бий. Тэр хажуудаа зогсох ханхүү рүү харан зальтай инээмсэглэл тодруулах нь тэр.

Хэри түүний гарыг атгаад гол хаалганаас холдон хана даган чирч эхэллээ.

"Хөөе Жин бид хаашаа явж байгаа юм бэ? Аав чинь биднийг сурах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ." Канжүныг ийн хэлэхэд

Хэри түүн рүү харан инээмсэглээд "Чи юу болж байгааг мэдмээргүй байна уу?" гэж асуухад

Канжүн хөнгөн санаа алдаад "Чи болон чиний сониуч занг дээ.."

Энэ хоёрын хооронд Ши Жин бол бүх зүйлд маш их анхаарал хандуулдаг ганц хүн юм. Тэр үнэнийг харах, мэдэхийн тулд юу ч хийж чадахаар хүүхэд.

"Эрхэм дээдэс минь, би таны гайхамшигт тулааны ур чадварыг улам сайжирч байгааг мэднэ. Гэхдээ та намайг ивээлдээ багтаагаад доошоо бөгтийж болох уу?" Хэри зогсоод эелдгээр түүнээс гуйв.

"Бид ахиад л чиний сониуч зангийн ачаар энд ирчихлээ. Үүнээс гадна чи юу хийх гээд төлөвлөөд байгаа юм бэ?" хэмээн Канжүн асуухад

"Гомдлохоо боль доо, эрхэмсэг дээдэсхэн минь." гэж Хэри хэлэх ба түүний толгойг бараг л алгадахаа алдаад гараа татлаа.

Мэдээж Хэри хунтайжийн тэргүүнийг яаж цохиж болох билээ. Эс тэгвээс хүндхэн хэцүү байдалд орж магадгүй шүү дээ. Ялангуяа хаант засаглалтай эртний ертөнцөд байхад.

Канжүн санаа алдаад түүний хүссэний дагуу доош бөгтийв. Хэри хойш хэдэн алхам ухрахад хунтайж хөмсгөө өргөнө. Хэри түүний зүг гүйж эхлэхэд Канжүн сандран ам нээлээ.

"Чи юу хийгээд байна аа? Хүл..."

Канжүнийг үгээ дуусгахаас өмнө Хэри аль хэдийн түүний мөрийг ашиглан ханан дээгүүр даваад гарчих нь тэр. Хана арай ч гурван фут орчим өндөр биш юм шүү.

Хэри хананы нөгөө талаас аяархан хашхирав.

"Эрхэм дээдсээ, Та зүгээр үү? Хана давж чадах юм шиг байна уу?"

Тэр Канжүнийг тулааны урлагт сайн гэдгээ мэднэ. Төрсөн цагаасаа эхлэн маш шаргуу хичээллэсэн ханхүү. Тиймээс Хэри хөнгөн хөлний техник үзэхийг хүсжээ.

Хананы нөгөө талд хэн ч хариу хэлээгүйд Хэри хөмсөг зангидав.

"Эрхэм дээдсээ, та байна уу? Ёохоо." Хэри шивнэж бас шүгэлдэж үзлээ.

Хэдхэн минутын дараа хэн нэгэн түүний нуруун дээр тогших нь тэр. Хэри огцом эргэж харвал Канжүн толгойгоо зөөлөн сэгсэрч байлаа.

Хэри нэг хөмсгөө өргөн сэжигтэй харцаар харан "Эрхэм дээдсээ та яаж гарав?" хэмээн асуухад

Канжүн "Баруун хаалгаар." гэсээр хаалга руу заав.

Хэри онгорхой байгаа хаалгыг хараад духаа алгадлаа. Тэр урьд өмнө нь үзэж байсан эртний киноны талаар бодоход тэд үргэлж хана давж байсан юм.

Үнэндээ үйлчлэгчдэд зориулсан хаалга байдаг. Тэр өмнө нь яагаад энэ талаар бодож үзсэнгүй вэ. Хэри өөрийгөө үнэхээр мунхгаар мэдэрнэ. Гарцаагүй яг одоо түүний дотор байгаа биеэс л болсон байх. Яагаад ч юм тэр сайн бодож чадахгүй байна. Тэр ахиад л бодолд автаж байхад гэнэт дагзыг нь алгадсанаар бодит байдалдаа ирэв.

Хэри толгойгоо илэн гонгиноход

Канжүн "Дахиад л сэрүүн зүүд! Аав чинь биднийг харахаас өмнө ямар үймээн самуун болоод байгааг хурдан шалгацгаая. Дараа нь чи бид хоёр дахиад шийтгэгдэх байх."

Хэри түүнийг бүр цохиод авмаар санагдаад гар нь загатнасан ч шийтгэлийн талаар сонсоод дорхноо тайвшрахаас гадна бие нь хариу үйлдэл үзүүлжээ. Түүний нуруунд чичрэх мэдрэмж төрөв. Хэри биеийн эзний эцэг тэднийг шийтгэдэг арга хэлбэрийг санасан юм. Тэд өдөржингөө жижиг шош дээр өвдөглөнө.

Хэри тэрхүү шийтгэлийг үнэхээр аймар, харгис гэдгийг мэдэрч байв. Тэр уураа мартаж, зүгээр л төв хаалга руу зүглэв. Хоёул төв хаалганы ойролцоо байрлах том модны ар хэсэгт нуугдлаа. Хэри үүдэнд зогсох харуултай нэг эмэгтэйг маргалдаж байхыг харна.

"Би бол жанжны ээж. Чи намайг зогсоодог хэн юм?" гэсээр тэр дотогш орох гэж зүтгэн орилж байлаа.

Олон тооны үзэгчид жанжны өргөө хашааны үүдэн дээр цугларжээ. Тэдний олонх нь шивнэлдэж эхлэхэд Хэри сонсохыг хичээв.

"Аягүү, ийм ичгүүргүй эм гэж бас байдаг аа. Тэр бүр өөрийгөө ээж гэж дуудах ч гэж дээ. Жанжныг хүүхэд байхад түүнийг доромжилдог байсныг бүгд л мэднэ биз дээ." хэмээн нэгэн хөгшин эмгэн толгойгоо сэгсрэн хэлээд гаслах аж.

Жанжныг цол хүртсэний дараах үйл явдлыг Хэри дурслаа. Гэр бүлийнхэн нь түүний хаалгыг балбаж, дахин холбогдохыг хүсэж байсан ч жанжин тэднийг огт хүлээн зөвшөөрөөгүй. Тэд үргэлжийн сар бүр нэг удаа ирж хүүтэйгээ уулзмаар байна гэдэг боловч цаад санаа нь түүнээс зөвхөн мөнгө л хүсэж ирдэг. Харин жанжин тэдэнтэй уулзах, ярихыг ч хүсдэггүй.

Continue Reading

You'll Also Like

139K 5.8K 64
အချစ်က အဆိပ်တစ်ခွက်ဖြစ်နေခဲ့ရင်တောင် ပျားရည်အမှတ်နဲ့ကျွန်တော်ကတော့ သောက်သုံးနေမိအုံးမှာဘဲ။
85.3K 6.3K 13
Xiao Zhan 💕 Wang Yibo
2.7M 92.4K 25
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...